Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2007, 1(139)
Стресстэй хүмүүсийн захын цусны ийлдсэнд агуулагдах кортизол, il-6, tnf тодорхойлсон дүн
( Судалгааны өгүүлэл )

 Б.Баасанжаргал, Г.Отгон, Ц.Лхагвасурэн, Г. Батбаатар

ЭМШИУС. Био-Анагаахын сургууль 

 

 

 

Товч утга. Стрессийн үед ялгарах цитокины механизмыг судлах нь стрессээс урьдчилан сэргийлэх хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлмөрийн чадварыг нэмэгдүүлэх, урт наслах нөхцлийг бүрдүүлэх хүчин зүйлсийн нэг юм. Бид стрессийн үеийн дархлаа тогтолцооны өөрчлөлт, цитокины хөдлөл зүйг нас болон хүйсээр харьцуулан судлах зорилгоор, судалгаанд 20-40 насны стрессийн 2-р зэрэгтэй 70 хүнийг, хяналтын бүлэгт стрессийн 0 зэрэгтэй 20 хүнийг сонгон авч, захын цусны ийлдсэнд агуулагдах кортизолын агууламжийг ELISA аргаар моноклонал анти-кортизол IgG эсрэг бие, TNF- , IL-6 цитокинийг моноклонал анти-TNF- , анти-IL-6 IgG эсрэг биеийг ашиглан фермент холбох урвалаар тодорхойллоо. Судалгааны үр дүнгээс харахад стресстэй хүмүүсийн захын цусны ийлдсэнд стрессийн түгшүүрийн үед кортизолын агуулагдах хэмжээ их байгаа бөгөөд IL-6, TNF -ийн хэмжээ ихэссэн нь бие махбодын тэсвэрлэх чадвар буурч байгааг харуулж байна. Бид хүйсийн хамаарлыг стресстэй хүмүүст судалж үзэхэд монгол эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг бодвол стресст өртөх магадлал илүү байгаа ба энэ нь бусад судлаачдын үр дүнгээс онцлог ялгаатай байна.

Удиртгал. Хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах асуудлыг шинжлэх ухааны үндэстэйгээр зохион байгуулах нь хувь хүний эрүүл мэндийг бэхжүүлэх, хөдөлмөрийн чадварыг нэмэгдүүлэх, урт наслах нөхцлийг бүрдүүлэх гол хүчин зүйлсийн нэг бөгөөд уг асуудал нь орчин үеийн анагаах ухааны тулгамдсан асуудлын нэг юм. Сүүлийн жилүүдэд ялангуяа зүрх судасны эмгэг, диабет, хавдар, харшил, гуурсан хоолойн багтраа, ходоод гэдэсний үрэвсэл, шархлаа, аутоиммун өвчнүүдийн эмгэг жамын шалтгааны гол хүчин зүйлүүдийн нэг нь стресс гэж тодорхойлогдож байна (3) Зүрхний гаралтай гэнэтийн нас баралтын шалтгааныг судалсан гадаадын эрдэмтдийн судалгааны үр дүнгээс үзвэл 70 хүртэлх насны 100 эрэгтэйд нас барахаас өмнө ба хойно судалгааг хийхэд 23% нь нас барахаас 30 минутын өмнө маш хүчтэй сэтгэл хөдлөлийн стресст өртсөн, 40% нь сүүлийн өдрүүдэд, 22-23% нь сүүлийн 6 сар ба түүнээс дээш хугацаагаар стресстэй байсан нь тогтоогдсон байна Ходоодны шархтай 59 өвчтөнд хийсэн Данийн эрдэмтдийн судалгаанаас үзэхэд 75% нь удаан хугацааны айдас, гуниг зовлон, түгшүүр гэх мэтчилэн сэтгэл зүйн хүчин зүйлтэй холбоогоор үүссэн нь тогтоогджээ. Калифорнийн их сургуулийн эрдэмтэд стрессийн даавар Альцгеймарийн өвчин үүсч хөгжихөд, ялангуяа өвчний хүндрэлд онцгой үүрэг гүйцэтгэдэг болохыг судалсан байна. Стресс нь вирүсийн халдварлалтыг 74-90% хүртэл, ханиадыг 27-47% хүртэл нэмэгдүүлдэг нь тогтоогдсон (McEwen and Stellar, 1993) бөгөөд стрессийн үед дархлаа тогтолцооны үйл ажиллагаа дарангуйлагдан, далд байсан вирусууд богино хугацаанд идэвхжин, бие махбод халдварт өртөн, хамгаалах чадвар алдагддаг байна (Brosschot, et all,1994). Стрессийн болон дархлаа тогтолцооны өөрчлөлтийн талаар судалгааны ажлууд нилээд хийгдэж байгаа боловч манай орны хэмжээнд стрессийн үеийн сэтгэц мэдрэл, дархлаа тогтолцооны зохицуулгын (physchoneuroimmunologic regulation) талаар судлагдсан судалгааны ажил ховор байна. Иймд стрессээс урьдчилан сэргийлэх боломжийг судалснаар өвчин эмгэгийн эмчилгээний үр дүнг сайжруулах, өвчний дахилт, сэдрэлт, хүндрэлээс сэргийлэхэд чиглэгдсэн нэгдсэн арга аргачлалыг боловсруулах нь зүй ёсны асуудал болж байна. Ялангуяа орчин үеийн эмчилгээнд цитокины эмчилгээ нэвтэрч байгаа нь энэ талаар эмнэлзүйн эмчилгээний шинэ арга аргачлалыг боловсруулах боломжийг нээж өгч байна.Иймд бид стрессийн үеийн дархлаа тогтолцооны өөрчлөлт, цитокины хөдлөл зүйг нас болон хүйсээр харьцуулан судлах зорилгоор судалгааны ажлыг хийлээ.

Судалгааны материал, арга аргазүй.
Бид судалгаандаа харьцангуй эрүүл 20-40 насны стрессийн 2-р зэрэгтэй (Спилберг-Ханины сорилоор) 70 хүнийг, хяналтын бүлэгт стрессийн 0 зэрэгтэй 20 хүнийг сонгон авч, захын цусны ийлдсэнд кортизол, интерлейкин-6 (IL-6), хавдар үхжүүлэгч хүчин зүйл (1) (tumor necrosis factor-TNF )-ийг тодорхойлов. Цусны ийлдсэнд агуулагдах кортизолын агууламжийг ELISA аргаар (Eucardio Laboratiry, Inc. USA) моноклонал анти-кортизол IgG эсрэг биеийн оролцоотойгоор, TNF- , IL-6 цитокинийг моноклонал анти-TNF- , анти-IL-6 IgG эсрэг биеийн (ProCon TNF- , ProCon IL-6 ) оролцоотойгоор фермент холбох урвалаар тодорхойллоо. Судалгааны ажлын статистик боловсруулалтыг SPSS 10.0 for Windows программаар, ялгааны үнэн магадлалыг тогтоохын тулд Стъюдентийн аргыг (р<0.01, р<0.05) ашигласан болно.

Хэлцэмж.

Бидний судалгааны үр дүнгээс харахад стресстэй хүмүүсийн захын цусны ийлдсэнд агуулагдах кортизолын дундаж хэмжээг (14.82 0.59 пкг/мл), хяналтын бүлгийн дундаж хэмжээ (7.0 0.19 пкг/мл)-тэй харьцуулахад статистикийн үнэн магадтай ихэссэн (р<0.001) ба насны бүлгээр ангилан хяналтын бүлэгтэй харьцуулж үзэхэд насны аль ч бүлэгт статистикийн үнэн магадтай ихэссэн байна. Энэ нь стрессийн үед уураг тархины гол үүрэг үйл ажиллагаа алдагдан кортикостероныг идэвхжүүлэгч даавар, АКТдаавар, кортизол ихэсдэгболохыгтогтоосон (5.6.12) судлаачдын үр дүнтэй дүйж байна. Стрессийн үед гипоталамус- өнчин тархи- бөөрний дээд булчирхайн тогтолцоо идэвхжиж (2), цусанд байнга кортизол их байх нь бие махбодын дотоод орчны хэвийн механизмыг барьж байхад сөргөөр нөлөөлдөг ба өөрөөр хэлбэл энэ үед дархлаа, үрэвслийн хариу урвал алдагдаж, бие махбодын хүлээн авах чадвар эрс нэмэгддэг бөгөөд бие махбодын хүлээн авах чадвар өндөр байхад тэсвэрлэх чадвар буурснаар гипоталамус-өнчин тархи-бөөрний дээд булчирхайн тогтолцооны үйл ажиллагаа алдагддан [12] халдвар, хавдар аутоиммуны эмгэгүүд илэрдэг болохыг бусад судлаачид тогтоожээ. Бидний судалгаанд стресстэй хүмүүсийн захын цусны ийлдсэнд кортизолын агуулагдах хэмжээ их байгаа нь стрессийн түгшүүрийн үеийн төгсгөлд бие махбодын хүлээн авах чадвар нэмэгдэж, тэсвэрлэх чадвар буурч байгаа болохыг харуулж байна. Дархлааны эсүүд нь бие махбодын хариу урвалын үед химийн дамжуулагч болох цитокиныг ялгаруулдаг (1). Цитокин нь үрэвслийн болон дархлааны хариу урвалыг холбож өгдөг ба уураг тархинд дохиологчийн үүргийг гүйцэтгэж, мэдрэлийн болон дархлааны эсүүдийн хооронд медиаторын үүрэг гүйцэтгэдэг [1.4]. Le May болон бусад судлаачид стресс хүчин зүйл үйлчилснээс 30 минутийн дараа IL-6-ийн цусны ийлдсэнд агуулагдах хэмжээ нэмэгдэж байгааг тогтоосон байна. Стресс үүсгэсэн хархны тусгаарласан уушигны цулцангаас авсан макрофаг эсээс IL-1b, IL-6,TNF -ийн шүүрэл ихсэж байгааг судлаачид тогтоожээ. Бие махбодын эд эрхтнүүдийн үйл ажиллагаа идэвхжихэд IL-1 нь тархины өвөрмөц эсүүд болох астроцит, микроглии эсүүдээс ялгарах цитокины шүүрлийг идэвхжүүлдэг. Энэ үед колони- идэвхжүүлэгч хүчин зүйл, TNF , нэмэлт IL-1 ба IL-6 -гийн ялгаралт нэмэгдэнэ. [9,11] Хархны тархины ховдол хооронд IL-6 цитокиныг тарихад, захын цусан дах NK эс буурах, лифоцит эсийн идэвх эрчимжих ба цусанд IL-6 агуулагдах агууламж нэмэгдэж байгаа зүй тогтол байгаа нь ажиглагдаж байгааг тогтоосон байна [9.10.11.13]. Бидний судалгаагаар стресстэй хүмүүсийн захын цусны ийлдсэнд агуулагдах IL-6, TNF -ын дундаж хэмжээ хяналтын бүлгийн дундаж хэмжээнээс статистикийн үнэн магадтай ихэссэн (р<0.01), (р<0.05) байна. Дээрх үр дүнгээ нарийвчлан гаргах зорилгоор стресстэй хүмүүсийг насны бүлгээр ангилан дундаж хэмжээг нь хяналтын бүлэгтэй харьцууллаа. IL-6 нь 20-25 насанд 13.05 20.5 пкг/мл (р<0.05), 26-30 насанд 14.11 2.7 пкг/мл , 31-35 насанд 10.77 1.38 пкг/мл, 36-40насанд 16.25 3.4 пкг/ мл (р<0.05); TNF - нь 20-25 насанд 127.26 9.8 пкг/мл (р<0.05), 26-30 насанд 216.5 95.06 пкг/мл , 31-35 насанд 173 9.5пкг/мл (р<0.05), 36-40насанд 337.49 146.5 пкг/мл (р<0.05) ихэссэн байгаа нь дээрх судлаачдын дүгнэлттэй дүйж байна. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн өвчин эмгэгийг хүлээн авах чадвар харилцан адилгүй байдаг. Эдгээр хүйсийн ялгаанууд нь гипоталамус-өнчин тархи-бөөрний дээд булчирхай ба гипоталамус-өнчин тархи- бэлгийн тогтолцооны харилцан холбоо бүхий үйл ажиллагаанаас хамаардаг байна (5). Амьтны эм хүйсийн стероид даавар ялангуяа эстроген нь глюкокортикоидын шүүрлийг нэмэгдүүлдэг ба харин эр хүйсийн даавар тестостерон нь саатуулдаг болохыг эрдэмтэд судалж байна (8). Зарим судлаачдын судалгаагаар стресс хүчин зүйл үйлчилснээс 1 цагийн дараа эмэгтэйчүүдэд ГК бага зэрэг буурч, үрэвслийн өмнөх цитокины ялгаралт нэмэгдэн, эдийн гэмтэл явагдаж аутоиммун болон бусад эмгэг өөрчлөлтүүд илэрч байсан байна. Харин эрэгтэйчүүдэд ГК дааврын ялгаралт нэмэгдэж, халдварт өртөмхий болж, бие махбодын хамгаалах урвал буурч байсан байна [12]. Бидний судалгаанд кортизол эрэгтэйчүүдэд 15.89 1.04пкг/мл, эмэгтэйчүүдэд 14.37 0.71 пкг/мл байгаа нь хүйсийн аль ч бүлэгт ялгаагүй ихэссэн байгаа нь харагдаж байна. Харин IL-6 эрэгтэйчүүдэд 13.19 2.7пкг/мл,               эмэгтэйчүүдэд14.04 1.52пкг/мл, TNF эрэгтэйчүүдэд115.39 77.9 пкг/мл, эмэгтэйчүүдэд 169.22 60.43 пкг/мл байна. Энэ нь монгол эмэгтэйчүүдэд эрэгтэйчүүдийг бодвол үрэвслийн цитокины ялгаралт стрессийн үед ихсэж байгаа нь харагдаж байна. Дээрх үр дүнгээс үзэхэд дархлааны эсүүдэд тодруулбал моноцит макрофаг эсүүдийн гадаргууд байрлах эстрогений рецепторууд идэвжсэнээр эстроген нь дааврын ялгаралтыг нэмэгдүүлэн захын цусан дах кортизолын агууламжийг ихэсгэж үрэвслийн өмнөх цитокины ялгаралтыг нэмэгдүүлдэг байна гэж үзэж болох юм. Иймд эмэгтэй хүнд бэлгийн даавруудын үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотойгоор эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг бодвол стресст өртөх магадлал илүү байж болох талтай.

Дүгнэлт:

1. Стрессийн үед захын цусны ийлдсэнд агуулагдах кортизолын хэмжээ ихэссэн байгаа нь стрессийн түгшүүрийн үеийн төгсгөлд бие махбодын хүлээн эвэх чадвар буурч байгааг харуулж байна.

2. Стрессийн үед дархлаа тогтолцооны үйл ажиллагаа алдагддаг нь захын цусны ийлдсэнд агуулагдах IL-6, TNF цитокины хэмжээ ихсэж байгаагаар илэрч байна.

3. Монгол эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийгээ бодвол стресст өртөх магадлал илүү өндөр байгаа нь бусад судлаачдын үр дүнгээс онцлог ялгаатай байна.

Ном зүй

Ном зүй: 7.
1. Батбаатар Г.,Баярт Б. Дархлаа судлалын үндэс. УБ.2003. 8.
2. Пшенникова М.Г. Феномен стресса. Эмоциональный стресс и его роль в патологий. Патологическая физиология и экспериментальная терапия. 2000.¹2. 9. с.21
3. Меерсон.Ф.З. Пшенникова.М.Г. Адаптация к стрессорным ситуациям и физическим нагрузкам. 10. Особенности эмоциональных стрессоров. М.1988. с.22-23
4. Taulkr S.E. Stress and immune Response. In Health 11. Psycholgy NY6 1986.p.196.
5. Nicolas Rohleder, Nicole C.S. Sex Differences in glucocorticoid sensitivity of proinflammatory cytokine 12. production after psychosocial stress. Psychosomatic medicine USA 2001; 5; 6-11
6. Ivan V. Shirinsky. Social stress disorders and immunity. Russ.Med. Jour,1996,¹3, p.689-695
Hunter.E, Kathryn L.McCance. Stress and Deseaseв Understanding pathophysiology. 2000.¹2 p.221-232 Ziad Kronfol,Daniel G.R, Cytokines and brain: implications for clinical psychiatry. Am.J Psychiatry, May 2000, pp.683-694
Melissa C, Stoppler M, Interleukin-6 levels increased with chronic stress, Proc. Natl. acad. Sci USA 2003, jul 2, pp.23-30
Kiecolt-Glaser J, Preacher KJ, et all, Chronic stress and age-related increases in the proinflammatory cytokine IL-6, Proc. Natl. acad. Sci USA 2003, jul 2, pp.169-181 A.Paranicolaou, MD et all, The pathophysiolagic poles of interleukin-6 in human disease, 1998.January 15, pp.127-137
C.B.Taylor, A.Conrad, et all, Psychophysiological and cortizol responses to psychological stress in depressed and nondepressed older men and women with elevated cardiovascular disease risk. Psychosomatic medicine.. 2006, pp.679-687
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Г.Цагаанхүү


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1454
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК