Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2007, 1(139)
Харшил түүний зонхилох шалтгаан
( Судалгааны өгүүлэл )

Т.Ганчимэг1, Ш.Баттулга1, Б.Энхбаяр2, Т.Зэвгээ1, С.Мөнхбаярлах

'ЭМШУИС, 2"Ач" АУДС

 

 

Судалгааны ажлын үндэслэл

Өнөөгийн байдлаар хүнсний харшлын тархалт, зонхилох шалтгаан дэлхийн улс орнуудад харилцан адилгүй өөр өөр байна. Баруун Европын улс орнууд болох Голланд улсын нийт хүн амын 2-3%, Дани улсад 2%, Англи улсад 1.4-1.8%, Франц улсад 2,1-3,8%, Финлянд улсад хүүхдийн дунд 30%, насанд хүрэгсдийн дунд 10%-ийн тархалттай гэжээ 12.9. Харин Ази номхон далайн зарим улс орны хүн амын дунд хүнсний харшил ойролцоогоор 2%-тай байна 15. Эрдэмтэдийн  судалгаанаас үзэхэд хүнсний  харшлын 20 гаруй хувь нь цочмог чонон хөрвөс, нэг хүртлэх хувь нь харшлын ринит, үлдсэн хувь нь хоол боловсруулах замын хямралаар илэрдэг болохыг тэмдэглэжээ 8. Мөн атопийн дерматиттай хүүхдүүдийн 33-37% нь хүнсний аллергенд мэдрэгшсэн байдаг болохыг тогтоосон байдаг 16. Манай орны хувьд харшлын өвчин, амьсгалын замын харшлын тархалт, шалтгааны талаархи судалгаа нилээд хийгдсэн байна. 2000 онд хийгдсэн Монгол-Финляндын судалгаачдын хамтарсан судалгаагаар гуурсан хоолойн багтраа 1.1-2.4%, харшлын риноконьюктивит 9.3-18.4%, харшлын мэдрэгшилт 13.6-31.0%-ийн тархалттай байжээ2. Хөдөөд харшлын өвчлөл бага, хотжилт ихсэхийн хэрээр харшлын риноконьюктивит, гуурсан хоолойн багтраа, аэроаллергены мэдрэгшилийн тархалт ихэссэж байгаа нь тогтоогдсон байна [2.3.4.7]. Б. Сангидорж Улаанбаатар хотод харшил үүсгэх чадвар бүхий 31 овгийн 76 зүйлийн 120 төрлийн ургамлыг судалж, тоосжилтын үе нь 4 сараас 11 сар хүртэл үргэлжилдэг болохыг тогтоосон7. С. Мөнхбаярлах нарын судалгаагаар Улаанбаатар хотод амьсгалын замын харшилтай хүмүүсийн 68.3% нь шарилж, лууль, согоовор, ерхөг, хус, улиас зэрэг ургамлын тоосонд, 31.6% нь гэрийн болон агуулахын тоосны хачиг, жоом, хөгцний мөөгөнцөр зэрэг тасалгааны аллергенүүдэд тус тус мэрэгшсэн болохыг тогтоосон байна [2]. Арьсны өвчин судлалын төвийн хүүхдийн тасагт 2001-2005 оны байлаар хэвтэн эмчлүүлэгсдийн 56.5%-60.5% харшил эмзэгшлийн арьсны өвчтэй, өвчлөл нь 2.5- 3.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарчээб. 2004 онд тус тасагт хэв эгсдийн 8.7% цочмог чонон хөрвөс оноштой байснаас өвчтөний өгүүлэмжээр 83.9% хүнсний шалтгаантай бай ээ [1]. Манай орны хувьд хүнсний харшлын тархалт болон зонхилох шалтгааны талаар судлан тогтоох ажил хангалтгүй хийгдсэн байна. Сүүлийн жилүүдэд манай орон зах зээлийн харилцаанд шилжсэнээр хүнсний бүтээгдэхүүний импорт мэдэгдэхүйц нэмэгдэж, хүн амын хэрэглээний хоол, хүнсний нэр төрөл эрс олширохын зэрэгцээ х нсний аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналт тааруу байгаатай холбоотой хүнсний шалтгаант харшил болон хордлогоор өвчлөх халгаа ихсэж байна. Иймээс Монголчуудын хүнсний хэрэглээний онцлогтой холбоотой манай оронд хүнсний харшил төрүүлдэг голлох шалтгааныг судлан тогтоох, хүнсний харшлын эмнэл зүйн илрэлийг тодорхойлох нь анагаах ухаанд ач холбогдолтой асуудал болоод байна.

Судалгааны зорилго  

Улаанбаатар хотын хүн амын дунд хүнсний харшил зонхилон үүсгэж буй шалтгаан, хүнсний харшлын эмнэл зүйн илрэлийг тандан судлахад энэхүү судалгааны ажлын зорилго оршино.

Судалгааны зорилт

Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараахь зорилтуудыг дэвшүүлэн тавив.

1. Хүнсний харшлын зонхилох шалтгааныг судлах

2. Хүнсний аллерген болон аэроаллергенд хавсарч мэдрэгших байдлыг тодорхойлох

3.  Хүнсний харшлын эмнэл зүйн хэлбэрүүд, тэдгээрийн өөр хоорондоо хавсран тохиолдох байдлыг тодорхойлох

 

Хэлцэмж

Бидний судалгаагаар хүнсний харшлын өгүүлэмж, шинж тэмдэг бүхий 140 хүнд арьс хатгах сорил тавихад 50% (70)-д нь сорилын эерэг хариу илэрсэн бөгөөд тэдний голлох шалтгаан нь төрөл бүрийн самар, загас, өндөг байсан бөгөөд 61.2% нь 2 ба түүнээс дээш тооны аллергенд мэдрэгшсэн болох нь тогтоогсон. Энэ нь судлаач C.Penard-Morand, C.Raherison нарын Франц улсад хийгдсэн судалгаагаар 83.8% (142/119)-д мэдрэгшил үүссний 58.8% нь газрын самар, 38.7% загас, 19.3% өндөгөнд, 20.2% нь 2 ба түүнээс дээш хүнсний аллергенд, Schafer T, Bohler нарын Герман улсад хийсэн судалгаагаар 25% нь сорилд эерэг үүний 33.4% нь нэг аллергенд мэдрэгшсэн байгаа нь C.Penard-Morand нарын, бидний үр дүнгээс харьцангуй өндөр, Schafer нарын дүнгээс их байгаа байдал нь тухайн улс орнуудад хүнсний харшлын     тархалт    харилцан    адилгүйтэй холбоотой байж болох юм гэж үзлээ. C.Penard-Morand, C.Raherison нарын судалгаагаар хүнсний харшилтай хүүхдүүдийн 38.7% чонон хөрвөс, 9.1% ангиоедема, уруул нүүр хадах зэрэг арьсны илрэл давамгайлаж 9.8% астма, 20% хамрын харшилтай байв. Хүнсний харшил нь гуурсан хоолойн багтраа, хамрын харшилтай хавсран илэрч байсан зэрэг нь бидний үр дүнтэй дүйж байна. F.Rance нарын Францын сургуулийн сурагчдад хүнсний харшлын тархалтыг тогтоосон асуумж судалгаагаар 62.7% нь арьсны илрэлээр, 6.9% амьсгалын замын харшлаар, 4.9% анафилаксийн шокоор,бодит үзлэг шинжилгээгээр астма 40.7%, хамрын харшлаар 24.0%, атопийн экзема 46.8% байсан нь энэ судалгаанд хамрагдсан бүс нутагт астмын өвчлөл хамрын харшил харьцангуй их манай орны хувьд бага учир үр дүнгүүд ялгаатай байлаа. M.Corominas нарын судалгаагаар амьсгалын замын дээд замын харшил болох ургамлын тоосны харшилтай хүмүүсийн 78.1% нь төрөл бүрийн самарт хүчтэй мэдрэгшил үүссэн M.Osterballe, T.K.Hansen нар, Edenharter нар, Schafer T, Bohler E, Rundorfer нарын хүнсний харшилтай хүмүүсийн 53.9-82% нь хүнсний болон аэроаллергенд давхар мэдрэгшсэн байсан бөгөөд самар, жимс, гурилын харшилтай өвчтний 75.5-95% нь ургамлын тоосонд мэдрэгшсэн болохыг тогтоожээ. Бидний судалгаагаар хүнсний харшилтай хүмүүсийн 71.4-95% нь ургамлын тоосны аллергенд мэдрэгшсэн байсан бөгөөд энэ нь дээрхи судалгааны үр дүнтэй ойролцоо байна. Энэ нь ургамлын тоосны аллерген, зарим ургамлын гаралтай хүнсний зүйлсийн аллергентэй солбих урвал өгдөгтэй холбоотой байж болох юм. Kanny G, Moneret-Vatrin DA, Flabbef J нарын судалгаагаар Францын 7-30 насны хүн амын дунд жимс болон хүнсний ногоо, Schafer T, Bohler E, Rundorfer нарын судалгаагаар Герман улсын насанд хүрсэн хүн ам ын дунд төрөл бүрийн жимс, самарын харшил зонхилж байгааг тогтоожээ. Монголчуудын хүнсний хэрэглээ баруун Европын улс орнуудын хүн амын хүнсний хэрэглээнээс ялгаатай хэдий ч самарны харшил мөн адил манай оронд хүнсний харшлыг зонхилон үүсгэж байна.

Судалгааны дүгнэлт 

1. Төрөл бүрийн самар (модны болон газрын самар) загасны мах, жимс, хоол амтлагчид нь хүнсний харшил үүсгэдэг зонхилох шалтгаан болж байна.

2. Хүнсний харшил зонхилон үүсгэж байгаа төрөл бүрийн самар, жимсний аллергенд мэдрэгшсэн хүмүүс нь мод, хог ургамлын тоосны аллергенд давхар мэдрэгшиж (79.5-95 % нь) байна.

3. I хэв маягын хэт мэдрэгших урвалаар хүнсний харшилын эмнэл зүй нь амьсгалын замын харшлын хэлбрээр (харшлын ринит, харшлын гуурсан хоолойн багтраа, ринит багтраа хавсарсан) илрэх байдал давамгайлж, атопийн дерматит болон чонон хөрвөс, Квинкийн хаван зэрэг арьсны харшлын хэлбэрээр илрэх нь харьцангуй цөөн тохиолдож байна.

 

Ном зүй

1. Алтанцэцэг С. Хүүхэд насанд тохиолдох чонон хөрвөс өвчний шалтгаан, эдгэрэлт эмчилгээний онцлог. “Харшлын гаралтай арьсны өвчнүүдийн тархалт ба тэдгээрийн өвчлөлийг бууруулах арга зам” товхимол. УБ 2005; 20-23
2. Мөнхбаярлах С. Улаанбаатар хот дахь аэроаллергены судалгаа ба харшлын оношлгоог боловсронгуй болгох асуудалд. Анагаах Ухааны дэд докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. УБ 1999
3. Отгончимэг М. Харшил өвчний тархалт, шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлийг Дорноговь аймгийн төвийн хүн амын дунд судалсан нь. Анагаах Ухааны магистрын зэрэг горилж бичсэн дипломын төсөл. УБ, 1998
4. Раднааханд Н. Монгол хүүхдийн гуурсан хоолойн багтраа өвчин. Анагаах Ухааны дэд докторын зэрэг горилж бичсэн 1сэдэвт бүтээл. УБ 1998
5. Сангидорж Б. Аэрополинологической режим и заболеваемость поллинозом в Уланбаторе. Автореферат дисс. канд. биол. наук. УБ 1992
6. Цогцол Г. Алтанцэцэг С. Дашиймаа Г. Хүүхдийн арьсны өвчлөлийн өнөөгийн байдал. Арьс судлал. 2006;1;102-109
7. Энхбаяр Б. Мөрөн хотын хүн амын амьсгалын замын харшлын тархалт, зонхилох шалтгаан. Анагаах Ухааны магистрын зэрэг горилж бичсэн тезис. УБ 2003
8. Eigenmann P A and Calza A. Diagnosis IgE- mediated food allergy among Swiss children with atopic dermatitis. Pediatr Allergy Immunol 2000;11;95-100
9. Goh D.L.M,.Lau Y.N, Chew FT. Pattern of food induced anaphylaxis in children of an Asian community. Allergy 1999.54.84-85
10. Penard-Morand C,Raherison C, Korfershmitt C. Prevalance of food allergy and its relationship to astma and allergic rhinitis in schoolchildren. Allergy 2005;60;1165-1171
11. Osterballe M.Hansen T.K, Mortz C.G. The prevalence of food hypersensitivity in an unselected population of children and adults.Pediatric Allergy Immunology 2005 16; 567-573
12. Rance F, Grandmottet X and H.Grandjeant. Prevalence and main characteristics of schoolchildren diagnosed with food allergies in France Clin Exp Allergy 2005; 35; 167-172
13. Roberts G, Peckitt C. Relationship between aeroallergen and food allergen sensitization in childhood. Clinical Exp Allergy 2005 35; 933-940
14. Roberts G, Golder N. Bronchial challenges with aerosolized food in asthmatic, food-allergic children. Allergy 2002 57; 713-717
15. Sicherer S.H. Determinants of systemic manifestations
of food allergy. J Allergy Clin Immunol 2000 106.251-
257
16. Schafer T, Bohler E, Rundorfer “Epidemiology of food allergy/food intolerance in adults: associations with other manifestations of atopy. Allergy 2001.56.1172-1179
17. Worm E M.”Prevalence of adverse reactions to food in Germany-a population Study” Allergy 2003.65.1345-1350
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Н.Мөнхтувшин


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3057
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК