Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 2(107)
Ийлдэсэнд илрэх хавдрын маркерууд, тэдгээрийн эмнэлзүй, тархвар зүйн холбогдол
( Судалгааны өгүүлэл )

П.Нямдаваа, Т.Оюунбат, Д.Сумъяа

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, “Гялс” Анагаах ухааны төв, ХХК

 
Абстракт

it has been presented a comprehensive critical review on the utilization of cancer serum markers, namely alfa-fetoprotein (AFP), carcino-embrional antigen (CEA) and prostate-specific antigen (PSA) for clinical and public health purposes. Unpub­lished results of the authors on the first in Mongolia quantative determinations of AFP, CEA and PSA in sera of patients with different diagnosis have been discussed in comparison with the literature citations.

Pp.17-20, Tables 4,  References 43

Эс хавдарт хувирах явцад хэвийн үед байдаггүй биологийн шинж бий болохыг хавдар өвэрмөц биологийн шинж буюу хавдрын маркер гэх бөгөөд үндсэн төрхөөр нь нуклейн хүчлийн, уургийн, үйл ажиллагааны хэмээн ангилж болдог ба тэдгээрийг хавдрыг эрт оношлох, эмчилгээний үр дүнг нь хянах, тархалтыг нь тандахад ашиглах явдал өргөсч байна (1, 2).

Энэ тойм өгүүлэлд олон улсын эмнэл зүйн практикт тодорхой байрлалын хавдрыг оношлох зайлшгүй үзүүлзлтийн нэг болгосон (3) ийлдсэнд илрэх .хавдрын маркер(ИХМ)-уудын тухай манай уншигчдад танилцуулах зорилго тавьсан болно.

ИХМ-уудыг шинжлэх сорьц авах, хадгалах, тээвэрлэх нь хялбар бөгөөд дархлалын олон урвалаар илрүүлж болдог (Хүснэгт 1) нь эдгээрийг практикийн анагаах ухаанд илүү өргөн хэрэглэх бололцоо олгож байгаа юм,

Хүснэгт 1

ИХМ илрүүлэхэд хэрэглэдэг дархлааны урвалуудын мэдрэг чадварын харьцуулсан  үзүүлэлт (4, 5)

/Тодорхойлолт АФП нь сээр нурууны үр хөврөлийн шатгаан элэг, ендөгний шарьн уут ззрэгт нийлэгждэг өвөрмөц уураг (6) бөгөөд  ЗХУ-д онковирусологийг үндэслэгч Л.А.Зильбер хархны элэгний хорт хавдрын үед анх илрүүлсзн өвөрмөц эсрэгтөрөгч (7) нь АФП байсныг түүний шавь Г.И.Абелев нар тогтоосон(8)-оор энэ ууршиг хавдартай холбох судалгаа эхэлсэн байна. Хүний элэгний анхдагч өмөн(ЭАӨ)-гийн үед ийлдсэнд нь АФП илэрдгийг Астраханы их сургуулийн профеесор Ю.С.Татаринов нар анх тогтоожээ (9). Лион хот дахь ДЭМБ-ын Хавдар судлалын олон улсын агентлагаас зохион байгуулж, дэлхийн олон оронд хийсэн тарвалзүйн туршилтын дүн (10, 11) нь энэ маркерийг ЭАӨ-гийн оношлогоонд ашиглаж болохыг нь шинээр хүлээн зөвшөөрөхед хүргэж ингэснээр хүний хорт хавдрын оношлолд ашиглах болсон анхны ИХМ юм.

Хүний АФП нь 68 kDa молекул жинтэй бөмблөг уураг бөгөөд 4,3% нүүрс-ус, 0,9% сиалын хүчил агуулдаг(12). Хүний АФ'П-ны нийлэгшлийг хариуцсан ген нь 4 дүгээр хромосом дээр (q11-22) байрладагийг тогтсожээ (13). АФП-ны физиологийн үүргийг одоогоор бүрэн тогтоогоогүй байгаа боловч, эхийн хэвлийд буй ураг эхийнхээ бмемахбодтой дархлалын зарчилд орохгүй байх зохицуулалтанд оролцдог хэмээн таамаглаж байна (13).

Эмнзлзүйн холбогдол АФП нь хүний ургийн хэвийн бүтээгдэхүүн бөгөөд хэвийн ляцтай жирэмслэлтийн үед жирэмсний 15 дахь долоо хоногт ургийн усан дахь хэмжээ нь дээд цэгтээ хүрч 20 000 орчим нг/мл хэмжээнд тодорхойлогдох ба цаашдаа аажмаар буурч жирэмсний 20 дахь долоо хоногоос 8 000 нг/мл орчим хэмжээнд тогтворждог бол, эхийн цусны ийлдсэнд жирэмсний эхний 3 сард 20-120 нг/мл, 2 дахь 3 сард. 100-300 нг/мл 3 дахь 3

5сард 100-500 нг/мл АФП. тодорхойлогдох бөгөөд төрсний дараа долоо хоногийн дртор хэвийн хэмжээндээ ордог (4, 5). Шинэ төрсөн-эрүүл хүүхдийн цусны ийлдсэнд эхиий 1­2 хоногт 10 000-50 000 кг/мл. АФЩтодорхойлогдож болох бөгөөд 3-5 хоног тутамд 2 дахин багассаар төрсний дараа 10-12 хоног болоход ГТУ-аар илрэхээргүй хэмжээнд хүрдэг ажээ (4).

Эруүл насанд хүрэгсэдийн 93% хүртэл хувийнх нь цусны ийлдсэнд АФП 4 нг/мл хүртэл хэмжээгээр тодорхойлогдож болдог ба 10 нг/мл-ээс дээш хэмжээтэй илэрдэггүй дэзр үндэслээд АФП-ны 10 нг/мл ээс дээш хэмжээг эмгэг өөрчлөлт гэж тооцдог байна (2, 5). АФП нь ЭАӨ-ийн үед дархлалын нэгдэх үеийн арга (ГТУ, ТУИЭФ)-аар 50-70%-д нь, хоёрдох үеийн арга(ЛНУ, ЦШБНУ)-аар 70-80%-д нь, гуравдах үеийн өндөр мэдрэг арга(ФХУ, ФХТЭБУ, РИА)-аар бол 95%-аас дээш хувьд нь, тератобластомын үед, ялангуяа 15-аас доош насны өвчтөнд 90-100% илэрдэг тул эдгээр хавдрыг эрт илрүүлэх, эмчилгээний үр дүнг нь хянахад энэ ИХМ-ыг өргөн ашигладаг (2, 3, 4, 5, 15).

Тарвалзүйн холбогдол АФП бол хорт хавдрыг эрт илрүүлэх тандалтанд ашигласан анхны ИХМ-ын нэг бөгөөд дээр дурьдсаи Лион хот дахь ДЭМБ-ын Хавдар судлалын олон улсын агентлагаас зохион байгуулсан тархварзүйн судалгаа( 10,11 )-наас хойш дэлхийн олон улс оронд нь энэ маркерийг ЭАӨ-гийн тархварзүйн төрхийг тогтооход ашигласан юм.

АНУ-ын Аляскийн уугуул хүн амын дунд В вируст гепатит, элэгний анхдагч өмөн өргөн тархалттайд үндэслээд 1983 оноос эхлэн өргөн вакцинжуулалт нэвтрүүлж, HBsAg эерэг хүн бүрт жилд хоёр удаа АФП тодорхойлох шинжилгээ хийж, АФП нь хэвийн хэмжээнээс ихэссэн тохиолдолд элгийг хэт авиагаар харж, хавдар 6 мм-ээс ихгүй диаметртэй тохиолдолд резекци хийх хөтөлбөр хэрэгжүүлснээр 5 жилийн дотор цочмог В гепатитийн гаралтыг 15,4 дахин, ЭАӨ-өөр өвчлөгсөд эхний жилдээ нас барах тохиолдлыг 2 дахин тус тус бууруулж чадсан байна (16).

Жирэмсэн эхийн цусны ийлдэс, ургийн усанд АФП-ны хэмжээ ихсэх нь ургийн мэдрэлийн тогтолцооны гажиг хөгжлийн илэрхийлэл болдог (17) бол, хэмжээ нь хэвийнхээс багасах нь ургийн Дауны хам шинжийн илрэл болдог (18) тул өндөр хөпжилтэй зарим оронд урьд нь гажиг хөгжилтэй хүүхэд төрүүлж байсан өгүүлэлтэй юм уу, 35-аас дээш настай жирэмсэн зэрэг эрсдэл өндөртэй эхчүүдийн цусны ийлдэс юм уу, ургийн усанд нь АФП тодорхойлох шинжилпээг холбогдох бусад шинжилгээтэй хослуулан стандарт тандалт(скрининг)-ын арга болгож байна (15, 19, 20).

Манайд судлагдсан байдал АФП-ныг клиникийн материал дээр судалсан дүнг манайд анх Б.Доржготов, Н.Нямдаваа нар нийтлүүлжээ (21). Судлаачид 1972-1974 онд нийт 631 хүнд АФП млрүүлэх сорилыг ГТУ-аар тавихад нийт 66(10,4%) тохиолдолд сорил эерэг гарснаас ЭАӨ оноштой 99 хүний 68(62,6%)-д, архаг гепатит, элэгний циррозтой 228 хүний 3(1,3%)-д АФП илэрч, эрүүл 114, элэг-цөсний замын цочмог үрэвсэлтэй 137, элэгний бус хавдартай 44 хүнд АФП илрээгүй байна. Н.Нямдаваа энэ судалгаагаа дэлгэрүүлэн хийсэн дүнгээ дэд докторын зэрэг горилсон нэг сэдэвт зохиолдоо оруулсан бөгөөд гистологийн шинжилгээгэзр ЭАӨ батлагдсан 52 өвчтөний 50(96,1%)-д нь ГТУ-аар АФП илэрч, АФП илэрсэн сорьцыг аггрегат гемагглютинацийн урвал(АГУ)-аар дэс дараалсан шингэрүүлэлтээр таньцыг нь тодорхойлоход 1:1024 -1:4000000 байжээ (22)

1974-1982 онд АУДэС-ийн микробиологийн тэнхимд доцент Г.Санжмятавын удирдлагаар АФП илрүүлэх шинжилгээг нэгдүгэзр (ГТУ) болон хоёрдугаар (АГУ) үеийн аргаар 1112 хүнд хийснээс ЭАӨ оноштой өвчтөний 71,5%-д нь энэ маркер илэрсэн байна (23). Энэ тэнхимийн судлаачид АФП-ийг ГТУ-аар илрүүлзхэд зориулсан хэт дархан ийлдэс бэлтгэх, АГУ-ын оношлуур боловсруулах зэрэг судалгаа хийж, үр дүнгээ нийтлүүлж байсан (24, 25) боловч, өргөн дэмжлэг авч чадалгүй орхигджээ.

Манайд АФП-ны тоон хэмжээг тодорхойлсон судалгааны дүнг нийтэлсэн материалыг бид олсонгүй. Харин бид Тялс" Анагаах ухааны төв, ХХК-д 1997 оноос АФП-ны тоон хэмжээг Францийн bioMerieux компанийн mini-VlDAS хзмэзх ФХТЭБУ-ын бүрэн автоматаар тодорхомлж байгаа бөгөөд 1999 оны 6 дугаар cap хүртлэх хугацаанд нийт 218 сорьцонд шинжилгэз хийснээс 59 (27,1%)-д нь, үүний дотор элэгний хавдар оноштой 53 өвчтөний 46(86,2%)-д нь АФП >10 IU/ml хэмжээгээр тодорхойлогдсон байна (Хүснэгт 2).

Энэ өгүүллийг зохиогчдын нэг нь "Монгол улсад В вируст гепатитийг устгах бодлого"-ыг 1990 онд боловсруулж, түүндээ 2000 он хүртлэх хугацаанд багтааж HBsAg тээгчдийг жилд хоёроос доошгүй удаа АФП илрүүлэх шинжилгээнд оруулж, ЭАӨ-г эрт илрүүлдэг болох санал дэвшүүлсэн боловч хэрэгжиж чадаагүй байна (26).

Хүснэгт 2

"Гялс" Анагаах ухааны төв, ХХК-д АФП тодорхойлсон дүн

/1997 оны 10 сараас 1999 оны 6 cap/

* 11U/ml нь 1 нг/мл-тэй тэнцүү

АФП тодорхойлох шинжилгээг ЭАӨ-г эрт илрүүлэх, эмчилгээний үр дүнг хянахад нэвтрүүлэх нь манай хавдар судлалын нэн тулгамдсан асуудлын нэг бөгөөд эрүүл хүн амык насны бүлгүүдэд болон хэвийн жирэмслэлтийн үед ургийн ус болон хсирэмсэн эхчүүдийн цусны ийлдсэндэх энэ уургийн хэвийн хэмжээг судлан тогтоох нь оношийн ончийг дээшлүүлэх, энэ маркерийг хэрэглэх хүрээг тэлэхэд ач холбогдолтой болно.

Тодорхойлолт ӨУЭ буюу carcino-embrionic антиген (СЕА)-ийг анх бүдүүн гэдэсний аденокарциномын эдэд илрүүлсэн (27) бөгөөд цаашдын судалгаагаар эндодермийн гаралтай бүх төрлийн хорт хавдар, зарим хоргүй хавдрын үед ийлдсэндэх хэмжээ нь ихэсдэгийг тогтоожээ (2, 3, 4, 15).

Хүний ӨУЭ нь 38 kDa орчим молекул жинтэй бүлэг гликопротейн бөгөөд нийлэгшлийг нь хариуцсан 10 гарүй ген 19 дүгээр хромосом дээр байрладаг байна (28). Энэ уургийн физиологийн үүрэг нь одоогоор тодорхойгүй,

Эмнэлзүйн холбогдол ӨУЭ нь ургийн хөгжлийн 2 дахь сараас хоол боловсруулах замын хучуур эсэд голчлон нийлэгждэг бөгөөд төрөх үеэс нийлэгжил нь үндсэндэз зогсдог тул насанд хүрсэн эрүүл хүний цусны ийлдсэн тамхи татдаггүй бол 2,5-5 нг/мл, тамхи татдаг бол 7-10 нг/ мл тодорхойлогдож болдог дээр үндэслээд 10 нг/мл -ээс дээш хэмжээг эмгэг өөрчлөлт гэж тооцдог байна (2,5).

ӨУЭ-ийн цусны ийлдсэндэх хэмжээ бүдүүн гэдэсний хорт хавдрын үед 32-86(А шатанд 32, В шатанд 56, С шатанд 69, D шатанд 86)%-д нь, нойр булчирхайн өмөнгийн үед 64%-д нь, ходоодны өмөнгийн үед 40-60%-д нь, бамбай булчирхайн өмөнгийн үед 50%-д нь, хөхний өмөнгийн үед 30-50%-д нь ихэсдзг (2, 4, 5). Гэвч энэ маркерийн өвөрмөц чанар сул (эндодермийн гаралтай бүх хавдрын үед болон панкреатит, цирроз зэрэг хавдрын бус эмгэгийн үед илэрдэг) тул оношлогооны зорилгоор бол өөр нэмэлт маркеруудтай хавсруулан хэрэглэдэг бөгөөд харин змчилгээний үр дүнг хянахад өргөн хэрэглэх хандлагатай байна,

Тарвалзүйн хопбогдол ӨУЭ нь эрхтэн өвөрмөц чанар багатай тул тарвалзүйн тандалтанд ашиглах шаардлага хангадаггүй (2).

Манайд судлагдсан байдал Манай улсад ӨУЭ-ийг судласан материалыг бид хэвлэлэзс олсонгүй.

Гялс" Анагаах ухааны төв, ХХК-д 1997 оноос ӨУЭ-ийг Францийн bioMerieux компанийн mini-ViDAS хэмээх ФХТЭБУ-ын бүрзн автоматаар тодорхойлж байгаа бөгөөд 1999 оны 6 дутаар cap хүртлэх хугацаанд нийт 40 сорьцонд шинжчлгээ хийснээс 4 (10%)-д нь, үүний дотор ходоодны өмөн оноштой 12 өвчтөний 3(25%)-д нь ӨУЭ >10 нг/мл хэмжээгээр тодорхойлогдсон байна. Нойр булчирхайн өмөн оноштой нэг өвчтөнд ӨУЭ хамгийн өндөр буюу >400 нг/мл хзмжээтэй тодорхойлогджээ (Хүснзгт 3).

Энэ маркерийг хавдрын эмчилгээний үр дүнг хянахад нэвтрүулбэл өвчтөний амьдрах хугацааг уртасгах, амьдралын чанарыг нь дээшлүүлэхэд ихээхэн дэвшил гаргах боломжтой.

Хүснэпг 3

Гялс анагаах ухааны төв, ХХК-д ӨУЭ тодорхойлсон дүнд

/1998оны 10 дугаар сараас 1999 оны 6 дугаар сар /

Түрүү булчирхай өвөрмөц эсрэг төрөгч(ТБӨЭ)

Тодорхойлолт ТБӨЭ буюу prostate specific anti­gen (PSA) -ийг түрүү булчирхайн хэвийн эдийн дотор анх тодорхойлсон (29) бөгөөд 33-34 kDa молекул жинтэй глюколрогейн юм (30). Биохимийн төрхөөрөө ТБӨЭ нь хүний калликейний бүэгт багтах, серин өвөрмөц протеаз бөгөөд эякуляцийн дараа сүнг шмнгэрүүпэх физиологайн үүрэгтэй гэж үздэг (31, 32, 33).

Эмнэлзүйн жолбогдол Түрүү булчирхайн өмөн(ТБӨ)-ийн үед цусны ийлдсэндэх ТБӨЭ-ийн хэмжээ ихэсдэгийг илрүүлсэн (34) нь энэ маркерийг хавдар судлалын практикт нэвтрүүлэхэд хүргэжээ.

ТБӨЭ-ийн ийлдсэндэх хэвийн хэмжээ нь <4 нг/мл гэж үзэж байгаа бөгөөд өвчтөний нас, уг маркерийн тодорхойлогдсон хэмжзэ нь хэвийн хэмжээнээс давсан зэрэг, өөрчлөлтийн хөдлөл зүй нь оношийн ач холбогдолтой болно

ТВӨЭ~ийн хэмжээний тархалт (%- оор [2, 3, 5])

Ийлдэсний ТБӨЭ-ийн ерөнхий хэмжээ нь ТБӨ-ийн эмчилгээний үр дүнг хянах, үсэрхийлэл болон дахилтын эгээгийг тодорхойлох хэмжүүр болж чадна гэж судлаачид үзэж байна (2, 3, 35).

ТБӨЭ нь чухамдаа хавдар өвөрмөц маркер бус, түрүү булчирхайн хавдрын бус змгэгийн үед ч ихэсдэг тул сүүлийн үед ТБӨ-ийг эрт ялган оношлрход ийлдсэндэх ТБӨЭ-ийн протеазын саатуулууруудтай холбогдсон болон чөлөөт хэлбэрүүдийг салган тодорхойлох хувилбаруудыг амжмлттай туршсан дүнгүүд нийтлэгдэж эхлэж байна (2, 36, 37, 38, 39). Гэвч эдгзэр шинэ сорилууд нь аргазүйн хувьд нилээд төвөгтэй, цаг хугацаа ихээхэн шаардах тул одоохондоо судалгааны зориулалтаар л хэрэглзхззс бус, эмнэл зүйн практикт хэрэглэх тувшинд хараахан хүрзэгүй байна.

Тарвалзүйн холбогдпл ТБӨ-г нзн аажим явцтай хавдар гэж үзэж байгаа бөгөөд ТБӨ-өөр эвчулсөл хүмүүсээс авч хадгалсан ийлдсийг регроспектив судлахад ТБӨЭ нь змнзл зүйн илрэл гарч эхлэхээ 5-10 жилийн өмнөес ихэсч эхэлсэн байдаг байна (40, 41). Тиймээс лаборатормйн алба сайн хөжсөн орнуудад ТБӨЭ-г ТБӨ илрүүлэх тандалтанд амжилттай хэрэглэж эхлэж байна. Тухайлбал, Их Британд 60-аас дзэш насны 49 261 эрчүүлийг хамаруулан 10 жил хийсэн нэг судалгаагаар эхний 3 жилийн дотор ТБӨ-өөр өвчилсөн хүмүүсийн судалгаанд хамрагдаж зхлэх үеийн ийлдсийн ТБӨЭ-ийн хэмжээ нь өвчлөөгүй хүмүүсийнхээс 12 буюу түүнээс олон дахин их байсан байна (42). Канадад 45-аас дзэш насны 46' 000 эрчүүлийг хамруулан 5 жил хийсэн өөр нэг ажиглалтаар ийлдсийн ТБӨЭ-ийн хэмжээг нь тодорхойлж, эрт эмчлэх туршилтанд оруулсан бүлэг дэхь ТБӨ-өөс уламжилсан нас баралт нь хяналтын бүлгийнхээс 3 дахин (15/100 000 ба 48,7/100 000) бага байсан байна (43).

Манайд судпагдсан баПдал Манай улсад ТӨЗ-ийг судласан матермалыг бид хэвлэлээс олсонгүй.

“Гялс" Анагаах ухааны төв, ХХК-д 1997 оноос ТӨЗ-ийг Францийн bioMerieux компанийн mini-V!DAS хэмээх ФХТЭБУ-ын бүрэн автоматаар тодорхойлж байгаа бөгөад 1999 оны 6 дугаар cap хүртлэх хугацаанд нийт 8 сорьцонд шинжилгээ хйиснээс 5 (62,5%)-д нь, үүний дотор түрүү булчирхайн хавдар оноштой 3 өвчтөнд бүгдэд нь ТӨЭ >3 нг/мл хэмжээгээр тодорхойлогджээ. ТБӨ одоогоор манай хавдар судлалын нэн тулгамдсан асуудал биш боловч, хүн амын наслалт өндөрсөх хирээр энэ ИХМ-ыг судлах шаардлага өсч байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1489
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК