Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 3(108)
Улаанбаатар хот,бүс нутгийн 4-7насны эрүүл хүүхдийн бие бялдарын хэвийн хэмжээ
( Судалгааны өгүүлэл )

Ш.Оросоо, Т.Даваахүү, Д.Гантуяа

Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Tөв , Дундговь аймгийн НЭМ Төв, Дорнод аймгийн НЭМ Төв.

 
Абстракт

We have investigated the physical growth and de­velopment of 4268 Mongolian healthy children aged 4-7 years. The study proposed to investigate anthro­pometric reference standards of 4-7 years old healthy children from Ulaanbaatar city and rural areas. The rural areas included:

Steppe-Dornod, Gobi-Dundgobi; mountain Khuvsugul aimag. For each category of child a cross-tabulation of weight, height, head, chest circumference by sex and age was done. To determine the distribu­tion of children according to percentile groups of the anthropometric standards. Results showed signficant differences between the mean measurement values of children in urban and rural areas. From the results new growth reference tables for the following; weight­'s or-age, Height-for-age, head for - age, chest-circum­ference for both sexes.

Pp. 11-13, Table 1, References 6

Хүүхдийн бие бялдрын хөгжилт нь тэдний эрүүл

мэндийг хамгаалах талаар улс орны төр засгаас авч хэрэгжүулсэн арга хэмжээ, хөдөлмөрчдийн ахуй амьдрал, соёлын түвшингийн өсөлтийг илтгэн харуулдаг ба бага насны хүүхдийн эрүүл мэндийн маш мэдрэг хамгийн бодит шалгуур шинж бөгөөд архаг өвчнийг эрт оношлох шалгуур болдгоос гадна өсч бойжиж буй бие махбодын онцлог түүний  дархлааны байдлыг ч илэрхийлдэг. Түүнчлэн үе удмын болон гадаад орчны хүчин зүйлийн нөлөөгөөр  хүүхдийн өсөлт хөгжлийн ялгаа илрэх боловч түүнд биологийн хөгжлийн жам ёсны шинж чанар заавал хадгалагддаг(И.ИТребешава, 1984), (Т.М.Максимова, В.В.Янима, 1984), (В.Г.Штейфко, 1935; В.В.Бунак, 1946; Г.Грим, ба бусад 1983).

Монгол хүүхдийн бие бялдрын өсөлт бойжилтын жам ёс, бодит байдлыг тогтоох судалгааны ажил цөөвтөр боловч хийгдсэн байна. (Ч.Чүлтэмдорж, 1961; Г.Навчсан, 1975, 1986; Д.Батчулуун, 1975; Г.Оросоо, 1994;  Ч.Цолмон, 1994).

Гэхдээ сүүлийн 20 жилд 4-7 насны эрүүл хүүхдийн өсөлт бойжилтыг судалсан судалгааны ажил байхгүй байгаа тул судалгаа хийв.

Супалгааны зорилго, арга:

4-7 насны эрүүл монгол хүүхдийн ,бие бялдрын хөгжлийн үндсэн үзүүлэлтийн хэвийн хэмжээг тогтоох зорилгоор ДЭМБ-ын "Хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжлийг хэмжих" аргачлалаар (1987) нас хүйсний бүлэг тус бүрт Улаанбаатар хотод 4-7 насны 1236, тал хээрийн бүсийг төлөөлж Дорнод-аймагт 1020, хангайн бүсийг төлөөлж Хөвсгөл аймагт 1010, говийн бүсийг төлөөлж Дундговь аймагт 1002 эрүүл хүүхдэдсудалгааг явуулж, статистик боловсруулалтыг вариацын аргаар "Бейсик" хэл дээр тооцон бодох машинд хийв.

Үр дүн: Судалгаанаас гарсан үр дүнг биеийн өндөр, жин, цээж  ба толгойн бүслүүр хэмжээ гэсэн 4 үндсэн үзүүлэлтээр нас, хүйсний бүлэглэлээр ангилан хүснэгт 1, 2, 3, 4-д толилуулав. 7 хүртэлх насны хүүхдийн бие бялдрын үндсэн үзуүлэлтийн жил дутмын нэмэгдэх дундаж хэмжээг тогтоохын тулд 3 настай эрүүл хүүхдийн (Ш.Оросоо, 1994) бие бялдрын үндсэн үзүүлэлтийн хэвийн хэмжээг ашиглав.

Биеийн өндөр: Улаанбаатар хотын эрэгтэй хүүхэд 4 настайдаа 98,84±0,48см, эмэгтэй хүүхэд 97,78±0,53 см өндөртэй болж 3-4 насны хооронд эрэгтэй хүүхдийн өндөр 7,08 см, эмэгтэй хүүхдийнх 7,25 см-ээр тус тус нэмэгджээ.

Эрэгтэй хүүхдийн өндөр 4-5 нас, 5-6 ба 6-7 насны хооронд 6,95 см, 6,56 ба 6,58 см, эмэгтэй хүүхдийн өндөр 6,41, 7,19 ба 6,80 см-ээр тус тус өсч 5 нас, 6 ба 7 настай эрэгтэй хүүхэд 105,89± 0,49 см, 112,45± 0,48 см ба 119,03±0,48 см, эмэгтэй хүүхэд 104±0,40 см, 111,38±0,48 см ба 118,18± 0,47 см өндөртэйг тогтоосон.

Говийн бүсийн 4 настай эрэгтэй хүүхдийн өндөр 98,36±0,56 см, тал хээрийн бүсийнх 98,78±0,67 см, хангайн бүсийнх 98.12±0.46 см мөн бүсүүдийн 4 настай эмэгтэй хүүхдийн өндөр 98.05±0.76 см, 97.37±0.37 см, 97.67±0.40 cm байна. Говийн бүсийн эрэгтэй хүүхдийн өндөр 4-5 нас, 5-6 ба 6-7 насны хооронд 5,38, 6.54, 7.35 см-ээр, тал хээрийн бүсийнх 7.6, 3.52, 4.78 см-ээр хангайн бүсийнх 5.42, 6 28, 5.93 см-ээр өсч говийн бүсийн 5 нас, 6 ба 7 настай эрэгтэй хүүхдийн өндөр 103.74 ±0.50 -cm, 110,20±0.50 см ба 117.63±0.52 см тал хээрийн бүсийнх 106.38±0.21 см, 109.90±0.62 см ба 114.68±0.56 см, хангайн бүсийнх 103.54±0.52 см, 109.82±0.50 см ба 115,75±0.56 см болсон байна. Говийн бүсийн эмэгтэй хүүхдийн өндөр 4-5 нас, 5-6 ба 6-7 насны xoopонд 5.81,2.63, 9.45 см-ээр, тал хээрийн бүсийнх 4.8, 3.45, 7.2 см-ээр хангайн бүсийнх 5.16, 6.03, 4.28 см-ээр тус тус өсч говийн бүсийн эмэгтэй хуүхдийн өндөр 5 нас, 6 ба7 насандаа 103.86±0.49 см, 106.49±0.68 см, 115.62±0.47 см, 112.91±0.49 см, хангайн бүсийнх 102.79±0.54 см, 108.82±0.58 см, 113.10±0.50 см болсон байна.

Биеийн жин : Улаанбаатар хотын эрэгтэй хүүхэд 3-4 ба 4-5 насанд 1399 г ба 1760 г, эмэгтэй хүүхэд 1554,8 г, ба 1739.3 г нэмж 4 ба 5 нас хүрэхэд эрэгтэй хүүхэд 15.717.5±160,62 г, 17477.5±168.21 г эмэгтэй хүүхэд 15444.5±178.3 г, -183.5±145.0 г жинтэй болж байна. 6 ба 7 нас хүрэхэд эрэгтэй хүүхэд 19154.5±176,91 г, 21815.5±195.52 г эмэгтэй хүүхэд 18830.5±185.59 г, 20833.5±214.6 г, жинтэй болж 5-6 ба 6-7 насанд эрэгтэй хүүхэд жингээ 1977 г, 2661 г эмэгтэй хүүхэд 1647 г, 2003 г нэмжээ.

Говийм бүсийн4 настай эрэгтэй хүүхэд 15658±201r, тал хээрийн бүсийнх 15160±188 г, хангайн бүсийнх 15460±178 г харин  говийн бүсийн 4 настай эмэгтэй хүүхдийн биеийн жин 15020±277 г, тал хээрийн бүсийнх 15060±/178 г  хангайн бүсийнх 15300±142 г байна. Говийн бүсийн эрэгтэй хүүхэд 4-5 ба 5-6 насандаа 1224 г, 2033 г эмэгтэй хүүхэд 1796 г ба 1670 г нэмж 5 ба 6 нас хүрэхэд говийн бүсийн эрэгтэй хүүхэд 16882±174 г, 18915±195 г эмэгтэй хүүхэд 16818±176 г, 13486±233 г жинтэй, тал хээрийн бүсийн эрэгтэй хүүхэд ( 4-5 ба 5-6 насандаа 2070 г, 1858 г эмэгтэй хүүхэд 1653 г, 2200 г нэмж 5 ба 8 нас хүрэхэд эрэгтэй хүүхэд 17130±203 г, 18788±192 г эмэгтэй хүүхэд 16813±171 г 18313±186 г жинтэй, хангайн бүсийн эрэгтэй хүүхэд 4-5 ба 5-6 насандаа 1941 г, 1336 г эмэгтэй хүүхэд 873 г, 2323 г нэмж 5 ба 6 нас хүрэхэд эрэгтэй хүүхэд 17070±1 64 г жинтэй болж байна. 7 нас хүрэхэд говийн бүсийн эрэгтэй хүүхэд 21339±197 г, тал хээрийн бүсийнх 20233± 221 г, хангайн бүсийнх 20106±173 г, тал хээрийн бүсийнх 19699±207, хангайн бүсийнх 19997±211 г жинтэй болж говийн бүсийн эрэгтэй хүүхэд 6-7 насандаа 1700 г-аар эмэгтэй хүүхэд говийн бүсийнх 1730 г, тал хээрийн бүсийнх 1386 г, хангайн бүсийнх 1501 г-аар жингээ нэмжээ.

Цээжний бүслүүр хэмжээ: Улаанбаатар хотын эрэгтэй хүүхэд цээжний бүслүүр хэмжээ 3-4 насанд 0.39 см, 4-5 насанд 0.87 см, 5-6 насанд 1.78 см, 6-7 насанд 2.26 см-ээр нэмэгдэж 4 настайдаа 54.18±0.23 см, 5 нас,

  1. ба 7 настайдаа 55.05±0.26 см, 56.83 0.25 см ба 59.09±0.24 см болсон байна. Эмэгтэй хүухдийн цээжний бүслүүр хэмжээ 3-4 насанд 0.38 см, 4-5 насанд 0.78 см, 5-8 насанд 1.52 см, 6-7 насанд 2.72 см-ээр нэмэгдэж 4 нас хүрэхэд 53.05±0.22 см, 5 нас, 6 ба 7 настайдаа 53.83±0.24 см, 55.35±0.24 см, 58.07±0.48 см болсон байна.

Говийн бүсийн 4 настай эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ нь 53.55± 0.35 см, эмэгтэй хүүхдийнх 52.09±0.29 см, тал хээрийн бүсийн эрэгтэй хүүхдийнх 53.68± 0.26 см, эмэгтэй хүүхдийнх 52.94±0.26 см, хангайн бүсийн эрэгтэй хүүхдийнх 53.92± 0.19 см, эмэгтэй хүүхдийнх 53.82±0.21 см байна. Говийн бүсийн эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ 4-5 ба 5-6, 6-7 насандаа 1.23 см ба 2.02 см, 1.33 см-ээр тус тус нэмэгдэж 5 нас 6 ба 7 настайдаа 54.78±0.36 см, 56.80±0.24 см, 58.13±0.26 см-тэй харин эмэгтэй хүүхдийн цээжний бүслүур хэмжээ нь 4-5 ба 5-6, 6-7 насанд 1.88 см ба 0.85 см, 1.82 см-ээр нэмэгдэж 5 нас 6 ба 7 настайдаа 53.97±0.29 cm, 54.72±0.24см, 56.64±0.27 см болсон байна.

Тал хээрийн бүсийн эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ 4-5 ба 5-6, 6-7 насандаа 1.34 см ба 1.77 см, 1.18 см-ээр эмэгтэй хүүхдийнх нь 0.73 cм, 1.43 см, 1.79 см-ээр тус тус нэмэгдэж эрэгтэй хүүхэд 5 нас 6 ба 7 настайдаа 55.02±0.23, 56.79±0.22 см, 57.97±0.16 см, эмэгтэй хүүхэд 53.67±0.23 см, 55.10±0.22 см, 56.89±0.23 см болсон байна.

Хангайн бүсийн эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ 4-5 ба 5-6, 6-7 насандаа 2.9 см, 153 см, 1.38 см-ээр , эмэгтэй хүүхдийнх 0.38 см, 1.67 см, 0.90 см-ээр тус тус нэмэгдэж 5 нас 6 ба 7 настай эрэгтэй хүүхдийн цээжний бүслүүр хэмжээ 55.02±0.25 см, 53.55±0.26 см, 57.93±0.22 см, эмэгтэй хүүхдийнх 54.40±0.27 см, 56.07±0.22 см, 56.97±0.18 см байна.

Толгойн бүслүүр хэмжээ: Улаанбаатар хотын эрэгтэй хүүхдийн толгойн бүслүүр хэмжээ 4 настайдаа 50.93 0.31 см эмэгтэй хүүхдийнх 50.30±0.13 см болж 4-7 насанд эрэгтэй Хүүхдийн толгойн бүслүүр хэмжээ 1.45 см эмэгтэй хүүхдийнх 1.10 см-ээр өсч 7 настайдаа Эрэгтэй хүүхдийн толгойн бүслүүр хэмжээ 52.38± 0.11см, эмэгтэй хүүхдийнх 51.40±0.11 см болж байна.

Говийн бүсийн 4 настай эрэгтэй хүүхдийн толгойн бүслүүр хэмжээ 50.46±0.15 cm, эмэгтэй хүүхдийнх 50.26±0.16 cm байна. 4-7 насанд эрэгтэй хүүхдийн толгойн бүслүүр хэмжээ 1,41 см-ээр, эмэгтэй хүүхдийнх 1.09 см-ээр өсч 7 настайдаа эрэгтэй хүүхдийнх 51.87±0.11 см, эмэгтэй хүүхдийнх 51.35±0.13 см болсон байна.

Тал хээрийн бүсийи 4 настай эрэгтэй хүүхдийн толгойн бүслүүр хэмжзэ 50.33± 0.20 см, эмэгтэй хүүхдийнх 49.74±0.16 см байна. 4-7 насанд эрэгтэй хүүхдийн толгойн бүслүүр хэмжээ 1.38 см-ээр, эмэгтэй хүүхдийнх 1.0 см-ээр өсч, 7 настайдаа эрэгтэй хүүхдийнх 51.71±0.12 см, эмэгтэй хүүхдийнх 50.74±0.14 см болсон байна.

Хангайн бүсийн 4 настай эрэгтэй хуүхдийн толгойн бүслүүр хэмжээ нь 50.60± 0.12 см, эмэгтэй хүүхдийнх 50.22±0.23 см байна. 4-7 насанд эрэгтэй хүүхдийн толгойн буслүүр хэмжээ 0.93 см-ээр, эмэгтэй хүүхдийнх 0.98 см-ээр өсч 7 настайдаа эрэгтэй хүүхдийнх 51.53±0.12 см, эмэгтэй хүүхдийнх 51.20±0.13 см болсон байна.

Бид өөрсдийн судалгааны дүнгээс биеийн жин, өндөр, цээжний бүслүүрийн үзүүлэлтийг 20 жилийн өмнөх Д.Батчулууны үзүүлэлттэй харьцуулахад: 1976

онд 4 настай эрэгтэй хүүхдийн өндөр 96.76±0.44 см, 5 настай эрэгтэй хүүхдийн жин ба өндөр 16.910±0.18 кг, 103.96±0.46 см, 6 настай эмэгтэй хүүхдийн жин

18.300±0.15 кг: 7 настай эрэгтэй хүүхдийн жин 20.920±0.19кг, цээжний бүслүүр хэмжээ 57.96±0.24 см байсан бол 1996 онд 4 настай эрэгтэй хүүхдийн өндөр 98.84±0.48 см (Р=0.01) , 5 настай эрэгтэй хүүхдийн жин ба өндөр 17.477±0.17 кг (Р=0.01), 105.89±6.49 см (Р= 0.01), 6 настай эмэгтэй хүүхдийн жин 18.830±0.18 см кг (Р = 0.01), 7 настай эрэгтэй хүүхдийн жин 21.815±0.19 кг (Р = 0.01), цээжний бүслүүр хэмжээ 59.09±0.24 см (Р = 0.01) тус тус тооны үнэн магадлалтайгаар өссөн нь ажиглагдав.

Дүгнэлт:

  1. Улаанбаатар хотод 4-7 насанд хүүхдийн өндөр дунджаар хүү ба охинд 20.19 см, 20.40 см-ээр, биеийн жин 6098 г, 5389 r-ээр, цээжний бүслүүр хэмжээ 4.91 см, 5.02 см, толгойн бүслүүр хэмжээ 1.45 см, 1.10 см-ээр тус тус нэмэгдэж байна.
  2. Говийн бүсийн аймагт 4-7 насанд хүүхдийн өндөр дунджаар хү ба охинд 19.27 см, 17.89 см-ээр, биеийн жин 5681 г, 5196 г-аар, цээжний бүслүур хэмжээ 4.58 см, 4.55 см, толгойн бүслүүр хэмжээ 141 см, 1.09 см-ээр тус  тус нэмэгдэж байна.
  1. Тал хээрийн бүсийн аймагт 4-7 насанд хүүхдийн өндөр дунджаар хүү ба охинд 15.90 см, 15.54 см-ээр, биеийн жин 5173 г, 4239 г-аар, цээжний бүслүүр хэмжээ 4.29, 3.95 см, толгойн бүслүүр хэмжээ 1.38 см, 1.0 см-ээр нэмэгдэж байна.
  2. Хангайн бүсийн аймагт 4-7 насанд хүүхдийн өндөр дунджаар хүү ба охинд 17.63 см 15.47 см-ээр, биеийн жин  4977 г, 4697 г-аар, цээжний бүслүүр хэмжээ 5.11 см, 3.05 см, толгойн бүслүүр хэмжээ 0.93 см, 0.98 см-ээр нэмэгдэж байна.
  3. Улаанбаатар хотын 4-7 насны хүүхдийн бие бялдрын өсөлт хөгжилд хурдсал явагдаж байгаа эсэхийг 20 жилийн өмнөх судалгаатай харьцуулж нас;
    хүйсний ангиллаар биеийн өндөр, жин, цээжний бүслүүр хэмжээсийг хамарч тодорхойлоход бүх үзүүлэлтийн 25%-д нь тооны үнэн магадлалтайгаар
    хурдсал явагдсаныг тогтоов.
Ном зүй

1.Бунак В.В Очоредные задачи изучения физического развития детей и подростков. Гигиена и саиитария. 1946, №1, с. 8-14
2.Гребещева И.И. Ежегодная диспансеризация детей залог дальнейших успехов в охране здоровья подрастающего поколения.
Педиатрия, 1984, №1, с. 35.
3.Максимова Т.М. Янина В.Н. Комплексная индивидуальная оценка физического развития детей 1-11 лет по единым межгрупповым стандартам.
Педиатрия, 1980, №6, с. 56-60..
4.Методика исследования физического развития детей и подростков. Жеиев, ВОЗ , 1987
5.0росоо Ш. Сомато-психическое развитие и особенности адаптаций детей от года дотрех лет жизни города Улан-Батора.
Дисс.канд.мед.наук. УБ, 1994, с.46-58
6.Оросоо Ш. Улаанбаатар хотын 4-7 насны хүүхдийн бие бялдрын өсөлтийн хурдсалын онцлог.
Хүүхэд, эх барих эмэгтэйчүүдийн тулгамдсан асуудал. УБ, 1996, х.15
7.Шетефко В.П Физическое развитие и конституции человека. М, 1935, с. 8-12.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2838
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК