Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1999, 3(108)
Монгол оронд ургадаг Дэгдний овгийн Дэгдний төрлийн ургамлуудын судлагдсан байдал
( Лекц )

Г.Одонтуяа  Т.Оюунцэцэг, Х.Оюун, С.Цэцэгмаа

ШУА-ийн Химийн хүрээлэн, Анагаах ухааны их сургууль

 

Монгол оронд Дэгдний овгийн (Gentianaceae Juss.) Дэгдний (Gentiana L.) төрлийн 20 зүйл ургадаг гэж тодорхойлогдсоноос Gentiana barbafa Froel. -Сормууст дэгд, Gentiana macrophylla Pall. -Том навчит дэгд, Gentoa decumbens L.f -Хэвтээ дэгд, Gentiana algida Pall. - Цагаан дэгд, Gentiana auta Michx. -Хурц дэгд, Gentina uniflora Georgi. -Ганц цэцэгт дэгд гэсэн 6 зүйлийн химийн судалгаа хийгдсэн бөгөөд судалгааны дүнд давхардсан тоогоор 40 фенолт нэгдлийг ялгаж, бүтэц байгууламжийг нь тогтоожээ. Үүнээс 15 нь ксантоны агликон ба гликозид, 14 нь флавоноидын агликон ба гликозид, 9 нь секоиридоид, 2 нь карбон хүчил юм. [1,2,3,4,5,6,7]. Эдгээр нэгдлээс Gentiana barbata ургамлаас ялгасан 7-0-b-q глюкопиранозил-1-окси-3,8-диметоксиксантон нь байгалийн шинэ нэгдэл юм[1,3].

Gentiana barbata ургамлын фармакологийн судалгааны дүнд цөс хөөх, элэгний үрэвслийг эмчлэх үйлдэлтэй "Генцихол эмийн бэлдмэлийг гарган авчээ

Судлагдсан байдал

I. Дэгдний төрлин ургамлуудын тархалт , ургах нөхцөл, ботаник тодорхойлолт

Эдгээр 6 зүйл Дэгд нь ихэвчлэн 2 наст болон олон наст өвслөг ургамал бөгөөд чийгтэй, намгархаг, голын эрэг, ойн зах хавийн газраар, нугад ургадаг.

а.  G.barbata-2 наст өвслөг ургамал, иш нь шулуухан 10-40 см урт, салаалсан мөчиртэй, навч нь урт зууван хэлбэртэй, цэцэг нь тод цэнхэр, оройдоо байрласан.

б.  G.ducumbens-15-20 см урттай, олон наст өвслөг ургамал. Бүдүүн үндэслэг иштэй. Иш нь үсэрхэг, навч нь үндэс орчмоос гарсан, том, шугаман юлдэрхүү хэлбэртэй. Цэцэг нь том, цэнхэр, ишний оройд бөөгнөрсөн байрлалтай.

в.  G.algida - 15-20 см урттай, олон наст өвслөг ургамал. Навч нь үндэс орчмоос гарсан, нилээд том, урт хүрзэрхүү хэлбэртэй. Иш нь нарийн, шугаман ба харин цэцэг нь ишний оройд багцалсан байдалтай байрласан. Дэлбээ нь юүлүүр хэлбэртэй, цайвар ногооноос хөх ягаан толботой.

г.   G.macrophylla - 20-25 см урттай, олон наст ургамал юм. Бүдүүн, үндэслэг иштэй. Иш нь үсэрхэг. Навч нь үндэс орчмоос гарсан ба ишиндээ
углуурагдсан, том, шугаман юлдэрхүү ба хос хосоороо супротив байрлалтай. Цэцэг нь цэнхэр өнгөтэй, навчны өвөрт бөөгнөрч байрласан.

д.  G.acuta - 20-40 см өндөр, эгц босоо иштэй, 1 наст өвслөг ургамал. Хүрэн ягаан өнгийн баг цэцэгтэй. Навч нь шовх үзүүртэй, нарийхан, зууван хэлбэртэй хос хосоороо, супротив байрлалтай.

е.   G.uniflora - 4-16 см өндөртэй, ишний доод үзүүрээс эхлээд салбарласан, иш бүрийн оройд урт шилбэтэй ганц цэцэгтэй. Цэцэг нь цэнхэр өнгөтэй,
дэлбээ нь 6-10 мм, шаргалдуу судалтай. Навч иь үндэс орчимд, зууван хэлбэртэй, Өндөр уулын бүсэд ургадаг.

Эдгээр 6 зүйл ургамлын тархацын судалгаанаас үзэхэд G.algida, G.barbata,G, macrophylla- Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтайд; G.algida, G.barbata-Говь-Алтайд; G.macrophylla, G.barbata-Монгол Дагуур, Хянган, Ховдод; G.barbata-Дунд халх, Дорнод Монгол, Зүүнгарын говьд элбэг тархацтай, нөөц ихтэй ургадаг нь тогтоогджээ.

Ер нь Дэгдний төрлийн ургамлууд нэг дор, нэг нөхцөлд ургадаг тул бусад зүйлүүд ч тааралдана.

II. Дэгдний төрлийн ургамлуудын химийн судалгаа

Монгол оронд Дэгдний овгийн Дэгдний төрлийн ургамлуудаас ердөө л 6 зүйлийн бага молекулт нэгдлийн химийн судалгаа хийгджээ [1,2,3,4,5,6,7].

Дэгдний төрлийн ургамлуудын ардын эмнэлэгт хэрэглэгдэж байгаа уламжлал, тэдгээрийн химийн шинж чанарын судалгаагаар энэ ургамлууд фенолт нэгдэл агуулж буй нь тогтоогдсон тул тэдгээрийн ургамлаас фенолт нэгдлийг ялгах, цэвэрлэх, бүтэц байгууламжийг тогтоох ерөнхий аргачлалыг баримтлан судалжээ.

Агаарыг хуурай цэвэрлэж, нунтаглаж, шигшсэн G.barbata, G.macrophylla, G.decumbens, G.aldida, G.uniflora-г этилийн спиртээр хандалж, шүүсний дараа шүүгдсийг өтгөрүүлж, гексан, хлороформ, этилацетат, н-бутанол, усаар уусгагчийн туйлшралыг ихсэх дарааллаар бүлэглэн хандалж, ханд тус бүрийг нь нам температур, даралтанд өтгөрүүлсэн [1-7] бол харин G.acuta-r метанолоор хандлаад бензол-хлорформ, эфир, этилацетат уусгагчуудаар бүлэглэн хандалжээ.

[1,7]. Цаашид бүлэглэсэн өтгөн ханд бүрийг сипикагель зсвэл полиамид адсорбенттай баганат хроматографын аргаар метанол, гексан-хлороформ, хлороформ-метанол уусгагчийн янз бүрийн харьцаатай системүүдээр туйлшралыг нь ихэсгэн баганыг угааж бодисуудыг ялгасан бөгөөд шинжилгээний явцад HVX* аргаар бодисуудын цэвэршилтийг шалгажээ. үүний тулд гексан-этилацетат (7:3) хлорформ-метанол (9:1), (8:2) уусгагчийн систем ба ХЯТ**-ны гэрлийг хэрэглэсэн ба ялгасан бодисуудыг метанолоос олон дахин талстжуулан цэвэршүүлсэн байна.

Сүүлийн үед дээрх уламжлалт арга зүйг хэрэглэж ургамлаас бодис ялгахаас гадна өндөр ялгах чадвартай шингэний хроматотрафын аргаар ХЯТ ба МС*** хүлээн авагч хэрэглэн судалгаа хийж байгаа нь бага молекулт фенолт нэгдлийг судлах судалгааны арга боловсронгуй болж, урьд нь бүтэц байгууламж нь тогтоогдсон бодисуудыг ялгах зэрэг шаардлагагүй ажиллагаа хэмнэгдэж, судалгааны ажиллагаа хурдасч, үр ашиг сайтай болсон юм. Энэ аргаар G.barbata-гийн бутанолын бүлэглэлд секоиридиодийг илрүүлж, таньж тодорхойлсон юм [1].

Манай оронд анх 1980 онд АУХ-гийн эрдэм шинжилгээний ажилтан, дэд доктор Т.Зориг, эрдэм шинжилгээний ажилтан З.Оюунгэрэл нар G.algida-н химийн судалгааг хийж изоорентин гэдэг флавоноид ялгаж бүтэц байгууламжийг нь тогтоожзэ [2], Энэ үеэс 1980-1993 онуудад ШУА-ийн Химийн хүрээлэн, Ардын Эмнэлгийн Хүрээлэнгийн Ургамлын бодисын химийн судалгааны лабораторууд, Ховдын Багшийн Их Сургуулийн химийн тэнхимд дээрх 6 зүйл ургамлын химийн судалгаа хийгдэж, ксантон, иридоид, флавноидын ангиллын бодис агуулагддаг нь тогтоогдсон юм. (1-р хүснэгт)


Судалгаанаас үзэхэд эдгээр зүйлээс давхардсан тоогоор бага молекулт, фенолт 40 нэгдэл ялгагдаж, бүтэц байгууламж нь тогтоогдсоноос 15 нь ксантон, 14-флавоноид, 9-секоиридоид, 2-карбон хүчил байв. Нийт ялгасан бодисын 75% нь ксантон, флавоноидын агликон ба гликозид байгаа нь эдгээр нэгдэл зонхилж байгааг харуулж байна.

Эдгээр 6 зүйл ургамлаас ялгасан ксантоны агликон ба тэдгээрийн гликозидийн бүтэц байгууламжийг 2-р хүснэгтэнд үзүүлэв.

Дэгдний төрлийн ургамлуудаас ялгасан ксантоны бодисуудын бүтцийн судалгаанаас харахад эдгээр нэгдэл нь метоксил (-ОСНЗ) бүлгээр олон халагдсан ба C-1-p байрлалдаа гидроксил (-ОН) бүлэгтэй байв. Халагч бүлгүүд нь ихэвчлэн 1,3,7,8-; 1,3,5,8-; 1,3,4,5,8-; 1,2,3,6,7- байрлалд байв.

Гликозидууд нь ихэвчлэн 1-р байрлалдаа (β-D-глюкоз, примероз (β-D- ксилопиранозил-(1-6)- β-D-глюкопираноз) нүүрс устай бөгөөд О-гликозид үүсгэж байв. Харин 2-р байрлалд β-D-глюкоз агуулсан 2 гликозид G.acuta-raac ялгасан ба энэ нь С-глизозид байв [7],

Бүх ксантон нь С-З-р байрлалдаа халагчтай байсан нь гадаадын судлаачдын судалгааны дүнтэй бүрэн тохирсон бөгөөд ксантоны фармакологийн идэвхийг С-З-р байрлалын протон халагдсантай холбож тайлбарладаг байна [11].

Дээрх ургамлуудаас ялгасан флавоноидын бүтэц байгууламжийг 3-р хүснэгтэнд үзүүлэв.

Судалгаанаас үзэхэд эдгээр ургамал нь флавоныг агуулж байгаа ба ксантоны адил - OH, -ОСНЗ халагч бүлгүүд 5,7,3,4-р байрлалд байв.

Гликозид нь ихэвчлэн 6,8-р байрлалд С-гликозид хэлбэртэй байсан ба нүүрс ус нь β- D-глюкоз байв. Харин О-гликозид нь 7,4-р байрлалд үүссэн байна.

Эдгээр ургамлаас давхардсан тоогоор 9 секоиридиод ялгаж. бүтэц байгууламжийг нь тогтоосон ба тэдгээрийг 4-р хүснэгтэнд үзүүлэв.

Судалгаанаас үзэхэд эдгээр ургамал нь иридоидын төрлийн нэгдлээс секоиридоидыг агуулж байгаа ба ялангуяа гентиопикрозид 5 зүйлд илэрч байгаа нь түүнийг Дэгдний төрлийн ургамалд ямагт агуулагддаг, тэдгээрийн онцлог бодис юм гэж үзэж болох юм.

Химийн судалгааны дүнд Дэгдний төрлийн ургамалд Дэгдний овгийн бусад төрөл, зүйлүүдийн адил ксантон, иридоид, флавноноид зонхилж агуулагддаг байна.

Түүнчлэн гадаадын судлаачдын ажилд дээрх ургамлууд алкалоид, нүүрс ус, идээлэгч бодис, органик хүчил, эфирийн тос зэрэг биологийн идэвхтэй, бага молекулт нэгдлийг агуулдаг гэж тогтоогджээ [12,13,14,15,16,17,18,19,20].

Ill. Дэгдний төрлийн ургамлуудын фармакологийн судалгаа

Дэгдний төрлийн эдгээр ургамал нь Монгол, Хятад, Төвдийн ардын эмнэлэгт:

  1. G.barbata - Чаг-тиг- /Тиг-да/- Сормууст дэгд
  2. G.macrophylla -Чжи~лжи-Үхэр дэгд
  3. G.algida - Банжингарбо - Цагаан дэгд
  4. G.decumbens - Дэ-ва - Хэвтээ дэгд
  5. G.acuta - Хурц дэгд
  6. G.uniflore - Ганц цэцэгт дэгд нэртэйгээр, усан ханд, чанамал, хуурай ханд, нийлмэл зэхмэл байдлаар хоол боловсруулах системийн үйл ажиллагааг хэвийн болгох, идэвхжүүлэх, амьсгалын замын өвчнийг эмчлэх, үрэвслийг дарах, үжил эсэргүүцэх, амьсгалын замын өвчнийг эмчлэх, үрэвслийг дарах, үжил эсэргүүцэх, халуун бууруулах, төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг хэвийн болгох, сүрьеэ өвчин, элэг цөсний өвчнийг эмчлэх үйлчлэлтэйгээр хэрэглэгддэг юм [21,22,23,24].

Эдгээр ургамлын биологийн идэвхт үйлчлэлээс ажиглахад халуун бууруулах, үрэвслийг намдаах, үжил эсэргүүцэх үйлчилгээ давамгайлж байгаа ба химийн судалгаагаар олон халагдсан, фенолт нэгдэл, гашуун бодис-иридоид агуулж байгаагаас энэ ургамлуудын фармакологийн үйлчлэлийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлах нь сонирхолтой байгаа юм. Фармакологийн хувьд хамгийн их судлагдсан ургамал нь G.barbata юм.

Gentiana barbata - ургамлын газрын дээд хэсэг нь Төвд ба Монгол эмнэлэгт хэрэглэгддэг элэгний үрэвсэл, цөсний хүүдийн үрэвсэл, элэг цөсний үйл ажиллагааны хямралыг эмчлэх 100 гаруй жорын найрлаганд ордог байна [25,26,27]. Түүнчлэн Төвд эмнэлэгт бөөр, ходоодны үрэвсэл, хурц ба архаг үрэвсэлт өвчин, хорт хавдар [28], халуун хумхаа [29], мэдрэлийн ядаргаа [30], бодисын солилцооны хямралт өвчнүүдийг эмчлэх [25] нийлмэл эмийн жоронд ордог ба Монгол эмнэлэгт халдварт өвчний үед халуун намдаагч [21], Хятад




эмнэлэгт ерөнхий тамир тэнхээ сэргээгч [31] болгон хэрэглэдэг юм.

Фармакологийн судалгаагаар энэ ургамлын чанамал ба хуурай ханд нь элэгний хурц үрэвслийг намдаах үйлчилгээтэй [32,33,34,35,20], исэлдэлтийн эсрэг, эс хамгаалах, үрэвслийн эсрэг, харшлын эсрэг, нөхөн төлжилтийг идэвхжүүлэх, элэгний эсийн митоз хуваагдлыг сэргээх [32,33,34,35,20,36,37,38,39,40] цусны бүлэгнэлийг сайжруулах [41], цөсний урсгалын гистологийи бүтцийг хэвийн болгох [42], дархлалын системд эерэг нөлөөтэй нь [43] тогтоогджээ.

Орос улсын Буриадын Улаан Үд хотын Биологийн Хүрээлэн ба Монголын Ардын Эмнэлгийн Хүрээлэнд (хуучин нэрээр) хийсэн фармакологийн судалгаагаар G.barbata-гийн                                   дээд хэсгийн усан ханд, нийлбэр

бодисууд болон зарим цэвэр нэгдэл, чанамал нь цөс хөөх, үрэвслийг намдаах [44,45,22] үйлчлэлтэй нь тогтоогдсон ба туршилтын амьтанд зохиомлоор үүсгэсэн шар өвчний үед хуурай ханд нь цус бүлэгнүүлэх системийн үйл ажиллагааг зохицуулах, цусны бүлэгнэлийн өмнөх шатыг уртасгах үйлчлэлтэй байв [46,22]. Энэ ургамлын нийлбэр полифенолт нэгдэл нь туршилтын амьтдын зохиомлоор үүсгэсэн халдварт шар өвчний үед элэгний эсийн мембраны липидийн чөлөөт язгуурын исэлдэлтийг багасгахын зэрэгцээ түүний бүтцийг тогтворжуулж [45,22], элэгний үйл ажиллагааны органик өөрчлөлтийг багасгаж, нөхөн сэргээлтийг түргэсгэдэг ба амьтны бие махбодын дасан зохицолт, хамгаалалтыг идэвхжүүлдэг нь тогтоогджээ [39,22,43]. Энэхүү фармакологийн судалгааны үндсэн дээр манай судлаачид Буриадын судлаачидтай хамтран Монгол орон ба Оросын Байгаль нуур орчмын нутгаар ургадаг G,barbata ургамлаас цөс хөөх, элэгний үрэвслийг намдаах үйлчлэлтэй Генцихолл бэлдмэл гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь үр дүнтэй байна [8].

Gentiana aIgida - ургамлын газрын дээд хэсгийн идээшмэл ньТөвд ба Монгол эмнэлэгт элэгний өвчнийг эмчлэх [47], уушгины үрэвсэл, сүрьеэ, мөгөөрсөн хоолойн хурц үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хуурамч сахуулайн үед халуун бууруулах, хордлого тайлах, үрэвслийг намдаах үйлчлэлтэйгээр хэрэглэгддэг [48,49,50,51,27,52] бол Хятадын уламжлалт эмнэлэгт хоол идэх дуршил төрүүлэх үйлчлэлтэй хэрэглэдэг байна [31].

Энэ ургамлын фармакологийн судалгааг манай орны Анагаах Ухааны Хүрээлэнгийн Эм Зүйн секторт 1980-1985 онуудад гүйцэтгэж, түүний усан ханд нь уушгины үрэвслийг эмчлэх үйлчилгээтэй ба нийлбэр полифенолт нэгдлийг агуулсан 10%-ийн усан уусмал нь томуугийн вирус  А-г устгадаг болохыг тогтоожээ [53,541.

Gentiana decumbens - ургамлын газрын дээд хэсгийг Төвд ба Монгол эмнэлэгт халуун бууруулах үйлчлэлтэйгээр амьсгалын замын хурц үрэвсэлт өвчин, ходоод гэдэсний замын халдварт өвчин, чичиргээ, элэгний үрэвслийн үед нийлмэл зэхмэлийн найрлаганд орж хэрэглэгддэг ,27,21] ба Энэтхэгийн уламжлалт анагаах ухаанд хоол идэх дуршил төрүүлэх, хоол боловсруулалтын сайжруулах үйлчлэлтэйгээр хэрэглэдэг байна [55].

Фармакологийн судалгаагаар энэ ургамлын усан ханд нь цусны бүлэгнэлийг сайжруулах үйлчилгээтэй [56] ба G.decumbens, G.macrophylla, Bupleurum, scorzonerifolium гурван ургамлын хосолмол бэлдмэл нь элэгний эсийн хурц ба архаг үрэвсэлт өвчний үед элэгний эсийн мембраны үхжил гэмтлээс хамгаалан, хэвийн альфа бүтцийг хадгалуулах замаар элэгний хоргүйжүүлэх үйл ажиллагааг сайжруулан элэг хамгаалах цогц үйлдэл үзүүлжээ [57].

Gentiana macrophylia - ургамлын газрын дээд хэсгийн чанамал, усан ханд болон нийлмэл зэхмэл нь Төвд, Хятад, Монгол эмнэлэгт олон талт үйлчлэлтэйгээр хэрэглэгддэг юм. Тухайлбал, Төвдийн эмнэлэгт амьсгалын замын өвчин, ходоодны архаг үрэвсэл, цөсний хүүдийн үрэвсэл, мэдрэлийн ядаргаа өвчнүүдийг эмчлэх [30,49], цөс хөөх [58], элэгний халдварт өвчний үед үрэвслийг намдаах, хуурамч сахуулай, гүйлсэн булчирхайн үрэвслийг эмчлэх зорилгоор хэрэглэдэг юм [25,59,29,50]. Хятадын анагаах ухаанд томуу, томуу төст ханиадыг анагаах нийлмэл бэлдмэлийн найрлаганд оруулдаг [60] ба үрэвсэлт өвчний үед халуун бууруулах зорилгоор хэрэглэдэг байна [32,61]. Монгол эмнэлэгт халуун бууруулах үйлчлэлтэйгээр хэрэглэдэг юм [27,21].

Фармакологийн судалгаагаар энэ ургамлын газрын дээд хэсгийн идээшмэл нь туршилтын амьтны ходоодны үйл ажиллагааг идэвхжүүлж байсан [62,63] ба түлэгдэлт, хөлдөлтийи үед шарх эдгээх, үрэвслийг намдаах үйлчлэл үзүүлэв [64]. G.macrophylla-гийн чанамал нь туршилтын амьтны хэвлийн судасны нэвчих чадварыг ихэсгэж, цусны цитратын плазмын бүлэгнэлийн хугацааг богиносгож байв [65]. G.macrophylla цус тогтоох үйлчлэлтэй учир түүнийг цус тогтоох чанамлын найрлаганд оруулдаг юм.

Gentiana acuta - ургамлын газрын дээд хэсгийг Төвд эмнэлэгт элэг, цөсний суваг, цөсний өвчний үед цөс хөөх үйлчлэлтэйгээр хэрэглэхээс [50,26,66,51,49] гадна ходоодны архаг үрэвсэл, бодисын солилцооны хямралыг зохицуулах [30,25] зорилгоор хэрэглэдэг байна. Ер нь халуун бууруулах, үрэвслийг намдаах үйлчилгээтэй юм.

Фармакологийн судалгаагаар G.acuta-гийн хуурай ханд нь цөс хөөх үйлчлэлтэй ба элэгний хурц үрэвслийн үед түүний үйл ажиллагааг сайжруулж байа [58].

Дүгнэлт:

1. Монгол оронд ургадаг Дэгдний овгийн Дэгдний төрлийн 6 зүйл ургамлын химийн судалгаагаар давхардсан тоогоор бага молекулт, фенолт 40 нэгдэл ялгагдаж, бүтэц байгүуламж нь тогтоогдсоноос 15 нь ксантон, 14- флавоноид, 9-секоиридоид, 2-карбон хүчил байв. Нийт ялгасан бодисын 75% нь ксантон, флавоноидын агликон ба гликозид байсан нь эдгээр нэгдэл зонхилж байгааг харуулж байна. Энэ нэгдлүуд нь химийн бүтцийн хувьд -пироны уламжлалд хамаарч байгаа юм.

2. Ө. Пүрэв нарын Gentiana barbata ургамлаас ялгасан  7-0-B-D-  глюкопиранозил-1 -окси-3,8­


диметоксиксантон нь байгалийн шинэ нэгдлээр бүртгэгдсэн нь энэ ургамлын химийн судалгааны танин мэдэхүйд чухал хувь нэмэр болсон юм.

3. Эдгээр ургамлыг олон орны ардын эмнэлэг ба орчин үеийн анагаах ухаанд хэрэглэж байгаа уламжлалаас ажиглахад тэдгээрийг усан ханд, чанамал, идээшмэл, зэхмэл байдлаар халуун бууруулах, үрэвслийг намдаах, үжил эсэргүүцэх үйлчлэлтэйгээр ходоод гэдэс, элэг цөс, бөөр давсаг, төв мэдрэлийн системийн өвчнүүдийг эмчлэхэд хэрэглэж байгаа бөгөөд энэ нь фармакологийн туршилтаар батлагдаж байна.

4. Gentiana barbata ургамлын фармакологийн туршилтын дүнд элэг, цөсний үрэвсэлт өвчнийг эмчлэх үйлчлэлтэй Генцихол" эмийн бэлдмэлийг гарган авсан нь энэ төрөлд хамаарах ургамлын хими, фармакологийн туршилтыг улам бүр гүнзгийрүүлэн хийж улмаар шинэ эмийн бэлдмэл гарган авах боломжтойг харуулж байгаа юм.

Тайлбар: НҮХ* - Нимгэн үеийн хроматограф

ХЯТ** - Хэт ягаан туяа

МС*** - Масс спектроскоп

Ном зүй

1 .Пүрэв Ө; \\\\\\\\\\\\\\\"Химическое изучение биологически
активных вещеста некоторых видов растений Монголии и создание на их основе пекартсвенных препаратов\\\\\\\\\\\\\\\", дисс. 1994, с. 79-103
2.Зориг Т., Оюунгэрзл 3., Масло Т., \\\\\\\\\\\\\\\"Изоориентин из G.algida\\\\\\\\\\\\\\\" ХПС, 1330,\\\\\\\\\\\\\\\" №2 с. 253
3.Пүрэв Ө., Жамъянсан Я , Оюун X., \\\\\\\\\\\\\\\"Ксантоны и флавоноиды G.Barbata\\\\\\\\\\\\\\\", ХПС, Ташкент. 1891, 1 стр, 284-285
4.Purev О., Oyun Н., Odontuya G., Khichge D., \\\\\\\\\\\\\\\"Phy-tochernica! and chemotaxhonomic fralures of mongolian Genfianaeeaa \\\\\\\\\\\\\\\" Reports of the Chemistry intstitute, 1995, pp. 34-37.
5.Оюунгэрэл З. и др. \\\\\\\\\\\\\\\"С-флавоногликозиды G.algida Pall\\\\\\\\\\\\\\\", Химфарм журн. 1984, 118,\\\\\\\\\\\\\\\'№3, стр. 967-968.
6. Purev 0., Jargalsaihan G., Kojima К., Ogihara У., \\\\\\\\\\\\\\\'The phytochemical investigation of G.uniflora\\\\\\\\\\\\\\\", Тезисы докладов III Международной научной конференцим \\\\\\\\\\\\\\\"Природиые условия, история и культура западной монголии и определен регионов\\\\\\\\\\\\\\\"\\\\\\\\\\\\\\\', Монголия, Ховд 1997, с. 70-72
7.Хишгээ Д., Монголын уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байсан Дэгдний овгийн хоёр зүйл ургамлын фитохимийн судалгаа\\\\\\\\\\\\\\\",
Дисс.Канд-Наук., 1995, УБ, стр. 63-65.
8.Пүрэв Ө. Оюун X. нэр, \\\\\\\\\\\\\\\"Монгол улс, Шинэ Бүтээлийн Патент\\\\\\\\\\\\\\\" №798, Улаанбаатар, 1993 он.
9.Грубов B.И \\\\\\\\\\\\\\\"Определитель сосудистых растений
Монголии\\\\\\\\\\\\\\\" Ленинград, 1982, с. 201-203.
10 .\\\\\\\\\\\\\\\'Монгоп орны эмийн ургамлын тархалт\\\\\\\\\\\\\\\" ШУТМ-төв 1965 он.
11.Chun-Nan-lin \\\\\\\\\\\\\\\"Synthesis and Anti-inflammatory effects
of Xanfhone Dervalives\\\\\\\\\\\\\\\",
12.J.Pharm. Pharmacol., 1996, 48:, pp. 532-538.
13.Mассегетов П.С., \\\\\\\\\\\\\\\"Поиски aлкcaлиoдoнocныx
растений в Средней Азии\\\\\\\\\\\\\\\", Тр.Всесоюз. научн. института
лек;. и аром. растений, 1997, Вып. 9„ стр.3-38.
13.Franz G., Weier Н., \\\\\\\\\\\\\\\"Untersuchungen uber Vorkonmen und Physiologie des Tiisaccharids Gentianose\\\\\\\\\\\\\\\"
Z. Pflanzenpltisiol, 1972, Bd. GG., M5.9., pp 433-439.
14.Massias M, Garbannier J., Molho D., \\\\\\\\\\\\\\\"implications chemataxomoniqyss de la repetition des substances asidiquet-dans ie qenre GercSana L.\\\\\\\\\\\\\\\", Bull. Mus. nat. hist, natur. Sci phys-chim., 1997, №5041, pp.41-53.
15.Kapnoem B.H., Фитохимическое исследование забайкальских видоз горечавкозых, \\\\\\\\\\\\\\\"Вопросы фармакогнозии\\\\\\\\\\\\\\\" Л, 1961, Вып. 1, стр.191-193.
fd Chi Н. Ch., Lin К.-Т., Sung Ch.-У. The pharmacology of gentiannine, Shang Li Hsuch Pak./, 1959, №23. pp. 151-157, Ghem. Abstrs., 1962, Vol 57, №11821.
17.Liang H-T., Yu T-Ch., FuF-J., Investigation of the chemi¬cal constutuents of G.macrophylla\\\\\\\\\\\\\\\", Yak Hsueh Hsueh Pao, 1964, V11, N6, pp.412-416,
Chem.Abstr., 1965, V62, №5309.
18.Marekov N.L., Popov S.S. The structure of gentioflarie, a new alkaloid of some
Gentiana species Tetrahedron, 1968, V.24, №3, pp. 1323¬1326.
19.Fu F-Y., Sun N-Ch., \\\\\\\\\\\\\\\"The chemical constituents of G.macrophella\\\\\\\\\\\\\\\" Yoa Hsuch
Hsuch Pao. 1958, V.G. pp. 198-203., Chem. Abstrs. 1959, V. 53, №8310.
20.Танхаева Л.М., Николаеөа Г.Г, Ратникова Г.В., \\\\\\\\\\\\\\\"Колич. опред. пиронов в траве Горечавки бородатой\\\\\\\\\\\\\\\"
Лек.раст.в традиц. и народн. мед., Улан-Үдэ, 1987, с. 134-136.
21.Хайдав /_/., Алтанчимэг Б., Варламоөа Т. С., \\\\\\\\\\\\\\\"Лекарственные растения в Монгольской медицине\\\\\\\\\\\\\\\",
1985, с. 136-137, 182-183.
22.Танхаева Л.М., Aceeвa Т.А., Николаева Г.Г., Никоеаева С.М., Ратникова Г.В., \\\\\\\\\\\\\\\"Виды Сем. Gentianaceae, используемые в Тибетской медицине и перспективы их изучения\\\\\\\\\\\\\\\" Растительные ресуры, 1989, Вып. 3. Том 25.с. 321-330.
23.Баавгай Ч. Болдсайхан Б , \\\\\\\\\\\\\\\"Монголын уламжлалт анагаах ухаан\\\\\\\\\\\\\\\" 1990, стр. 294-295.
24. Глызин В.И., Николаева Г. Г., Даргеева Т.Д. \\\\\\\\\\\\\\\"Природные ксантоны\\\\\\\\\\\\\\\", Киев, \\\\\\\\\\\\\\\"Науки, 1986.
25.Базарон Э.Г., Aceeвa Т.А., \\\\\\\\\\\\\\\"Вайдурья онбо\\\\\\\\\\\\\\\" трактат индо-тибетской мед.
Новосибирск, 1984, стр.116.
26.Мягмар Я, \\\\\\\\\\\\\\\"Исследованиэ желчегонного действия Ломатогонума каринтийского произрастающего в МНР\\\\\\\\\\\\\\\"
Автореферат дисс. канд. мед. наук, Рязань, 1974, стр.24.
27.Хайдав Ц., Меньшикова Т.А., \\\\\\\\\\\\\\\"Лекартсвенные растения в Монгольской народной медицине\\\\\\\\\\\\\\\" 2-е изд. УБ,
1985, стр. 390.
28.Mypamoв С.Н., \\\\\\\\\\\\\\\"Примципы лек. терапий злокач. спухолей в тибет. медицину\\\\\\\\\\\\\\\", Проблемы освоения лек.
ресурсов Сибири м Дальиего Востока, Новосмбирск, 1983, стр. 256-258.
29.Гусева А.П., Применение важнейщих растений тибетской медицины пo рецептам врача\\\\\\\\\\\\\\\"
30.Варлаков М.Н., \\\\\\\\\\\\\\\"Избранные труды\\\\\\\\\\\\\\\" Под ред. Туровой
А.Д., М, 1963, стр. 172.
31 Шретер А.И., \\\\\\\\\\\\\\\"Лек.флора Советского Дальнего Вастока\\\\\\\\\\\\\\\", М., 1975, с. 328.
32Лоншакова К.С., \\\\\\\\\\\\\\\"Влияние тибетского препарата на струнтурн.о- функциольное состояние печени при эксперим. гепатите\\\\\\\\\\\\\\\" Проблемы освоения лек. ресурсов Сибири и Дальнего Востока Новосибирск, 1983, с. 203-204.
33.Николаев С.М., \\\\\\\\\\\\\\\"Полифенольные комплексы при
заболеваниях гепатобилиарной системы\\\\\\\\\\\\\\\"
Тез. докл. 4-й Всесоюз. симпоз. по фенольным соед., Ташкент, 1982, стр. 32-33.
34.Ракшаин К.В., \\\\\\\\\\\\\\\"К фармакотерапии экспериментального гепатита комплекса препаратом\\\\\\\\\\\\\\\" Оценка биол. акт. раст. забайкалья., Улан-Үдэ, 1985, с. 46-50.
35.Ракшаин К.В, Богданова Т.Б., \\\\\\\\\\\\\\\"Влияние средств тибетской медицины при экспериментальном гепатите\\\\\\\\\\\\\\\" Мат. 4-ого Всеросс. съезда фармацевтов., Воронеж, 1981, стр. 495-49
36. Кудрин А.Н. и др. \\\\\\\\\\\\\\\"Мембраностабилизирующее действие растительных фенолов\\\\\\\\\\\\\\\", Тез. докл. 5. съезда фармакологов УССР, Запарожье, 1985, с. 86- 87.
37.Николаев С.М., \\\\\\\\\\\\\\\"Полифенольные комплексы при повреждении гепатобилиарной системы\\\\\\\\\\\\\\\",
Биол. дейст. вещ, прир. происх. Улан-Үдэ, 1983, с.
149-154.
38.Толмачева Е.Л. Болдаруева Г.В., \\\\\\\\\\\\\\\"Влияние экстракта Горечавки бородатой на митатической активности в печени\\\\\\\\\\\\\\\" Биол. дейст. вещ. природ. происх., Улан-Үдэ, 1983, с. 170¬176.
39.Убашеева И.О., Лоншакова К.С., Болдаруева Г.В., \\\\\\\\\\\\\\\"Эксприментальное морфологические исследования белых
крыс, леченных препаратом из
Горечавки бородатой при остром токсическом гепатите\\\\\\\\\\\\\\\" 4-й Всесоюз. симпоз. по фенольным соед., Ташкент, 1980, стр, 49-50.
40.Федотовских Н.Н., Асеева Т.А., Хапкин И. С,
\\\\\\\\\\\\\\\"Антигистаминное действие препаратов из растений, входящих в тибетские противовоспалитөльные прописи\\\\\\\\\\\\\\\", Проблемы осзоения лекарствнных ресурсов Сибири и Дальнего Востока: Тез. докл. Всесоюз. конф., 1983,
Новосибирск, с. 228 229.
41.Рашкин К.В., Шантанова Л.Н., Тепатотерапевтическое действие препарата из \\\\\\\\\\\\\\\"тигты\\\\\\\\\\\\\\\", 4- ый Всесоюз симпоз. по фенольным соед., Ташкент, 1982, с. 142.
42.Лоншакова К. С. и др., \\\\\\\\\\\\\\\"Влияние противовоспалительного сбора лекарственных растений на воспалительные процессы в печени крыс при хроническом гепатите\\\\\\\\\\\\\\\"
Раст. рес, 1986, Т 22, вып. 3. с. 393-401.
43.Цыренжалова О.Д., \\\\\\\\\\\\\\\"Влияние нолифенольной фракции Горечавки бородатой на иммунное состояние\\\\\\\\\\\\\\\", 4-ый Всесоюз. симпоз. no фенольным соед., Ташкент, 1982, с. 51-52.
44.Хунданова Л.Л., Николаев С.М., Найдакова Ц.А. и др., А с. 921567 СССР., \\\\\\\\\\\\\\\"Способ получения полифенольной фракций, обладающей желчегонным действием\\\\\\\\\\\\\\\", БИ. 1981, №15.
45.Николаев CM., \\\\\\\\\\\\\\\"Желчегониое действие экстракта Горечавки бородатой /Gentiana barbata Froel./, Фармация., 1985, №3, с. 16-19.
46.Самбуева З.Г., \\\\\\\\\\\\\\\"О биологической активкости экстракта Горечавки бородатой\\\\\\\\\\\\\\\",
Оценка биологической активности растений Забайкалья.,
47.Базарон Э.Г. и др. \\\\\\\\\\\\\\\"Лекарственные\\\\\\\\\\\\\\\' растения индо-тибетской медицины, применяющиеся при болезнях печени\\\\\\\\\\\\\\\", Изучение препаратов рас. и сентит. просх. : Вып. 2ч., Томск, 1978, 4.1. с. 77-79.
48.Буткус Д.Ю., Блинова К.Ф., \\\\\\\\\\\\\\\"Некоторые рецептурные прописи, используемые в тибетской медицине Забайкалья\\\\\\\\\\\\\\\", Вопросы фармакогнозии. Л. 1968, вып. 5. с. 247-253.
49.Гаммерман А.Ф \\\\\\\\\\\\\\\"О заменителях лекарственных растений индо -тибетской медицины Забайкалья\\\\\\\\\\\\\\\",
Материалы no изучению источников традиц. сист. индо-тибетекой мед., Новосибирск, 1982, с. 163-178.
50.\\\\\\\\\\\\\\\"Дзэйцхар Мигчжан\\\\\\\\\\\\\\\" памятник тибетской медицины / Отв.ред Б.Б.Базараев/, Новосибирск, 1985, стр.88.
51.Семчев Б.В., \\\\\\\\\\\\\\\"О произрастающих в БМ ACCP некоторых растительных продуктах индо-тибетской медицины\\\\\\\\\\\\\\\", Краеведческий сб. Бурят-Монг. фил.- Георг. о-ва. СССР, Улан-Үдэ, 1959, вып.2. стр. 158-163.
52.Зубина Э.М., Хованская М.С., \\\\\\\\\\\\\\\"О протистоцидном действии некоторых лекарственных растений народной медицины Белоруссии\\\\\\\\\\\\\\\" Сб. науч. тр. Витеб. мед. инст. 1952, вып. 4, стр. 174-179.
53.Оюунгэрэл 3., Нямдаваа П., \\\\\\\\\\\\\\\"К изучению противовирусной активности флавонсидов горечавки холодной\\\\\\\\\\\\\\\", Тезисы докладов третьей научно-практической концеренции, Улан-Батор, 1982, с. 14.
54.Оюунгэрэл 3., Ламжав А., Чой С, \\\\\\\\\\\\\\\"К вопросу химического и фармачологического изучеиия Горечавки холодной произрастающей на территории МНР\\\\\\\\\\\\\\\",Научно-практическая конференция научно-исследовательского института медицимы, Улан-батор, 1984, с, 38.
55.AbroI В.К., Chopra /. С, \\\\\\\\\\\\\\\"Some vegetables drug re¬sources of ladakh\\\\\\\\\\\\\\\" /Littie Tibet/ Curr. sci /India/. 1962, vol. 31, №8, pp. 324-326.
56.Шишкина E.C. и др., \\\\\\\\\\\\\\\"K изучению свертывающих и противосвертывающих свойств некоторых растений флоры Сибири\\\\\\\\\\\\\\\", Лек. преп. природного и синтет. происх., Томск, 1975, с. 90-93.
57.Оюунгэрэл 3, Цэрэндулам Д Амбага М Долгорсүрэн Ц, \\\\\\\\\\\\\\\"Элэг хамгаалах үйлдэлтэй зарим эмийн бодисын судалгаа\\\\\\\\\\\\\\\" Эрдэм шинжилгээний онол практикийн бага хурлын материал XXVII,,- Улаанбаатар, 1993, х. 98-90.
58.Самбуева З.Г, и др. \\\\\\\\\\\\\\\"Перспективные дивы растительного жепчегонного сырья из флоры Забайкалья\\\\\\\\\\\\\\\" Новосибирик, 1983, с. 218-219.
59.Блинова К.Ф., Куваөв В.Б.; \\\\\\\\\\\\\\\"Лекарстеенные растения тибетской медицины Забайкалья\\\\\\\\\\\\\\\", Вопросы фармакогнозии Л., 1965, вып. 3, с. 163-178.
60.Ван Хуаньвень \\\\\\\\\\\\\\\"\\\\\\\\\\\\\\\'Лечение 100 больных элидемии грилпам медикэади китайской медицины\\\\\\\\\\\\\\\" Цзен-си. чжунъняо., 1960, №4. с. 30-31.
Р:к. Биол. фармзкологмя 196 I, №13, NH 313.
61.Ларин И ., Сизых С. \\\\\\\\\\\\\\\"Материалы к изучению народно-медицинских растений Иркутской губернии\\\\\\\\\\\\\\\"
Изв. Вост-Сиб. Отд Рус. георг. о-ва Иркутск, 1917, Т.45. с. 232-240.
62.Галинская В.Д., \\\\\\\\\\\\\\\"Содержание флавновиодов в некотых сибирских видах Горечавковых /род Gentiana L, Swertia obtusa Ledev./
Растительные ресурсы Сибири и их использование, Новосибирск, 1978, с. 50-56.
63.Галинская В.Д. Гельфман А.Е. \\\\\\\\\\\\\\\"Действие настоев Горечавки крупнолистной на функциональное состояние жулудка\\\\\\\\\\\\\\\" Иссл. лек. препаратов природного и синт. происхождения., Томск, 1975, с. 77-78.
64.Фруентов Н.К., \\\\\\\\\\\\\\\"Лекарственные растения Дального Востока\\\\\\\\\\\\\\\" 1972, с. 398.
64. Хапкин И. С. \\\\\\\\\\\\\\\"Изучение биологической активности тибетского кровоостанавливающего сбора /Тхаший-тханг/:
Автореферат канд. дисс, Владивосток, 1985, с. 24.
66.Позднеев A.M., \\\\\\\\\\\\\\\"Учебник тибетской медицины\\\\\\\\\\\\\\\", Спб., 1908, Т. 1. с. 425.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 6307
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК