Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 2(18)
Бага насны хүүхдийн гэдэсний стафилококкт үрэвсэл
( Судалгааны өгүүлэл )

Д.Батсүх , Н. Гэндэнжамц

Анагаах   ухааны  дээд   сургууль

 
Абстракт

С целью выяснения роли патогенного стафилококка при острых желүдочно кишечных заболеваниях у детей раннего возраста проведено клинико-лабораторное обследование детей в возрасте до 1,5 лет. Исследованию подвергали испражнения слизь из зева, кровь и гнои из воспалительных очагов. Патогенность выделенных стафилококков определяли по совокупностн реакции плазмокоагуляции гемолити-ческих свойств, золотистого пигмента и лецптовителлазой; чувствительность к антибиотикам (пеницнллину, стрептомицину, тетрациклину, левомицетину эритромицину, неомицину, мономицину) методом бумажных дисков.

Обследованы 146 детей, у которых в остром периоде болезни из испражнений был выделен только патогенный стафилококк и нередко повторно

Наиболее часто желудочно-кишечные расстройства в виде энтероколита
проявляются при септическои форме стафилококковой инфекции (52 2й) нередко
заболевание протекало в виде энтероколита (26%), реже гастроэнтероколита (12 3%^
у 9,5% больных была установлена смешанная этиология заболевания Желудочно-
кишечные заболевания стафилококковой этиологии у детей раннего возраста про-
текали преимущественно в тяжелой (56,2/.) и среднетяжелой форме (35 6%) наи-
более тяжело у детей в возрасте до 6 месяцев жизни.     

Стафилококкийн халдвар сүүлийн үед чухал асуудлын нэг болж ирлээ. Стафцлококкийн гаралтай үжил, уушгины үрэвсэл, арьсны идээт үрэвсэл, мэнэн зэргээс гадна сүүлийн жилүүдэд ходоод гэдэсний хямрал онцгой анхаарал татах болов. Бага насны хүүхдэд тохиолдох стафилококкийн үүсэлтэй ходоод гэдэсний хямрал ихсэж буй тухай гадаадын болон манай олон эртэмтэд бичиж байна. Хүүхдийн гэдэсний стафилококкт. үрэвслийн клиник бактериологийн болон эмчилгээний зарим онцлогийг судлах зорилгоор бид гэдэсний стафилококкт үрэвсэлтэй 146 өвчтөнд ажиглалт хийсэн юм.

Өвчтөнийг клиник хэлбэрээр нь ангилахад (Г.А.Тимофеева, 1956; 3. И. Капкова, 1968 йарын ангилалаар) стафилококкт үжлийн үед гарах ходоод гэдэсний хямралтай 76 (52,2%), стафилококкт ходоод-гэдэсний үрэвсэлтэй 18(12,3%), стафилококкт гэдэсний үрэвсэл (энтероколит) -тэй 38(26%) гэдэсний бусад өвчнүүдтэй хавсарсан гэдэсний стафилококкт ү.рэвсэлтэй 14(9,5%) өвчтөн байв. Бүх өвчтөний тал (50%) хувь нь тэжээлийн доройтолтой, 33,4% нь сульдаа, 17,4% нь шүүдэст эмзэг» шил зэрэг ямар нэгэн дагалдах өвчтэйгээс гадна 13% нь тэжээвэр буюу холкмог хоолонд эрт орсон, 11,6% нь дутуу төрсөн хүүхдүүд байлаа. Судалгаа хийсэн өвчтөнүүд 7 хоногтойгоос 1 нас 6 сартай хүүхдүүд байв.

Өвчтөний насны байдал өвчний хэлбэр

 

Нас

Өвчтөний тоо

Хэлбэр

хүнд   |*Ү™-

хөнгөн

хувь

1 cap хүртэлх 1-ээс 3 cap 4-өөс 6 cap 7-оос 12 cap 1-ээс 1,5 нас

хүртэл Тоогоор бүгд,%

67 18 20 26 15

(146)100

53 9 7 5 8

(82)56,2

1

14 8 9 15 6

(52)35,6

1

4 6 1

(12)8,2

45^8 12,3 13,7 17,8 10,3

           

1р хүснэгтээс үзэхэд зонхилох хувь нь (71,8%) 6 cap хүртэлх нас
ны хүүхэд байна. Өвчин ерөнхийдөө хүнд, хүндэвтэр хэлбэртэй (91,8%),6
cap хүртэлх насны, ялангуяа нярай хүүхдэд өвчин маш хүнд хэлбэрээр
туссан ба энэ насанд хөнгөн тохиолдол байгаагүй. Гэдэсний стафи
лококкт үрэвсэл, гэдэсний бусад нянтай хавсарсан үедээ маш хүнд явц
тай байна.                                                                    ,       '

Үжлийн хэлбэрээр тохиолдох стафилококкийн халдварын үед ходоод гэдэсний хямрал 146 өвчтөнөөс 76—д тохиолдов. Өвчтөний ихэнх нь (76—ийн 57 нь) нярай, бусад нь 6 cap хүртэлх насны хүүхэд. байлаа.

Энэ хэлбэрт хөнгөн тохиолдол байгаагүй бөгөөд 81,5 хувь нь хүнд, 18,5 хувь нь хүндэвтэр байв. Энэ хэсэг өвчтөнд ходоод гэдэсний хямрал нь ихэнхдээ (51, өвчтөнд) нарийн гэдэсний өөрчлөлттэй, бусад хэсгийн өөрчлөлт бага байв. Баас нь шингэн (өдөрт 8—10 удаа), шар ногоон өнгөтэй, залхагтай, Өвчлөлтийн ид үед бүх өвчтөний цусанд эмгэг стафилококк илэрсэн ба баасанд 2—5 удаагийн шинжилгээнд эмгэг стафилококк давтан илэрсэн, Ходоод гэдэсний өвчин үүсгэдэг бусад нян (цусан суулгын савханцар, сальмонелл, гэдэсний эмгэг савханцар) илрээгүй юм. Ихэнх өвчтөний өвчин сунжирсан хэлбэрээр явагдсан хэвийн байдалд орох нь 2 долоо хоногоос 2 cap хүртэл үргэлжилж байв.Бусад эрхтэнд эмгэг өөрчлөлт үүсэн өвчнийг хүндруүлэх нь бусад хэлбэрийг бодвол үхлийн хувийг ихэсгэж байна (7,9%) Ходоод гэдэсний стафилококкт үрэвслийн хэлбэр (гастроэнтерит) бүх өвчтөний 12,3%-д тохиолдсон ба ихэнх нь 6 сараас дээш насны хүүхдүүд байв. Өвчтөн , гэнэт эхэлж бөөлжих, огиулах, давтан бөелжих, халуурах (37,5—38°), |баас нь шингэрэх (едөрт 4—6 удаа), хордлого усгүйжилт болох, зүрх судасны ажиллагаа хямрах зэрэг шинж өвчний эхний үеэс илэрч байв.

Стафилококкийн үүсэлтэй ходоод-гэдэсний хурц үрэвсэл гэдгийг бүх өвчтөний баасанд өвчний эхний өдрүүдэд эмгэг стафилококк олдсоноор тодруулав. Бидний ажиглалт нь бусад эрдэмтдийн бичсэнчлэн ходоод-гэдэсний стафилококкт хурц үрэвсэл (гастроэнтерит), бусад шалтгааны (сальмонелл, цусан суулга) ходоод-гэдэсний хурц үрэвсэлтэй төстэй бөгөөд оношлоход бэрхтэй гэдгийг харуулж байна. Гэдэсний стафилококкт үрэвсэл (энтероколит) гэдэг   оноштой 38 хүүхэд байсны 9 нь нарийн гэдэсний, 29 нь бүдүүн гэдэсний үрэвслийн шинжтэй байв. Өвчний энэ хэлбэр гол төлөв 6 cap хүртэлх насны хүүхдэд тохиолдсон бөгөөд    гэдэсний талаас гарах эмгэг өерчлөлт нь удаан хугацаагаар үргэлжилж байв. Дагалдах өвчин багагүй байсан нь өвчний хүндрэх гол шалтгаан болж байлаа. Эмгэг стафилококк гэдэсний бусад өвчний нянтай хавсарсан өвчтөн 14(9,5%) байв. Эмгэг стафилококк, эмгэг төрүүлэгч, гэдэсний  савханцартай хавсарсан өвчтөн 8, цусан суулгын савханцартай хавсарсан 4, сальмонелл (гр«Е» Анатумгр «В» Хайф)-тай хавсарсан 2 өвчтөн байлаа. Бүх өвчтөнд өвчин хүнд хэлбэрээр   явагдсан   бөгөөд  халуун их, баас нь өдөрт 5-15 удаа,  шингэн залхагтай  байв. Нян харшсан тохиолдол бүрт хүүхдийн биеийн байдал  суларч хоёрдогч хордлогод орох, голомтот үрэвслүүд хурцдаж байв, Энэ хэсэг өвчтөний олонхид хүндрэл гарч клиникийн эдгэрэлт, бактериологийн цэвэршилт удааширч байлаа. Өөр нянгийн үүсэлтэй, гэдэсний өвчин дээр эмгэг стафилококк хавсрах нь онцгой хүндрэлтэй байлаа.

Стафилококкийн эмгэг чанарыг тодорхойлохдоо сийвэн бүлэгнүүлэх (плазмокоагуляци), цус задлах, лецитиназ идэвх, нөсөө (алтан шаргал) зэргийг үндэс болгов,

 

Стафилококкийн

эмгэг шинж

 

 

 

Өвчтөний

Өтгөнд ялгар-

Сийвэн

Лецитиназ

Цус

Алтлаг

TOO

сан стафилокок-

бүлэг-    1

идэвх

задлах

нөсөө

 

-1    кийн омог

нүүлэх    J

 

 

 

138

206

196(95,1%

159 (77,1%)

200 (97%)

179 (82%)

 

2-р хүснэгт

Өвчтөний өтгөнөөс ялгарсан стафилококкийн эмгэг төрөгч шинж


Өвчтөний бааснаас 206 омог стафилококк олдсон юм.

Ялгаруулсан стафилококкийн 95,1% нь сийвэн бүлэгнүүлэх, 97% нь цус задлах, 77,1% лецитиназ идэвхт, 82% нь алтан шаргал нөсөө бүхий чанартай байсныг үзэхэд тэд эмгэг чанартай байсан нь тодорхой.

Бүгд 337 омог стафнлококкийн антибиотикт (пенициллин, стрептомицин, левомицетин, эритромицин, монэмицин, неомицин, тетрациклин) мэдрэмтгий чанарыг цаасан дискийн аргаар судлан үзэхэд янз бүрийн үрэвсэлт голомтуудаас олдсон эмгэг стафилококк нь ихэнхдээ тетрациклин, стрептомиции, пениииллин, левомицетинд (87,2%- 66,5%) тэсвэртэй байна. Харин мономицин, эритромицин, неомицинд нилээд мэдрэмтгий (54%-92,8%) байлаа.

Д Ү Г НЭЛ Т
  1. Гэдэсний стафнлококкт үрэвсэлтэй хүүхдийн 71,8% нь 6 cap хүртэлх насны хүүхэд байсан бөгөөд гэдэсиий стафилококкт үрэвсэл нь үжлийн (52,2%) ба гэдэсний хэлбэрээр (47,8%) илэрч хүнд (56,2%) хэлбэр зонхилон тохиолдож байна.
  2. 146 өвчтөний өтгөнд нэг бус удаагийн. бактериологийн шинжилгээ хийж үзэхэд сийвэн бүлэгнүүлэх (95,1%) цус задлах (97%) лецитиназ идэвхт (77,1%) алтлаг нөсөө бүхий (82%) эмгэг төрөгч стафилококк илрэв.
  3. Өвчтөнөөс гаргаж авсан эмгэг стафилококк тетрациклин, стрептомицин,   пенициллин,   левомицетинд (87,2-66,5%) тэсвэртэй, неомицин, мономицин, эритромицинд (92,8-72,2-54%) мэдрэмтгий байна.

4. Ходоод-гэдэсний өвчтэй бага насны хүүхдийн өвчнийг хэрэв
стафилококкийн үүсэлтэй гэж үзвэл бактериологийн шинжилгээг үрэвслийн бүх голомтод хийхийн зэрэгцээ цусны ариун чанарыг тодорхойлох зайлшгүй шаардлагатай.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2341
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК