Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 2(18)
Тархмал идээт перитониттэй өвчтөнийг мэс заслын дараа перитониаль диализээр эмчлэх нь
( Судалгааны өгүүлэл )

В. Ичинхорлоо

 
Абстракт

Разлитой гнойный перитонит—одно из самых тяжелых хирургических заболева-ний, дающий высокий процент смертности. В послеоперационном периодё показано лечение пеоитониальньш диализом, который уже в течение 48 часов снимает пери-тониальный сепсис и интоксикацию. Автор пищет, что в наших условиях показан фракционный диализ.

Хэвлийн хөндий эрхтнүүдийн үрэвслийн шинжтэй хурц өвчнүүд ба гэмтэлт, цооролтын улмаас үүсдэг тархмал идээт перитонитууд бол мэс заслын хүнд хэлбэрийн өвчнүүд юм. Хэвлэлээс үзэхэд ЗХУ-ын эрдэмтэн Н.И.Бяинов, Б.М. Хромов нар диализийг тархмал перитониттэй өвчтөнүүдэд хэсэгчилсэн аргаар амжилттай хэрэглэж байна. Тэд хэвлийн хөндийд 4 ширхэг полиэтилен гуурс хийж түүгээр хэвлийн хөндийг угааж антибиотик хэрэглэдэг юм.

Тархмал идээт перитонитын хагалгааны дараа диализийн аргаар 75 өвчтөнииг эмчилсэн нь үхлийг харьцангуй цөөлж гэдсэнд их хэмжээний буглаанцар, парез үүсэх зэрэг хүндрэлээс сэргийлж байсан тухай 1973 онд Дяченко, Дуденко нар бичжээ. Тэд эмчилгээг цоргоор гоол<уулах диализээр явуулдаг ажээ.

Нэгдсэн 3—р эмнэлгийн 2—р тасагт бид энэ аргыг тархмал идээт перитонитын үед (перитонитын шалтгааныг төгс арилгасны . дараа) хэрэглэж байна. Үүнд: Бүгд 38 өвчтөнд хэрэглэснээс эмэгтэй 24, эрэгтэй 14 хүн байв. Насаар ангилбал: 16—30 настай 3, 30—35 настай 4, 35—40 настай 5, 40—45 настай 6, 45—55 настай 7, 55—65 настай 3 өвчтөн байлаа.

Өвчин эхлэснээс хойшхи хугацаагаар нь үзвэл 24 цагийн дотор ирсэн 3, 48 цаг болоод ирсэн 6, 72 цаг болоод ирсэн 10, 4 хоногтоо ирсэн 16, 5 хоногтоо ирсэн 3 өвчтөн байв.

Эмнэл зүйн илрэлийг үзвэл бүх өвчтөнд ерөнхий хордлогын шинж, давс усны солилцооны алдагдал, зүрх судасны систем, амьсгалын үйл ажллагааны дутмагшил тод илэрч гялтан хальсны идээт үрэвслийн шинж нь перитонитын сепсис, гэдэсний парез, бөөрний үйл ажиллагааны дутмагшилтэй хавсран улам ихэсч газар авч байв, 4 өвчтөнд булчингийн таталдалт, 2 өвчтөнд ухаан алдалт, хөөрлийн байдал илэрсэн байлаа.

Цусны гемограммд: нейтрофилын зүүн тийшлэлт, өндер лейко1 цитоз илэрсэн, шээс эрс багасч 6 өвчтөнд анури илрэв. Перитонитын шалтгааныг сийрүүлбэл, мухар олгойн хурцидээт үрэвсэл 2,8 цөсняй хүүдийн деструктив хурц үрэвсэл 2. гэдэсний шархлааны цоорол 2, гэдэсний гогцооны урагдалт 2, пиосальпингитын ураг-далт 4 байв.

Мэс заслаар перитонитын шалтгааныг төгс арилгасны дараа хэсэгчилсэн аргаар 4 хоногийн турш диализ хийсэн. Тархмал идээт перитониттэй өвчтөнд энэ эмчилгээг хийхэд өвчтөний еренхий байдал сайжирч беөлжихгүй болж, гэдэсний парез хордлого тайлагдаж,

таталдалт арилан ухаан орж, хөөрлийн байдал арилж цусны үзүүлэлтүүд, хоногийн шээсний хэмжээ хэвэндээ орж давс усны солилцоо сэртэж байв.

....... Хэвлийн диализ явуулахад хэвлийн хөндийд байсан экссудаг идээн өнгөр, бусад хор зэрэг нь шингэнээр угаагдан гадагш зайлуулагдаж, хордлого багасна. Үүний зэрэгцзэ антибиотик хэрэглэх нь хордлого тайлах, перитонитын үжлийг арилгахад чухал үүрэгтэй

Диализ хэрэглэх заалт нь ужигшсан, эрс хордлоготой тархмал. идээт перитонит юм. Ужигшаагүй шинэ перитонитын үед хэрэглэх-гүй.

Диализ хийх сСрга техник. Юуныөмнө перитонитын щалтгаан-ыг мэс заслын аргаар арилгасан байна. Үүний дараа хэвлийн урд хананд баруун зүүн хавирганы нумны доод талд 2 газар нэмэлт зүсэлт хийн түүгээрээ полиэтилен буюу резин гуурс хийнэ. Мөн хэвлийн дорд хэсэгт баруун ба зүүн талд хэвлийн урд ханыг цоолон зүсэж түүгээр тус бүр 2 гуурс хийнэ. Хэвлийд дээрээс ба доороос хийсэн гуурсууд хоорондоо хүрэлцэж байх ёстой. Гуурсны урт 15—20 см — ээс илүүгүй байяа. Ингээд хэвлийг битүүлж оёно. Диализийг дараах дарааллаар явуулна.

Хагалгаа хийлгэснээс хойш эхний өдөр эхлээд гялтан хальсны рецедторуудын мэдрэх чадварыг арилгах зорилгоор дээд талын 2 руурсаар 0 , 25%—200—300 мл новокаиныг дуслаар хийнэ. Дараа нь диализ болгогч шингэнээ бүлээтгэж хийнэ. Бид физиологийн уус-малыг хэрэглэдэг. Хэвлэлд бичсэнээр ихэвхчлэн гоожуулах арыг хэрэглэдэг. Хэсэглэсэн аргаар тодорхой зайтай физиологийн уусмал бүлээнээр хоногт 10 литр хүртэл хэрэглэж доод талын гуурсаар .шиприцээр соруулж хэвлийн хөндийгээс авна.

Дараа нь сайтар шингэлсэн антибиотикийг хэрэглэнэ. 2 дахь едреөс 6—7 литр шингэн, 3 дахь өдер 5—6 литр, 4 дэх едөр өвчтөний байдлаас шалтгаалан хийнэ. Эмчилгээ эхлэсэн өдрөөс эхлэн өвчтөний байдал сайжирч зүрх судасны сиотемийн ажиллагаа сэргэж хоногийн щээс хэвдээ ордог. 2 дахь өдрөөс гэдэсний парез арилж, гемо-динамикийн өөрчлөлт, давс-усны солилцооны алдагдалт арилна. Бөөрний цусны эргэлт сайжирснаас түүний судасны агшилт тэлэгдэж бөөрни'й үйл ажиллагаа сэргэнэ.

Диализийн гол үүрэг нь микробын аутоинтоксикацба перитонитын үжлийг арилгах явдал юм.

1     Диализ эмчилгээг 3—4 хоног ужигшсан  тархмал идээт перитонитын үед хэрэглэнэ.

Ужигшаагүй шинэ перитонитын үед бид перитонитын гол шалттааныг арилгаж хэвлийг угаах гуурсийг зөрлөг маягаар хэвлийд хийж физиологийн бүлээн уусмалаар угааж антибиотик хийж байв. Гуурсийг 72 цагийн дараа авна.

ЗХУ-д дорхи уусмалыг диализ эмчилгээнд (№1, №2, №3 уусма-луудыг) хэргэлнэ. Уусмал №1 уусмал №2 уусмал №3

Найрлага: Nad             6,1           6,5              7

KC1            0,35       0,35           0,36

CaCl            0,45       0,48           0,49

MgCl           0,45       0,11-          0,11

глюкоз        15          30              40

нэрмэл ус    1 литр   1 литр        1 литр

дүгнэлт

Диализ эмчилгээ нь тархмал идээт перитонитийн үед хордлогыг тайлж, перитонитын үжлийг богино хугацаанд зогсоодог ба цаашид хэвлийн хөндийд буглаа үүсэх хүндрэлзэс урьдчилан сэргийлж чаддаг эмчилгээний маш их ач холбогдолтой чухал арга юм.

2.Хэвлэлийн мэдээ, өөрсдийн ажиглалтад үндэслэн тархмал пери-гонитыг диализээр эмчлэхийг бид санал болгож байна.

З.ЗХУ-д 3 төрлийн уусмалыг 15 литрээс дээш хэмжээгээр шууд гоожуулах аргаар хэрэглэдэг аргыг нэвтрүүлэх нь зүйтэй.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 524
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК