Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2005, 3(133)
Гол судасны нумын салааны эмгэгийн мэс засал эмчилгээний асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Д.Цэгээнжав 

 

Анагаах ухааны хүрээлэн

 

 

Гол судасны нумын салааны (ГСНС) эмгэг гүрээний артерийн салаалах хэсгийн еөрчлөлт- болох брахиоцефал артери, гүрээний еренхий: 56%,цээжнийдоторталынсудсанд-18%,нурууны артерийн.салаалах хэсэг, гүрээний гүнийн артерийн судсанд-10%, эгэмний доод артерийн артерийн амсарт байралсан судас хатуурлын судсанд 16% тохиолддог байна. Сүүлийн үед товруу иь тархины ишемийн харвалтын үндсэн ГСНС-ы артерийн бусад судасны атеросклероз- шалтгааны дотор 54.4-65%, дзэрх судасны эмгэг той хамт тохиолдох нь элбзг болсон бөгөө судалгааны томоохон чиглэл болж байгаа билээ. Хэвлэлийн материалаас узэхэд зүрхний титэм судасны атеросклероз, ГСНС-ы эмгэг хавсарсан хзлбэр 12.3-18% тохиолддог байна (Бокерия, 1999, HertzerN.R.,1987).

Судалгааны материалаас узэхэд (Ennabli К. 1986., М.Б.Ярустовский 1993) ГСНС-ы атероскпероз 50 наснаас мэдэгдэхүйц ихэсдэг байна. Ийм учраас ГСНС-ы эмгэгийг эрт оношлох нь тархины ишемийн харвалтаас сэргийлэх чухал ач холбогдолтой. Суулийн жилүүдэд судасны эмгэг жамийн оношлогоонд допплөрографи, тархины судасны ангиографийн шинжилгээ нэвтэрсэнээр гавлын доторхи ба гаднах судасны эмгэгийн оношлох боломж бий болж улмаар ГСНС-ы зарим эмгэгт нөхөн сэргээх мэс засал хийх боломж бий болж байгаа юги. Бид энэ чиглэлд зарим нэг (7.8.9.10) судалгаа хийсзн бөгөөд одоогийн судалгаа ч бидний судалгааны үргэлжлэл юм.

Судалгааны ажлын зорилго. Гол судасны нумын салааны эмгэгийн тохиолдлыг судлаж, гол судасны нумын салааны зарим эмгэгт мэс засал хийх боломжийг эрэлхийлэх.

Судалгааны ажлын хэмжээ, арга зүй. Бид ГСНС-ы эмгэг бүхий 6-84 насны эрэгтэй 47(41.23%), змэгтэй 67(58.77%) нийт 114 тохиолдол судалгаанд хамрагдав. Тэдгээрийн дотор ГСНС-ы атеросклероз 41/39.96%/, аортоартериит-Такаясийн хам шинж 42(36.84%), зжэг нугаларал 15(13.16%), ГСН-ын зарим салааны хуучин гэмтэл 9(7.89%), гол судасны нумын гаж хегжил 5(4.38%), ГСН-ын зариу салааны цүлхэн 2 (1.75%) тохиолдож байна (Хүснэгт 1).

Судалгааид хамрагдсан бүх тохиолдолд асуууж судалгаа болон эмнэлзүйн судалгааны карт ашигласны гадна шаардлагатай бүх тохиолдолд артериографийн шинжилгээ, допплерографийн шинжилгээ хийж, гол судасны нумын салааны эмгэгийн шалтгаан, түүний тархины цусан хангамжид нөлөөлж байгаа эсэхэд дүгнэлт хийсэн.

Мэс заслын сонголтыг мэдрэл, мэдрэлийн мэс заслын эмч нартай хамтран хийсзн бөгөөд хэдийгээр гавлын гаднах судасны эмгэгт мэс засал хийх боловч гавлын доторхи судасны цусны урсгалын байдал, коллатерал цусан хангамж үүссэн эсэхийг мэс засал хийх заалтын гол үзуүлзлт болгож, зарим тохиолдолд мэс заслын өмнө Матасын сорил хийсэн.

Мэс заслыг ерөнхий унтуулгын дор хийсний гадна мэс заслын үед тархи хамгаалах зорилгоор бүх биеийн гипотерми {31-32°С)-г краниогипотермитэй хослох арга хэрэглэсэн болно.

Хэлцэмж ГСНС-ы эмгэг түүний дотор судас хатуурал нь тархины ишемийн харвалтын гол шалтгаан болж байгаа тухай профессор Д.Баасанжав, А.Нота нар болон энэ чиглэлээр сонирхон судалдаг манай бусад эрдэмтэдийн судалгаанд цөөнгүй тусгагдсан хэдий ч түүннй мэс засал змчилгээний талаар судалгаа хомс байна. Бидний судалгааны урьдчилсан байдлаас үзэхэд ГСНС-ы эмгэгийн дотор судас хатуурал, аортоартериит хоёр ойролцоо хувьтай тохиолдож байгаа нь энэхүү судалгаанд гол судасны нумын томоохон салааны нэг болох эгэмний доорхи (a.subclavia) артерийн эмгэг Такаясийн өвчин цөөнгүй байгаатай холбоотой юм. Гадаадын судлаачдын материалаас үзэхэд (3.4.6.11.12) ГСНС-ы эмгэгийн гол шалтгаан нь судас хатуурал байна. Тухайлбал А.Н.Вачёв., М.Ю.Степанов (2003) нарыи судалгаагаар гавлын зарим судасны эмгэгийн шалтгааны дотор судасхатуурал 54.4%, эмгэг нугаларал25.9%, цүлхэн 14.7%тохиолддог байна. Өвөрмөц бус аорт артеритийн шалтгаант Такаясийн эмгэг Азийн орнуудад харьцангуй элбэг тохиолддог гэж үздэг бегөед энэ байдал манайд ч ажиглагдаж байна. Үүний шалтгааныг еерийн орны нөхцөлд гүнзгийрүүлэн судлах шаардлагатайюм.

Бидний ажиглалтаар ГСНС-ы нугаларал, түүний дотор a.vertebralis, a.carotis communis-ын нугаларал цөенгүй тохиолдож байгаа нь нэг талаар тэдгээр судасны терелхийн змгэг, нөгөө талаар артерийн гипертензи, судас хатуурал нелеелж байна. Үүнээс гадна ГСНС-ы судас хатуурлын товруу гол төлөв a.carotis communis-ын салаалах хэсэг, a.carotis interna болон a.vertebralis-ын амсар хэсзгт байралсан бамдаг нь ажиглагдаж байна. Иймээс судас хатуурлын товрууг эрт илрүүлэх, товрууны хүндэрсэн ба хүндрэзгүй хэлбэрийг ялган оношлох нь тархины ишемийн харвалтаас эмийн болон мэс заслын аргаар урьдчилан сэргийлэх боломжийг бүрдүүлэх чухал ач холбогдолтой юм.

ГСНС-ы зарим эмгэгт хийсэн мэс заслын байдлаас үзэхэд ийм терлийн хагалгаа хийх, терлийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд ингэснээр нэг талаар гол судсыг үндсэн салаануудтай нь хиймэл судсаар орлуулах томоохон мэс заслын эхлэл тавигдах бөгөөд нөгөө талаар тархины ишемийн харвалтаас сэргийлэхзд чухал ач холбогдолтой юм.

Дүгнэлт

1. ГСНС-ы эмгэгийн дотор атеросклероз 39.96%, аортоартериит-Такаясийн эмгэг 36.84%, эмгэг нугаларал 13.16%, хуучин гэмтэл 7.89%, гол судасны нумын гаж хөгжил 4.38%, судасны цүлхзн 1.85% тохиолдож байна.


2. ГСНС-ы терөл бүрийн эмгэгт нийт 25 төрлийн мэс засал хийхэд мэс заслын дараах хундрэл 5.5%, нас баралт байхгүй байгаа нь энэ эмгэшйг мэс заслаар эмчлэх боломжтойг харуулж байна.

3. ГСНОы TO&iooxoH мэс заслыг бүх биеийн болон краниогипотермийн нөхцөлд хийж, мэс заслын үед судсан дотуурх бичил.шунт хэрэглэх нь тархины хүндрэлээс сэргийлэх ач холбогдолтой байна.

Ном зүй

1. Баркаускас Э. Значение операций
начального отдела позвоночной артерии в
хирургическом лечөнии окклюзирущих поражөний
ветвей дуги аорты. Автореф. Дис. Док. Мед наук.
Вильнюс1982.
2. Белов Ю.В., Степаненко А.Б., Генс А.П., Базылев В.В., Ховрии В.В. Диагностика и хирургическое лечение посттравматических аневризм брахиацефальных артерий. Ангиология исосудистаяхирургия. 2003.4:101-104.
3. Бокерия Л.А., Пирцхаллаишвили З.К, Лаврентьев А.В., Спиридонов А.А. Хирургическое лечение сосудисто-мозговой недостаточности. Научный центр сердечно сосудистой хирургии им А.Н.Бакулева РАМН, Москва, Россия.
4. Бокерия Л.А., Бухарин В.А., Работников B.C., Алшибая М.Д. Хирургическое лечение больных ишемической болезни сердца с поражением брахиоцефальных артерий. Москва. 1999.
5. Вачёв А.Н. Принципы организации леченмя пациентов с ишемическими поражениями головного мозга. Ангиология и сосудистая хирургия. 2003.4:21-24.
6. Верещагин Н.В., Моргунов В.А., Гулевская B.C. Патология головного мозга при атероскпөрозе и артермальной гипертонии. М.Медыцина. 1997. 228.
7. Казанчян П.О., Скрылев С.Н. Хирургическое лечение окклюзируюших поражений и патологических извитостей позвоночных артерий. Метод. рекомендации. 1994.
8. Султанян Т.Л. Хирургическоө лечение больиых с сочетанным атеросклеротическим поражением сосудов сердца, головного мозга и нижних конечностей: Автореф. Дис. Док. Мед, наук. М. 1996 c. 128.
9. Д.Цэгээнжав, \"Такаясийн хам шинж\", \"Артерийн судасны өвчний онош, мэс засап эмчилгэз\" Улаанбаатар. 1999, х.78-90.
10. Д.Цэгээнжав, Такаясийн хам шиижийн оношлогооны алгоритм, Эрүүл мэндийн яам, Анагаах ухааиы хүрээлэн, 2003.
11. Д.Цэгээнжав. Ч.Золжаргал, Д.Бат-Ундрал, Н.Доржсүрэн, Б.Түмэнжаргал „Гүрзэний артерийн цүлхэн, нурууны артерийн эмгэг нугаларалын үед цусны урсгалыг нехён сэргээх мэс засал хийсэн нь„ Момголын Анагаах Ухаан сэтгүүл, 2004. №4. х-10-14.
12. Д.Цэгээнжав. Такаясийн хам шинжийн мэс засал эмчилгэз,, Анагаах Ухааны хүрээлэн. Клиникийн лекцүүд. 2003.
13. Ярустовский М.Б. Распространеннось, отбор и зффективность хирургического лечения окклюзирующих поражений брахмоцефадьных артерий: Дис.док. мед. наук в виде научного доклада. М. 1993- 66 с.
14. Barnett H. Therapy of carotid atherosclerosis. Am. Tov Г-г\' 19S^; 45:53-69.
15 i = . c M Aviich A., Sandman W., Freund HJ. !,i d\" э < i asymptomatic extracranial arterial diser,. OJO1 . 1981. Vol. 6.-P. 750-754.
IP h:a * n i г voungJ.R.,SchwarfeenbergG.M ei at. Laie results Ы coronary bypass in patients with peripheral vascuiar disease. //Ciev, Clin. Q. 1986.-Vol.53 P 103-139
17 bunanC ,cionj.,GigouFetal. Atherosclerotic lesion of the subclavian artery; Indications for subclavian carotid transposition. J.Mai.Vase. 1993; 23(4)263-268.
18. Kouchoukos N.T., Daily B.B., Wareing T.H., Murphy S.F. Hypotermic circularoty arrest for cerebral protection during combined carotid and cardiac surgery in patients with bilateral carotid artery disease. //Ann. Surg.-1994. vol. 219. P-699-706
19. Robertson J.T. Carotid endarterectomy and stroke prevention. Department of Neurosurgery University of Tennessee, Health Science Center. Memphis. USA. Personalities and Evolving Technology Stroke 1998; 29; 2435-2441.
20. Schardey H.M., Meyer G., Ran H.G. et al. Subclavian carotid transposition: an analysis of a clinical series and review of the literature. Eur. Jour. Vase. Endovascul. Surg. 01. Oct. 1998. 23(4) 263-268.
21. Sottiurai V.S. Management of symptomatic bilateral internal carotid artery occlusion and vertebral artery stenosis. Int. angio!6 1991; 10:2:100-102.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Н.Баасанжав


Нийтлэлийн нээгдсэн тоо: 608
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК