Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 4(154)
Умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэгийн үеийн эрхтэн хадгалах эмчилгээний алсын үр дүн
( Судалгааны өгүүлэл )

 Д.Авирмэд1, Ж.Амарсанаа1, Э.Амарсанаа1, Д.Ангармөрөн2

 1АУХ , 2ЭМШУИС

 
Абстракт

 

Background: Cervical cancer is the most common cancer in female reproductive system.  Since introduction of diagnostic modalities like Pap-tests, the detection pre-cancerous cervical lesions CIN1, CIN2 and CIN3 have increased dramatically. Early detection of pre-cancerous lesions enables performance of organ sparing treatments like LEEP, conization and cryotherapy.
Aim: Since there are no studies in the field of organ sparing treatment of cervical cancer, we decided analyze the results of such treatments and calculate the:
1.  Five year survival of patients underwent organ sparing surgical procedures
2.  Fertility and reproductive function of these patients
Method: LEEP (n-63), knife conization (n-22) and trachelectomy (total removal of cervix) (n-15) was performed in women of reproductive age (25-35 years old) at National Cancer Center. The treatment results were followed for 5 years and statistical analysis of survival and reproductive function were analyzed.
Results:  87.7% of patients with CINI lesions had LEEP, 12.3 % had knife conization and 0% had  trachelectomy. 44.4% of patients with CINI lesions had LEEP, 55.6 % had knife conization and 0% had  trachelectomies respectively. For CINIII  6.2% of patients had LEEP, 0% had knife conization and 93% had  trachelectomy.
We performed organ sparing treatment in 100 patients, out of which 10% had cancer recurrence in LEEP treatment, 9.1% in knife conization and 0% in trachelectomy.

Complications of hemorrhage were observed in 14% of patients, cervical tube obstruction in 3% and deterioration of chronic inflammations in 13% respectively.
After the organ sparing treatment, menstrual cycle was normal in 75% of the all patients, 65% reached pregnancy. 9.2% of patients who reached pregnancy had stillbirth, 12.3% had abortion, and 78.5% had normal delivery.
80.4% of patients with pregnancy had natural labors, while19.6% of patients had ceasarean sections respectively.
Conclusion: in Mongolia, LEEP, knife conization and trachelectomy methods are used since 2000. But the treatment results were not reported so far. 10% of patients treated by LEEP and 9.1% of patients treated by knife conization had tumor recurrence. Thus our treatment efficiency is above 90%. Up to 20% of patients had complications ranging from bleeding to cervical tube obstruction. We conclude that organ sparing cancer treatment allows better QOL (quality of life) for the patients and provides opportunity to have children.

 

Судалгааны үндэслэл
Умайн хүзүүний хорт хавдар манай оронд зонхилон тохиолдох хорт хавдрын нэг бөгөөд эмэгтэйчүүдийн бэлэг эрхтний хорт хавдрын дотор 1-р байр эзэлж  байна. Сүүлийн  жилүүдэд эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгт эсийн шинжилгээ хэрэглэх болсноор умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэлт сайжирч нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэгийн (CINI, CINII,CINIII) эрт илрүүлэлт нэмэгдэж байгаа нь  нөхөн үржихүйн үйл ажиллагааг хадгалахад чиглэгдсэн  эмчилгээг практикт  хэрэглэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа юм. Дэлхий нийтээр умайн хүзүүний өмөнгийн урьдал үеийг төгс эмчлэх зорилгоор   умайн хүзүүний өөрчлөлттэй голомтыг түлэх, хөлдөөх байдлаар шууд устгах (цахилгаан төөнүүр, хөлдөөх, лазерын туяагаар шарах), өөрчлөлттэй голомтыг эрүүл эдийн заагаар өөлж авах ( шаантаг хэлбэрийн өөлөлт, умайн хүзүүг янз бүрийн хэлбэрээр тайрах), тусгай заалтаар үтрээн болон хэвлийн хүрцээр умайг бүхэлд нь авах мэс заслын аргуудыг өргөн ашиглаж байна. Эдгээр эмчилгээний аргуудыг практикт хэрэглэж умайн хүзүүний өмөнгийн хожуу үеийг бууруулж чадсан гадаадын олон орны туршлагыг ДЭМБ-с нэгтгэн дүгнэж умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэгийг төгс эмчилж,  өмөнгийн өвчлөл , нас баралтыг бууруулах боломжтой болохыг умайн хүзүүний өмөнгийн өвчлөл өндөртэй улс орнуудад зөвлөмж болгож байгаа нь уг аргуудын практикт нэвтрүүлэх шаардлагатай болохыг  илтгэнэ. Бид 2000 оноос эхлэн умайн хүзүүний урьдал эмгэгийг цахилгаан гогцоогоор (LEEP) болон хутгаар шаантаг хэлбэрээр өөлөх, умайн хүзүүг бүхэлд нь тайрч авах зэрэг эмчилгээний аргыг нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд   амжилттай хэрэглэж байна. Эдгээр эмчилгээний аргуудын алсын үр дүнг тооцож практик ач холбогдлыг үнэлсэн судалгааны ажил манай оронд байхгүй байгаа нь энэхүү судалгааны ажлыг хийх үндэслэл болсон юм. 
Судалгааны зорилго
Умайн хүзүүний өмөнгийн урьдал өвчний үеийн эрхтэн хадгалах эмчилгээний алсын үр дүнг тогтоох.
Дээрх зорилтыг биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлсэн юм.
Зорилт
1. Сүүлийн 5 жилийн хугацаанд умайн хүзүүний өмөнгийн урьтал өвчнөөр эрхтэн хадгалах мэс засал хийлгэсэн өвчтөний   эмчилгээний алсын үр дүнг тогтоох.
2. Эрхтэн хадгалах эмчилгээ хийлгэсэн эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагааны (сарын тэмдэг, жирэмслэлт, төрөлтийн) онцлогийг судлах.
Материал, арга зүй
Судалгаанд Хавдар судлалын төвийн эмэгтэйчүүдийн тасагт умайн хүзүүний эмгэгийн улмаас эрхтэн хадгалах (цахилгаан гогцоогоор өөлөлт хийлгэсэн-63, хутгаар шаантаг хэлбэрийн өөлөлт хийлгэсэн-22, умайн хүзүүг тайрч авсан-15) эмчилгээ хийлгэсэн 25-35 насны 100 эмэгтэйчүүдийн эмчилгээний алсын үр дүнг 5 жилийн хугацаанд хянаж нөхөн үржихүйн үйл ажиллагааны онцлогийг судлан статистикийн SPSS 16 программ ашиглан боловсруулалт хийж үр дүнг тооцон судлав. 
Хэлцэмж
 Сүүлийн жилүүдэд умайн хүзүүний өмөнгийн эрт илрүүлэлт сайжирч залуу эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагааг хадгалах эмчилгээний арга практикт нэвтэрч амжилтанд хүрч байна. Орчин үед дэлхийн олон улс орнуудад залуу эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн үйл ажиллагааг хадгалах эмчилгээний аргууд дотроос умайн хүзүүг цахилгаан гогцоогоор болон хутгаар өөлөх, умайг бүхэлд нь авах аргуудыг өргөн хэрэглэж байгаа билээ.
Эдгээр аргуудыг манай орны хавдар судлалын практикт 2000 оноос  хэрэглэж  эхэлсэн боловч эмчилгээний үр дүнг нарийвчлан тогтоогоогүй байгаа нь энэ судалгааны ажил хийх үндэслэл болсон юм.  
Бидний судалгаагаар эрхтэн хадгалах мэс засал  эмчилгээний үр дүн 5жилийн байдлаар цахилгаан гогцоогоор өөлөх эмчилгээ хийлгэсний дараа 5 жилийн хугацаанд 10% нь, хутгаар шаантаг хэлбэрийн өөлөлт хийлгэсний дараа 9,1% дахисан үзүүлэлт гарч байгаа нь эмчилгээний алсын үр дүн 90%-с дээш байгааг илтгэнэ. Эрхтэн хадгалах мэс засал эмчилгээний дараа цус алдах хүндрэл цахилгаан гогцоогоор өөлөх эмчилгээний дараа 12,6%, хутгаар шаантаг хэлбэрийн өөлөлтийн дараа 13,3%  тус тус тохиолджээ.
Бидний судалгааны үр дүнг гадаадын судлаачдын үр дүнтэй харьцуулахад судлаач Савченко А.А (2000) судалгаагаар цус алдах хүндрэл 1,3% байгаа нь бидний үр дүнгээс 10 дахин бага байна. Харин Luestey.D.N (2004)  ажиглалтаар цус алдах хүндрэл 12,2% байгаа нь бидний үр дүнтэй ойролцоо байна. Мөн бидний судалгаагаар эмчилгээнд хамрагдсан нийт хүмүүсийн 65% нь жирэмслэж  80,4% нь хэвийн, 19,6% нь кесерова мэс заслаар төрөлт нь шийдэгджээ. Эмчилгээний аргаар нарийвчлан үзвэл цахилгаан гогцоогоор өөлөлт хийлгэсэн өвчтөний 86,6% нь жирэмслэж 6,7% нь үр хөндүүлсэн байхад хутгаар шаантаг хэлбэрийн өөлөлт хийлгэсэн нийт өвчтөний 64,3% нь жирэмсэлж 21,4% нь үр хөндүүлж, 19,2% зулбасан  байна. Судлаач Савченко А.А (2005),Luestey D,N (2004) нарын  бидэнтэй төстэй аргаар эрхтэн хадгалах мэс засал хийлгэсэн нийт өвчтөний 67,7%нь жирэмслэж, 20,9% нь үр хөндүүлж, 9,3%нь зулбан 75,8% нь  өөрөө төрсөн үзүүлэлт бидний судалгааны үр дүнтэй ойролцоо байна. Үүнээс харахад манай оронд хийгдэж байгаа эрхтэн хадгалах мэс заслын алсын үр дүн гадаадын судлаачдын үр дүнтэй ойролцоо байгаа болно.Үүнээс харахад умайн хүзүүний өмөнгийн урьдал эмгэгийн үед хэрэглэж байгаа эрхтэн хадгалах мэс заслын арга нь зохих түвшинд хийгдэж байгааг илтгэнэ.
Дүгнэлт:
1. Умайн хүзүүний өмөнгийн урьдал үеийг цахилгаан гогцоогоор өөлсний дараа 10% нь, хутгаар шаантаг хэлбэрээр өөлсний дараа 9,1% нь дахисан үзүүлэлт гарч байгаа нь эрхтэн хадгалах эмчилгээний алсын үр дүн 90%-с  дээш үзүүлэлттэй байна .
2. Эрхтэн хадгалах эмчилгээний дараа цус алдах хүндрэл цахилгаан гогцоогоор өөлөх эмчилгээний дараа 12,6%, хутгаар шаантаг хэлбэрээр өөлсний дараа 18,2% умайн хүзүүг бүхэлд нь тайрах мэс заслын дараа 13,3% тус тус тохиолдож,  умайн хүзүүг тайрах мэс заслын дараа 20%-д нь умайн хүзүүний суваг битүүрэх хүндрэл тохиолджээ.
3. Эрхтэн  хадгалах мэс засал эмчилгээ хийлгэсний дараа 5 жилийн хугацаанд нийт өвчтөний 65% нь жирэмслэж 80,4% нь хэвийн төрөн, 19,6% кесерова мэс заслаар төрөлт нь шийдэгдсэн байна.

Ном зүй

1. Авирмэд Д. Раннее выявление и лечение фоновых и предраковых заболевания рака шейки матки. Дисс.канд.мед.наук. УБ, 1992.
2. Авирмэд Д., Самбуупүрэв Д. Умайн хүзүүний өмөнг эрт илрүүлэх скрининг арга. УБ, 2000.
3. Авирмэд Д. Умайн хүзүүний эмгэг өөрчлөлтүүдийн оношлогоо эмчилгээ. УБ, 2005, х.5-30.
4. Лхагважаргал Г. Умайн хүзүүний хучуурын шинэ хувирлын оношлогоо, эмчилгээ. Анагаах ухааны докторын нэг сэдэвт бүтээл. УБ, 2006.
5. Самбуупүрэв Д. Монголд зонхилон тохиолддог хорт хавдрын эрт үеийн онош зүй. УБ, 2002.
6. Василевская П.Н. Кольпоскопия. М., 1986, с.14-17.
7. Miller A.B. Cervical cancer screening programs. Managerial guidelines. 1992.
8. Ferris D.G., Cox J.T., Burke L., Campion M.J., Litaker M.S., Harper D.M. Colposcopy quality control: establishing colposcopy cretion standards for the National Cancer Institute ALTS trial using cervigrams. Journal of Lower Genital Tract Disease 1998; 9:973-976.
9. Franco, E.L., Rohan T.E., Villa L.L. 1999. Epidemiologic evidence and human papillomavirus infection as a necessary cause of cervical cancer. J.Natl. Cancer Inst., 91,506-511.
10. Franco E.L., Villa L.L., Sobrino J.P., Prado J.M., Rousseau M.C., Desy M., Rohan T.E. (1999). Epidemiology of acquisition and clearance of cervical human papillomavirus infection in women from a high-risk area for cervical cancer. J Infect. Dis., 180, 1415-1423.
11. Gunasekera P.C., Phipps J.H., Lewis B.Y. Large loop excision of the transformation zone (LLETZ) compared to carbon dioxde laser in the treatment of CIN: a superior mode of treatment. Br J Obstet Gynecol. 1990; 97:995-998.
12. Howe D.T., Vincenti A.C Ls Large loop excision of the transformation zone (LLETZ) more accurate than colposcopically directed biopsy in the diagnosis of cervical intraepithelial neoplasia. Br J Obstet Gynecol
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Я.Эрдэнэ-Очир


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2150
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК