Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2005, 4(134)
Дээд мөчний ужиг хам гэмтлийн бичил мэс заслын эмчилгээ
( Судалгааны өгүүлэл )

Р.Шагдарсүрэн1, Н.Баасанжав2

1ГССЗКЭ, 2Анагаах ухааны хүрээлэн

 

 

 

Үндэслэл

Гарыг орлох электрон автоматжуулах, механикжуулалт жил бүр өссөөр байна. Гэвч дээд мөчдийн хавсарсан гэмтэл (ДМХГ) дэлхийн өндөр хегжилтэй орнуудад тулгуур хөдөлгөөний эрхтэний гэмтзл 70% эзэлж байна. Олонхи судлаачид /Н.Бааснжав 1998, А.Н.Белоусов 1998 нар/ ДМХГ нь үйлдвэрийн ослын 60-80%-ийг эзлэж байгаа ба ужиг хэлбэрийн хавсарсан гэмтэлд бичил мэс заслын дараах хагалгааны үр дүн дээшилж байгааг тэмдэглэжээ. Манай орон болон хилийн чанадад дээд мөчдийн гэмтэлд хийгдэх нөхөн сэргээх бичил мэс засал эрчимтэй хөгжиж байна. Тусгай томруулж харах хэрзгсэл, оёдолын утас, багаж төхөөрөмж хэрэглэдэг бичил мэс заслын аргууд бий болсноор энэ мэс заслын хөгжлийн өндөр тевшиндхүрсэн ГССЗКЭ-ийн дэргэд 1991 оноос Гар сарвууны бичил мэс заслын тасаг байгуулагдсанаар тасарсан мэдрэлийн судал, 1 -3 мм голчтой судас, гүн нугалагч шөрмөсийн ужиг тасралыг сэргээх, тасарсан хурууг залгах бичил мэс заслыг хийж эхэлсэн нь судалгааны эхлэх байлаа. Цаашид энэ чиглэлээр судалгаа үргэлжлүүлэх шаардлагатай. Дээд мөчийг нөхөн сэргээх зорилгоор бичил мэс заслын аргаар эд шилжүүлэн суулгах нь зөөлөн болон ясны нэлээн том дутмагшалуудыг нехөн засах боломжийг олгож байна. Олон жилийн туршид зорилго нь өерчлөгдөж зөвхөн шархыг нөхөх энгийн зорилготой байсан бол одоо үйл ажиллагааг хадгалах, сэргээх зорилготой болсон байна. Гар болон сарвууны дутмагшлуудыг нехех зорилгоор мэдрэлийн судалтай шилжүүлэх чөлөөт булчингийн эдийг булчингийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор шилжүүлэн суулгаж байна. Шилжүүлэи суулгах чөлөөт эдийн нийт төрөл, тэдгээрийн заалтуудыг гаргах нь ихээхэн тулгамдсан асуудал юм.

Судалгааны зорилго

Дээд мечний хам хүнд гэмтэл, гзмтлийн үлдэцийг эмчлэх бичил мэс заслын эмчилгээнмй аргуудыг боловсронгуй болгох

1.   Дээд мөчний яс, зөөлөн эд, булчин шермес мздрзлийн судал, судасны дутмагшлыг нехен сэргзэх

2.   Мөчний үйл ажиллагааг сэргэзх


Судалгааны шинэлэг тал:

Монгол улсад анх удаа дээд мечний хавсарсан гэмтэлд судас, мэдрэлийн судал, шөрмөс бусад бүтцүүдийг нэгэи зэрэг сзргээсэн.

1. Өөрийн орны нөхцөлд анх удаа иж бүрэн эдийг чөлөөт хэлбэрээр судасны тэжээлтэйгэзр бичил мэс заслын аргаар шилжүүлсэн.

Судалгааны материал, арга зүй. Бид 1997-2004 онуудад Н.Дашийн нэрэмжит ГССЗКЭ-ийн Гар, сарвуу бичил мэс заслын клиник БНГУ-ын Waldlemar Link фирмийн "Opton" хагалгааны Оптикийн тогтолцоо, Waidmer Link бичил, багаж төхөөрөмж Их британи Умард Ирландын нэгдсэн вант улсын ETHICON болон Prolen 8/00, 9/00, 10/ 00 бичил оёдлын утсыг хэрэглэв.Яс зөөлөн эд, булчин судас мэдрэлийн судастай иж бүрэн эдийг бичил мэсзаслын аргуудаар еөрөөс нь шилжүүлэн суулгаж шинэчлзн сэргээв. Дээд мөчний ужиг хавсарсан гэмтэлтэй өвчтөнүүдэд эмнэлзүйн судалгааны ерөнхий зарчмаар шалтгаан гэмтсэн цаг хугацаа, төрөл, хүнд хөнгөн, нас хүйсний байдал, анхны тусламж зэргийг тусгай асуумжийн аргаар судлав. Булчинг шилжүүлэхдзэ нуруу мөрний том бүлчин болох subscapular-thorocodorsa! системээс цусан хангамжаа авдаг. Шилжүүлзн суулгах эдийн урт нь 8-11 см, төгсгөл хэсгийн диаметр нь 6 мл хүртэл өргөнтэй авав. Фасци, фасци-арьсаа шилжүүлэн суулгах эдэд шууны радиаль хэсэг, гарын латериаль хэсэг, дал хэсгийн арьснаас чөлөет суулгах эдийг авсан. Мэдрэлийн судсыг нөхөн сэргээхдээ n.suraiis, n.antibrachil, brachii cutaneus-aac авч шилжүүлэв. Дээд мөчний урт ясны том дутмагшлыг нөхехөд fibula ясны яс арьсны бүрдэлийг сонгои авав. Fibula ясны чөлөөт суулгах эдийн цусан хангамжийг хөлний peroneal судаснаас авсан. Перфлратораар ясны арын хэсгийг тойруулан явуулж арсьны цавхрагыг (paddle) авсны дараа арьсыг даган байрласан хэсэг булчингийн эдийг хамт авсан Арьсыг давхрагаар нь авсан бол үлдзж байгаа ил булчинг арьсны графтаар бүрнэ. Артери ба венийн судасны байдал, түүний салаа цусан хангамжийг Hitach пүүсийн ангаограммийн аппаратан дээр верографин ба уротрастийн 40-80 мм уусмалаар тодорхойлов. Үйл ажиллагааны нөхен сэргээлтийг өерсдийн боловсруулсан доорх баллын системээр үнэлзв. Нөхен сэргзлт нь:

1.           Э-Юбалл(онц)

2.           5-8балл (сайн)

3.       3-5 балл (дунд) *гопь-и анагаах ^лаөн

4. 1-2 балл (iviyy)

Судалгааны боловсруулалт хийхдээ мен бүлгүудийн харьцуулсан дундаж утгыг оюутны Т тестийг ашиглан тодорхойлсон судалгааны дүнд SPSS 10.0 программыг ашиглав

 

Хэлцэмж

Дзэд мечний хавсарсан гэмтлийн нөхен сзргэзх бмчил мэс засал нь бидний хмйж байгаа анхны томоохон судалгааны ажлыи нзгюм. Цзэд мөчний хавсарсан ужиг гэмтэлийг сонгомол бичил мэс заслын аргаар нехөн сзргээсзн нь уул мэс заслын дараах алсын үр дүмд ихээр өнлөөллөө. Дээд мечний аль ч түвшинд гэмтсэн хавсарсан гзмтлүүдийг нэгэн зэрэг сзргээх нь хагалгааны тоог цөөлөхөөс гадна үйл ажиллагааны сэргзлтэнд сайнаар нелөелж байна. Гадаадын олонхи судлаачид (3, 7, 8) хүнд удаан хугацаагаар хийгддзг нарийн тевөгтэй хагалгааг хийхэд мэс засалчдыг бригадаар ажиллулах нь ихээхэн чухал гэсэн нь бидний ажиглалтаар нотлогдов. Бичил мэс заслын бригадын хамт олны чухал зүйл нь хагалгааг донор хүлээн авах хэсгүүдэд зэрэг ажилласнаар хугацааг хожих эрхтэний нөхөн сэргэлтэнд эерэгээр нөлөелж байгааг тогтоов. Бидний хийсэн нехөн сэргэлтэнд эерэгээр нөлөөлж байгааг тогтоов. Видний хийсзи нөхөн сэргээх мэс заслын 84.6% нь сайн ба онц баллын үнзлгээтэй байгаа нь нөхөн сэргээх эмчилгээг оноосон цаг хугацаанд нь сонгомол мэс заслын аргаар хавсарсан гэмтлүүдийг зэрэг сэргзэж, мэс заслын дараах хедөлгөений үйл ажиллагааг стандартын дагуу зөв явуулсантай холбоотой гэж үзэв. Тахилзуур ясыг судасны тзжээлтэй шилжүүлсзн тохиолдолд 1 өвчтөн төгсгөл хэсэгтээ 6 сарын дараа ясны бороололт үүсээгүй учир дахин хагалгаанд орж кортикотомия хагалгаа хийлгэсэн. ДМХГ ужиг хэлбэрт хагалгаа хийхдээ бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн бичил мэс засалч эмч тусгай багаж тоног төхөөремж шаардлагатайг гадаад дотоодын {'!, 4) олонх судлаач эрдэмтэд бичиж байна. Идэвхтзй сзргээн засах эмчилгзэг тохиолдол бүрд хагалгааны дарза хийсэм. Дзэд мөчний хавсарсан гэмтлийн ужиг хзлбзрт хийгдсэн нөхөн сзргззх 5-/1чил гу!зс заслын ?мчплгэзний үр дүн нь мзс заслын дараах аӨдөлгөөний үйл ажиллагаатай шууд холбоотой

Дүгнэлт

 

1.  Дээд мөчний хүнд хавсарсан гэмтэл, гэмтлийн үлдэцэд бичил мэс заслын аргыг сонгон хэрэглэх нь дээд мөчний нехөн сэргээх боломжийг улам бүр нэмэгдүүлж байна.

2.   Дэзд мөчний зөелөн эд, яс булчин, судас, үе гэмтэхэдарьс, өөхөн эдийн, арьс булчингийн, яс булчингийн хамт судасны тэжээлтэйгээр шилжүүлсэнээр бүтцүүдийн үйл ажиллагааны сэргэлтэнд (96.16±18.5)болошшйн үр дүн өгев.

3.   Дээд мөчниймэдрэлийн судал
шөрмөснүүдийг нэгэн зэрэг сэргээсэн нь
хагалгааны шатыг цөэлсөнөөр барахгүй
хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой нь
нотлогдов.


Ном зүй

1. Н.Баасанжав \"Мөчнүүдийн судасны гэмтлийг нөхен сэргээх мэс заслын аргууд\" аргачилсан зөвлөмж, 1998 он

2. Р. Шагдарсүрэн \"Шуу, бугуйн тувшин дэх
хам гэмтлийн бичил мэс засал\" Диссертация,
1993, х. 35-53
3. Белоусов А.Е, Тканченко С.С
\"Микрохирургия травматологии\" 1998, х. 67-103
4. Herman T, Smith.T \"Tissue Transfers in
Reconstructive surgery\" 1994, p. 98-118
5. Stephan.J, Mathes.M, \"Clinical applications for muscle and musculocutareous flaps\" 1992, p. 204-306
6. American Academy of Orthopaedic Surgeons (AAOS) Symposium on Tendon Surgery in Hand. 1995, p. 88-99
7. Rollin.K, Daniel, Juiia.K \"Reconstructive
Microsurgery\" 1988, p. 5-21
8. Susae, Mackinnon.R \"Surgery of the Peripheral Nerve\" 1996, p. 39-83
9. David.P, Green.D, \"Operative Hand Surgery, volume 1,2,3 p. 44-88, 27-47
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Б.Гоош


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1319
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК