Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2005, 4(134)
Хүрээлэн буй орчны хар тугалгын бохирдол
( Судалгааны өгүүлэл )

О.Байгаль 1, Ш.Энхцэцэг2, Б.Бурмаа2, В.Б.Дорогова3, Г.М.Бодиенкова3, Ч. Батсүх

1Нийгмийн- Эрүүл Мзндийн Хүрээлэн, 2 Эрүүл Мзндийн Яам, 3Хөдөлмөрийн эрүүл мэнд, хүний эколошйн хүрэзлзн, Ангарск, ОХУ 4ФизнкТехншшйн Хүрзэлэн

 

 

Үндэслэл, судлагдсан байдал. Хөгжингүй болон хөгжиж буй орны судалгаанаас үзэхэд хүрээлзн буй орчин хар тугалгаар бохирдох гол эх үүсвэрт хар тугалга агуулсан бензин, будаг, хар тугалга ашигладаг үйлдвэрийн газар, хөрс хар тугалгаар бохирдох зэрэг орж байна [1]. Хар тугалгын хүдрийг дэлхийн олон хэсгээс олж илрүүлсэн. Хар тугалгын сульфатын (galena) уурхай хамгийн түгээмэл бегөөд хар тугалгын зах зээлийн эх үүсвэр юм. Хар тугалгыг бусад металлаас нь хуурай тэслэх, чийгтэй ерөмдөж хөөсрүүлэх, таталцах хүчний (гравитацийн) аргаар гаргаж авдаг. Хар тугалгыи 40 орчим хувийг металл, 25%-ийг хайлш, 35%-ийг химийн нэгдэл байдлаар ашигладаг. Хар тугалгын ислийг батарей, аккумуляторын ялтас (РЬО, РЬ304) хийхэд, мөн будаг (РЬ304), шил, паалангийн найрлаганд ордог. Хар тугалгын хүнцлийг хортон шавьжтай тэмцэх зорилгоор, хар тугалгын сульфатыг резинэн эдлэлийг үйлдвэрлэхэд тус тус хэрзглэдэг [2]. Хар тугалга нь шатсан нүүрс, шатахууны утаа тортогт их хэмжээгээр агуулагддаг бөгеөд дэлхий дээр жилд 150 орчим мянган тн хар тугалга нүүрс, шатахууны утаа тортогоор гадаад орчинд цацагддаг байна [3], Дэлхий нийтэд ялангуяа хегжиж буй орнуудад хүрээлэн буй орчны хар тугалгын бохирдол нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна. Манай оронд энэ чиглэлээр хийсэн судалгааны ажил харьцангуй цеен байгаа нь цаашид судалгааг ергөжүүлэх үндэслэл болж байгаа юм.

Судалгааны зорилго. Улаанбаатар хотын хүрээлэн буй орчны (агаар, хөрс, цас) хар тугалгын бохирдлыгтодорхойлох

Материал арга зүй. Улаанбаатар хотын 5 цүүргийн 30 цэгээс авсан хөрс, цасны дээжийг ШУА-ын Физик техникийн хүрээлэнд, агаарын дээжинд ОХУ-ын Ангарскийн Хөделмөрийн эрүүл мэнд, хүний экологийн хүрээлэнгийн лабораторт атом шингээлтийн спектрометрийн аргаар хар тугалгын агууламжийг тодорхойлов.

Судалгааны дүн, хэлцэмж. Гадаад орчны хар тугалгын бохирдлыг судалсан дүнгээс харахад цасанд 0.064+0.043 мг/л, херсенд 41.7+18.03 мг/ кг, агаарт 0.0015+0.0005мг/м3байна (Хүснэгт 1). Стандарт хэмжээтэй харьцуулахад хөрсенд 2.1, агаарт 1.5 дахин их, нийт хөрсний дээжний 90%-д нь 20мг/кг-аас дээш хэмжээгээр хар тугалга агуулагдаж байна. ОХУ-д хийсэн судалгаагаар хөрсенд агуулагдах хар тугалгын агууламж зевшеерегдех хэмжээнээс 10-20 дахин, агаарт3.57 мкг/м3буюу ЗДХ-ээс 12 дахин их [4], хар тугалгын тувшин агаарт 0.01 мг/м3, хөрсөнд 77-233 мг/кг (Inga Heinze, Rainer Gross нар, Малайзын Жакарта хот, 1998), [5], төв замын ойролцоох агаарт хар тугалгын түвшин 23 mg/м3 (Хятад, Бээжин хот, 2001 он), [6], Австралийн Сидней хотын хөрсөнд 1998 онд хийсэн шинжилгээгээр нийт дээжийн 40% нь ЗООмг/кг хар тугалга агуулсан [7], 2000 онд 12-7030мг/кг, 60%-д нь ЗООмг/кг, 24% нь 1000мг/кг хар тугалга тус тус агуулж байсан [8], мөн Австралид 1995 онд хийсэн судалгаагаар (Devey, Peter, and Li Jingda нар) хүүхдийн тоглоомын талбай болон цэцэрлэгт хүрэзлэнгийн херсний 108 дээжинд хар тугалгын агууламж 25-2400мг/кг (ррм), 21 %-д нь 300 мг/кг хар тугалга тодорхойлогджээ [9]. Дээр дурьдсан улс орнуудад хийгдсэн судалгааны дүнтэй харьцуулж үзвэл бидний судалгаагаар хөрсөн дэх хар тугалгын агууламж бага гарсан байна.

Дүгнэлт

 

1.    Улаанбаатар хотын агаарыг бохирдуулагч хүхэрлэг хий, тоос, азотын давхар ислийн агууламж сүүлийн жилд өссөн байгаа нь агаарын бохирдол их, буурахгүй байгааг харуулж байна.

2.  Төрөлхийн гаж хөгжлийн тохиолдол, агаар дахь азотын давхар исэл, хүхэрлэгхийн хооронд шуудхучтэй, терөлхийн гажхөгжил, аетохөсгийн тооны хооронд шууд дунд зэргийн хамааралтай байгаа нь агаарын бохирдол ихсэх нь эхийн жирэмсний явцад урагт гаж хөгжил уүсэхэд нөлөөлөх хучин зуйл болж байна.

Ном зүй

1. И. Пүрзвдорж. Анагаах ухааны удамзуй 2003 он. 2003, х.205-206.
2. Б.Бурмаа, Ш.Знхцэцэг\"Агаарынбохирдлоор ялгаатай хотуудын хүухдийн бие бялдрын есөлтийг судалсан дүн, эрүүл ахуйн үнэлгэз\", Монголын анагаах ухаан, 2000, №3, х.14-16
3. Филатов Н.Н, Аксенова О.И, Волкова И.Ф и
др\"Заболеваемость как критерий оценки влияния автотрансгюрта на здоровье населения Москвы. Тигиена и Санитария, 1998, №5, с.3-5
4. Савельева Л.Ф, \"Влияние загрязненного атмосферного воздуха на репродуктивную функцию и врожденные пороки развития. Тигиена и Санитария, 1991, №4, с.4-5
5. Бочков Н.П., Чеботарев А.Н, Наследствен-ность человека и мутагены внешней среды.-М., 1989, с.З
6. Шөвирова.М.П, \"Изучение врожденных пороков развития как важный элемент системы социально-гигиөнического мониторинга \"Гигиена и

Санитария, 2000, №3, с.73-74
7. Коновалов О.Е, Лялкало А.А, Мойсекж О.В, Артемов В.Г \"Особенности состояния здоровья беременных женщин и детей, проживагощих в районах с различным уровнем техногенного загрязнения\", Здравоохранение российской федерации, 2000,№5, с.30-32
9. Байгаль орчны яамны талан, 2005
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Д.Малчинхүү


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2840
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК