Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2010, 4(154)
Ураг орчмын шингэн цагаас урьтаж гарсан төрөлтийг удирдсан нь
( Судалгааны өгүүлэл )

 Д.Саранцэцэг1, Д.Янжинсүрэн2

 1Дорнод, БОЭТ, 2ЭМШУИС

 
Абстракт

 

Introduction: Prelabor rupture of membranes is defined as spontaneous rupture of membranes with no contractions and it is  increased for serious maternal and fetal risk, as a inter and postpartum infections, dysfunctional labor, and the need for operative delivery. Prelabor rupture of membranes occurs in approximately 10 % of pregnancies, of these, approximately 90% in term parturiuents.
Goal: To evaluate management of delivery with PROM in term labour.
Materials and Мethods: The retrospective and prospective evaluation of 672  and 144 case series of women with PROM was done in First Maternity Hospital and DTC in Dornod Province. All medical records were reviewed by prestructured questionnaire consisting of 12 groups and  analysed by descriptive and logistic regression.
Results: The mean age of study subjects was 27.81 (SD 5.563) and the incidence of PROM was 11.3% and from them 69,1% were delivered vaginally and 31,9% by C-section.  Induced labor the vaginally delivery was 87.8% and of them 33% use epidural anaesthesia and 50.3% of cases were women with unfavourable cervix.
Conclusions: In women with PROM at term delivery to induct the labor with mizoprostol was more effective when use the regime by the guideline ‘’Management complication  pregnancy and child birth’’. The positivie correlation was observed between induction of labor  and cervical ripining scores (P<0.01).

 

Үндэслэл: Ураг орчмын шингэн цагаас урьтаж гарах (УОШЦУГ) хүндрэл нийт төрөлтийн 10 орчим хувьд тохиолдож байна. Ургийн халдвар 18.1%, мизопростолоор төрөлт сэдээлтын 14.7%, кесар мэс заслын заалтуудын 15.8%-г ураг орчмын шингэн цагаас урьтаж гарсан тохиолдол эзэлж байна.Тээлтийн хугацаа гүйцсэн тохиолдолд УОШЦУГ гарснаас хойш ихэвчлэн 24 цагийн дотор төрөх үйл ажиллагаа эхэлдэг ч зарим тохиолдолд умайн базлалт жигдрэхгүй удах тохиолдол байдаг. УОШЦУГ тохиолдолд төрөх үйл ажиллагаа жигдэрч, эрчимжээгүйгээс төрөлт удааширч улмаар төрсний дараах үеийн цус алдалт, халдвар зэрэг эх нярайд тохиолдох хүндрэл нэмэгддэг. Ялангуяа умайн хүзүү төрөлтөнд бэлтгэгдээгүй үед ураг орчмын шингэн гарах нь эх нярайд олон төрлийн хүндрэл дагуулдаг эх барихын төвөгтэй асуудлын нэг юм.УОШЦУГ үед төрөлтийг сэдээж төрүүлснээр ураг-нярайн болон эхэд үүсэх хүндрэлүүдээс сэргийлэх боломжтой (Dare 2006).  Гэхдээ төрөлтийг окситоциноор сэдээх, эсвэл хүлээх тактик баримтлах маргаантай асуудал хэвээр байна. Сүүлийн жилүүдэд манай оронд мизопростолыг умайн хүзүү төрөлтөнд бэлтгэх болон төрлөг сэдээх зорилгоор хэрэглэж эхэлсэн боловч хэрэглэж байгаа арга, тун хэмжээ нь амаржих газруудад өөр өөр байна. Иймээс бид УОШЦУГ төрөлтийг удирдсан байдлыг судлах зорилго тавилаа.
Зорилго:
УОШЦУГ үед төрөлт удирдсан байдлыг тогтоох
Зорилт:
УОШЦУГ төрсөн төрөлтийн давтамжийг судлах
УОШЦУГ үед төрөлт удирдсан байдлыг судлах
Mатериал, арга зүй:
Судалгааг эргэмж судалгааны аргаар Клиникийн нэгдүгээр амаржих газарт 2006 онд ураг орчмын шингэн цагаас урьтаж  гарсан 672 тохиолдол болон төрөлт сэдээж төрүүлсэн 355 эхийн түүхэнд, 2008 оны эхний 6 сард Дорнод аймгийн БОЭТ-ийн төрөх тасагт ураг орчмын шингэн цагаас урьтаж гарсан 144 төрөлтийн түүхэнд   хийлээ.ЭМШУИС-ийн Анагаах Ухааны Ёс Зүйн Хяналтын Салбар Хорооны  2009 оны 04 сарын 28 ны өдрийн № 66/17 тоот хурлаар судалгааны ажил нь биоанагаахын ёс зүй зөрчөөгүй болох нь хэлэлцүүлэгдсэн.
Дүгнэлт:
1.  Ураг орчмын шингэн цагаас урьтаж гарах хүндрэл нэмэгдэх хандлагатай  байна.
2.  Ураг орчмын шингэн цагаас урьтаж гарсан  ихэнх тохиолдолд төрөлтийг мизопростолоор  сэдээж байна.
3.  Аргачлалын хувьд мизопростолыг “Жирэмслэлт төрөлтийн хүндрэлүүдийг удирдах арга зүй” удирдамжийн дагуу хэрэглэхэд кесар мэс заслаар  төрөх давтамж бага байна.
4.  Ураг орчмын шингэн цагаас урьтаж гарсан тохиолдолд төрөлтийг мизопростолоор  сэдээсэн тохиолдолд төрөлтийн үргэлжлэх хугацаа, төрөх үйл ажиллагаа аяндаа эхэлсэн тохиолдлоос богино, зарим тохиолдолд хурдан төрөлт явагдаж байна.
Ураг орчмын шингэн цагаас урьтаж гарсан үед төрөлтийг сэдээсэн үр дүн умайн хүзүүний төрөлтөнд бэлтгэгдсэн байдлаас шууд  хамаарч байна. 

Ном зүй

1. Жав Б.”Эх барихуй” Ураг орчмын шингэн урьтаж гарах. Улаанбаатар хот: 2007он х.169-170.
2. Эрхэмбаатар Т.”Эх барихын тулгамдсан эмгэг”. Ураг орчмын шингэн урьтаж гарах. Улаанбаатар хот, 1996 он х. 193-200
3. Mindy Smith. “Management of PROM at term premature rupture of fetal membranes” POEMS:Patient-Oriented Evidence that Matters”,Journal of Family Practice.Sept. 1997
4. Michael K Yancey MD. “Prelabor rupture of membranes at term;Induce or Wait”, MedscapeGeneral Medicine, posted11/11/1996.www.medscape.com/viewarticle/.
5. Steven G.Gabbe,MD,Jennifer R.Nielbyl,MD,Joe Leigh Simpson,M.D. “Normal and Problem Pregnancy. Etiology of cervix and Cervical Ripening”. page 113-114
6. Ronnie Falcao, LM MS, a homebirth midwife in Mountain View, CA “Prelabor or Prolonged Rupture of Membranes PROM”.www.gentlebirt.org/midwife/prom.html
7. Hannah ME,OhlssonA,et all.”Induction of Labor Compared with Expectant Management for Prelabor Rupture of the Membranes at Term”. N Engl J Med.1996 Apr
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Профессор Б.Жав


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1067
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК