Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2009, 2(148)
Алтайн далан хальсны бэлдмэлийн фитохими болон фармакологийн судалгааны зарим үр дүн
( Судалгааны өгүүлэл )

 

З.Ариунаа1, Ц.Хайдав1, Б.Ууганбаяр1, Б.Дагвацэрэн1, Л.Галцог2

 

1Уламжлалт анагаахын шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн корпораци, 2Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 
Абстракт

 

To explore the characteristics of this Lonicera Altaica, the author and her colleagues have been involved in

the isolation and structure elucidation on this plant. During the course of this work, we were studied the plant

was using by X-ray fluorescence method at the institute of Physics and Technology of the Mongolian Academy of

Sciences (MAS). Based on the results of multiemelent analyses, it was evident that potassium (2322±7 ppm) was

found mainly in the plant and Se (0.34 ppm) preferably in the straw.

In this study, the fatty acid composition plant was investigated. The fatty acid profile analysis of the oil was also

carried out by Gas Liquid Chromatography. The oil has three main fatty acids: palmitic, oleic and linoleic acids,

linoleic acid being the most abundant. The plant content of the oil showed that 97.75% is unsaturated. It`s high

content of linoleic acid is of particular interest especially in the fight against antioxidant and atherosclerosis.

From the result of the study it was determined the preparation has no toxicity. This preparation has an anti

inflammatory and diuretic activity comparing with the control group.

In this study, the protective effect preparation from Lonicera Altaica on liver inflammation and fibrosis induced

by carbon tetrachloride (CCl4) has been investigated in rats. Preparation from Lonicera Altaica significantly

suppressed CCI4-induced hepatic necrosis and inflammation, as determined by the serum enzymatic activities of

alanine and aspartate aminotransferase and serum alkaline phosphatase levels.

In the histopathological study we carried out liver tissues from each rat were dissected; fixed in 10 % neutralbuffered

formalin. Microscopic examination was conducted on four μm thick H. & E. stained sections from paraffinembedded

specimens.

Treatment with preparation from Lonicera Altaica attenuated the necro-inflammation and fibrogenesis in the

CCI4-induced hepatic fibrosis, and thus it might be effective as a therapeutic anti-fibrotic agent.

 

 

Үндэслэл.

Бидний судлаж буй Алтайн далан хальс (Lonicera

altaica)-ыг түвдээр “Панмайн врай вү” буюу “Бүхэнд

тустай үр” гэж нэрлэсэн байдаг. Үүнийг уламжлалт

анагаах ухаанд “Жүдлэн”-д дангаар нь хэрэглэж

байсан тухай мэдээ бий.

Алтайн далан хальс нь манай орны Хөвсгөл,

Хэнтий, Хангай, Монгол дагуур, Ховд, Монгол-Алтай,

Их нуурын хотгор, Говь-Алтай орчмоор өндөр уулын

доод хэсэг болон ойн бүслүүрт шинэсэн болон хушшинэсэн

ой, тэдгээрийн зах, хад, цохио, асга, сөөгөн

ширэнгэд ургадаг өргөн тархсан, нөөц сайтай эмийн

ургамал юм. Уг ургамал нь манай орноос гадна ОХУын

Сибирт ургадаг [1, 2, 9, 10].

Ард түмний дунд Далан хальсыг элэг цөс өвдөх,

ходоод гэдэс хямрах, хавагнах, биеийн тамир

тэнхээ доройтох, цусны даралт ихсэх, гэдэсний

халдварт өвчин, цус багадалт, мөн идээ ундаанд

дуршил төрүүлэх, өндөр настны зүрх, судасны үйл

ажиллагаа дэмжих зорилгоор хэрэглэж иржээ [3, 4,

5, 6, 13, 14, 15].

Зорилго

Алтайн далан хальсны бэлдмэлийн фитохими

болон фармакологийн судалгааг явуулах

Зорилт:

1. Алтайн далан хальсны үр жимсэнд макро,

микро элементийн агууламжийг тогтоох

2. Алтайн далан хальсны үр жимсний тосны

хэмжээ, бүтцийг тогтоох

3. Алтайн далан хальсны бэлдмэл (АДХБ)-

ийн ерөнхий фармакологийн судалгааны

хүрээнд:

А. Хурц хорон чанарыг тодорхойлох

Б. АДХБ-ийн шээс ялгаралтанд үзүүлэх

нөлөөг судлах

4. АДХБ-ийн өвөрмөц фармакологийн үйлдлийн

хүрээнд үрэвслийн эсрэг нөлөөг судлах

5. АДХБ-ийн сонгомол фармакологийн

үйлдлийн хүрээнд элэг хамгаалах нөлөөг

судлах

Арга зүй

Завхан аймгийн Булнай сумаас 8-р сарын

дундуур түүж бэлгэсэн Алтайн далан хальсны үр

жимсийг зохих журмын дагуу хатаасан. Хатаасан

дээжээс авч жигд нунтаглан 1:10 харьцаатай

идээшмэл бэлтгэсэн.

1. Алтайн далан хальсны жимсний макро,

микро элементийг бүрэн ойлтын рентген

флюоресценцийн аппаратаар тодорхойлсон

болно.

2. Алтайн далан хальсны жимсний тосны

хүчлийн хэмжээ, бүтэцийг хий шингэний

хроматографын аргаар тодорхойлсон [9].

3. Бэлдмэлийн хурц хорон чанарыг судалж,

LD50-ийг В.П Прозоровский (1978)-ийн аргаар

тооцлоо.

4. Бэлдмэлийн шээс ялгаралтанд үзүүлэх

нөлөөг К.Д.Сарген (1986)-ийн аргаар

тодорхойллоо.

5. АДХБ-ийн үрэвслийн эсрэг нөлөөг

П.С.Зориков (2006)-ын аргаар судаллаа [7].

6. Харханд элэгний архаг үрэвсэл, циррозын

эмгэг загварыг “Da-Hee Jeong нар, Sigma,

USA. 2005”-ийн аргаар үүсгэж АДХБ-ийн

нөлөөг судлахдаа:

Туршилтын эхний өдрөөс эхлэн хяналтын бүлэгт

CCL4, нэрмэл ус, туршилтын бүлэгт CCL4, АДХБ-ийг

хамт хэрэглэнэ [11, 12].

 

Тайлбар:

А- Туршилтын бүлэг, 4 дэх долоо хоног, элэгний эдийн

сулавтар хөөмөгшил

B- Туршилтын бүлэг, 8 дахь долоо хоног, элэгний эдийн

өөхлөлт, эсийн хувааагдал

C- Туршилтын бүлэг, 12 дахь долоо хоног, элэгний эдийн

өөхлөлт буурсан

D- Хяналтын бүлэг, 4 дэх долоо хоног, элэгний эдийн

хүнд хөөмөгшил

E- Хяналтын бүлэг, 8 дахь долоо хоног, элэгний эдийн

тархмал өөхлөлт

F- Хяналтын бүлэг, 12 дахь долоо хоног, элэгний хүнд

өөхлөлт, цирроз

Гистоморфологийн шинжилгээний дүнгээс

харахад туршилтын 4 дэх долоо хоногт хоёр бүлгийн

хооронд зөрүүтэй ялгаа харагдахгүй байна. Харин

туршилтын 8 ялангуяа 12 дахь долоо хоногуудад

туршилтын бүлэгт элэгний эдийн нөхөн төлжилт

хяналтын бүлгээс эрс ялгаатай сайжирсан, өөхлөлт

буурсан шинжүүд илэрч байна.

Дүгнэлт:

1. Алтайн далан хальсны үр жимсэнд 14 төрлийн

элемент агуулагдаж байгаагийн дотор Кали

зонхилж байна.

2. Үр жимсэнд тосны нийлбэр хэмжээ 18%, үүний

дотор ханаагүй тосны хүчлийн хэмжээ 97.78%

агуулагдаж байгаагийн дотор линолын хүчил

(C18:2) 85.99% байна.

3. Алтайн далан хальсны бэлдмэлийн хорон

чанар LD50-ийг тодорхойлоход хоргүй болох нь

тогтоогдсон бөгөөд шээс хөөх нөлөө 50 мг/кг

тундаа илүү байна.

4. Алтайн далан хальсны бэлдмэл нь зохиомлоор

үүсгэсэн асептик үрэвслийн үед гадаргуугийн

нөхөн төлжилтийг дэмжих нөлөөтэй байна.

5. Мөн бэлдмэл нь харханд CCL4-өөр үүсгэсэн

элэгний архаг үрэвсэл, циррозын үед элэгний

эсийн задралыг бууруулах, эсийн нөхөн

төлжилтийг сайжруулах нөлөөтэй байна.

Ном зүй

. Грубов В.И. “Определитель сосудистых растений
монголий” (Атласом) Москва, 1982 он, х.231
2. Лигаа. У нар. “Монгол орны эмийн ургамлыг өрнө дорнын
анагаах ухаанд хэрэглэхүй” УБ, 2005 он, х.153
3. Хүсэхүй. “Идээ ундааны жинхэнэ товч” УБ, 2005 он, х.63
4. Лувсанчомбол. “Чоймбол тойны ном буюу Нандин
эрдэнийн шимийн хураангуй” УБ, 1997 он, х.52
5. Хайдав Ц., Төмөрбаатар Н., Цэнд-Аюуш Г. “Монгол Төвд
анагаах ухаанд хэрэглэдэг мод үрийн эмийн зүйлс”
УБ,1996 он, х.131
6. Лүнрэгдандар 19-р зуун. Тумбаа Х., Болдсайхан Б.,
Ганболд Я., Мягмар Ж. “Эмийн ургамлын толь бичиг”, УБ,
1996 он,
7. Зориков П.С., Короткова И.П. “Ранозаживлящая
активность геля солодки” Фармация 2006 он, х.43-
46
8. Өлзийхутаг А. “Чацарганы тосны анагаах увидас”, УБ хот,
2002 он
9. Ariunaa Z, Khaidav Ts, “Chromatographic analysis of
the essential oils from fruits of Lonicera altaica pall” 6th
International symposium on chromatography of natural
products (ISCNP). Abstracts 2008, Lublin (Poland)
10. Study of vegetative, growing and economic character of
genus Lonicera subsect caerulea rend. Proceedings of 9th
International Conference of horticulture. 2001. Lednice.
Czech Republic. Vol 1, p.130-135.
11. www.wjgnet.com./1007-9327/11/1141.asp
12. www.wjgnet.com/1007-9327/14/4897.asp
13. www.World J Gastroenterol. 2005; 11(8):1141-1148
14. www.mdpi.org/molecules. 2008, 13, 1195-1206
15. www.plantarium.ru
16. Kudrin N.A. Vitamin, series VIII. Biochemistry vitamin E and
selenium. Kiev, “Nauka Dumka” pp.128-138
17. Очирхуяг Б., Бадраа Д. “Биохими IY” Ферментийн химийн
бүтэц, УБ, 1998 он, х.7-11
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Г.Чойжамц


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1100
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК