Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2009, 2(06)
Хиймэл болрын төрлүүд
( Лекц )

П.Бүрэнжаргал, С.Энхтуул

Улсын Клиникийн Төв Эмнэлэг

 

Хиймэл болрын түүхэн хөгжил

Цайсан болрыг авч оронд нь хиймэл болор суулгах санаа нь шинэ биш юм. Анх 1795 онд нүдний эмч Касаамата нүдэн дотор хиймэл болор суулгах оролдлого хийсэн боловч үр дүн нь муу байсан байна.

Английн нүдний эмч Харолд Ридле анх 1949 онд хиймэл болрыг нүдэнд амжилттай суулгасан түүхтэй.

Дэлхийн 2-р дайны үед нүдний эмч Харолд Ридле онгоцны лавираас бутарч нүдэнд орсон акрилик гадны биетүүд маш сайн толерант шинж чанартай болохыг ажиглажээ. Тэгээд тэрээр анх энэ материалыг хиймэл болор хийхэд сонгосон юм. Түүнээс хойш ихэнх хиймэл болрын оптикын хэсэг полиметилметакрилат материалаар хийгдэж ирсэн.

Хиймэл болрын материал

А. Оптикын материал

  1. Полиметилметакрилат
  2. Шил
  3. Силикон
  4. Гидрогель
  5. Бусад материал

Б. Болрын дэгээний материал

  1. Нейлон
  2. Полипротамин
  3. Полиэтилен
  4. Металл

Хиймэл болор хийх материал нь дор хаяж дараах шинж чанартай байх ёстой. Үүнд:

  1. Оптикын өндөр чадвартай байх
  2. Рефракцын өндөр индекстэй байх
  3. Хөнгөн жинтэй байх
  4. Бат бөх байх
  5. Үйлдвэрлэхэд хялбар байх
  6. Үрэвсэл үүсгэх чадвар султай байх
  7. Эсэргүүцэх чадвар султай байх
  8. Хоруу чанар султай байх
  9. Ариутгахад хялбар байх

А-1. Полиметилметакрилат (ПММА) нь метилметакрилат мономерын полимер юм. ПММА нь хатуу, тунгалаг материал. Хиймэл болрыг бага молекул жинтэй ПММА-аар хийдэг. ПММА-ыг өндөр хэм, уур, гамма туяагаар ариутгадаг.

А-2. Шилийг 18-р зуунаас хиймэл болрын оптикын хэсгийг хийхэд ашиглаж ирсэн. Шил нь ПММА-ыг бодвол оптикын чадвар илүүтэй бөгөөд автоклавт ариутгаж болох давуу талтай. Гол дутагдалтай тал нь жин ихтэй, YAG капсулотоми хийхэд шилэн оптик цуурч хагарах эрсдэлтэй байдаг.

А-3. Силикон нь уян материал учраас нүдний бүтцэд учруулах гэмтэл бага байдаг. Силикон хиймэл болор нь одоо үед нүдний практикт илүү өргөн ашиглагдаж байна.

А-4. Гидрогель хиймэл болор нь 38%-н ус агуулсан полигидроксиэтилметакрилат юм. Энэхүү материал нь гидрофиль шинж чанартай учраас эндотельд хүрэлцэхдээ бусад материалыг бодвол гэмтэл бага учруулдаг.

Орчин үед хиймэл болрыг шинж чанраар нь 2 хуваан үздэг. Үүнд:

1. Хатуу болор

  • а. өмнөд хоргын
  • б. арын хоргын
  • в. солонговчинд бэхэлдэг
  • г. уураглаг бүрхэвчинд бэхэлдэг

2. Уян болор

  • а. силикон
  • б. гидрогель
  • в. акрилик

Хатуу хиймэл болор нь ПММА материалаар хийгддэг бөгөөд шархны том зүслэг шаарддаг ба одоогоор зөвхөн хөгжиж буй оронд ашиглагдаж байна. Энэ болор нь хямд үнэтэй, олдоц сайтай байдаг.

Уян болрыг маш жижиг зүслэгээр тусгай тариур ашиглан нүдэнд суулгах боломжтой. Уян болор нь дараах материалаар хийгдсэн байдаг. Үүнд:

  • Силикон болор. ПММА-г бодвол арын капсул цайлгах эрсдэл багатай байдаг.
  • Акрилик болор. Энэ нь дотроо гидрофиль шинж чанартай (усны агууламж 19-38%), гидрофоб шинж чанартай (усны агууламж 1%-с бага) байж болно. Гидрофоб болор нь арын капсулын оптикын хэсгийг цайлгах эрсдэл нь бага байдаг ба гидрофиль материалыг бодвол маш өндөр рефракцын индекстэй байхаас гадна нимгэн байдгаараа давуу талтай.
  • Гидрогель болор нь гидрофиль акрилик болортой ижил төстэй боловч усны агууламж өндөртэй байдаг учир арын капсулын цайлт үүсгэх тохиолдол ихтэй байдаг.

Рефракцыг засдаг байдлаар нь:

  1. Мультифокал
  2. Монофокал
  3. Аккомодаци хийдэг болор гэж ангилдаг.

Мультифокал болор нь хол, ойр, дундын харааг засах боломжийг олгодог.

Бусад онцлог болрууд. Үүнд:

  1. Оптикын арын ирмэг нь тэгш өнцөг үүсгэдэг болор (true edge)
  2. Шар туяатай болор (yellow)

Ном зүй

1. Basic and Clinical Sceince Course. External Disease and Cornea (2004-2005)
2. Kanski JJ: Clinical Ophthalmology (2007).
3. Jay H.Krachmer, Mark J.Mannis, Edward J.Holland, Cornea and External Disease: Clinical Diagnosis and Management (1997)
4. Leibowitz HM8 Waring GO III,eds Corneal Disorders: Clinical Diagnosis and Management. 2nded. Philadelphia:Saunders; (1998).
5. ReidyJJ. Paulus MP,Gona S. Recurrent erosions of the cornea:epidemiology and treatment. Cornea. (2000); 19:767 - 771.
6. Weiss JS.Schnyders dystrophy of the cornea. A.Swede - Finn connection. Cornea (1992).
7. Chow C, Foster CS. Mooren’s Ulcer. Int Op hthalmol Clin, 36:1-13, (1996).
8. Brown S. Mooren’s Ulcer: Histopathology and proteolytic enzymes of adjacent conjunctiva. Br J Ophthalmol, 59:670-674, (1975).
9. Brown SI, Mondino BJ. Therapy of Mooren’s Ulcer. Am J Ophthalmol 98:1-6, (1984).
10. Dinzis P, Mondino B. Management of noninfectious corneal ulcers. Surv Ophthalmol, 32:94-110, (1987).
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Хянасан: Ц.Мөнхцэцэг


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1000
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК