Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 2(2)
Улс ардын аж ахуйн эрүүлийг хамгаалах салбарын хэтийн төлөв, боловсон хүчний хэрэгцээ , хангамжийн асуудал
( Судалгааны өгүүлэл )

Х..Дашдорж

Улсын төлөвлөгөөний комисс

 
Абстракт

1961 онд Будапешт хотноо хуралдсан социалист орнуудын эрүүлийг хамгаалах яамдын сайд нарын VI-р зөвлөгөөн ,ДЭХБ-ын 1968 оны XXI -р чуулганы шийдвэрийн дагуу ах дүү орнуудын эрүүлийг хамгаалах арга хэмжээ 5-10 жилийн хэтийн төлөвлөгөөний  үндсэн дээр хөгжих боллоо.

Социалист орнуудын эрүүлийг хамгаалах яамны сайд нарын VI зөвлөгөөн эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг тууштай нэвтрүүлж, залуу үеийн бие бялдар, оюун санааны хгжмлд онцлон анхаар, нийт хүн амыг эрүүжүүлэх, хот хөдөөгийн хүн амын эмнэлгийн тусламж авах хэрэгцээг аажмаар хангах зорилтыг дэвшүүлэн тавьсан билээ. Энэ зорилтыг шийдвэрлэх арга хэмжээ нь улс орны онцлог, эдийн засгийн бодит байдал, хүн амын зүй, өвчлөл, техник-шинжлэх ухааны ололт амжилт, боловсон хүчний хангамж, материаллаг баазыг зөв үндэслэсэн хэтийн төлөвлөгөөтэй хөгжих явдал юм. Хэтийн төлөвлөгөө нь дээр дурдсан бодит байдлуудыг шинжлэх ухааны үндсэн дээр зөв тогтоосон дундаж хэмжигдэхүүнийг (норматив) үндэслэн хийгдэнэ. Энэ норматив нь эдийн засгийн бодит байдлуудыг танин мэдэхийн хэмжээгээр улам боловсронгуй болж байх ёстой.

Манайд одоохондоо зарим хүмүүсийн эрдэм шинжилгээний ажлын бүтээлийг эс тооцвол бүх л талаар үндэслэгдэж, улсын чанартай мөрдөгдөх тийм норматив бий болж чадаагүй байна. Эмнэлгийн байгууллагуудын зэрэглэлт, орон тооны нормативыг бүдүүвч байдлаар 1963 онд баталсан бөгөөд одоогоор түүнийг мөрдөж байна. Эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламж өргөжин үйлчлэх хүрээ өсөж, хүн амбн хэрэгцээ улам нэмэгдэж байгаа орчин үед хэтийн хэрэгцээг дан ганц орон тооны  одоогийн нормативт тулгуурлан тооцоход хангалтгүй юм. Ийм учраас бид эрүүлийг хамгаалахын хөгжлийг тоймлон тогтоохын тулд Эрүүлийг хамгаалах яам.Улсын статистикийн төв газрын 1966,67 68 орнуудад гаргасан төлөвлөгөөт арга хэмжээ , хүн амын өвчлөлтийн тайланд дүн шинжилгээ хийж хүн  эмнэлгийн тусламж авч байгаа хэмжээ, эмнэлгийн боловсон хүчний хангамжын байдлыг тодорхойлохыг оролдов.Энэ үндсэн дээр цаашид шаардагдах хэрэгцээг ЗХУ-ын эрдэмтдийн хэтийн хэрэгцээ тооцож үзүүлсний 1,1 нь бага эмчийн үзлэг байжээ. Тайлангийн материалаас авч үзэхэд нэг орны жилд ажилласан хоногийн тоо , хүний хэвтсэн дундаж хоног нь эмнэлгийн байгууллагуудад харилцан адилгүй байна. Орны жилд ажиллах хоногийн дундаж тоо нийтдээ  төлөвлөгөөг хэмжээнээс доогуур 300 орчим хоног байна. Нэг хүний хэвтсэн дундаж хоног нь 18-19  хоног байжээ.Бүх эмчийн 70 хувь нь эмчлэн сэргийлэх шууд үйлчилгээнд , 30 хувь нь  удирдах зохион байгуулах , эрдэм шинжилгээ, боловсон хүчнийг бэлтгэх ба бусад чиглэлээр  ЗХУ-ын бүх хүн амын 19,1%-ыг хэвтүүлэн эмчилж , жилд 1 ор 320 хоног ажиллан 1 хүн дундажаар 13,6 хоног хэвтэж эмчлүүлж байсан байна. Жилд нэг иргэн 8 удаа үзлэгт орж 100 оронд 1967 онд 9,5 эмч ажиллаж байв. (Г.А.Попов,1967).  Үүнээс үзэхэд манай эрүүлийг хамгаалах арга хэмжээний гол үзүүлэлт нь (их эмч орны хангамж, хэвтэж эмчлэгдэж байгаа тоо) ЗХУ-ын хөгжлийн түвшин нилээд ойртсон ба зарим ах дүү орны хэмжээнд хүрчээ.

Энэ бүгдээс үндэслэн манай эрүүлийг хамгаалах арга хэмжээнмй цаашдын төлөв , хүн амын өвчлөл , эмнэлгийн нарийн мэргэжлийн төрлийг олшруулах шаардлагыг харгалзан, эмнэлгийн тусламжийн хэрэгцээ, түүнийг хангах явпалтай холбогдсон дундаж хэмжигдэхүүнийг доор дурьдсан аргачлал дээр тулгуурлан тогтоохыг оролдлоо.  Эрүүлийг хамгаалах  төлөвлөлтийн гол үзүүлэлт нь эмнэлгийн ор, эх эмчмйн хангамжийг тодорхойлсон үзүүлэлт байдаг билээ.  Ийм учраас урьдчилан эмнэлгийн орны хэрэгцээг тодорхойлон гаргаж үзэх хэрэгтэйг авч үзлээ. Судалгааны дүнгээс үзэхэд , одоо ажиллаж байгаа эмнэлгийн орны фонд ашиглалтыг цаашид сайжруулах , орны эргэлтийг хурдасгах талаар анхаарах явдал чухал байв.Нөгөө талаар , хүнд амын ерөнхий өвчлөл , эмнэлгийн газрын хүчин чадал , байршлалт ,үйлчилгээнд тохиолдож ыайгаа онцлог ,мэргэжлийн тусламжийн шаардлагагыг бодолцон хүн амын хэвтэн эмчлүүлэх хувийг нэмэгдүүлэх шаардага гарч байна. Дээр дурдсан зүйлд тулгуурлан ЗХУ-ын эрдэмтдийн  (Г.А.Попов,1967:И.И.Розенфельд, 1961:Л.В.Потехин1962 Н.А.Виноградов,1958:Жук,1967,) агачлалаар тооцоход 1980 онд нэг ор жилд 310-320 хоног ажиллаж , бүх хүн амын 17-18 хувийг хэвтүүлэн эмялэх бол нийт жилдээ16000 ор байх хэрэгцээ гарч байна.

К=хэрэгцээт орны тоо

Н=хүн амын тоо

Р=хэвтүүлэн эмчлэх хувь

П=нэг хүний хэвтэх дундаж хоног

Ийм тооцоогоор үзэхэд 1975 онд 10000 хүнд 98 ор, 1980 онд 100 ор ноогдох юм. Эмнэлгийн орыг тодорхойлсний үндсэн дээр больницийн 100 оронд ажиллах эмчийн тоогоор нийт больницийн үйлчилгээний эмчийн хэрэгцээг тооцох нь манай нөхцөлд илүү зохимжтой гэж үзлээ. 1967 оны байдлаар манайд эмнэлгийн 100 ор тутамд 6,5 эмч ажиллаж байжээ.  Цаашид шаардлагийн дагуу нарийн мэргэжлийн тусламж , орны мэргэжлийн төрөл өсөхөд ажиллах эмчийн тоо 8,5-аас доошгүй байх хэрэгцээтэй байна. Тэгвэл зөвхөн больницийн тусламжинд 1980 онд:

А) 16000*8,5=1360 эмч шаардагдаж байгаа юм. Их эмчийн тооны үзүүлэлт нь больницийн үйлчилгээнээс гадна амбулатор клиник 4 больниц амбулаторын туслах кабинетууд , эрүүлийг хамгаалах хэсгийн удирдах хэсэг , эмнэлгийн боловсон хүчнийг бэлтгэх ба эрдэм шинжилгээний газруудад ажиллах , мөн ариун цэвэр , эрүүл ахуй , ясли цэцэрлэг зэрэг байгууллагуудад ажиллах бйдлаар тооцогдох шаардлагатай байдаг байна.

Б) Амбулатор поликлиникт ажиллах эмчийн тоог жилд нэг иргэн эмнэлэгт хэдэн удаа үзүүлэх , нэг эмчмйн ажлын хэмжээг үндэслэн тооцдог байна.   1975-1980 онуудад манай хүн ам  их эмчийн тусламж авах бололцоогоор бүрэн хангагдах юм.

Эмнэлгийн нарийн мэргэжлийн тусламжийн хэмжээ өсөн нэмэгдэнэ. Энэ байдлыг харгалзан нэг иргэн жилд 1980 онд 10,5 удаа эмнэлэгт үзүүлэхээр тооцоход   17 сая  хүнд үзлэг хийх хүчин чадал шаардагдаж байна.  Төрөл бүрийн мэргэжлийн эмч нарын жилд ажиллах өдрийн тоо , гүйцэтгэх ажлын хэмжээ харилцан адилгүй боловч 1963 онд баталсан орон тооны нормативыг баримтлан дундаж гарган тооцоход нэг эмч жилд 280 хоног ажиллаж өдөрт 30, жнлд 8400 хүн үзнэ. Тэгвэл 1980 онд зөвхөн амбулаторын үйлчилгээнд :

Д=  эмч шаардагдах болж байна.

Д= эмчийн тоо

П-үзлэгт орох хүний тоо

Н-Нэг эмчийн жилийн ажлын хэмжээ

В) Амбулатор больницийн тасгийн эрхлэгч , туслах кабенитуудад шаардагдах их эмчийн тоог үзлэгийн эмч .100 оронд ажиллах эмчийн тоотой харьцангуйгаар үзлэгийн 4-10 эмчид 1. Больницийн эрхлэгчийн 13 хувьд тасгийн эрхлэгч 1,35 хувьд  туслах кабинетийн эмч нэг байна гэж үзвэл 500 эмчийн хэрэгцээ нэмэн гарч байгаа юм.

Г) Аймаг хотын больниц эрүүлийг хамгаалах газрын удирдлага эрдэм шинжилгээ , боловсон хүчнийг бэлтгэх системд 1967 оны байдлаар 200 шахам эмч ажиллаж байгааг 1980 онд хэвээр ажиллуулахаар тооцоонд авсан байна.

Д) ариун цэвэр эрүүл ахуй , халдвар судлалын системд бүх их эмчийн 5,4 хужвь буюу 250 эмч , 1000 хүнд 1,5 эмч ажиллахаар  тооцож хэрэгцээг гаргалаа.

е) Хүн амын дотор хүүхэд залуучууд зонхилж байгаа учраас  тэдний эрүүл энх бие бялдрын өсөлтөнд анагаах ухааны талаар тавих шаардлага улам өндөр боллж байна.

Энэ байдлыг харгалзан ясли цэцэрлэг , сугуулийн байгуллагуудад хэтийн хэрэгцээгээр 250 шахам эмчийн хэрэгцээ байна гэж тооцлоо. Энэ  тооцооноос үзэхэд 1980 онд бүх эмчийн 76,2 хувь нь амбулатор поликлиник  больницын тусламжинд 7,6 хувь нь туслах кабинетид 5,4 хувь нь ариун цэвэр эрүүл ахуй , 5,4 хувь нь ясли цэцэрлэг , сургуулийн байгууллагуудад  байх юм.

 

хэрэгцээ

Эзлэх хувийн жин

1000 хүнд ноогдох эмч

хэрэгцээ

 

Эзлэх хувийн жин

 

1000 хүнд ноогдох эмч

 

хэрэгцээ

Эзлэх хувийн жин

1000 хүнд ноогдох эмч

Бүх эмч

Үүнээс : амбулатор поликлиник

Больницаль тасгийн эрхлэгч

Туслах кабенитад

Удирдах аппарат. Эрдэм шинжилгээ , сургалт

Ариун цэвэр эрүүл ахуй хүүхдийн байгууллагад

2445

 

815

 

 

1150

 

 

150

 

 

150

 

150

 

30

100

 

34,9

 

 

47,1

 

 

6,0

 

 

6,0

 

6,0

 

-

,

1970 он

1975 он

1980 он

4600

 

2000

 

 

1510

 

 

340

 

 

250

 

250

 

250

100

 

43,4

 

 

32,8

 

 

7,6

 

 

5,4

 

5,4

 

5,4

28,7

 

12,8

 

 

9,4

 

 

2,1

 

 

1,5

 

1,5

 

1,5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүлийг хамгаалах ажлын бүтцэд их эмчийн хуваарилалтыг авч үзвэл ЗХУ, ах дүү орнуудын хуваарилалтын байдалтай ойролцоо байна.    

Их эмчийн хэрэгцээг салбар бүрийн хувийн жин , хүн           амд ноогдох байдлаар үзвэл

                      Дээд дунд боловсролтой эм найруулагч

 

дээд боловсролтой

дунд

харьцаа

дээд

дунд

харьцаа

дээд

дунд

харьцаа

Эм найруулагч

145

700

4,8

220

850

3,8

260

1000

3,8

                     

 

 

 

 

 

 

 

 

Одоогийн байгаа 223 аптикийн жор хүлээн авалт , гүйлгээний хэмжээгээр үзэхэд 160 мянгаас дээш жор авч үйлчилдэг 40:10 мянгаас дээш 160мянга хүртэл жор хүлээн авдаг аптек 100 орчим байна.   Эдгээр аптекуудын орон тооны одоогийн мөрдөж байгаа бүдүүвч нормативтай зэрэгцүүлж үзэхэд 160 мянгаас  дээш жор хүлээн авдаг аптект найруулагч 3-4 ,50-160 мянган жор хүлээн авдаг аптект 1-2 найруулагч байх шаардлагатай байна.Цаашид аптекийг байгууллагуудын хүчин чадлын хөгжлийн хурдцыг хэвийн байдалд байлгах юм бол 1980 онд 1-р зэргийн аптекийн тоо 50, 2-р зэргийн аптекийн тоо 120 орчим болох төлөвтэй байна. Тэгвэл зөвхөн аптекийн шууд үйлчилгээнд 200 гаруй найрууланч хэрэгцээтэй байх юм.Цаашид эмийн ургамал судлал , үйлдвэрлэлийг хөгжүүлэх , эрдэм шинжилгээний ажил өсөхөд ажиллах хүний шаардлага их байна. Эмийн  дунд мэргэжилтний хэрэгцээг нэг дээд мэргэжилтэнд ноогдох харьцааг үндэслэн  тооцлоо.Дээд мэргэжилтний хүний тоо хэмэгдэх хэмжээгээр дунд мэргэжилтний тоо харьцангуй буурах хандлага байвч манайд эмийн үйлчилгээний албыг ялангуяа орон нутагт дунд мэргэжлийн хүмүүс голчлон гүйцэтгэх онцлогийг харгалзахгүй байж болмооргүй байна.

              Эмнэлгийн дунд боловсролтой боловсон хүчин

Хүний бага эмч , эх барих бага эмч , лаборантууд төрөл бүрийн техник , сувилагч , ариутгагчийн мэргэжилтэй боловсон хүчнийг нэг их эмчийн тоотой харвцангуйгаар тооцлоо. 1967 оны байдлаар манай хэг эмнэлгийн дунд мэргэжилтэн 3,4 буюу 1000 хүнд 57 ноогдож байна.1968 оны эцсээр ЗХУ-д 10000 хүнд 78 буюу нэг их эмчид 3,1 хүн ноогдож байсан байна. Манайд хүн амын сууоьшил тоотой харьцангуй  эмнэлгийн байгууллага тархай хүчин чадал багатай байгуулагдах онцлогтой байна.нөгөө иалаар орон нутагт эмнэлгийн анхны тусламжийг бага эмч ,сувилагчийн мэргэжилтэй боловсон хүчин голдон үзүүлж байгаа тал байна.Ийм учраас эмнэлгийн дунд мэргэжилтний хэрэгцээ шаардлага их байж болох байна. Энэ байдлыг харгалзан одоо байгаа харьцааг бараг хэвийн байлгахаар тоооцож байна.

                             Эмнэлгийн дунд боловсролтой боловсон хүчний тооцоо

 

1970 он

1975 он

1980 он

тоо(мянгаар)

нэг эмчид ноогдох нь

10000 хүнд ноогдох нь

тоо(мянгаар)

нэг эмчид ноогдох нь

10000 хүнд ноогдох  нь

тоо(мянгаар)

нэг эмчид ноогдох нь

10000 хүнд ноогдох нь

хүний бага эмч

лаборант

Техникч

Ариутгагч

Сувилагч

Бусад

Бүгд

2,1

 

0,6

0,2

0,2

4,2

0,1

7,4

0,86

 

0,25

0,08

0,8

1,7

0,04

3,4

16,54

 

5,29

1,87

1,2

34,1

1,0

60,0

2,8

 

0,7

0,3

0,2

6,2

0,1

10,3

0,89

 

0,22

0,09

0,06

2,0

0,03

3,3

20,15

 

5,4

1,8

1,15

42,70

0,8

72,0

4,6

 

0,9

0,4

0,2

7,6

0,2

13,8

1,0

 

0,2

0,1

0,03

2,0

0,03

3,3

28,7

 

5,71

2,16

1,23

47,0

0,9

85,5

                       

Манайд нийт улс ардын аж ахуйд дээд , дунд боловсролтой боловсон хүчний эзлэх хувийн жин , ажиллах хүчний бололцооноос үзэхэд эрүүлийг хамгаалах системд 1980 он хүртэл хэрэгцээгээрээ шаардагдаж байгаа дээд , тусгай дунд боловсролтой хүнийг 85-93 хувиар хангаж болох төлөвтэй байгаа юм.

Ном зүй

1.Виноградов Н.А.М. Медгиз
2.Гороховер И.А. М.Медгиз ,1967, ст . 28-82
3.Польченко В.И. Киев , Медгиз,1961 год.ст .43-74
4. Попов Г.А.М. Медгиз , 1967 год , ст 218-338.
5. Розенфельд И.И.М.Медгиз 1961 год,ст 22-193
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 536
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК