Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 2(2)
Нуруу болон нугасны гэмтлийн үе дэх мэдрэлийн системийн нөхөн-зохицох ажиллагаа ба түүнийг идэвхжүүлэн түргэсгэх аргуудын тухай клиникийн ажиглалтуудад хийсэн дүн шинжилгээ
( Судалгааны өгүүлэл )

И.Л.Бенькович, Б.И.Бенькович

 
Абстракт

Авторы дают анализ клинических нацблюдений над целенаправленной терапевтической стимуляцией компенсаторно-приспособительных процессов у 167 больных,перенесшик  тяжелейшие ранения позвоночника и спинного мозга.

Мэдрэлийн системийн гэмтлийн үе дэх нөхөн-зохицох үйл ажиллагааг судлах нь онол практикийн чухал ач холбогдолтой зүйл юм. Бие махбодын өвчлөх үед алдагдсан үйл ажиллагааг нөхөн-сэлбэх процесс явагддагыг эмч нарын олон зуун жилийн туршлагууд, клиник дэх өдөр тутмын ажиглалтууд нотолж байна.  Бие организмын өвчнийг даван туулах, алдагдсан үйл ажиллагаагаа нөхөн сэлбэх энэхүү амьдралын хүчийг гаднаас дэмжин түргэсгэх асуудал эмч нарт тулгарч байна. Гэвч энэ процессын үндсэн механизмыг сайтар мэдэхгүй байгаа учраас түүнийг удирдан хөтлөхөд хүчин мөхөсдөж байгаа юм.

Өвчтэй хүмүүст эмчилгээний чин туслалцаа үзүүлэх гэсэн шинжлэх ухааны олон арван зүтгэлтэнгүүд энэ асуудлыг боловсруулах талаар оюун ухаанаа зориулж байна. Энэхүү процессийн үүсэн хөгжихийн үндэс нь мэдрэлийн системийн нөхөн сэлбэх онцгой чадвар, түүний үйл ажиллагааны өндөр өндөр идэвжилээр тодорхойлогдох нь эргэлзээгүй юм. Мэдрэлийн системийн бүтэц шинэчлэгдэн нөхөгдөх бололцооны тухай баталсан биологийн шинжлэх ухааны амжилтууд нь, организмын алдагдсан үйл ажиллагааг нөхөн сэргээх процессыг идэвхтэйгээр удирдах асуудлыг шийдвэрлэхэд дөхөм үзүүлж байна.

Бидний танилцуулж байгаа энэхүү материалд эх орны дайнд шархалсан , нуруу яс, нугасны хүнд гэмтэлтэй, хөдөлгөөн, мэдрэхүй, аарцгийн эрхтнүүдийн үйл ажиллагаагы алдагдалтай,эдийн тэжээлийн гүнзгий өөрчлөлтүүдтэй 167 өвчтөний мэдрэлийн системийн нөхөн-зохицох процесс болон түүнийг идэвжүүлэн түргэсгэхэд чиглэгдсэн эмчилгээний арга хэмжээнүүдэд хийсэн олон төрлийн шинжилгээ судалгааны үр дүнг нийтэлдэг юмаа.  Эмнэл зүйн шинж тэмдгийн хүндрэлээр 1-р байранд аарцгийн эрхтнүүдийн үйл ажиллагааны алдагдал илүү илэрсэн өвчтөнүүд, 2-рт эдийн тэжээлийн гүнзгий хямралтай өвчтөнүүд, 3-рт хөдөлгөөн, мэдрэхүйн эрхтнүүдийн ажиллагаа давамгай алдагдсан өвчтөнүүд орж байлаа.

Нөхөн зохицох процессыг түргэсгэх хавсарсан эмчилгээг боловсруулахдаа өвчтэй бие махбодод үйлчлэх арга нь аль болохоор гамнан-хамгаалах чанартай, уян зөөлөн онцгой нөлөөлөлтэй байхын чухлыг харгалзсан юм. Бидний зохиосон хавсарсан эмчилгээ нь дараахи аргуудыг багтаасан. Үүнд: проф. Шербакийн хэсэгчилсэн-шавар эмчилгээний сайжруулсан арга (39-440-ийн темпаратурт 15-20 мин хугацаагаар тавидаг), шулуун гэдсэнд шавар чихээс хийх арга, гэмтсэн мөчүүдэд иллэг хийх, лангет тавих, суга таяг, сууж явах гулгуур, явахад туслах гулгуур, 3н хөлтэй таяг хэрэглүүлэх, эмчилгээний биеийн тамир хийх, эрхтний ажиллагааг сэргээх механик эмчилгээ, эдийн тэжээлийн хямралтай үед түүнээс хамгаалах нөхцлийг бүрдүүлэх зэрэг хавсарсан аргуудыг хэрэглэхийн хамт эмээр эмчлэх (бромын бүлэг, витамин в, с1, дибазол) болон шөнийн туршид 12-14 цагаар унтуулах эмчилгээ зэргийг хийсэн. Эмчилгээний явц, төгсгөлд эрхтэн систем тус бүрийн үйл ажиллагааны сэргэлтийг цаг тухайд нь илрүүлэх, сайжралын хир хэмжээ, хугацаагаар нь ялгаварлан тогтоож, эцэст нь нэгтгэн дүгнэх замаар нөхөн-зохицох процессийн аль зэрэг явагдаж байгааг шалгаж байлаа,

Бидний судалсан 167 өвчтөний 143 нь (85,7%) нөхөн зохицох процесс нилээд идэвхтэй явагдаж, зөвхөн 24 өвчтөнд (14,3%) энэ үзэгдэл сул илэрсэн.

Судалгааг дүгнэсэн байдал

Нугасанд байгаа гэмтлийн байршил, хэмжээ, хүнд хөнгөн явц, гэмтсэн хугацаанаас шалтгаалан нөхөн зохицох үзэгдэл харилцан адилгүй үүсэн хөгжиж байсан. Нугасны бүслүүр ууц нурууны хэсгийн гэмтлийн үед аарцагны эрхтэнүүдийн үйл ажиллагааны алдагдал нь хүнд явцтай, сайжруулан маш удаан байснаас гадна эдийн тэжээлийн хямралын уршигаар гарах хүндрэлүүд зэрэгцэн илэрч байв. Гэмтсэн нугасанд тархины гадарт давхаргаас үзүүлэх нөлөөний исэлдэн нилээл идэвхтэй байдгаас гадна нөлөө, холбоо нь ялгавартай явагддаг болохыг бидний ажиглалт нотолж байна. Шээс хүрсэн үед өтгөнөөр бие засах сэрэл гарахгүй, харин шээс хүрэхэд тогтоон барих чадалтай болж (тархины мэдрэхүй болж тэр нь бэхжсэн), өтгөнөөр бие засах мэдрэхүй сайжирсан үед баас гарах буйг мэдрэхүй сэргээгүй байсан.

Аарцагын эрхтэнүүдийн үйл ажиллагаа алдагдсаг үед, тархины гадарт давхаргаас нөхөн-зохицох процессийн явцад нөлөөлөх нь харилцан адилгүй байлаа (шээс хүрэх мэдрэхүй -34,7%, шээс сувгаар гарах мэдрэхүй -16%, шээс хүрэх үед барих чадал -52,2%-иар сэргэн засарсан байна). Аарцагын эрхтэнүүдийн үйл ажиллагаа сэргэхийн зэргэцээгээр хөдөлгөөний эрхтэнүүдийн ажиллагаа идэвхжиж, өвдөх мэдрэхүй нь алдагдал засарч гэмтсэн мөчүүдийн тэжээлийн хямрал сайжирсан. Нугасны хүзүүний цээжний хэсгийн гэмтлийн үед үүссэн тэжээлийн шархлааны эдгэрэх процесс сул удаан чвагдсан боловч, үүнтэй зэрэгцэн бүх төрлийн өнгөц мэдрэхүйн алдагдал бүрэн биш засралыг олж байв.

Түшиг тулгуур хөдөлгөөний эрхтнүүдийн алдагдал үйл ажиллагаа сэргэх процесс нэлээд сайн явагдаж (79,2%), тэнцвэр тохиргоо (48,7%) засарч байлаа. Эрхтнүүдийн үйл ажиллагаа сэргэхийн хамт өвдөхийн (67,2%), халуун хүйтний  (53,6%), хүрэлцэхийн (48,7%) гүн-булчингийн  -(32,9%) мэдрэхүйнүүд мэдэгдэхүйц сайжралтыг олж байв. Өвчтөнийг зовоож байсан өвдөлтийн шинжүүд  56,7%-д бүрэн арилсан буюу багассан. Гэмтлийн хүнд байх нь нөхөгдөн засрах үзэгдлийг үргэлж саатуулагч хүчин зүйл болж чадахгүй гэдгийг нөхөн-зохицох процессийн явцад хийсэн ажиглалтууд харуулж байна. Бие организм алдагдсан үйл ажиллагааны сэргэлтийн хир хэмжээг нотолж байгаа сайжралын үечилсэн илрэлүүд, нөхөн-зохицох процессийн явцад тэмдэглэгдсэн тооны болоод чанарын үзүүлэлтүүдийн өөрчлөгдсөн бүлэглэлийн процесс нь ихээхэн анхаарал татаж байна (1-р хүснэгт).

Түргэсгэн идэвхжүүлэгч арга хэмжээнүүдийн үйлчилгээгээр тодорхойлогдож байгаа нөхөн-зохицох үзэгдлийн хөгжлийн үечилсэн байдал нь онцгой ач холбогдолтой зүйл бөгөөд цаашид гүнзгийрүүлэн судлах шаардлагатай юм. Учир нь энэхүү үечилсэн байдлыг ашиглан организмийн үйл ажиллагааны алдагдлын үед нөхөн-зохицох процессийг удирдах бололцоог олж болох юм.

                                                                                                1-р хүснэгт

Эмчлэн-түргэсгэгч хавсарсан үйлчилгээний нөлөөнд нөхөн-зохицох процессийн үүсэн хөгжсөн байдал ба үйл ажиллагааны сайжралын үечилсэн шинжүүд

Мэдрэлийн системийн тусгаар хэсгүүд

Эзэлсэн байр

Үйл ажиллагааны үечлэл, ялгаа(7 хон-оор)

1

2

3

4

5

6

Эмчилгээний эцэст эзэлсэн байр

1

Хөдөлгөөний систем

1

3

8

0

1

1

3

2

Өвдөлтийн мэдрэхүй

2

2

2

2

2

0

2

3

Мөчнийтэжээлийн байдал

3

1

0

3

2

1

1

4

Доргион мэдрэхүй

4

4

3

4

0

0

5

5

Температурын мэдрэхүй

5

6

0

1

3

0

4

6

Хүрэлцэхүйн мэдрэхүй

6

8

1

0

3

0

6

7

Тэнцүүрийн аппарат

7

7

4

5

0

0

8

8

Арьсны рефлекс

8

10

5

4

1

0

9

9

Тэжээлийн хямралын шархлаа

9

11

11

0

2

0

13

10

Шээс гарахыг мэдрэх

10

14

10

0

2

0

15

11

Шөрмөсний рефлекс

11

12

7

0

0

0

11

12

Шээс хүрэхийг мэдрэх

12

11

11

0

2

0

13

13

Баас барих чадал

13

12

6

0

0

0

12

14

Баас гарахыг мэдрэх

14

13

9

0

0

1

14

15

Эмгэг реф

лексүүд

14

12

0

0

0

0

14

16

Шээс хүрэхэд барих чадал

0

5

2

4

0

0

7

17

Баас хүрэхийг мэдрэх

0

12

10

0

0

----

14

           

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тархины гадарт давхарга нугасны системүүдийн тусгаар хэсгүүдийн алдагдсан үйл ажиллагааны сэргэлтээс шалтгаалан үүссэн нөхөн-зохицох процессийн жигд бус байдлуудыг 2-р хүнэгтээр харууллаа. Шөрмөсний рефлексүүдийн талаас гаргасан өөрчлөлтүүд их анхаарлыг татсан юм. Өвчтөнийг эмнэлэгт хэвтэх үед шөрмөсний рефлексүүдийн өөрчлөлт 3-р байранд орж 95,8% эзэлж байсан бол, эмнэлгээс гарах үед 17-р байранд орж дөнгөж 20%-ийн сайжрал өгч байсан нь тархины гадарт давхарга нугасны гэмтлүүдийн тогтвортой бус байдлуудаас шалтгаалсан байж болно.

Тархины гадарт давхарга-нугасны системүүдийн тусгаар хэсгүүдийн алдагдсан үйл ажиллагаа харилцан адилгүй сайжирсанаа   с шалтгаалан үүссэн нөхөн-зохицох процессийн жигд бус байдлууд

Хэвтэх үед гэмтлээр нь байр эзлүүлбэл

Төв мэдрэлийн системийн тусгаар хэсгүүд

Хэвтэх үеийн гэмтлийн хувь

Гарах үеийн сайжралын %

Эмнэлгээс гарах үед байжралаар нь байр эзлүүлбэл

1-р байр

Хөдөлгөөний аппарат

100

79

2-р байр

2-р байр

Өвдөхийн мэдрэхүй

98,8

67,2

 

3-р байр

3-р байр

Шөрмөсийн рефлексүүд

95,8

20

17-р байр

4-р байр

Тэнцүүрийн аппаратууд

84,9

44,4

9-р байр

5-р байр

Температурын мэдрэхүй

80,3

53,6

4-р байр

6-р байр

Мөчний тэжээлийн байдал

76,6

90,1

1-р байр

7-р байр

Гүн-булчингийн мэдрэхүй

76,6

32,9

12-р байр

8-р байр

Арьсны рефлекс

74.8

40

10-р байр

9-р байр

Хүрэлцэхийн мэдрэхүй

71,3

48,7

8-р байр

10-р байр

Доргионы мэдрэхүй

71,3

51,3

7-р байр

11-р байр

Шээс хүрэхэд барих чадал

67,6

52,2

5-р байр

12-р байр

Баас хүрэхэд барих чадал

53,9

24,4

13-р байр

13-р байр

Баас хүрэхийг мэдрэх

42,5

24

14-р байр

14-р байр

Шээс хүрэхийг мэдрэх

41,3

34,7

11-р байр

15-р байр

Эмгэг рефлексүүд

34,7

22,2

15-р байр

16-р байр

Шээс сувгаар гарахыг мэдрэх

42,3

16,6

18-р байр

17-р байр

Баас гарахыг мэдрэх

28,1

21,3

16-р байр

18-р байр

Тэжээл хямралын шарх

27,5

52,1

6-р байр

Тэнцвэрийн аппаратын гэмтэл өвчтөнийг хэвтэх үед 4-р байранд орж (84,9%) байсан бол эмнэлгээс гарах үед 9-р байр эзэлж 44,4% сайжрал өгсөн.  Гүн булчингийнэ мэдрэхүй өвчтөнийг хэвтэх үед 7-р байрыг эзэлж (76,6%) байсан бол эмнэлгээс гарах үед 12-р байранд орж 42,2% сайжралыг өгсөн.

Энэхүү тооны үзүүлэлт нь нөхөн-зохицох процессийг түргэсгэн идэвхжүүлэгч эмчилгээний үр дүнд нугасанд тархины гадарт давхаргаас нөлөөлөх хүч хичнээн нэмэгдсэнийг харуулж байна. Өөрөөр хэлбэл, нугас гэмтсэний улмаас алдагдсан тархины гадарт давхарга-нугасны дахин үүссэн өгсөх, уруудах холбооны үйл ажиллагааны сайжралыг нотолж байна. Гэмтсэн мэдрэлийн эдийн бүрэлдэхүүнийг нөхөн-зохицох процессийн механизмийг тодруулах энэхүү үзэгдлийн аль ч үе шатанд гаднаас үйлчлэн түргэсгэх эмчилгээний арга хэмжээг авах өргөн боломжийг нээх юмаа.

Иймд эрхтний алдагдсан үйл ажиллагааг нөхөн сэлбэх асуудлыг эрдэмтэн онолчид, клиникийн судлагчдийн хамтарсан хүчээр шийдвэрлэх нь хойшлуулашгүй чухал зорилт болно.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1817
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК