Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 2(2)
Жирэмсний зарим эмгэгийн үед ихэст гарах бүтцийн өөрчлөлт (хоёр дахь мэдээлэл)
( Судалгааны өгүүлэл )

М. Онолбаатар

 
Абстракт

В разоте представлеиы резулътаты изучения сосудистого русла пдаценты при некоторой иатологии беременности. При токсикозах беременности значително выражены застойные явления, склероз стенок сосудов с сужением просвета. При перено пенной беременности преобладают явлсния склероза сосудистого русла и стромы ворсин. Описанные явления подтверждают, что при патологии беременности происходят глубокие нарушения маточно-плацентарного кровообращения.

Эхийн бие махбод дахь янз бүрийн эмгэгүүдийн үед ихсийн цусны эргэлтийн системд бүтэц ба үйл ажиллагааны өөрчлөлт гарч үрийг бүтэлтэнд хүргэдгийг олон судлагчид тэмдэглэсэн байна (Л. С. Персианинов, 1968; В. И. Бодяжина, 1968; Н. Л. Гармашевая, 1968; К. К. Коммешко, 1968).

Жирэмслэл дутуу тээлт, эхийн хэвлий дэх үрийн үхэл, сул дорой хүүхэд төрөх, нярайлсан эхийн цочмог хордлого зэрэг төрөлтийн янз бүрийн эмгэгт хүргэдэг шалтгаануудын дотор жирэмсний хордлогын олон хэлбэр, ялангуяа хожуу үеийн хордлого олонтаа тохиолдоно (О. Ф. Матвеева, 1953; С. М. Беккер, 1959; Ю. В. Гулькевич, Т. С. Рабцевич, 1968). Гэтэл үр ба хөврөлийн хөгжилд гарах дээрх эмгэгүүдийн эмгэг жам одоо хүртэл тун бага судлагдсан байна.

Эх үрийн хоорондох бодисын солилцооны гемодинамикийн хямрал, хүчилтөрөгчийн дутагдал, судасны тонусын сулралт зэрэг эмгэгт хүргэдэг ямар өөрчлөлт жирэмсний хордлогын үед судасны ханын бүтцэнд гарч байгааг тодорхойлох зорилгоор бид судалгаа явуулав.

Гемодинамикийн өөрчлөлт, хүчилтөрөгчийн дутагдал болон жирэмсэн эмэгтэйчүүдийн биед гарч болох бусад эмгэг өөрчлөлтүүдийн дотор ихсийн эмгэг ихээхэн суурийг эзэлнэ. Үрийн хөгжил ихсийн байдлаас шууд хамаарч байдаг бөгөөд, олон талт үйл ажиллагаатай энэ эрхтэн жирэмсний хордлогын үед ч ихээхэн өөрчлөгддөг байна

(Л. Г. Давыдоза5 М.А. Догаева, 1961; Л, Т. Волкова, 1957; В.И. Константинова, 1954).

Хэвлэлийн материалаас үзэхэд, жирэмсний янз бүрийн хордлогын үед хийгдсэн судалгаанууд үндсэндээ ихсийн бүтдийн өөрчлөлтийг ерөнхийд нь ажиглахад зориулагдсан байх бөгөөд бидний өмнөх ажил ч (1968) ийм чиглэлтэй байсан билээ. Ихсийн бүтцийн яез бүрийн хэсэгг гарах өөрчлөлтийн дотроос түүний судасны гэмтлүүд нь үркйн хувьд илүү аюултай юм. Энэ удаа бид, жирэмсний хордлоготоя нярайлсан эхчүүдийн 10 ихэст хийсэн гистологийн судалгааны дүнг жирэмслэлт хэт тээгдэлт ба жирзмслэл хэвийн явагдсан төрөгчдийн ихсийн судалгаатай харьцуулан үзэв. (Судалгааны арга нь өмнөх сонсголынхтой адил болно).

Бидний судалгаанаас үзэхэд, жирэмсний хордлогын үед ихсийн судсанд судасны ханын нэвчүүлэх чанар, цусны эргэлт алдагдан, судасны орчим түүндй хана хавагнах, эсүүдийн үхжил болох, ширхэг- лүүр хувирал үүсэх, судасны хана хатуурч нүх нь нарийсах, цусны урсгал зогсох, судас өргөсөх, цус харвах, цэлмэн хоорондын зай ихэнх тохиолдолд нарийсах зэрэг өөрчлөлт гарч байгаа бөгөөд тэдгээрийн хэмжээ нь ходлогын хугацаа, хүнд хөнгөнөөс хамааран янз бүр бай- гаа нь ажиглагдав, Энэ баримт А. А. Кстан, 3; К. Беглова, Э. В. Емцова, Т. Д. Задорожная (1968) нарын бичсэнтэй тохирч байна. Богино хугацаанд хөнгөн явагдсан хордлогын үед ихэс дэх өөрчлөлт үндсэндээ судасны системийн хурц хямрал хэлбэрээр явагдаж байхад, удаан хугацааны хүнд хорддогын үед ихэс дэх өөрчлөлтөнд хатууралт, хагас үхжил ба үхжлийн нроцесс голлон, судасны системд эрс өөрчлөлт гардаг байна. Үлэмж бүтцийн хувьд, жирэмсний хордлоштой төрөгчдийн 10 ихсийн жин дунджаар хэвийн явцтай жирэмслэлийнхээс 95-граммаар, хэт тээлттэй жирэмслэлийн ихсийн жингээс 46-гаар их байгааг жирэмсний хордлогын үед ихэс их хэмжээгээр хавагнадгаар тайлбарлаж байна. Түүнчлэн жирэмслэл хэт тээгдэх үед ихсийн жин хэвийн явцтай жирэмслэлийн үеийн ихсийн дундаж жингээс 85 г орчим их ба хэмжээ нь бусад ихсийнхээс арай том байгаа байдал ажиглагдлаа. Бичил бүтцийн судалгаанаас үзэхэд, жирэмсний хордлогын үед бидний судалсан ихсүүдийн судасны бүтцэнд гарах өөрчлөлтийн гол нь хаван, хатуурал хоёр байсан бөгөөд энэ нь нэг ихсийн янз бүрийн хэсэгт ба ихэс тус бүрд харилцан адилгүй илэрч ихсийн эхийн болон үрийн цусны эргэлтийг  саатуулах нөлөө болж байв. Энэ талаар энд 2 жишээ дурдъя.

Эмэгтэй Б. 19 настай, төрөлтийн түүх-№ 204. 1938 оны 1-р сарын 25-нд 3-р төрөх газар төрсөн, анхны жирэмслэл, анхны төрөлт, жирэмсний сүүлийн хагаст жирэмсний хордлогын бөөлжилтийн хэлбэрээр 10 хоног эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. 1-р сарын 25-нд төрөх газар «31-32 долоо хоногтой жирэмслэл» оноштой хэвтсэн. Төрөлтийн I үе 11 цаг, II үе 55 мин. III үе 5 минут, төрөлт бүгд 12 цаг үргэлжилсэн Усгүй үе 2 цаг 55 минут үргэлжилжээ.

1-р сарын 26-ны 8 цаг 25 минутад хугацаанаасаа өмнө 2100 грамм, 43 см охин төрсөн. Ингэж хугацаанаасаа өмнө төрсний шалтгааныг клиникийн хувьд олоогүй, ихэс 5 минутын дараа өөрөө гарч 250,0 цус алдсан ба төрөлтилн дараах үе хэвийн явагдсан. Хүүхдийн биеийн сул дорой байдлаас шалтгаалан 16 дахь хоног дээрээ төрөхөөс гарсан.

Ихсийн үлэмж бүтэц. Хойтхын жин нь 425 г, ихсийн хэмжээ 17x18 см, хүйс төвийн байрлалттай, урт нь 28 см, судас түргэн тархсан.

Бичил бүтэц. Ихсийн эхийн ба үрийн хэсгийн эд их хэмжээгээр хатуурсан, цэлмэнгүүдийн ялангуяа жижиг төгсгөл, цэлмэнгүүдийн судасны хана хатууран ихэд зузаарч нүх нъ нарийссан ба зарим газар бүтэн бөглөрсөн. Цэлмэн хоорондын зай үлэмж нарийссан.

Дутуу тээлтийн шалтгааныг бид энэ өөрчлөлттэй холбох нь зүйтэй гэж үзэж байна.

Эмэгтэй Ц., 35 настай, төрөлтийн түүх № 392. Хүүхэд ахуй цагтаа халдварт өвчнөөр өвдөөгүй  1960 онд шарласан, 1965 онд уушгины сүръеэгээр өвдсөн, 1960 онд ихэр хүүхэд төрүүлсэн бөгөөд жирэмслэл ба төрөлт нь хэвийн явагдсан, 1968 оны IV сарын 14-нд 1 дүгээр төрөх газрын 1 тасагт  39-47 долоо хоногтой жирэмслэл, нефропатия  гэсэн оноштой хэвтсэн. Цусны даралт 150/100. 4 сарын 22-нд нэг өндгөн эсийн ихэр хүүхэд төрүүлсэн. Төрөлтийн I үе 19 цаг 05 мин, II үе 18 мин, III- үе 1 цаг 27 мин, бүгд 21 цаг, 05 минут болсон. 1 литр цус алдаж 150,0 цус сэлбүүлсэн.

Ихсийн үлэмж бүтэц. Хойтхын жин 932 г, ихсийн хэмжээ 28x19, нэг хүйсний урт 51 см, нөгөөгийнх 40 см, хүйс нь төвийн байрлалтай, судас түргэн тархсан.

Ихсийн бичил бүтэц. Ховхроо эдэд бараг бүхэлд нь тэжээлийн хямрал болж их хэмжээний ширхэглүүр хуримтлагдсан ба үхжсэн хэсгүүд их тааралдана. Ховхроо эсийн бүлэг тун ховор тохиолдоно. Гол цэлмэнгүүдийн судас эрс өргөсөж цусаар дүүрсэн, цэлмэнгийн цул нь хавантай, холбоос эсүүд их хэмжээгээр хуурсан, цэлмэнгүүдийн захаар шохойжсон, төгсгөлийн цэлмэнгүүд их хавганасны улмаас бүтэц нь алдагдсан, цэлмэн хоорондын зай эрс нарийссан байлаа.

Дээрх 2 тохиолдлоос үзэхэд, жирэмсиий хордлогын үед ихэст гарах өөрчлөлт өөр өөр байна. Эхний тохиолдолд хатууралт давамгайлж, судасны нүх, дэлмэн хоорондын зай нарийссан байхад II тохиолдолд цусны зогсонги болж судас өргөсөн хаван сууж, цэлмэн хоорондын зай нарийссан байна. Тэгэхдээ эдгээр эмгэг өөрчлөлтүүд нэг адил ихсийн үрийн ба эхийн хэсгүүдийн хоорондын цусны эргэлт, бодисын солилцоог саатуулан төрөлтийн явцыг хүндрүүлэх шалтгаан болж байна. Ихэст гарсан бичил бүтцийн өөрчлөлтийг 1-4-р хүснэгтэд үзүүлэв.

Ховхроо эдийн судасны өөрчлөлт

 

Судасны өөрчлөлт

Хордлоготой жирэмсэн (10 тохиолдол)

Хэт тээлттэй жирэмсэн (5 тохиолдол)

хэвийн жирэм- сэн

(5 тохиолдол)

Цусны зогсонги

1

Хаван

2

1

Г иалиноз

1

Судас өргөсөх

Судасны хатууралт

3

1

Судас нарийсалт

3

1 дүгээр хүснэгт     

дугаар хүснэгт Гол цэлмэнгүүдийн судасны өөрчлөлт

Судасны өөрчлөлт

Хордлоготой жирэмсэн (10 тохиолдол)

Хэт тээлттэй жирэмсэн (5 тохиолдол)

Хэвийн жирэм сэн

(5 тохиолдол)

Цусны зогсонги

3

1

1

Цус харвалт

1

Хаван

3

2

1

Тэжээлийн нөлөөт хямрал

 

 

 

(гемосидерин)

1

Судас өргөсөлт

3

1

1

Судасны ханын хатууралт

5

4

1

Судасны нарийсалт

7

2

1

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

дугаар хүснэгт Төгсгөл цэлмэнгүүдийн судасны өөрчлөлт

Хэт тээлттэй жирэмсэн (5 тохиолдол)

Судасны өөрчлөлт

Хордлоготой жирэмсэн (10 тохиолдол)

Хэвийн жирэм- сэн

(5 тохиолдол)

Цус багадалт Цусны зогсонги Цус харвалт Хаван Гиалиноз Судас өргөсөлт Судас хатууралт Судас нарийсалт

                      Цэлмэн хоорондын зайн өөрчлөлт

Өөрчлөлт

Хордлоготой жирэмсэн (10 тохиолдол)

Хэт тээлттэй жирэмсэн (5 тохиолдол)

Хэвийн жирэм- сэн

(5 тохиолдо л)

Цусны зогсонги

1

Цус харвалт

2

__

Судасны өргөсөлт

1

1

Судасны нарийсалт

8

4

1

Ширхэглүүрийн хэсэг тогтсон

1

1

Хүснэгтүүдээс үзэхэд, жирэмсннй хордлоготой төрөгчдийн ихсийн судас, цусны эргэлтийн системд ихээхэн өөрчлөлт орж байгаа нь ажиглагдаж байгаа бөгөөд ихсийн эхийн хэсгээс, үрийн хэсэгг илүү их өөрчлөлт гарсан байна. Дээр товч үзүүлсэнчлэн судсанд ажиглагдсан гол өөрчлөлтүүд нь судасны хана хатууран судасны нүх, цэлмэн хоорондын зай нарийсах, судасны ханын нэвчүүлэх чанар алдагдан хаван суух, цусны зогсонги болж судас өргөсөн цэлмэн хоорондын зай нарийсах явдал байна. Эдгээр өөрчлөлт тохиолдол тус бүрд өөр өөр боловч ерөнхийдөө адил хэмжээгээр тохиолдож байна. Харин жирэмслэл хэт тээгдэх үед склерозын процесс илүү тохиолдох нь ажиглагдлаа.

Дүгнэлт

Жирэмсний хордлогын үед бүх тохиолдолд ихсийн судасны системд бүтцийн еөрчлөлт гардаг байна» Ихсийн ховхроо эдэд цусны зогсонги байдал ба судасны ханын хатууралт адил хэмжээтэй ажиглагдав. Гол ба төгсгөл цэлмэнгүүдэд судасны хана хатуурч нүх нь нарийсах явдал бусад өөрчлөлтөөс илүү тохиолджээ.  Жирэмслэлт хэт тээгдэх үед судасны хана хатуурах өөрчлөлт давамгайлж нүх нь битүүртлээ бөглөрөх явдал ажиглагдлаа.  Жирэмсний хордлогын ба жирэмслэл хэт тээгдэх үеийн бүх тохиолдолд цэлмэн хоорондын зай үлэмж нарийсдаг байна.  Дээр дурдсан өөрчлөлтидн улмаас жирэмснид хордлого ба жирэмслэп хэт тээгдэх үед ихсийн цусны эргэлтэнд үлэмж хэмжээний өөрчлөлт үүсдэг нь харагдаж байна.

Ном зүй

Беккер С. М. Нереналивание беременности. Патология беременности. Ме дицина, 1964, стр. 74.
Беккер С. М. Токсикозы беременных. Патология беременности. Медицина, 1964, стр. 5.
Д . Д. Бойд. Морфология и физиология маточно-плацентарного кровооб- ращения.. Медгиз. 1960.
Задорожная Т. Д. Морфологические и гистохимические исследования плаценты при поздних токсикозах беременности. Антинатальная охрана плода. Киев, 1968, стр. 182.
Коган А. А. , Беглова 3. К. , Емцова Э.В.Акушерство и гинекология. 1968. стр. 37.
Л я щ е н к о. М. С. Профилактика антинатальной гибели плода при патологическом течении беременности. Антинатальная охрана плода. Киев, 1968, стр. 191.
Персиаников Л. С. Перспективы развития и планирования научных исследований в области акушерства и гинекологии. Акушерство и гинекология, 1968, № 9, стр. 3.
Степановская Г. К. Влияние перенашивания беременности на состояние плода и новорожденного. Антинатальная охрана плода. Киев, 1968, стр. 95.
Стеиановская Г. К. Нарушение функционального состояния плаценты «ак причина асфиксии и гибели переношенного плода и нозрожденного. Антинаталь- ная охрана плода. Киев, 1968, стр. 100.
Рефераты докладов на Пленуме Правления Всесоюзного общества акушеров и гинекологов, 1968, 9, стр, 71.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Гистологи эмбриологийн тинхэм (эрхлэгч Д. Мачлай), Эрдэм шинэкилгээний удирдагч, анагаах ухааны дэд эрдэмтэн Г. П. Златин|


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2542
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК