Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 2(2)
Хөвсгөл, хэнтий, дорнод ,сүхбаатар аймагт хийсэн антропометрийн зарим хэмжилтийн харьцуулсан судалгаа
( Судалгааны өгүүлэл )

С. Дугарсүрэн

Анагаах ухааны дээд сургуулийн Эрүүл бие зүйн тэнхим

 
Абстракт

Антропометрическое исследсвание щ оведено среди населения центров четырех аймаков. Всего Сьтло сбследскано 582 чсловска в ‘ возрасте от 25 до 45 лет. Из них мужчин-294, женщин-288.

и В работе дается сравнение средних а[ ифметических величин исследованных людей с данньши других авторов и межд) народным стандартсм.

 

Монгол улсын анагаах ухааны дээд сургуулийн хүний эрүүл бие зүйн тэнхим 1963 оноос Хөвсгөл, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн төвийн оршин суугчдаас 25-45 насны эрэгтэй 294, эмэгтэй 233, бүгд 582 хүний биеийн жин, өндөр, мөрний өргөнийг хэмжиж, тэдгээрийн дунджийг гарган харьцуулж үзсэн юм. Үүнд: Хөвсгөл аймгаас 160, Хэнтийгээс 139, Дорнодоос 139, Сүхбаатараас 144 хүн, ихэнх  нь үйлдвэрийн ажилчид байлаа. Судалгааны гол зорилго нь манай хүн амын бие бялдрын зарим хэмжигдэхүүний дундаж үзүүлэлтийг гаргаж аймаг хот, газар зүйн бүсээр болон бусад орны хүн амын дээр дурдсан дундажтай харьцуулан үзэж тус орны хүн амын бие бялдрын дундаж хэмжээг гаргах асуудалд чиглэгдсэн юм.

Манай улсын хүн амын дунд антропометрийн талаар явуулсан шинжилгээ, судалгааны материал ховор боловч, 1890 онд тус улсын баруун хойт хэсгийн одоогийн Сэлэнгэ аймаг хүн амын дунд эрдэмтэн Талько-Гринцевич халх 36, буриад 544, бүгд 580 эрэгтэйчүүдэд хэмжилт явуулж халхчуудын дундаж өндөр 161,08 см, буриадынх 163,12 см гэж гаргажээ.

Түүнчлэн 1961 онд Зөвлөлтийн эрдэмтэн Я. Я. Рогинский татар эрэгтэйчүүдийн өндрийг тодорхойлоход 165,22 см, дундаж хазайлт нь ± 5,4 см гэж үзсэн байна.

Н. Ю. Лутовинова ЗСБНХОУ-ын эрэгтэйчүүдийн өндөр 167,85 см дундаж хазайлт + 5,88 см, мөрний өргөн нь 38,19 см, дундаж хазайлт ± 1,77 см байдаг гэжээ.

Олон улсын дунджаар авч үзвэл (Мартинихаар), хүний дундаж жин эрзгтэйнх 64 кг, эмзгтэйнх 56 кг, эдгээрийн дундаж хазайлт ±6< кг, эрэгтэй, эмзгтэйн хоорондын ялгаа 8 кг, өндөр-эрэгтэйнх 165 см5, эмэгтэйнх 154 см, дундаж хазайлт ± 6 см, эрэгтэй, эмэгтэйн ялгаа 8—11 см, мөрний өргөи-эрзгтэйнх 38,7 см, эмэгтэйнх 34 см, эрэгтэй, эмэгтэйн ялгаа 4,7 см гэж үздэг.

                                                                             1-р х ү с н э г т

Хэмжилтийн дүнг хүснэгтээр үзүүлбэл

Аймгууд

Хэмжиг-

дэхүүний

ялгаа

Биеийн жин (кг)

өндөр (см)

Мөрний өргөн (см)

м

3

М

3

М

3

Хөвсгөл

эрэгтэй

61,7

±5,8

165,5

±4,6

40,7

±1,3

 

эмэгтэй

55,9

±7,9

154,9

±4,7

35,9

±1,6

Дорнод

эрэгтэй

61,2

±6,2

166,6

±6,1

39,8

±1,5

 

эмэгтэй

53,3

±7,4

154,2

±5,2

35,3

±1,7

Хэнтий

эрэгтэл

62,0

±5,5

167,8

±4,4

1

38,0

±2,6

 

эмэгтэй

54,5

±6,1

155,7

±5,1

34,5

±3,0

Сүхбаатар

эрэгтэй

62,8

±7,6

167,3

±5,5

38,9

±3,0

 

эмэгтэй

53,4

±5,6

154,0

±5,2

34,7

±2,4

М—дундаж хэмжигдэхүүн, а—-дундаж хазайлт

Хүснэгтээс үзвэл, эрэгтэйчүүдийн биеийн жингээр Сүхбаатар аймаг (62,8 кг), өндрөөр Хэнтий аймаг (167,8 см), мөрний өргөнөөр Хөвсгөл аймаг (40,7 см), эмэгтэйчүүдийн биеийн жингээр Хөвсгөл аймаг (55,9 кг), өндрөөр Хэнтий аймаг (155,7 см), мөрний өргөнөөр Хөвсгөл аймгийн (35,9 см) хүмүүс тус тус давуутай байна.

Хамгийн доод хэмжээг авч үзвэл, эрэгтэйчүүдийн биеийн жингээр Дорнод аймаг (61,2 кг), өндрөөр Хөвсгөл аймаг (165,5 см), мөр- ний өргөнөөр Хэнтий аймаг (З8,0 см), эмэгтэйчүүдийн биеийн жингээр Дорнод аймаг (53,3 кг), өндрөөр Сүхбаатар аймаг (154,0 см), мөрний өргөнөөр Хэнтий аймгийнх (34,5 см) орж байна.   Дээр дурдсан хэмжигдэхүүнүүдийн эрэгтэй, эмэгтэйн хоорондын ялгааг аймаг тус бүрээр гаргаж үззэл биеийн жингээр Хөвсгөл аймаг 5,8 кг-аар, Дорнод аймаг 7,9 кг-аар, Хэнтий аймаг 7,5 кг-аар, Сүхбаатар аймаг 9,4 кг-аар, өндрөөр Хөвсгөл аймаг 10,6 см-ээр, Дорнод аймаг 12,4 см-ээр, Хэнтий аймаг 12,1 см-ээр, Сүхбаатар аймаг 13,3 см-ээр, мөрний өргөнөөр Хөвсгөл аймаг 4,8 см-ээр, Хэнтий аймаг 3,5 см-ээр, Дорнод аймаг 4,5 см-ээр, Сүхбаатар аймаг 4,2 см-ээр тус тус зөрүүтэй байна.

Дөрвөн аймгийн хэмжигдсэн бүх хүмүүсийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн хоорондын ялгааг гаргаж үзэхэд биеийн жин 6,8-9,4 кг, өндөр 10,6-13,3 см, мөрний өргөн 3,5-4,8 см болж байна. Бидний судалгаагаар, 4 аймгийн эрэгтэйчүүдийн дундаж өндөр Талько-Гринцевичийн 1890 онд гаргаж  байсан дунджаас даруй 2,38- 4,68 см-ээо, Я. Я. Рогинскийн гаргасан татар эрэгтэйчүүдийн дундаж өндрөөс 0,23-2,58 см-ээр тус тус давуу байлаа.

ЗСБНХОУ-ын эрэгтэйчүүдийн дундаж өндөртэй (Н. Ю. Лутови- нова, 1965) жишиж үзвэл, Хэнтий аймгийн эрэгтэйчүүдийн дундаж өндөр ойролцоо, бусад 3 аймгийнх 0,5-1,3 см-ээр дутуу, мөрний өргөнөөр Хэнтий аймгийн эрэгтэйчүүд 0,2 см дутуу, бусад 3 аймаг 0,6-2,5 см илүү байна. Олон улсын дундажтай харьцуулж үзэхэд, биеийн жингээр эрэгтэйчүүд 1,2-2,3 кг, эмэгтэйчүүд 0,1-2,7 кг тус тус дутуу байна. Өндрийн хэмжээгээр олон улсын дунджаас эрэгтэйчүүд 0,5-2,8 см илүү, эмэгтэйчүүдийн хамгийн нам нь ижил, хамгийн өндөр нь 1,7 см илүү байна. Мөрний өргөн Хэнтий аймгийн эрэгтэйчүүд 0,7 см дутуу, бусад гурван аймгийн эрэгтэйчүүд 0,2-2,0 см, нийт эмэгтэйчүүд 0,7-1,9 см тус тус илүү байна.

Урьдчилсан дүгнэлт

1.Судлагдсан хүмүүсийн антропометрий н дундаж үзүүлэлтийг олон улсын дундаж хэмжээтэй  харь цуулж үзэхэд биеийн жингээр дутуу боловч, өндөр, мөрний өргөнөөр дунд зэрэгт багтаж байна.

2.ЗСБНХОУ-ын эрэгтэйчүүдийн дундаж өндөрт манай эрэгтэйчүүдийн дундаж өндөр хүрэхгүй байна.

3. 1890 онд манай орны баруун хойт хэсгийн хүн амын дунд явуулсан хэмжилтийн  эрэгтэйчүүдийн  дундаж өндөртэй харьцьцуулахад одоогийн бидний хэмжсэнээр 2,33-4,68 см давуу байгаа нь өнгөрсөн 40 гаруй жилийн дотор манай ард түмний амьдрал, соёл, эрүүл мэндийн байдал эрс дээшилсний үр дүн мөн гэж үзэж болох юм.

4.Эрэгтэл, эмэгтэйчүүдийн өндрийн зөрүү нь олон улсын дунджаас давуутай байна.

Ном зүй

1.В. В. Б у н а к. Основные задачи и методы стандартизации изделий, предназначенных для личного пользования. Вопросы стандартизации формы и построения ростовочного ассортимента изделий легкой промышленности. Москва, 1946.
2.П. Н. Ба пкиров. Выбор основных размеров для построения системы номеров издели1. Вэтросы стандаэтизации фэрмы и построзния рогловочного ассортимента изделий легкой промышленности. Москва, 1946.
3.Дебец Г, Ф. Антропологические исследования в Камчатской области АМ СССР, 1951.
4.Луторинсва Н. Ю. (Институт антропологии МГУ) Сравнитель ная характеристика отдельных групп спортоменов. Еспрссы антропологии, еып. 20, 1964, стр. 25-54.
Петров-Ма^лаков М. А. и Климсц И. И. ГТ^оизЕодственная Еибрация и спе- цифические функпии женского организма. Медгиз., 1961.
Рсгин< кий Я. ?. ,Л( гин М. Г. Лнтрс г с лсгря, Из. 11. стр. 47-62.
Талко-Гринпевич. Матсриалы к антрог.олсгии и этнсграфии Центральной Азии. Вып. 1, АН СССР, 1926.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 501
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК