Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2011, 1(155)
Lupus erythematosus
( Судалгааны өгүүлэл )

А. Өлзийхутаг, Эрдэнэцогт

 

Коллагеноз өвчнүүдийн хүрээнд бдгтах түгээмэл чоно яр гэж бидний нэрлэдэг LUPUS ERYTHEMATOSUS нь бие махбодын эд эсүүдэд гүнзгий өөрчлөлт үүсгэдэг. Энэ өзчин ихэвчлэн 15—30 насны эмэгтэйчүүдэд тохиолддог байна.

Энэ өвчний үед л тохиолддог LЕ гэдэг эсийг 1948 онд Harguaves нөхдийнхөө хамт олсноос хойш уул өвчнийг танихад нилээд хялбар болсон бөгөөд энэ эс өвчтөний 75—80%-д олддог байна (Е. М. Та- реев, В. А. Насонова, Л. И. Несговорелова, Е. И. Новоселова,Dubois, Althoff).

Хэрэв нэгэн өвчтөнд 4—5 удаа ойр ойрхон LЕ-эсийг эрээд байхад уул өвчин мөн л бол заавал олдоно гэж Vachtenheim (1967) номлосон байдаг. Уул өвчний идэвхтэй үед энэ эс голдуу олдох боловч зарим үед идэвхжээгүй байхад олдоод, идэвхжсэн үед нь олдохгүй байх тохиолдол хааяа байх учир өвчний клиникийг сайн мэдэж байх нь чухал юм (Dubois, 1964).

Сүүлийн жилүүдэд LЕ элбэг тохиолдох болсон нь зөвхөн оношлох явдал сайжирсантай төдийгүй, бас уул өвчний тодорхой хэлбэрүүд нилээд элбэгшиж байгааг гэрчилнэ.

Зөвхөн өнгөрсөн 1967 онд Нэгдсэн 1-р эмнэлэгт 4 өвчтөн оношлогдсон юм.

Lupus erythematosus-ын үүсэх шалтгаан, явц тодорхой судлагдаж шийдвэрлэгдээгүй боловч үүнд харшлын өөрчлөлт нөлөөтэй гэдэг онол нилээд анхаарал татаж байна. Тухайлбал: антиген шинж чанартай вакцин, ийлдэс, сульфаниламид, антибиотик зэргийг хэрэглэсэнээс уул өвчний явц идэвхждэг тал бий. Иймээс ч сүүлийн үед дээрх эм тариануудыг тодорхой хяналтгүй хэрэглэсэнээс LЕ элбэгшиж байна гэж зарим эрдэмтэд үзэх болов. Түүнчлэн нарны хэт ягаан туяа, рентген туяа болон янз бүрийн физик эмчилгээнүүд LЕ өвчнийг дэврээдэг байна. Одоо үед энэ өвчний үүсэл явцын талаархи судалгааны гол үр дүн нь өвчтэй хүний цусанд эсийн цөмийн эсрэг зүйл антителийг олсонд оршино. Түүнийг илрүүлэх нь уул өвчнийг оношлох гол баталгаа болж байна.

Өвчний шинж тэмдгийн хувьд өвчтөн эхний үед ядрах, эцэх турах, үе мөч булчин, шөрмөсөөр өвдөх, бага зэрэг халуурах, арьсан дээгүүр үе үе тууралт гарах, хараа муудах, сэтгэл мздрэлийн талаас өөрчлөлт гарах зэрэг шинжүүд үзэгддэг. Заримдаа дотор эрхтэний талаас өөрчлөлтүүд нилээд эрт үзэгдэнэ. Энэ нь гол төлөв зүрх орчим өвдөх, амьсгаадах, шээсэнд уураг, улаан бөөм тодорхойлог дох, цусанд цагаан бөөмийн тоо цөөрөх, улаан бөөмийн туяах урвал хурдсах зэрэг чухам юунаас болсон нь тодорхойгүй, шинж тэмдгүүд үзэгдэнэ. Энэ өвчний ямар нэгэн шинж тэмдэг хэдэн 7 хоног буюу сар, жилээр ганцаараа тогтмол байдгийг онц анхаарвал зохино.

Иймэрхүү зүйлийг эртнээс анхаарч чадвал онош тавихад нилээд дөхөмтэй боловч, өвчний эхний үе нь янз бүрээр илэрдэг учир заримдаа бөөрний үрэвсэл, хэрлэг, үе мөчний үрэвсэл зэрэгтэй андуурах явдал цөөнгүй тохиолддог. Зарим үед их халуурах, тамирдах, ядрах, хөлрөх, эцэж турах учраас хурц түгээмэл сүрьеэ гэж бодох явдал ч байдаг. Энэ үед арьсанд өөрчлөлт үүсэх, амны салст шарлах, булчин өвдөх, үеэр өвдөж хавдах, гялтангууд үрэвсэх, элэг, дэлүү, булчирхай тонрох зэрэг уул өвчний үеийн онцлог шинжүүдийг ажиглаж болох юм.

Иймэрхүү янз бүрийн шинж тэмдэгтэй байхад онош төөрөлдөх явдал олонтаа байх учир архаг ба хурц хэлбэрийн LЕ-тэй зарим өвчний түүхтэй товч танилцая.

Нэгдүгээр жишээ: Өвчтөн Н, А. 45 настай, эмэгтэй, өвчний түүхийн № 5690, 824.       1967 оны 12-р сарын 3-нд Нэгдсэн 1-р эмнэлгийн дстрын тасагт ходосд гэдэсний үрэвсэл, хо рдогч цус багадалт, бөөрний тэви ийн үрэвсэл гэдэг оноштой ирж хэвтсэн. Хэвтэх үедээ огиулдаг, цустай улаан ягаан зүйлээр бөөлжүүлдэг, бүх бие бадайрдаг гэсэн зовиурьтай, хоолонд дургүй, халуурдаг байв.

Анх 11-р сарын 23-ны үед цээжээр өвдөж шээс улайж өвчин эхэлсэн бөгөөд стрептомицин тариулж акофен ууж байсан боловч засрал аваагүй учир түргэн тусламж дуудаж эмнэлэгт хэвтжзэ.

Өвчтөн 1955 оноос эхлэн кассын эрхлэгч хийдэг байсан ба 6 удаа хүүхэд хэвийн байдлаар төрүүлсэн. 1965 оноос Реногийн өвчин гэдэг оноштой эмчлүүлж байсан. Үзэхэд: Биеийн байдал хүнд, ухаан саруул, арьс цайвар, нүүр цээжээр жижиг тууралттай, барууц гарын хуруунууд хөх, хүйтэн, гарын царвуунууд үеэр хавдартай, хөндүүр, мэдээ муудсан, нүдний салст улайсан, бучирхайнууд томроогүй байв. Зүрхний авиа, бүдэг жигд, цусны ерөнхий шинжилгээ: Эр—2590000, л—12700, с—87, лф—11, м—2, гемоглобин—54 ед, өнгө илтгэгч 1,0, ЭТУ цагт 34 мм, цусны нөжрөлтийн ху- гацаа 1 мин урсах х^гацаа 8 мин, тромбоцит 121730, шээсний өнгө шар булингартай, уураг 0,33% бөөрөнии хучаас эс-1-2, Э-маш их, рентгенд уушги зүрхэнд үзэгдэх өөрчлөлтгүй сарвууны ясны рентген зурагт өөрчлөлтгүй LЕ эс олдоогүй.

Өвчтөний биеийн байдал улмаар дороитож цэвэр цүсаар бөөлжих, суулгах, хэвлийгээр маш хүчтэй өвдөх зэрэг «дотоод цус алдалт, Шенлён-Генохын өвчин, Реногийн өвчин, ходоодны ц’ар.\ цооро'х, ходоодны өмөн үү» мэтийн өвчний шинжүүд байсан боловч хурц хэлбэрийн lupus erythematosus гэдэг онош хэвтсэний 2 дахь өдрөөс тавигджээ.

Хоёрдугаарт: Өвчтөн Т,П, 53 настай, эмэгтэй, Өвчний түүх № 3414,527, 1967 оны 7-р сарын 28-нд дотрын тасагт ирж хэвтсэн. Хэвтэх үедээ дөрвөн мөчөөр өвдөнө. Хэл амны дотор тал шархалсан, үг хэлж болохгүй, ууц нуруугаар өвдөнө. Хөл гарын үзүүр хүйтэн оргиж өвдөнө гэдэг зовуурьтай байв. Энэ өвчин анх 1960 оноос бүх бие суларч хөл гарын булчин өвдөж хурууны үе хавдах байдлаар эхэлсэн. Сүүлд нь хуруу шархалж, толгойн үс унадаг болжээ. Үүнээс өмнө дотрын тасагт 4 удаа хэвтэж эмчлүүлсэн. Сүүлийн жилүүдэд хэл хавагнаж аман дотуур болон хөл гараар шарх гарсан. Үе мөчний хөдөлгөөн муудсаар 2 хөл, баруун гар татанхай болжээ.

Үзэхэд:Ухаан саруул. нүүр ялимгүй цэлхэрсэн, нүүр, хэл амны дотор тал хөл гараар олон жижиг шархтай, арьс нь цайвар, зарим газраа улайсан, хурууны мах шуугдаж үзүүр нь шовчиисон, 2 гарын хурууны үеүүд, баруун гарын тохой, 2 хөл өвдөгний уеэр гүйцэд тэнийхгүй.

Амьсгал сулавтар, цулцангийн хэрчигнүүргүй, зүрхний авиа бүдгэвтэр, шуугиан- гүй, зүрхний цохилт хурдассан, жигд биш, судасны лугшилт минутад 40 удаа, А /Д—100/ 75, хэвлий зөөлөн, элэг, дэлүү том, бөөр, ууц нуруугаар ялимгүй хавантай.

Шинжилгээ: . Эрит—2620000, лейкоцит 6200, гемоглобин -42 нэгж, өнгө илтгэгч 0,8, УЦТУ цагт 40 мм, э—3, с—62, мн—4, п-1, шээсний ерөнхий шинжилгээ 7-р сарын 29-нд, хэмжээ 250,0 өнгө ьгар, хувийн жин 1004, уураг 0,66%, дугираг эс—1—2 -х/т

Хавтгай хучаас эс 5—7 х/т, лейкоцит 20—25 х/т, Гергерсений сорил сөрөг.

Рентген гэрэлд чээжийг харахад уушгины талбай цэвэр өрц хөдөлгөөнтэй, хэвлийгээс ялимгүй дээш байрлалтай, зүрх гол судсанд өөрчлөлтгүи. Өвчтөнд гормон, витамин, антибийтик болон бусад шинж тэмдгийн эмчилгээнүүд тасралтгүй хийснээр биеийн байдал нь түр зуур засарч байсан. Эмгэг анатомийн шинжилгээгээр дотор эрхтнүүдэд холбогч эдүүд ихээр үүссэн байв.

Одоо энэ өвчний зарим гол шинж тэмдгийг авч үзье.

Хэрэв өвчний эхнээс сайн эмчлүүлээгүй бол бараг бүх өвчтөн халуунтай байх бөгөөд тэр нь тогтворгүй, үе үе аяндаа буурах буюу ямарч хүчтэй эмэнд дарагдахгүй удаанаар үргэлжлэх жишээтэй. Ер нь өвчтөн заавал халуурдаг онцлогтой. Хэдийгээр саяхан болтол ЬЕ-ийг арьсны өвчин гэж байсан боловч бүх өвчлөгсдийн 15% орчимд нь арьсны өөрчлөлт илэрч болно. Гол төлөв нүүрний арьсан дээр эрвээхэй хэлбэртэй, зах нь тодорхойгүй, голдоо улаантай, на- ранд түлэгдсэн маягийн толбо гарна. Толбон дээр нь тав үүсэх бөгөөд түүний хууран унахад сорогдсон сахар шиг сорви үлдэнэ. Толбо нь нүүр, хацраас гадна чих, хумсны зах, хурууны өндөг, алга, хүзүү, үсэн дотор гарна. Бусад газруудаар толбо гарах нь төдий л элбэг биш. Хумс эвдрэх, үс унах явдал байна. Булчирхайнууд ялимгүй хөндүүр, зөөлөн байдалтай, томрох нь нилээд элбэг байдаг. Өвчлөгсдийн бараг 90%-д үе мөчний өөрчлөлт үзэгдэх бөгөөд энэ нь өвчний эхний ганц шинж байх нь цөөнгүй. Том жижиг үе улайж хавдах, халуу оргих зэрэг үрэвслийн шинж илэрч, үдэш орой тийшээ тогт- мол, маш хүчтэй өвдөнө. Хүчтэй өвдөлтөөс болж удаан хугацаанд хөдөлгөөнгүй байснаас үений хөдөлгөөн муудах, булчин хатангирах явдал тохиолддог. Ийм үед үений шингэнийг шинжлэх нь оношийн их ач холбогдолтой бөгөөд түүнд цагаан бөөм маш бага, нейтрофил бараг байхгүй, хэлбэр дүрсээ өөрчлөсөн эсүүд их байдаг байна. Эхний үед төдий л тодорхойгүй боловч зүрхний талаас нилээд өөрчлөлт илэрч зүрхний булчин гэмтэх, амьсгаа давхцан зүрх орчмоор өвдөх, зүрх дэлсэх, зүрхний авиа бүдгэрэх, цохилтыи хэм алдагдаж сүүлдээ зүрх тэлэгдэн агшилт сулралтын шуугиан сонсдох, цусны эргэлтийн дутагдал үүсэх зэрэг шинж илэрнэ.

Мөн захын судаснуудад өөрчлөлт гарч Реногийн өвчний шинжүүд гардаг. Энэ өвчин өвчтөний 40—90%-д уушгины өөрчлөлт, пневмони, гялтангийн үрэвсэл маягтай илэрдэг.

Хоол боловсруулах эрхтэний талаас уруул, ам, салст шархлаж улайх, юм залгихад хөндүүрлэх, хоолонд дургүй болох, бөөлжих, бөөлжис цутгах, суулгах зэргээс гадна ходоодны шарх цоорох, гэдэсний түгжрэлт, хэвлийн гялтангийн үрэвсэл зэргийн шинж тэмдэг үзэгдэнэ. Элэг дэлүү томрох нь цөөнгүй (15—30%) байдаг. Бөөрний талын өөрчлөлтүүд өвчлөгсдийн 60—100%-д үзэгдэх бөгөөд гол төлөв шээсэнд уураг, улаан бөөм, бортгон эс үзэгдэж байснаа сүүлдээ даралт ихдэх, хавагнах шинжүүд илэрнэ.

Өвчтөн үе үе татаж унах, ууртай цухалдуу, мартамтгай болох, мэнэнгийн шинж илрэх зэрэг төв ба захын мэдрэлийн өөрчлөлтүүд үзэгдэхээс гадна элэг дэлүү томрох, цус гоожимтгой болох, цус багадах, нүдний салст үрэвсэх, нүдний эвэрлэг шарлах зэрэг эмгэг өөрчлөлт гарна. Өвчний явц нь хурц, ужиг янз бүр байна. Онош тавихад дараахь зүйлийг заавал анхаарах ёстой. Үүнд:

  1. Ялангуяа залуухан эмэгтэйчүүдийн дунд илүү тохиолддог.
  2. Ультра ягаан туяа ба зарим эмүүд, цус сэлбэх зэрэгт цочромт- гой эсэх
  3. Тогтмол бус халуурах.
  4. Онцын шалтгаангүй эцэж турах.
  5. Үс унах.
  6. Үе мөч булчингаар хүчтэй өвдөх.
  7. Нүүр гарын арьсанд тууралт үзэгдэх.
  8. Салстууд улайх, шархлах, үхжих, үрэвсэх.
  9. Булчирхай, элэг, дэлүү томрох.
  10. Гялтангууд үрэвсэх
  11. Бөөрөнд өөрчлөлт гарах
  12. Цусны дүрс элементүүд цөөрөх
  13. Улаан бөөмийн сунах урвал хурдсах
  14. Лабораторийн шинжилгээнд өөрчлөлт үзэгдэх боловч эрхтэнүүд өөрчлөлтгүй байх.

15. Цусанд LЕ олдох зэргийг анхааран үзвэл түгээмэл чоно ярыг оношлоход төдийлөн төвөгтэй биш болно. LЕ нэг удаагийн шинжилгээнд олдохгүй ч байж болно. Иймээс түүнийг 5-аас доошгүй эрэхэд заавал олдох ёстой юм.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны дэч эрдэмтэн А. Өлзийхутаг их эмч 3 Эрдэнэцогт


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2263
Судлаачдын бусад өгүүлэл
Сүүлд хийгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК