Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 4(4)
Эмчийн онош зүйд марксист диалектикийн ач холбогдол
( Судалгааны өгүүлэл )

X. Дамдинжав

Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

'Процесс гюзнания—диагноз играет главную роль в ежедневном врачебном де- яе. Поэтому диагноз является необходимой основой для познания, лечения болезни и профилактики.

Врачебный диагноз—процесс познания объективной истины. В. И. Ленин опреде- лил так эту сущность «От живого созерцания к абстрактному мьпглению, от него к практике-таков диалектический путь познания истины, познания объективной реаль- ности». Диагноз идет по этому пути как любой другой процесс познания.

Диалектический метод профилактики и лечения болезней заключает следующие основные этапы.

  1. Выявление причины заболевания,
  2. Правильнал постановка диагноза у больных и,
  3. Проведение соответствующего лечения после постановки окончательного диагноза.

Марксист-ленинист философи бол орчин үеийн бүхий л тодорхой' шинжлэх ухаан, түүний дотроос анагаах ухааны арга зүй, онол прак- тикийн үндэс мөн. Материаллаг ертөнцийг үнэнээр танин мэдэх арга хэрэглүүр нь марксист-ленинист диалектик юм.

Марксизмыг үүсгэн бүтээгчид ертөнцийн зүй тогтоолыг байгалийн ба сэтгэхүйн диалектик буюу объектив ба субъектив диалектик гэж хоёр хуваагаад байгалийн диалектик нь хүний санаа зориг, хүсэл эрмэлзлэлээс үл хамааран объектив оршиж байгаа байгаль өөрөө юм гэж бататган харин төрөл бүрийн шинжлэх ухаанууд түү- нийг тусгай авч танин мэдсэний дүнд сэтгэхүйн диалектик үүсэн гардаг болохыг заасан билээ.

Ф. Энгельс ертөнцийн хэлхээ холбоо, хөдөлгөөн өөрчлөлт болон түүнийг судалдаг сургаалыг диалектик гэнэ гэж нотлоод диалектик бол байгалийн шинжлэлд абсолют (үнэмлэхүй) зайлшгүй зүйл мөн гэж заажээ. В. И. Леиин, байгалийн шинжээчид гагцхүү диалектикаар удирдуулж түүнийг баримталснаар зөрчил ээдрээг зөв тайлбарлаж байгалийн ухаан дахь идеализм, хямралаас ангижирч чадна гэж сургаж байв.

Эмч хүн өдөр тутмынхаа практик үйл ажиллагаанд хүссэн хүсээгүй ч диалектикийн хуулиудыг харгалзан үзэх хэрэгтэй болдог.

Анагаах ухааны аливаа асуудлыг шийдвэрлэхэд диалектикийн хууль категориудыг хэрэглэхгүй юм бол үйл ажиллагаандаа баримжаагүйдэх явдалд ороход хүрч болзошгүй юм. Гагцхүү диалектик материализмын ачаар шинжлэх ухааны үнэнийг шинлэх ухааны ёсоор танин мэдэж чадна. Аль иэгэн шинжлэх ухааны үнэн бодит чанар нь юуны өмнө хэрэглэж байгаа танин мэдэхүйн аргаас хамаарагдана.

Энэ тухай оросын зохиолч, эмч А. Чехов «Шинжилгээ судалгааны үр дүн судлагчийн авьяасаас хамаарна.Тэрхүү авьяас гэгч нь шинжлэх ухааны арга барил мөн» гэж өгүүлсэн байна.

Хүмүүсийн практик үйл ажиллагааны цорын ганц үнэн зөв арга бол марксист-ленинист диалектик арга мөн. Марксист-ленинист диа- лектик нь манай хүн ардын эрүүл энхийн манаа болсон эмч нар, социалист эрүүлийг хамгаалахын ажилтан нарын практик үйл ажиллагааны гол тал онош зүйд шийдвэрлэх ач холбогдолтой юм.

Өвчин эмгэг бол аль ч нийгмийн аль ч улс оронд хүн амыг, түүний дотор хөдөлмөрчдийг айлган түгшүүлж биеийн эрүүл мэнд амь насыг нь хөнөөн хэлмэгдүүлж ирсэн нэг талаар байгалийи үндэстэй.

нөгөө талаар.нийгмийн үндэстэй амьдрал үхэл хоёрын эсрэг тэсрэг зөрчлийг илэрхийлсэн үзэгдлийн нэг юм. Ийм үзэгдлийн эсрэг гтэмцэл хийнэ гэдэг амаргүй бөгөөд бэрхшээл ихтэй боловч нэр төртэй алдар гавьяатай үйлс билээ. Хүн төрөлхтөн өвчин эмгэгийн эсрэг олон үеийн турш шинжлэх ухааны ба шинжлэх ухааны бус аргаар тэмцэж үлэмжхэн туршлага хуримтлуулж, оновчтой шилдэг аргуудыг эзэмшсэн боловч тэдгээр нь саяхан болтол хүн амын олонд ашиглагдаж нийтийн хүртээл болж чадахгүй байв.

В. И. Ленин тэргүүтэй оросын коммунистууд анхны социалист улсыг байгуулснаар анагаах ухааны бүх ололт, эрүүлийг хамгаалахын практик үйл ажиллагаа хөдөлмөрчдийн тусын тулд зориулагдах болж, анагаах ухаан улам эрчимтэй хөгжин монголын ард түмэн ч түүний үр шимийг социализмын нөхцөлд өргөн дэлгэр хүртэж оайна.

Нам засгаас ард түмнийхээ энх чинээлэг сайн сайхан аж байдлын төлөө тавих анхаарал халамж өсөхийн хирээр манай анагаах ухаан, эрүүлийг хамгаалахын өмнө шинэ шинэ зорилтууд дэвшин тарч үйл ажиллагааны үр бүтээлт арга ухааныг онол практикт дэлгэрүүлэхийг шаардаж байгаа юм. Ийм учраас эмч нар ертөнцийг үзэх шинжлэх ухааны үнэн зөв үзэл аргыг үйл ажиллагааныхаа удирдлага бэлгож хүн ардыгаа эрүүлжүүлэх үйлсдээ улам их амжилт гаргах бодит шаардлага тулгарч байна.

Өвчин эмгэгийг анагаах эсэргүүцэх нь танин мэдэхүйн диалектик аргыг бүхэлд нь хэрэглэвэл эохих бүтээлч үйл ажиллагааны том хүрээ мөн.

В. И. Ленин «шууд ажиглахаас хийсвэр сэтгэлгээнд, түүнээсээ практикт шилжих нь үнэнийг танин мэдэх, объектив бодит чанарыг танин мэдэх диалектик зам мөн» гэж тодорхойлсон билээ. Иймд «өвчнийг анагаах эсэргүүцэх диалектик арга гэдэг бол юуны өмнө

  1. өзчнийг үүсгэсэн ба үүсгэж болох шалтгааныг илрүүлэх,
  2. нэгэнт үүссэн өвчнийг зөв оношлох,
  3. оношилсон өвчнөө зөв эмчлэн анагаах дэс дараалсан үе шатаар явагдагч процесс мөн. Эдгээр нь хоорондоо холбоо бүхий боловч тус тусдаа өвөрмөц үйл ажиллагааг шаарддаг. Аливаа юм шалтгаантай байдаг, тэр шалтгааныг зөв илрүүлнэ гэдэг бол хор хөнөөлтэй юмны хор хөнөөлийг бүрэн устгах буюу дээд хэмжээгээр багасгах, ач тустай юмны ач тусыг бүрэн дүүрэн буюу аль болохуйц эхээр ашиглана гэсэн хэрэг юм.

Диалектик материализмын шалтгаан дагалдлын категори ёсоор юмс үзэгдлийн шалтгаан нь дотоод ба гадаад, гол ба гол бус, шууд ба шууд бус гэхчлэн түүгээрч барахгүй шалтгааны шалтгаан ч байдаг бөгөөд түүнийг мэдэх шаардлага шинжлэх ухааны зорилт байдаг. Ингэхээр өвчний шалтгааныг олон талаас нь шинжилж зөв тогтоох нь эмчлэх үйл ажиллагааны эхний шат боловч дараах үе шатууддаа үлэмж нөлөөтэй нь хөгжлийн диалектикийн жам тогтоол юм. Гэтэл өвчний шалтгааныг илрүүлж оношлохдоо дээрх диалектикийн зарчмыг бүрэн дүүрэн ойлгож үйл ажиллагаандаа хэрэглээгүйгээс ноц- той алдаанд хүрч болзошгүй юм. Тайлбал: Мухар олгойн цочмог үрэвслийн үед хүний цусны зураглалд зарим өөрчлөлт гардаг. Эрүүл хүний цусны цагаан бөөмийн тоо 1 мм3 цусанд 6000-8000 байдаг боловч цаг уур байгаль, газар зүй, орчны нөлөөгөөр харьцангуйгаар энэ хэвийн хэмжээнээс бага юм уу, их байх тал байдгийг эрдэмтэд нотолжээ. Тухайлбал далайн түвшнээс дээш зуун метр өргөгдсөн өндөрлөг нутагт бага байхад нам дор газарт их байх жишээтэй.Мухар олгойн цочмог үрзвслийн үед цагаан бөөмийн тоо олширдог боловч түүний хэмжээ 12000, түүнээс дээш тоонд хүрнэ гэж яг тогтоож болохгүй. Хэмжээ нь тухайн нөхцлөөс шалтгаална. Гэтэл зарим эмч магадгүй өөрийн орны цаг уур, байгалийн орчин, амьдрал ахуйн нөхцлийг харгалзан үзэлгүйгээр мухар олгойн цочмог үрэвслийн үед бөөмийн тоо заавал 10000-аас дээш байх ёстой гэж өрөөсгөлөөр хандаж болох талтай юм.

Өвчний шалтгааныг илрүүлсний дараа өвчнийг оношлоход диалектикийн үүднээс хэрхэн хандах вэ?

В. И. Ленин «философийн дэвтрүүд» гэдэг бүтээлдээ бүх л юмыг' хоёрдуулан, зөрчилт хоёр тал болгон авч үзэх нь диалектикийн гол зүйл мөн гэж заасан билээ, Иймд эмчид биеэ үзүүлэхээр ирсэн хүнийг хэрхэн хоёрдуулан үзэх вэ? Түүний зөрчилт хоёр тал юунд орших вэ? Эмчийн өмнө ирчихээд байгаа тэр хүн бол эмчлэх үйл ажиллагааны ганцхан объект боловч нэг талаар өвчин эмгэгийг өөртөө хослуулсан тэр хоёрын зөрчлөөс болж шаналсан объект мөн, Өөрөөр хэлбэл тэр өвчтөн дээр амьдрал, үхэл гэсэн хоёр хүчин зөрчилдөж байгаа хэрэг мөн. Үүнээс гадна эмчээс өвчтөнийг нэг талаар байгалийн амьтан, нөгөө талаар нийгмийн амьтан гэж хоёрдуулан үзэх нь өвчнийг зөв оношлох диалектик арга мөн. Өвчтөнийг ингэж хоёрдуулан үзэх нь эмчлэх аргыг сонгон авахад нийгмийн нөхцөлөөс үүссэн өвчин зонхилж байна уу? Хүний өөрийнх нь байгалийн шинж чанартай холбогдолтой өвчин зонхилж байна уу? гэдгийг олж тог- тооход хэрэгтэй. Уг асуудлыг ойлгохын тулд нийгэмтэй холбож үзье Хөрөнгөтөн пролетари хоёр биеийн анатомийн бүтэц, эд эрхтний үйл ажиллагаа, бодисын солилцоо зэрэг байгалийн шинж чанараараа адил юм. Үүний улмаас тэдэнд адил өвчин тусаж болно.

Гэвч тэд нийгмийн нөхцөлөөрөө өөр өөр учраас хөрөнгөтөн пролетари болж ялгарсныхаа адил тэдний нийгмийн нөхцөлөөс үүсэн. гарах өвчин ч өөр өөр байх жишээтэй.

Манай анагаах ухааны практикт мэргэжлээс шалтгаалах өвчинд. дээрх зарчмын үндсэн дээр хандах хэрэгтэйг дурдах хэрэгтэй байна. Оношлосон өвчнийг анагаах нь цэвэр практикийн ажил боловч онолын үүднээс хандах шаардлага мөн тулгардаг. Оношлосон өвчнийг анагаах эдгээхэд уул өвчний үүсэл, даамжрал, үе шат, тэдгээрийн хоорондын харилцаа шүтэлцээ гол талыг харгалзан үзэх нь диалектикийн шаардлага юм. Гэтэл халдвартай, халдваргүй, хүнд хөнгөн өвчнийг түүний үүсэл даамжралын үе шатыг харгалзан үзэлгүй ан- тибиотикийн төрлийн эмээр зодож эмчлэх хандлага зарим эмч нарыв. ажиллагаанд мэр сэр үзэгддэгийг тэмдэглэх хэрэгтэй байна. Иймд. манай анагаах ухааны мэргэжилтнүүд ертөнцийг үзэх шинжлэх ухаа- ны үнэн зөв үзэл диалектик материализмыг арга зүй, онол практи- кийн удирдлага болгон өвчтөний өвчин эмгэгийг монгол орны байгаль, цаг уурын нөхцөл, эрхлэн явуулдаг үйлдвэрлэлийн онцлог, аж төрө- хийн өвөрмөц байдалтай холбон үзэж оношлолт, эмчилгээний тохир- сон аргыг орчин үеийн анагаах ухааны үүднээс бүтээлчээр хэрэглэх- талаар үр бүтээлтэй ажиллах ёстой.

Ном зүй

1. К. Маркс, Ф. Энгельс. Зохиолууд 2-р боть.
2. В. И. Ленин. Зохиолууд 38-р боть.
3. И. Г. Царегородцев. Диалектик материализм ба анагаах ухаан. УБа.
1968.
4. Философские проблемы медицины. Выпуск второй. Изд—во «Знание». М.5 1967.
5. Филогофские вопросы медицины и биологии. Изд—во «Здоровье». Киев^ 1967.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 804
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК