Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 4(4)
Хүн хорсын алкалоидын чанарын найрлагыг судлах асуудалд
( Судалгааны өгүүлэл )

С. Хандсүрэн, В.В. Петрешо

АУДС-ийн Эм зүйн тинхэм

 
Абстракт

Методом бумажной хроматографии установлено, что все органы пузырницы физа- лисовой содержат тропановые алкалоиды. В надземной части этого растения содер- жатся только два алкалоида: атропин и скополамин. Качественный состав алкалоидов в надземной части не меняется в течение вегетационного периода.

В подземной части этого растения содержатся 4—5 алкалоидов в зависимости от вегетационного периода. Авторы утверждают, что пузырница физалисовая, произра- стающая в условиях МНР, может полностью заменить красавку, получаемую нмпорт- ио.

Монгол орны эмийн ургамалд фитохимийн шинжилгээ хийх ажлын чухал хэсэг бол гадаадаас авч байгаа эмийн ургамал, ургамлын гаралтай эмийн бэлдмэлүүдийг орлож чадах ургамлын химийн шин- жилгээний асуудал юм. Тийм ургамлын тоонд эсэнцэрийн овгийн ягаан хүн хорс гэдэг ургамал багтана, Энэ ургамлыг ардын эмнэлэгт хижиг, тарваган тахал, сахуу, арьс өнгөний зарим өвчин, боом, хорт хавдар, ходоод ба 12 нугалаа гэдэсний өвчнийг эмчлэхэд хэрэглэж байжээ.

Манай улс гуа хатан, түүний бэлдмэлүүдийг гадаадаас авч байгаа юм. Бид, гуа хатан ба түүний бэлдмэлүүдийн оронд өөрийн оронд ургадаг хүн хорсыг практикт нэвтрүүлэх зорилгоор түүнийг нарийвчлан судалж байна (5).

Хүн хорсонд химийн урьдчилсан судалгаа хийхэд түүнд тропаны бүлгийн алкалоид (атропин, скополамин) флавоноид, аргаах бодис мэтийн биологийн идэвхт бодисууд байсан бөгөөд түүний газрын дээрх ба доорхи хэсгүүдэд нилээд хэмжээний алкалоид байсан (5). Ургамлын өсөлтийн үе шатуудад гадаад орчны нөлөөнөөс хамаарч түүний үйлчлэгч бодисын найрлаганд нь зөвхөн тооны бус, мөн чанарын өөрчлөлт гарч болдог учраас бид манай орны нөхцөлд ургаж байгаа хүн хорсын алкалоидын бүрэлдэхүүн нь уг ургамлын янз бүрийн фазуудад ямар өөрчлөлттэй байгааг судлах зорилго тавьж энэ ажлыг хийсэн.

Шинжилгээнд Улаанбаатар орчмоос түүж бэлтгэсэн хүн хорсын үндэс, иш, навч, цэцэг, үрийг авсан. Үүнд: 1968 —V—29 (цэцэглэлтийн үед), 1968—VI—II (үр гарч эхэлсэн үе), 1968 —VI—27 (үр гарч гүйцсэн үе), 1968—1Х-сар (сүүлийн үе)-д дээжис авсан

Алкалоидыг ялгаж авахын тул юуны өмнө тэд ямар нөхцөлд сайн ялгарч гарахыг нь мэдэх хэрэгтэй байв. Энэ зорилгоор хлорформ, эфир мэтийн органик уусгагчийг хэрэглэж хэдэн зэрэг туршлага тавьсан,

Алкалоидыг суурь байдлаар ялгахын тул аммиакийн уусмал хэрэглэж, эхлээд түүхий эдийг шүлтлэг орчинтой болгов. Хүчтэй шүлтүүдийг хэрэглэхэд ургамал дотор буй алкалоид задарч болох учраас аммиакийн уусмалыг авсан. Алкалоидыг ялгахдаа 3 аргыг туршиж үзлээ. Үүнээс хамгийн тохиромжтой нь Баньковскийн арга байв;.

Шинжилгээнд хатааж жижиглэсэн түүхий эдээс тус бүр 5,0-ыг авч дээрх аргуудаар ижил нөхцөлд туршлагыг явууллаа. Ингэж ялгаж авсан алкалоидыг цаасан хроматографийн аргаар (1,2,4) судалсан. Хроматографи хийхдээ хэд хэдэн системийг туршиж үзээд дараах системүүд дээр тогтсон, үүнд: н-бутанол-цууны хүчил-ус (4:1:5)-систем1; 5% СН3 СООН-оор ханасан бутанол-систем II: бутанол-цууны хүчил-ус (100:10:10) систем III. Хроматографанд Filtгак FN6 гэдэг герман маркийн электрофорезын цаас ашиглан өгсөх аргаар 16—18°-д хроматографи явуулсан. Алкалоидуудын толбыг сайн ялгаруулахын тул цаасандаа КСL-ын 0,5 мол. уусмал шингээсэн илрүүлэгчээр драгендорфийн шинэчлэгдсэн реактивыг, баталгаа болгож тропаны бүлгийн алкалоидуудын дотроос эмнэлэгт өргөн хэрэглэгддэг атропин, скополамины давсны спиртэн уусмалуудыг тус тус хэрэглэв. Хроматографийн үзүүлэлтийг газрын дээрх ба доорхи хэсгүүд тус туст нь үзье.

  1. Хүн хорсын газрын дээрх хэсгийн судалгаа. Цэцэглэлтийн ба үр гарч гүйцсэн үеийн газрын дээрх хэсгийн янз бүрийн эрхтнээс Баньковскийн аргаар гаргаж авсан алкалоидын чанарын бүлгүүдийг хроматографийн аргаар шинжилсэн дүнгээс үзэхэд 2 алкалоид байна. Нэг алкалоид нь хроматографан дээр байрласан байр, Rf-ийн хэмжээгээр, 1-р системд,

Rf=0,70—75, II системд Rf=0,55—0,6, III системд Rf=0,52— 0,54 байгаа нь атропинтай таарч байна. Нөгөө алкалоид нь

системд Rf=0,60—65, II системд Rf=0,36—43, III системд Rf=0,32-0.33 байж скополаминтай таарч байна.

 Цэцэглэлтийн ба үр гарч гүйцсэн үеийн газрын дээрх хэсгийн алкалоидыг аммиакийн орчингоос эфирээр ялган авч хроматографийн аргаар судалж үзэхэд ижил дүн үзүүлж байна. Гэхдээ алкалоид нь түрүүчийнхээс бага хэмжээтэй ялгарсан.

Алкалоидыг хлортустөрөгчийн давс байдлаар ялган судлахад мөн л 2 алкалоид байна. Гэвч толбын өнгөний ба том багын хэмжээгээр үзэхэд алкалоид иь ишиндээ их, цэцгэндээ бага, навчиндаа бүр бага байсан.

  1. Хүн хорсын газрын доорхи хэсгийн судалгаа. Хүн хорсын үндсийг 4 үе шатанд бэлтгэсэн (цэцэглэлтийн үе, үр гарч гүйцсэн үе, ургамал ургаж дууссан ба сүүлийн үе). Судалгааг газрын дээрх хэсэгтэй ижил нөхцөлд явуулсан.
  1. Цэцэглэлтийн үе. Алкалоидыг Баньковскийн аргаар ялгаж аваад хроматограмм тавихад атропин, скополаминаас гадна 3 дахь алкалоидын үлдэгдэл илэрч байна. Үүний Rf=0,83. III системд мөн тун бага хэмжээтэй 4 дэх алкалоид илрэв. Энэ үед үндсэнд скополамин тун бага, атропин их байиа.

Эфирийн аргаар ялгаж хроматограмм тавихад 3 алкалоид байна (скополамин, атропин, алкалоид Rf=0,83).

Хүчлийн аргаар ялгаж хроматограмм тавихад 3 алкалоид байна (скополамин, алкалоид, Rf=0,13). Үүнээс гадна бүх системүүдэд. суурилаг шинж чанартай бас нэг бодис илэрч байна. Энэ бодис нь

хроматограммын байдлаар их ялгаатай бөгөөд эхлэлтийн шугаман дээр байрлан үлдэж байсан. Энд Баньковскийн ба эфирийн аргаар ялгарч байсан Rf=0,83 алкалоид илэрсэнгүй.

  1. Үр гарч эхэлсэн үе. Алкалоидыг Баньковскийн аргаар ялгаж хроматограмм тавихад 5 алкалоид гарсан; III системд алкалоид Rf= =0,835 атроиин, скополамин, мөн Rf=0,10 ба Rf=0,01-тэй 2 алкалоид. Алкалоидыг эфирээр ялгахад 3 алкалоид байгаа: атропин, скопола- мин ба хроматограммын эхлэлтийн шугамын дээр үлдсэн алкалоид.

Алкалоидыг 2%-ийн хлортустөрөгчийн хүчлээр ялгаж хроматограмм тавихад 4 алкалоид илэрсэн (атропин, скополамин, алкалоид Rf=0,10—0,13 ба алкалоид Rf=0,01), энэ алкалоид нь бүх системүү- дэд илэрч гарсан, Rf=0,83 алкалоид энд илэрч гараагүй.

Энэ 2 үеийн хлорматографийн үзүүлэлтийг зэрэгдүүлэн харахад атопин тун их хэмжээтэй, скополамин бага, бусад алкалоидууд нь үлдэгдэл төдий бага хэмжээтэй байсан.

  1. Үр гарч гүйцсэн үе. Алкалоидыг Баньковскийн аргаар ялгаж хроматограмм тавихад 4 алкалоид илэрсэн (атропин, скополамин, Rf=0,07-тай алкалоид, Rf=0,02-той алкалоид). Алкалоидыг эфирээр ялгаж хроматограмм тавихад 2 алкалоид ялгарсан (атопин их, скопо- ламин бага). III системд Rf=0,88-тай алкалиод илэрсэн.

Алкалоидыг хүчлээр ялгахад мөн 4 алкалоид бүх системүүдэд ялгарч байсан.

  1. Ургамал ургаж дууссан сүүлийн үе. (9-р сар)

Алкалоидыг Баньковскийн аргаар ба хүчлийн аргаар ялгаж хроматограмм тавихад мөн дээрхийн ижил 4 алкалоид ялгарч гарсан.

Алкалоидыг эфирийн аргаар ялгаж хроматограмм тавихад 3 алкалоид илэрсэн. Систем I ба 2-т 2 алкалоид, III системд 3 дахь алкалоид нь бий. 9-р сарын үеийн ба үр гарч гүйцсэн үеийн үндэсний алкглоидын чанарын найрлагыг зэрэгцүүлэн харахад ялгаа алга.

Дүгнэлт
  1. Хүн хорсын янз бүрийн эрхтнүүдийн алкалоидын бүрэлдэхүүнийг ургамлын хөгжлийн үе шатаар нь хроматографийн аргаар (Баньковскийн арга) судлан үзэхэд газрын дээрх хэсэг 2 алкалоидтай (атропин, скопсламин) бөгөөд энэ бүрэлдэхүүн нь хөгжлийн үе шатаар хувирахгүй байна. Газрын доорхи хэсэгт 4-5 алкалоид (зонхилох алкалоид нь атропии, скополамин) байгаа бөгөөд бүрэлдэхүүн нь өөрчлөгдөж байна.
  2. Хүн хорс бол алкалоидынхаа чанарын найрлагаар гадаадаас авдаг гуа хатанг орлож чадна.
Ном зүй

1. Никонов Г. К. Хроматографическое разделение алкалоидов на бумаге. «Ап- течное дело», 1957, №2, стр. 64.—2. НиконовГ.К. Хроматография алкалоидов на бу- маге. Труды ВИЛАР, 1959, вып. XI, стр. 400. —3. П е ш к о в а В. А. Динамика количест- венного содержания отдельных алкалоидов в пузырнице физалисовой. Лекарственные и сырьевые ресурсы Иркутской области. 1965, вып. IV, стр. 78.\\\\\\\'—4. Тележко Н. И. Шароплодка восточная как источник получения гиосциамина и скополамина. «Груды Пятигорского фарм. ин-та». II, 1967, стр. 97. —5. Хандсүрэн, Назаров Б. В. АУДС-ын эрдэм шиижилгээний бичиг. 1969, т. II, стр. 47.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : эрхлэгч С. Хандсүрэн


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1018
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК