Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1970, 4(4)
БНМАУ-ын хүн амын ундаанд хэрэглэж байгаа усан дахь фторын агууламж
( Судалгааны өгүүлэл )

Ц. Буукуу Г. И. Бондарев

Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институт

 
Абстракт

Изучалось содержание 'фтора в питьевой воде централизовакного водоснабже- ния г. УлангБатора и Дархана, а также буровых скважин а.ймачных центров страны. Установлено, что в Восточном, Восточно-Гобийском и Сүхэ-Баторском аймаках со- держание фтора в воде превышает предельно-допустимые концептрации.В остальных аймаках и в г. г. Улан-Баторе и Дархане содержание фтора в воде ниже оптималь- ной концентрации. Авторы приходят к выводу о необходимости изучения заболевае- мости у населения зубов кариесом и флюорозом.

Сүүлийн жилүүдэд янз бүрийн улс оронд ундны усан дахь фторын хэмжээг ондгойлон анхаарч судлан үзэх болжээ. Учир нь хүний бие махбодод фтор илүүдэх буюу дутагдахад эрүүл мэндэд муугаар нөлөөлж, улмаар шүд «хорхойтох» буюу үүрэх өвчинг үүсгэнэ. Ном хэвлэлд нийтлэгдсэн баримтуудаас үзвэл дэлхийн бүх тивийн улс оронд флюорезын голомтууд тохиолдох бөгөөд дэлхийн бөмбөрцгийн бүх хүн амын 80-95%-ийн шүд хорхойтжээ.

Тийм учраас олон улс оронд урьдчилан сэргийлэх зорилгоор ундны усыг фторжуулах ба фторгүйжуулах арга хэмжээ авах болов. Фторын агууламжаар харилцан адилгүй усны үйлчлэлийг судалсан тухай баримтуудад тулгуурлан Р.Д. Габович (1952) фторын агууламжийн байдлаар ундны усны чанарыг тодорхойлох ангилалыг гаргажээ.

Ундны усан дахь фтор 0,3 мг/л хүртэл байвал маш бага өтгөрөлт бүхий ус, 0,3-0,7 мг/л бол бага өтгөрөлт, 0,7-1,1 мг/л бол тохирсон өтгөрөлт, 1,1 -1,5 мт/л-ийн агууламжийг ихэдсэн өтгөрөл, тэгэхдээ усан хангамжийн бусад эх булаггүй орон нутагт байж болох өтгөрөл 1,5-2,0 мг/л бол хэмжээнэзс давсан өтгөрөл, 2-6,0 мг/л-ийг их өтгөрөл, 6,0-15 мг/л бол дэндүү их өтгөрөл гэж тус тус ангилжээ. Дээрх ангиллаас үзвэл, ундны усан дахь фторын хамгийи тохирсон агууламж 0,7-1,1 мг/л байна. Тохиромжтой өтгөрлийн ийм хэлбэлзэл цаг уурын нөхцөлтэй холбоотой. Ундны усыг жилийн турш фторжуулах буюу фторгүйжүүлэх арга хэмжээг авахдаа фторын доор дурдсан өтгөрлийг баримтлахыг зөвлөдөг. Үүнд: Халуун уур амьсгалтай орон нутагт 0,7-0,8 мг/л, дулаан уур амьсгалтай бол 0,9мг/л, сэрүүн уур амьсгалтай улс оронд 1,0 мг/л, хүйтэн уур амьсгалтай бол 1,1 мт/л өтгөрөлтэй байх ёстой (Р. Д. Габович, 1968). Ундны усан дахь фторын тохиромжтой өтгөрлийг тооцоолохдоо бас гаднах агаарын сарын дундаж температурыг харгалзан тогтоож болно.

Фторын тохиромжтой агууламж бүхий ундны усаар манай орны хүн амыг хангах нь шийдвэрлэвэл зохих чухал асуудал юм.

Монгол улсын янз бүрийн районы усан дахь фторын агууламжийн талаар баримт мэдээ байхгүй, мөн монголын хүн амын шүд хорхойтох ба флюорезийн өвчлөлийн тухай тодорхой мэдээ сэлт байхгүй учраас хүн амыг фторын тохиромжтой өтгөрөл бүхий усаар хангах чиглэлээр өгөх аливаа нэг зөвлөлгөө, удирдамж гаргах бололцоо одоогоор бидэнд алга байна.

Дээр дурдсан байдлуудаас үндэслэн бид, төвлөрсөн усан хангамж бүхий Улаанбаатар, Дархан хот, мөн өрөмдмөл худаг бүхий аймгийн төвүүдийн ундны усан дахь фторын агууламжийг судлан тогтоох ажлыг хийж эхлэв.БНМАУ-ын хүн амын ундаанд хэрэглэж байгаа усан дахь фторын агууламж (мг/д-ээр)

 

Усны эх булгийн байршил

Сорилын тоо|

 

 

Үр дүн

 

 

 

 

Усны эх булгийн байршил

Сорилын тоо

Үр дүн

1

Төв аймаг Зуун мод

2

 

0,3, 0,2

11

Архангай

Цэцэрлэг

6

0:0, 1:0,2 0,5 : 0,6 : 0,2

2

Хөвсгөл, Мөрөн

3

0,3 : 0,3 : 0,7

12

Дорнод

Чойбалсан

2

2,4 : 2,5

3

Баян-Өлгий, Өлгий

5

0;0 : 0 : ,2 : 0,3

13

Завхан, Улиастай

2

0,7 : 0,4

4

Ховд, Ховд

1

0,3

14

Увс, Улаангом

4

0,2 : 0,2:0,2 : 0,3

5

Сүхбаатар, Баруун урт

2

2,1 : 2,9

15

Баянхонгор,

Баянхонгор

1

0,2

6

Булган, Булган

2

0:0:

16

Дундговь

Мандалговь

2

0,4 : 0,2

7

Дорноговь

Сайншанд

6

2,0 : 2,5 : 3,2 2,2 : 1,6 : 2,6

17

Өмнөговь

Даланзадгад

2

0,3 : 0,3

8

Г овь-Алтай, Алтай

2

0,3 : 0,8

18

Дархан

1

0;

9

Сэлэнгэ,

Сүхбаатар

2

1,6 : 1 : 3

19

Улаанбаатар

10

0:0: 0,09:

0,06:0,5:0,6 0,08,0,1:0,08

0,03

10

Өвөрхангай

2

0,3 : 0,3 : 0,3 0,2 : 0 : 0 :

 

 

 

 

Ундны усан дахь фторын хэмжээг тодорхойлохдоо бидФЭК-М маягийн дахилгаан фотоколориметрээр будагдсан шингэний өнгийг тодруулах цирконий-ализаринийн реактив бүхий шууд аргыг хэрэглэв. Бидний судалгааны баримтаас үзвэл Улаанбаатар Дарханы төв- лөрсөн усан хангамжийн ундны ус, мөн аймгийн төвүүд дэх өрөмдмөл худгийн усан дахь фторын агууламж маш бага, дунджаар 0-0,3 мг/л байна.

Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгуудын төв дахь өрөмдмөл худгийн уснаас авсан сорилд фторын агууламж хангалттай их (2,0- 3,2 мг/л) байна. Сэлэнгэ аймгийн төвийн өрөмдмөл худгийи уснаас авсан сорилуудад тохиромжтой өтгөрлөөс нилээд дээгүүр хэмжээтэй фтор тодорхойлогдов. Ийнхүү ундны усны шинжлэгдсэн сорилуудад фторын тохиромжтой өтгөрлөөс хэт бага ба хэт их 2 туйл тодорхойлогдсон юм. Зүүн ба баруун өмнөд зүгийн нутгууд дахь

өрөмд мөл худгийн уснаас авсан сорилуудад фторын их өтгөрөл илэрсний тэмдэглэвэл зохино. Энэ үзэгдлийг тайлбарлахдаа усан хангамжийн эх булгууд дахь ус эрдэс давсаар хир зэрэг хангагдсан, мөн дурдсан нутгийн усаар хангагдсан байдалтай холбож үзвэл зохино.Газар зүй-усан хангамжийн райончлолын дагуу БНМАУ-ын нутаг дэвсгэрийг 4 бүсэд хуваадаг.

  1. Зонхилж хөрсөн дорхи ус дэлгэрч тархсан Хэнтийн-Хангайн газар зүй усан хангамжийн уулархаг район (Улаанбаатар, Дархан).

  2. Зонхилж хөрсөн дорхи ус тархсан Монгол Алтай, Говь Алтай, Говь-Тянь-Шанийн газар зүй-усан хангамжийн уулархаг мужийн район

  3. Дээш төвийсөн хотгорууд дээр хөрсөн дорхи ус тогтсон хэсэг бүхий уул нуруудын завсрын хонхруудын хөрсний ундармал (артезийн) ус зонхилж тархсан район, (Дорнод, Дорноговь, Сүхбаатар).

  4. Кайнозойн хөрсний давхраас хүрмэн чулуун давхарласан бүтцийн хөрсөн дорхи ус тархсан район гэж ангилдаг. Хэрэв эдгээр районыг ус нь эрдэс давсаар хир зэрэг хангагдсанаар нь харьцуулж үзвэл 1,2,4-р бүсүүд дэх ус нь эрдэс давсаар бага хангагдсан байх ба тэдгээрийн усны эрдэс давсын хангамж 1,0 мг/л хүрэх нь ховор байна. 3-р бүсэд харин усных нь эрдэс давсын хангамж их юм. Эдгээр хангагдсан хэмжээ 1,0 мг/л-ээс их байх бөгөөд зарим тохиолдолд бараг 5,0 мг/л ч хүрдэг билээ. Монголын зүүн ба зүүн өмнөд район нь усаар хангагдаагүй буюу муу хангагдсан районд хамаарагдана.

Дүгнэлт
  1. Төвлөрсөн усан хангамж бүхий Улаанбаатар, Дархан хот, мөн өрөмдмөл худаг бүхий ихэнх аймгийн төвүүдийн ундиы усан дахь фторын агууламж нь тохиромжтой өтгөрлөөс бага байна.

  2. Дорнод, Дорноговь, Сүхбаатар аймгуудын өрөмдмөл худгийн усанд фторын агууламж нь тохиромжтой хэмжээ ба байж болох өтгөрлийн дээд заагаас их байна. Эдгээр аймгийн төвүүдийн ундны усанд фтор их хэмжээтэй байгааг тэндхийн ус нь эрдэс давсаар сайн хангагдсанаар тайлбарлаж болно.

  3. Флюорез ба шүд хорхойтох өвчнөөр хүн амын өвчлөх өвчлөлтийн байдлыг судлахын чухлыг бидний судалгааны баримтууд харуулж байна.

Ном зүй

1. Габович Р. Д. Доновиди АН УССР, 1952, 397.
2. Габович Р. Д. Фторирование и обесфторирование питьевой воды. М., 1983.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : захирал-Купул


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 893
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК