Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 2(10)
Балнадын халдвар судлалын зарим асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Т. Сайнжаргал

 
Абстракт

Целью настоящей работы являлось изучение заболеваемости брюшным тифом зз 1966—1970 гг. с учетом сезонности и возрастной структуры населения.

Заболеваемость брюшным тифом больше наблюдается осеныо (август, сентябрьу. октябрь), повышаясь в эти месяцы почти на 36,4—61,4% по сравнению с годовой за- болеваемостью.

Заболеваемость брюшным тифом на 10000 человек населення в различньтх группах населения распределялась следующим образом: в возрасте 4—7 лет —2,5—3,1; 8—11 лет —3,8—4,5; 12—15 лет —2,9—4,4; 16—19 лет —2,0—3,1; 20—29 лет —1,6—4,2.

Гэдэсний халдварт өвчин, түүний дотроос балнадтай тэмцэх урьдчилан сэргийлэх нь чухал учир бид уул өвчний асуудлыг судлах зорилт тавьж тус улсад 1966—1970 онд гарсан гэдэсний балнадын өвчлөлтийн материал, ажиглалт судалгаанд эпидемиологийн рим анализ хийв.

1-р хүснэгш

БНМАУ-д 1986-1970 онууд дахь балнадын өвчлөлт (10 000 хүн тутмаас)___

он

1965

1967

1968

1969

1970

өвчлөгсөд

2,8

2,9

 

2,5

 

2,0

 2,0

 

Балнадын өвчлөлт сүүлийн жилүүдэд мэдэгдэхүйц хэмжээгээр бүүоахгүй байгаа явдалд Хэнтий (1967 онд 10 000 хүнээс 12,0), Дорноговь (1967 онд 10 000 хүнээс 17,7), Дундговь (1967 онд 10 000 хүнээс 7,9) зэрэг аймаг дахь өвчлөл нөлөөлж байна.

Балнадын өвчлөлтөд улирлын байдал нөлөөлдгийг эрдэмтдийн судалгаа харуулж байна (4,10,6). Бидний судалгаагаар манай нөх- цөлд балнад нь намрын улиралд их гарч (бүх жилийн өвчлөлтийн 36,4—61,4%) байна.

Намрын улиралд балнад илүүтэи тохиолддог шалтгааныг хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэсдэг, идэшний ногоо, жимс элбэгшдэг зэрэг хүчин зүйлтэй холбон үзэх нь хэвлэлд цөөнгүй тохиолддог (6,10, 8 11) Гэтэл манай нөхцөлд идэшний ногоо, жимс ховор хэрэглэдэг хөдөө орон нутагт уул өвчин намар ихсэж байгааг И. И.Елкин П968) С. В. Гуслиц (1968), И.3.Мухутдинов (1964) зэрэг судлаачдын тайлбарладгаар хүмүүсийн хөл хөдөлгөөнтэй юуны өмнө холбон үзэх нь тохиромжтой юм. Тухайлбал: Манай улсад сургуулийн өмнөх ба бага сургуулийн насны хүүхэд зонхилон өвчилж байгаа нь цэцэрлэг сургууль амрах цугларах үеийн хөдөлгөөнтэй холбоотой болочтой Нөгөө талаар уул өвчний савханцар хадгалагч нь намрын улиралд өвчин үүсгэгчийг гадагш ялгаруулах байдал идэвхжидэгтэй холбоотой байж болох юм.


Балнадын гаралтыг бүх жилийн дүнд харьцуулан үзүүлсэн байдал (хувиар)

он

с а р у у д

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1966

1967

1968

1969

1970

5.2

3,2 3,7

7,3 2,6

5.7

1,8 4,8 5,3 0,0

1,9 0,9 5,2 6,6

1.9

3,1 2,0

2,2 5,3 6,1

1,1

0,9

2,3

7,0

3.1

1,8

4,1

6,5

6.4

3.4

9,9

7.1

9,1 12,5

4,5

18,4

17,3 18,811,1

28.4

20,0

25,0

16,8

12,8

29,9

17,3

20.715,7 8,4

12,6

11,6

7,9

6,8

7,0

10,3

7.0

9.1

9,1 10,3

7.2

5

жилийн

дундаж

5,4

3,5

3,1.

3,7

3,6

6,9

8,9

18,6

18,6

14,5

8,7

4,5

 
 

Балнадаар янз бүрийн насны хүмүүс харилцан адилгүй өвчилдөг гэж судлаачид бичдэг. Жишээлбэл: А. В. Башенин (1955), С. В.Гуслиц (1968) нар 15-30 насанд, И. 3. Мухутдинов (1964) 5-9 наснаас (21,5%) 10-14 насанд (24,8%), 3. М. Амин-заде (1964) 14 хүртэл насанд (81,6—91,3%), Г. Дуламсүрэн (1964) 14-40 насанд (85,4%) илүүтэй тохиолддогийг ажиглажээ. С.И.Бибергал (1942) 1940 онд хийсэн судалгаандаа БНМАУ-д балнадаар өвчлөгчдийн 70,7%-ийг 30- аас дээш насны хүмүүс эзэлж байна гэжээ (3). Тэр үед манай улсад хүн ам одоогийнхтой адил нягтран суурьшаагүй, хүүхдийн байгууллага цөөн байсан зэргээс гол төлөв шалтгаалж насанд хүрэгчид илүүтэй өвчилж байсан болов уу гэж бид үзнэ.

                                                                                                            3-р хүснэгт

Насны ялгаа.

1968

1969

1970

0—1

0,2

0,5

-

2—3

0,5

1,2

0,5

4—7

2,7

3,1

2,5

8—11

4,5

3,0

3,9

12—15

4,4

3,0

2,9

16—19

3,1

2,0

2,5

20—29

4,2

1,6

3,0

30—39

3,0

1,6

2,3

40—49

1,2

1,9

1,8

50—59

0,4

0,7

0,7

60,түүнээс дээш

0,6

0,5

0,7

 

                                                                                                            Насны бүлгүүд дэх балнадын өвчлөлт (10 000 хүнээс)

З-р хүснэгтээс үзэхэд балнадын өвчлөлт хүүхдэд 0-3 насанд (10 000 хүн тутмаас дунджаар 0,2-0,7), насанд хүрэгчдэд 40-өөс дээш насанд (10000 хүн тутмаас дунджаар 0,6-1,6) ховор тохиолдож байна. Харин өвчлөлт 4-7 наснаас эхлэн нэмэгдэж (10 000 хүн тутмаас 4,0) 12-19, 20-29 насны бүлгүүдэд дөөнгүй ажиглагдаж байна. 8-14 насны хүүхдийн өвчлөлт нь 0-3 насны хүүхдийн болон 40 ба түүнээс дээш насны хүмүүсийн өвчлөлтөөс 2-3 дахин их байна.(t = 3,2-5,5).

Хүүхдүүд амьдралын идэвхтэй хөл хөдөлгөөнд ордог үетэй уялдаж, 4-15 насны хүүхдүүд балнадаар илүүтэй өвчилж байна гэж үзнэ. Энэ насны өвчлөөгүй үлдэгсэд 16-29 насны үед уул өвчинд цөөнгүй өртөгдөж байна. 20-29 насны хүмүүс үйлдвэрлэлд өргөн оролцдогоос балнадаар цөөнгүй өвчилдөг гэж 3. М. Амин-Заде (1964), И. 3. Мухутдинов (1964), С. В. Гуслиц (1968) зэрэг судлаачдын үздэгтэй бидний ажиглалт тохирч байна.

Дүгнэлт
  1. Балнадын өвчлөлт сүүлийн 5 жилд (1966—1970 он) мэдэгдэхүйц, буурахгүй байна.
  2. Балнад нь 8, 9, 10-р сард илүүтэй (36,4—61,4%) гарч байна.
  3. Балнад хүүхдэд 4—16 насанд, насанд хүрэгчдэд 20—29 насанд илүүтэй тохиолдож байна.
Ном зүй

1. Амин-Заде 3. И. Возрастная заболеваемость брюшным тифом. ЖМЭИ, 1965,.
2, 11. —2. Башенин А. В. Частная эпидемиогогия Л.т 1958.—3. Б н б е р г а л С. И. Эпидемиология важнейших инфекционных заболеваний в МНР. Сборник научных ; ра- бот. Улан-Батор, 1941, 1,49. —4. Безденежных С. Н. Эпидемиология брюшного тифа. БМЭ, 1958, 4—5. Безносова С. Н. Эволюция брюшного тифа в Ленинграде ЖМЭИ, 1968, 5,67. —6. Гуслиц С. Н. Эпидемиология брюшного тифа. Москва, 1968 107 стр. —7. Дуламсүрэн Г. Клиника и лечение брюшного тифа в МНР. (Канд дисс.) Москва, 1964. —8. Ёлкин И. И. Эппдемиология брюшного тифа. Москва, 1968 17 с. —. ЛюксенбургК. И.Материалы характеристики бактерионосительства п.ри брюшном тифе в Литовской ССР. ЖМЭИ, 1968, 2,139, —10. Мухудтинов И. 3 К эпидемиологии групповых заболеваний брюшным тифом в Татарской АССР. ЖМЭИ 1065, 1,74. —11. Рогозин И., Новогродская Э. М. Эпидемиология и профилактика кк шечных инфекций. Москва, 1964, т. V, 233.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : акад. Г. Шагдарсүрэн


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 369
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК