Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 2(10)
Бруцеллезын оношлолт, эмчилгээний аргачлалыг нэг мөр болгох асуудалд
( Судалгааны өгүүлэл )

К. Дашдаваа

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

Для улучшения качества диагностики и лечения бруцеллеза, а также оптимально го приближения специализированной помощи сельскому населению, автор на основа- нии анализа характера клинического течения этой инфекции с учетом социально-эко- номических особенностей страны считает целесообразным стандартизовать методику диагностики и лечения бруцеллеза в условиях МНР.

Стандартизация предусматривает дальнейшее усовершенствование существующих инструктивных материалов и внедрение их в практику зцравоохранения, в первую очередь в практическую деятельность врачей общей медицинской сети.

Хөдөөгийн хүн амын дунд тохиолддог халдварт өвчнүүдийн дотор зарим нутагт бруцеллез зонхилох байр эзэлж байгаа (Н. Д. Беклемишев, 1965; Ж. Дашдаваа, 1970) учраас түүнийг оношлох, эмчлэх арга барилыг улам боловсронгуй болгон практикт өргөн нэвтрүүлэх явдал бол бруцеллезын талаархи нарийн мэргэжлийн тусламжийг хүн амд ойртуулан чанар, үр дүнг нь дээшлүүлэхэд чухал алхам болох юм. Үүнд зохион байгуулалтын арга хэмжээнээс гадна уг өвчнийг оношлох, эмчлэх аргачлалыг нэг мөр болгох нь ихээхэн ач холбогдолтой байна.

Бруцеллезын оношлолт, эмчилгээний аргачлалыг тус орны нөхцөлд нэг мөр болгон мөрдөх ямар боломж нөхцөл байгааг авч үзье. Үүнд юуны өмнө, манай оронд бүрэлдэн тогтсон эрүүлийг хамгаалахын социалист систем улам батжин хөгжиж аливаа өвчин, түүний дотор бруцеллез мэтийн өвчинтэй амжилттай тэмцэх, түүний оношлолт, эмчилгээний олон талт ажлыг өргөн хүрээтэй зохион явуулах үндсэн нөхцөл бүрдсэн нь уг асуудлыг дэвшүүлэн тавихын гол бөгөөд ерөнхий үндэслэл болж байна. Харин энэхүү асуудалд хамрагдах зарим нарийн ширийн зүйлсийг энд хөндсөнгүй.

Нөгөө талаар, бруцеллезын эмгэг жам, эмнэл зүйн илрэл, явцын одоогийн онцлог нь манай улсын байгаль цаг уур, аж ахуй эдийн засгийн бүсүүдэд нийтлэг гэж үзэх үндэстэй байна. Түүгээр ч үл барам, байгаль цаг уур, нийгэм эдийн засаг аж ахуйн үйл ажиллагааны нөхцөлийн хувьд манайхтай нилээд төсөөтзй Казахстанд бруцеллезын талаар олон жилийн турш хийж ирсэн судалгааны дүнг (Н. Д. Беклемишев, 1965, 1967, 1970; П. А. Веришлова, 1961, 1968) манай улсад хийж байгаа судалгааны дүнтэй (Ц. Балдандорж, 1970; Л. Дамдинсүрэн, 1970; Ж. Дашдаваа, 1971) тодорхой чиглэлээр харьцуулан үзэхэд энэхүү өвчний эпидемиологи, эмгэг жам, эмнэл зүйн ихэнх үзүүлэлт болон эмчилгээний аргын үр нөлөө адилавтар байгаа юм. Үүнд үндэслэн бид, бруцеллезын оношлолт, эмчилгээний аргачлалыг боловсруулахдаа тус улс дахь бруцеллезын зарим онц- логийг харгалзахын зэрэгцээ энэ асуудлын талаар Казакстанд баримталж байгаа ерөнхий зарчмыг анхаарах нь зүйтэй гэж үздэг юм.

Хэдийгээр тухайн улс орон дахь бруцеллезын голомтын онцлогоос шалтгаалан түүний клиник-эпидемиологийн байдал өвөрмөц онцлогтой байх (П. А. Вершилова, 1961) боловч ер нь энэ өвчний эхлэлт ерөнхий илрэлд зарим нийтлэг шинж, тодорхой зүй тогтоол байдаг (Г. П. Руднев, 1949).

Дээрх ерөнхий байдлуудаас үндэслэн бид тус улсын нөхцөлд бруцеллезын оношлолт, эмчилгээний аргыг нэг мөр болгох шаардлагатай холбогдсон зарим асуудлыг сонирхож үзэв.

Тус оронд одоогийн байдлаар хүн амын нягтаршил бага, отор нүүдлэлт их, халдвартын мэргэжлийн эмч хангалтгүй байгаа учраас бруцеллезын хувьд нарийн мэргэжлийн болон бусад үйлчилгээг өнөөгийн шаардлагын хэмжээнд зохион явуулахад зарим бэрхшээл тохиолдсоор байна. Мөн эмч бүхэн бруцеллезын талаар нэгдсэн тодорхой ойлголттой болж хараахан чадаагүй байгааг дурдах хэрэгтэй.

Бруцеллезын онош, эмчилгээний талаар хэвлэлд өдий төдий мэдээ сэлт нийтлэгдсээр байгаа нь (заримын дүгнэлт үр дүн эсрэг) уг асуудлыг тал бүрээс гүнзгийрүүлэн судлах, хамгийн үр ашигтай шинэ арга барилыг бий болгоход чиглэгдэж байгаа боловч нөгөө талаар ялангуяа практикийн эмч нар нэгдсэн ойлголттой болох явдлыг хүндрүүлж ажиллагаанд нь бэрхшээл учруулах талтай байж болох юм.

Бруцеллезын эмнэл зүйн илрэл, түүний эмгэг жамын үндэс янз бүр, олон хослол хувилбартай боловч өвчний явц хөнгөвтөр, зарим үед субъектив зовуурь зонхилдог онцлогтойгоос гадна бруцеллезыг оношлоход найдвартай сайн гэгдэж буй аргын зарим нь нилээд түвэгтэй, тусгай төхөөрөмж, нарийн мэргэжил шаардагддаг бөгөөд тэр бүгдийг хөдөөгийн эмнэлгийн үйл ажиллагаанд бүрэн нэвтрүүлэх боломж бүрдээгүй байна. Түүнчлэн, өвчнийг эмчлэх арга, эмчилгээ- ний эм хэрэглүүр олон янз байдаг. Иймээс тухайн нөхцөлд буюу тухайн өвчтөнд үр нөлөөгөөр мундахгүй сайн, олон хүнийг хамарч чадах онош, эмчилгээний аргыг практикт нэвтрүүлэх нь нийгэм-эдийн засгийн хувьд илүү ач холбогдолтой юм.

Хэвлэлийн мэдээ сэлтээс үзэхэд. зарим нөхцөлд тодорхой нэг евчний оношлолт, эмчилгээ, урьдчилан сэргийлэх аргыг стандартчилах нь зохих үр ашгаа өгдөг ажээ.

Сүүлийн жилүүдэд манайд бруцеллезыг оношлох, эмчлэх талаар хэд хэдэн заавар зөвлөмж гарч тэдгээрийг улам боловсронгуй болгох ажил зохиогдсоор байна.

Онош, эмчилгээний аливаа заавар зөвлөмж нь тухайн өвчний талаар эмч мэргэжилтнүүдэд нэгдсэн ойлголт өгөх, эмчлэн сэргийлэх ажлыг аль болох нэгдсэн аргачлалаар явуулах, ингэснээр эмчийн ажлыг хөнгөвчлөх, эмчилгээний үр нөлөөг сайжруулах зорилготой байдаг.

Гэхдээ зааварт дурдсан зүйл нь уг ажлыг зохион явуулахад ерөнхий удирдамж болж өгөхөөс биш, ягштал баримтлах хөтөлбөр биш юм. Дашрамд өгүүлэхэд, оношлолт, эмчилгээний зааврын ач холбогдлыг бүрэн ойлгож түүнийг цөөн хэдэн хүмүүс хүлээн авсан төдийгээр зүйл дуусгадаг гэмийг арилгах нь чухал байна.

Бруцеллезыг оношлох, эмчлэхдээ тус улсын нөхцөлд хүмүүс эмнэл зүйн хувьд илэрхий бруцеллезоор өвчлөхөд уг өвчин бог малаас хавьдал ахуйн замаар халдах явдал гол үүрэгтэй байгааг юуны өмнө анхаарах хэрэгтэй.

Эмнэл зүйн хувьд бруцеллез нь дахих явцтай, олонхи шинж тэмдэг нь харшлын гарал үүсэлтэй, өвчний явцад ямар ч эрхтэн систем гэмтэж болох боловч халуурах, хөлрөх, үе мөч, булчин, мэдрэлийн судал дагаж өвдөх, үеэр хавдах, элэг дэлүү томрох зэрэг шинж хорших буюу сэлгэх нь нилээд өвөрмөц байдаг.

Онош нотлоход лабораторийн шинжилгээнээс Райт, Хеддльсоны урвал, Бюрнегийн сорилтыг өргөн хэрэглэх боломжтой юм.

Бруцеллезын илрэл, явцын онцлогоос шалтгаалан эрдэмтэд түүний эмнэл зүйн талаар олон янзын ангилал боловсруулсан боловч манай орны нөхцөлд хамгийн тохиромжтой, авсаархан нь проф.Д. Беклемишевийн дэвшүүлсэн ангилал болох нь практик ажиглалт, судалгааны дүнд нотлогдож байгаа юм (Ж. Дашдаваа, 1971).

Ийм авсаархан бөгөөд нэгдсэн ангилал баримтлах нь оношлолт эмчилгээний арга барилыг цэгцлэх боломж өгдөг сайн талтай билээ.

Бруцеллез нь дахих, архагших хандлагатай учраас эмчилгээг өвчний хэлбэр,. үе шат, илрэл, өвчтөний биеийн байдалд зохицуулан тууштай хийх шаардлагатай байдаг. Үндсэн эмчилгээний (антибиотик, эмчилгээний вакцин, бруцеллин) зэрэгцээ биеийн тэнхээ тамир сайжруулах болон шинж тэмдгийн эмчилгээг шамдан хийвэл зохино.

Бидний судалгааны дүнгээс үзэхэд бруцеллезын цочмог, цочмогдуу хэлбэр, архаг бруцеллезын дахилтын үед тетрациклины бүлгийн антибиотикийг стрептомицинтэй хослуулан (насанд хүрэгчдэд хоногт 1,0          стрептомицин,0,8 биомицин) хэрэглэхэд бүх эмчлүүлэгчдийн биеийн халуун эхний долоо хоногт аажмаар бууж хэвийн байдалд орж байсан ба эмийн дагавар үйлчилгээний ноцтой илрэл бараг ажиглагдсангүй. Эм зохимжтой бол эмчилгээг курсын журмаар дунджаар 20 хоног тасралтгүй хийх нь илүү ашигтай байлаа (Ж. Дашдаваа, 1968).

Архаг бруцеллезын үе дэх эмчилгээний нэг гол арга нь вакцин эмчилгээ юм. Бруцеллезын эмчилгээний вакциныг судсанд тарихад бие махбодод элдэв хямрал үүсэж болох тул өвчтөнг заавал хэвтүүлж эмчлэх шаардлагатай.

Харин вакциныг арьсанд, бруцеллинийг булчинд тарих эмчилгээг амбулаториор хийж болно.

Бруцеллезтой өвчтөнг эмчлэх ажлыг зөвхөн нарийн мэргэжлийн эмч нар л хийх эрхтэй буюу ёстой мэтээр үзэж болохгүй билээ.

Ер нь хүн амыг бруцеллезоос урьдчилан сэргийлэх, өвчтөнийг эрт илрүүлэн эмчлэх ажлыг зохиох, эмчилгээний үр дүнг сайжруулах, өвчтөний хөдөлмөрийг зөв зохицуулах, дээрх асуудалтай холбогдсон зохион байгуулалтын зохистой арга хэмжээ боловсруулан практикт нэвтрүүлэх явдал, эрүүлийг хамгаалахын зохион байгуулагчид, нийгмийн эрүүл ахуйчид, эмч мэргэжилтэн нарын үүрэг бо- лон тавигдаж байна.

Ном зүй

1. Балдандорж Ц. Бруцеллезын эпизоотологийн зарим онцлог. Монголын анагаах . ухаан, 1970, 1, 73—77. — 2. Дамдинсүрэн Л. Бруцеллезын клиникийн шинж тэмдгүүд. Монголын анагаах ухаан, 1970, 4, 52—55. — 3. Дашдаваа Ж. Бруцеллезтой өвчтөнг антибиотякаар эмчилсэн дүн. Шинжлэх ухааны академийн мэдээ, 1968, 4, 98—101.
— 4. Дашдавга Ж. Далд бруцеллез. Монголын анагаах ухаан, 1970, 1, 70—73. — 5. Дашдаваа Ж. Бруцеллезын эхний шинж болон ерөнхий илрэл, тэдгээрийн онош зүйн ач холбогдол. Монголын анагаах ухаан, 1971, 1, 36—40. — 6, Дашдаваа Ж. Бруцел- лезын клиникийн тохиромжтой ангиллыг сонгон авах асуудалд. Ардын хувьсгалын 50 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээиий бага хурлын илтгэлийн сэдвүүд, 1971, 20—21-р тал. —7. Беклемишев Н. Д. (под ред.) Противобруцеллезные мероприятия, Сб. методических указаний. Алма-Ата, 1967. — 8. Беклемишев Н. Д. Хронический и латентный бруцеллез. Алма-Ата, 1965, 331 с. —9. Беклемишев Н. Д. Некоторые итоги изучения бруцеллеза в Казахстане. В кн. : Бруцеллез в, Казахстаие. Алма-Ата, 1970. стр. 3—9. —10. Вершилова П. А. (под ред.) Бруцеллез, М. , 1961. 414 с. —11. Верши- лова П. А. (под ред.) Бруцеллез. Организационно-методические материалы. М. , 1968. —12. Руднев Г. П. Клиника бруцеллеза. М. , 1949, 135 с.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Т. Шагдарсүрэн


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 597
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК