Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 2(10)
Ходоод,12 хуруу гэдэсний шархлаа өвчнийг висцеро-рефлексийн онолоор тайлбарлах асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Е. П. Загоровский, Б. Рагяаа, Л. Жамсран

 
Абстракт

В работе излагаются результаты изучения диагностики. клиники и лечения 21 больного, страдающего язвенной болезнью желудка и 12-ти перстной кишки висцеро- рефлекторного генеза.

Диагноз ставился на основании неврологического обследования (наличие симптомо» комплекса, характерного только для висцеро-рефлекторных пэражений нервной системы) и хорошего терапевтического эффекта (отмечеио практическое выздоровление у 19, значительное улучшение у 2 больных) при применении патогенетического ле- чения с учетом висцеро-рефлекторного генеза заболеваний.

Очагами патологической импульсации в брюшной полости, явившимися причиной развития висцеро-рефлекторной патологрш у наблюдаемых больных, были: патологи- чески измененная селезенка после перенесенных инфекционных заболеваний в прош- лом у 16, воспаленный аппендицит у 2; воспаленный желчный пузырь у 2 и спаечная болезнь брюшной полости у 1 больного.

Хоол боловсруулах эрхтний шархлаа өвчин нь нилээд элбэг тохиолддог өвчлөлийн хувьд эмч нарын анхаарлыг зүй ёсоор татаж ирлээ. Аливаа дотор эрхтэнд архаг цочрол бий болсноос шалтгаалан ямар нэг эд эрхтэн өвчилж болдог тухай ойлголт Гиппократын үеэс мэдэгдэж байлаа. Гэвч энэ тухай бүрэн ойлгох бодит нөхцөл сүүлийн үед бүрэлдэж бий болсон юм. Одоо үед ходоод гэдэсний шархлаа өвчнийг мэдрэлийн эмгэгшлийн үүднээс тайлбарлах, түүн дундаас уул өвчний эмгэг зүйг висцеро-рефлексийн онолоор тайлбарлах явдал ихэнх эрдэмтдийн анхаарлыг татаж байна. Хэдий тийм боловч ходоод гэдэсний шархлаа өвчний эмгэг зүйг хэвлийн хөндийд байрласан эмгэг голомтын нөлөөтэй холбож тайлбарлах, онош зүйг тогтоох асуудал бүрэн хангалттай хийгдэж чадаагүй байна. Тэр ч байтугай уул өвчний үед эмгэг зүйн дагуу хийгдэж буй эмчилгээ байхгүй, урьдчилан сэргийлэх арга боловсрогдоогүй байна.

Ходоод гэдэсний шархлаа өвчин нь хэвлийн хөндийн ямар нэг мэс засал (мухар олгойн мэс засал, эмэгтэйчүүдийн өвчлөлийн үед), янз бүрийн халдварт өвчний дараагаар үүсэж болдгийг эрдэмтэд баталсан байна (Р. Рессле, 1912; И. И. Греков, 1922; Е. П. Заго- ровский 1963).

Бид, хэвлийн хөндийн эмгэг голомтын улмаас ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа үүссэн 21 өвчтөнд клиникийн ажиглалт хийв. Үүнд: эрэгтэй 13, эмэгтэй 8 хүн хамрагдаж уул хүмүүс Улаанбаатар хотын П. Н. Шастины нэрэмжит III нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн.

Ходоод, 12 хуруу гэдэсний висцеро-рефлексийн гаралтай шархлаа өвчний оношийг мэдрэлийн системийн өвөрмөц өөрчлөлтийн үндсэн дээр тогтоодог. Хэвлийн хөндийд эмгэг голомт бий болсны улмаас өвчтөнд илэрч гарах мэдрэлийн системийн өвөрмөц өөрчлөлт шинж тэмдгүүдийг дор сийрүүлбэл:

Цочролыг дамжуулагч өвчний голомт хэвлийн хөндийн зүүн талд байвал наран сүлжээний зүүн талын хагас сар хэлбэртэй зангилгаанд дарахад хүчтэй өвдөлт бий болох, хэрвээ цочролыг үүсгэгч өвчний голомт хэвлийн хөндийн баруун талд байвал баруун талын хагас сар хэлбэртэй зангилаанд дарахад хүчтэй өвдөлт бий болно. Мөн хэвлийн хөндийн аль эмгэгшсэн, цочролыг дамжуулагч эрхтэнд тэмтрэл хийж үзэхэд өвчтэй байна (бидний ажиглалтаар дэлүү, мухар олгой, өндгөвч, мэс заслын дараах наалдац, цөсний хүүдийн архаг үрэвсэл байсан нь илэрсэн).

Наран сүлжээний хагас сар хэлбэртэй сүлжээний цочирсон талд бүх өвчтөнд арьсны өвдөх мэдрэхүй Д510 бүсийн хооронд багассан (гипалгези), өвдөх цочруулын дасалтын«хугацааны уртсалт ажиглагдсан. Энэ бүсэнд пиломоторын рефлекс ихэссэн, нурууны хажуугийн цэгүүдээр дарахад өвдөлттэй байлаа.

Симпатик мэдрэлийц хэлхээгээр эмгэг сэрэл тархаж байгаа учраас тэр талдаа хүзүүний симпатикийн зангилаануудад дарахад хүчтэй өвдөлт бий болно. Лапинскийн цэгт дарахад эмгэг сэрэл дамжиж буй талдаа хөндүүр, мөн эсрэг талын шөрмөсний рефлексүүд хурдсах зэрэг шинж тэмдэг 21 өвчтөний 19-д нь ажиглагдаж байлаа.

Эмгэг сэрэл дамжсан талын нүдний эвэрлэгийн рефлекс үгүй болох буюу эрс сулрах, гурвалсан мэдрүүлийн дээд цэг, дагзны мэдрүүлийн цэгт дарахад өвдөлттэй байсан ба духны хэсгийн арьсны мэдрэхүй багассан (гипалгези) зэрэг шинж тэмдэг 21 өвчтөнд ажиглагдсан. Өвчтөнг дээш харуулахад нүдний хүүхэн хараа ялимгүй өргөсөх, нүдний угт харах мэдрэлийн дискийг тойрон голдуу гадна талаасаа хагас сар хэлбэртэй пнгмент хуралдах зэрэг шинж нийт 17 өвчтөнд ажиглагдсан. Бидний ажиглалтанд байсан 21 өвч- төний 16-д нь хэвлийн хөндийн эмгэг цочролын голомт нь амьдралын өнгөрсөн хугацаанд халдварт өвчнүүдээр (Боткины өвчин, эсэргэнэ, ангина) өвчөлсний уршгаар эмгэгшин өөрчлөгдсөн дэлүү, 2 өвчтөнд мухар олгойн үрэвсэл, 2 өвчтөнд цөсний хүүдийн архаг үрэв- сэл, 1 өвчтөнд наалдац өвчин байсан нь шинжилгээгээр илэрсэн. Дээрх өвчтөнүүдэд эмчилгээг эмгэг зүйн дагуу хийхдээ хэвлийн хөндийд бий болсон эмгэг сэрэл дамжих замыг таслах, уул эрхтэнд

бий болсон эмгэг голомтыг арилгах эмчилгээг хавсруулан явуулсан (Е. П. Загоровскийн аргаар). Үүнд: хининийг уулгаж хэрэглэх, новокаины хориг хийх, ганглиоблокаторуудыг хэрэглэх, ионофорезийн эмчилгээг хийх зэргээр хяналтанд хамрагдсан бүх өвчтөнд эмгэг зүйн дагуу бүрэн хавсармал эмчилгээг хийсэн байна. Эдгээр эмчилгээний үр дүнд 19 хүн бүрэн эдгэрсэн, 2 өвчтөний биенйн байдал нь эрс сайжирсан (шаналгаа нь арилж бодит үзлэгээр мэдрэлийн системийн эмгэгшлүүд бараг үгүй болсон).

Бидний хяналтанд эмчлэгдэж байсан нэгэн өвчтөний түүхтэй танилцая.

Өвчтөн Д. 32 настай, эрэгтэй, оюутан, өвчний түүхийн № 837, хүүхэд ахуй цагтаа эсэргэнэ, улаан бурхан өвчнүүдээр өвдсөн. 1963 онд элэгний халдварт үрэвслээр өздсөн. 1970 оны 9-р сараас эхлэн үе үе аюултай дээр өвдөх, шар хөдлөх, толгой өвдөх, зүрхний орчим базаж өвдөх, зүрхний орчим эвгүй оргих, бие чичрэх зэрэг шинж ажиглагдаж байсан. Аюулхай дээр өвдөх нь хоол идсэний дараа ихэвчлэн 30 минутаас 1 цагийн дараа эхэлдэг. Эдгээрээс гадна уур, уцаар ихтэй, биеийн тамир тэнхээ сул, нойр муу, амархан ядардаг зэрэг шаналгаанууд бий болжээ. Энэ мэт шаналгааны улмаас 1970 оны 9-р сарыи 4-нөөс эхлэн 1-р эмнэлгийн дотрын тасагт 10-р сарын 11-нийг дуустал эмчлүүлсэн байна. Эмчилгээний дараа биеийн байдал түр сайжирч болъницоос гарчээ. Гэвч дахин биеийн байдал дордож 1971 оны 4-р сарын 5-наас мөн 1-р эмнэлгийн дотрын тасагт 5-р сарын 6-ныг хүртэл эмчлүулсэн байна. Гэвч биеийн байдал бүрэн эдгэрээгүй учир 1971 оны 10-р сарын 4-нд Улсын нэгдсэн 3-р эмнэлэгт ходоодны шархлаа өвчин гэцэг оноштойгоор эмчилгээг ахин хийлгэсэн байна.

Бодит үзлэгээр. Судасны лугшилт 1 минутад 72 удаа жигд, хүчдэл ба дүурэлт сайн, зүрхний авиа цэвэр, шуугиан байхгүй, цусны даралт 135/85, гүн тэмтрэлт хийж үзэхэд ходоодны орчим хөндүүр, дэлүүний тус газар гүн тэмтрэлт хийхэд өвчтэй байлаа.

Өвчтөний хэлийг харахад арьс нь хуурч шархалсан (газрын зураг шиг шинж тэмдэгтэй).

Мэдрэлийн системийн талаас. Зүүн иүдний эвэрлэгийн рефлекс үгүй болсон, гурвалсан мэдрэлийн дээд цэг, дагзны мэдрүүлийн цэгт дарахад зүүн талдаа өвдөлт- тэй, духны арьсны өвдөх мэдрэхүй зүүн талдаа багассан, хүзүүний симпатик мэдрэ- лийн зангилаануудад дарахад зүүн талдэа хөндүүр, Зиттогийн цэгт дарахад зүүн тал- даа хөндүүр, наран сүлжээний хагас сар хэлбэртэй зангилаанд дарахад зүүн талдаа хөндүүр, зүүн талын Д69 дүгээр хавирганы хооронд дарж үзэхэд хөндүүр, зүүн талдаа арьсны мэдрэхүй нь Д510 бусийн хооронд багасаж өвдөх цочруулын дасал- тын хугацаа нь 18 секунд хүртэл уртассан байлаа,

шөрмөсний рефлекс хоёр гартаа хурдан, Б> 5, өндөгний рефлекс хурдан В> Лапинскийн цэгт дарахад зүүн талдаа өвдөлттэй байв.

Ашнерийн сорил: Зүүя: 74-70=-4; баруун: 76-70=—6; ортостатик сорил:

70-86=-16; клиностатик сорил; 74-70=-4.

Арьсны зурагт рефлекс улаан, 6-8 минутын дараа тодордог. Тогтвортой байх хугацаа 20 минут, нүүр, суга,” гарын алга хөлөрдөг. Дөрвөн мөчинд оциллографийн бичлэг хийж үзэхэд осциллографийн индекс 2 талдаа харилцан ацилгүй, зүүн талдаа 4 мм, баруун талдаа 6 мм байсан нь зүүн талын гар ба хөлийн судас эмгэг цочролын улмаас хэт агшилттай байсныг батлав.

Хопоодны зураг авахад (10-р сарын 9-нд) 12 хуруу гэдэсний булцанд (луковиц)

8—х0,8 см-ийн шархлаа байсан нь батлагдав.

Цусны шинжилгээнд: гемоглобин -16 грамм/процент, ЭТУ—24 мм/цаг, л—5400, л-5, С-61, л-30, м-4.

Шээсэнд онцын өөрчлөлтгүй. Ходоодны шүүсийг шинжлэхэд иийт хүчиллэг 84, чөлөөт хүчиллэг 68, Грегерсеий сорил: (-)

Өвчтөн, больницод байх хугацаанд эмгэг зүйн эмчилгээнд хинин, ганглиоблока- тор, биостимулятор, ионофорез, „шарлага“ В-гийн төрлийн витаминууд, шинж тэмдгийн эмчилгээнд атропины төрлийн эмүүдийг хэрэглэж байлаа. Эдгээр эмчилгээг курсээр хийж дуусгаад 1971 оны 11-р сарын 3-нд ходоодны зургийг ахин авахад эмчилгээний өмнө байсан ходоодны шархлаа үгүй болж ходоодны шархлааны сорвижилтын бүтцээс өөр өөрчлөлт байхгүй болсон байна. Бодит үзлэгээр мэдрэлийн системийн талаас, наран сүлжээний зүүн талын хагас сар хэлбэртэй зангилааны орчим дарахад үл мэдэг хөндүүрээс өөр онцын өөрчлөлт байсангүй. Дэлүүний тус газарт гараар гүн тэмтрэлт хийж үзэхэд хөндүүрлэхгүй болсон байв, Мөн хэлэн дээр гарсан шархлаа арилсан байлаа.

Бидний урьдчилсан ажиглалтаар эмгэг зүйн дагуу хийгдсэн эмчилгээний үр дүнд ходоод гэдэсний шархлаа өвчтэй хүмүүст илэрч гардаг мэдрэлийн системийн өвөрмөц өөрчлөлт эмгэгшлүүд арилж улмаар ходоод гэдэсний шарх эдгэрч байсан нь ходоод гэдэсний шархлаа өвчин нь висцеро-рефлексийн гаралтай гэдгийг баталж өглөө.

Ном зүй

1. Быков К. М., Курцин И. Т. Кортико-висцеральная теория патогенеза язвен- ной болезни. Москва, 1952. —2. Грашенков Н. И. Гипоталамус, его роль в физиоло- гии и патологии. Изд. Наука. М. 1964. —3. Давыдов Г. М. Нарушение деятельности желудка при заболеваниях внутренних органов. Научное советцание по проблемам физиологрщ пищеварения. Тезисы докладов, 1951, стр. 17.—4. Дорофеев Г. М. О рефлекторных изменениях желудка при заболеваниях других органов. В кн. Материал научной конференции по проблеме фзшкциональных взаимоотношений между различ- ными системами организма в норме и патологии. Иваноза, 1962, стр. 170—173. —5. Загоровский Е. П. К вопросу о висцеро-рефлекторных поражениях нервной системы после перенесенных инфекционных заболеваний. Актуальные вопросы невропатологии и психиатрии. Киев, 1963, стр. 150—152. —6. Загоровский Е. П. О нейрогенно-цистрофических заболеваниях висцеро-рефлекторного происхождения. В сб. Физиология и патология гипоталамуса.-Изд. Наука“,М., 1965, стр. 101.—7. Загоровский Е. П. Вис- ; церорефлекторные заболевания (классификация и диагностика). В кн.: Вопросы диаг- ностики и лечения. Изд. Здоровья, Киев, 1968, стр. 154—156. —8. Загоровский Е. П. Лечение и профилактика висцеро-рефлекторных заболеваний нервной системы. В кн.: Вопросы диагностики и лечения. Изд. Здоровья. Киев, 1968, стр. 156—-157.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны дээд сургууль (ректор-профе,ссор Д. Балдандорж) Мэдрэл-сэтгэц гэм судлалын тэнхим (эрхлэгч-доцент Ш. Доржжадамбаа


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1668
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК