Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 2(10)
Бөөрний бөөгөнцрийн цочмог үрэвслийн үе дэх цусны кали, натрийн хэмжээний өөрчлөлт
( Судалгааны өгүүлэл )

Д. Цэрэнбал

Улаанбаатар хотын хүүхдийн клиникийн төв эмнэлэг

 
Абстракт

В статье приводятся сравнительные результаты исследования калия и натрия сы~ воротки крови у 55 здоровых детей, и 61 больных острым диффузным гломерулонеф- ритом. Калий и натрнй определяли пламенным фотометром ЦЕЙС-111.

В начальной стадии гематурической и нефротической формы острого гломерул- онефрита содержание калия в сыворотке крови в большинстве случаев (53,3%) былр на нижней граниде нормы. Уровень натрия был также в пределах нижней границы нор- мы у 80,5% больных с гематурической формой заболевания. При нефротической форме наблюдается увеличение количества натрия в сыворотке у 46,6% больных, нормальное содержание у 33,4% и уменынение у 20,0% больных.

Небольшое увеличение калия (у 40%) и часто нормальное содержание натрия (у 80%) наблюдается при смешанной форме заболевания.

Отмечается, что у 61% больных с гематурической формой заболевания, и у всех больных с нефротнческой и смешанной формой заболевания были отеки. Но несмотрй на наличие отека, у большинства больных гематурической, смешаниой и даже нефротической формой заболевания, содержание калия, и особенно натрия в сыворотке были в норме или ниже нормы. Это положение заслуживает внимания в отношении тактики лечения вообще, и в вопросе диэтотерапии в частности. Причем изменение содержания (уменьшение или увеличение) натрия часто держится упорно вплоть до выписки больных.

Уровень калия нормализуется при выписке у большинства больных.

Хүүхдийн бөөр судлалын өмнө тавигдаж байгаа ээлжит чухал зорилтуудын дотор бие махбодын эрдэс-шингэний солилцооны өөрчлөлт бөөрний эмгэгийн үед яаж илэрдэг, энэ нь өвчний жам явцад ямар нөлөөтэй болохыг илрүүлэн тогтоож, хүүхдийн эмч нарт энэ талаар тодорхой мэдлэг олгох явдал орох ёстой (А. А. Валентинович, 1968).

Бөөрний өвчний үед цусны натри, кали, магни зэрэг эрдэс давс, эсийн гадна, доторхи шингэний хэмжээ ихсэж багасах явдал бий. Эдгээрийн хэмжээ ялигүй ихсэж багасахад илэрдэг тодорхой шинж тэмдгийг ялангуяа хүүхэд олж илрүүлэхэд хэцүү. Гэтэл эрдэс-шингэний эдгээр өөрчлөлт даамжирвал зохицуулахад бэрхтэй, амь на- санд аюултай өөрчлөлтөнд хүргэнэ. Бөөрний өвчний үед илэрдэг цусны даралт ихсэх, хавагнах, зүрх судасны ажиллагаа сулрах зэрэг гол шинжүүд энэ өвчний үед олонтаа тохиолдох бие махбодын эрдэс-шингэний харьцаа алдагдах явдалтай эмгэг жамын холбоотой болохыг сүүлийн үеийн судалгаанууд (К- V. ВегНпег, Т. Л. Кеппейу, 1951; X Вгоё, 1962; М. И. Фридман, 1964) улам тодорхой болголоо.

Бид бөөрний цочмог үрэвслийн янз бүрийн хэлбэрийн үед цусны ийлдсийн кали, натри хоёрын хэмжээг шинжилж эрүүл хүүхдийнхтэй харьцуулан сонирхсон юм.

1-р хүснэгт

Эрүүл хүүхдийн цусны ийлдсийн кали, натри мэкв/л-ээр

Хүүхдийн

нас

6 сараас 1 настай

1—4

настай

4—8

настай

8—12

настай

12—17

настай

хүйс

эр

эм

эр

эм

эр

эм

эр

эм

эр

эм

Шинжилсэн

хүүхдийн

тоо

5

5

4

8

6

3

5

5

7

7

Кали

4,5 + 0,33

4,3 + 0,28

4,6 + 0,25

4,2 + 0,38

6,0 + 0,52

4,4 ± 0,28

4,3 + 0,23

4,2 + 0,17

4,6 + 0,3

-4,8 + 0,6

Натри

145,6

±1,85

146,3 ± 1,82

146,2

±1,6

148,8

±1,9

145,0

±1,6

145,8 1 ±1,3

148,7

±2,9

148,7

±2,3

148,0 + 2,6

147,0

±2,5

Өлөн биений цусыг авмагц ялгасан, улаан цогцос задарсан ул мөргүй ийлдсийн кали, натри хоёрыг цейс-Ш хийцийн дэлт-өнгө хэмжүүрээр шинжилсэн. 1-р хүснэгтэнд харьцуулсан шинжилгээний хариуг үзүүлэв.

Бөөрний бөөгөнцрийн цочмог үрэвсэл (ББЦҮ)-ийн үед цусны ийлдсийн кали, натрийн хэмжээний өөрчлөлт нэг л чиглэлээр биш, уул хэлбэр тус бүрийн явцын онцлогтой холбогдон харилцан адилгүй байна.

ББЦҮ-ийн үед цусаар шээх, сувганцрын эмгэгшилт хэлбэрүүдийн 4 эхэн үед цусны ийлдсийн калийн хэмжээ ялимгүй багасах (53,3%-д) явдал олонтаа тохиолдохоос гадна, цусаар шээх хэлбэрийн үед натрийн хэмжээ голдуу (80,5%-д) багасаж байна. Сувганцрын эмгэгшилт хэлбэрийн үед ийлдсийн натри багасахаасаа (20%) ихсэх (46,6%) нь олонт тохиолдоно. Холимог хэлбэрийн үед эдгээрийн аль алины хэм- жээ ялигүй багасах (20%-д) явдал хааяа үзэгдлээ.

Кали нь эсийн доторхи шингэний, натри нь эсийн гаднах шингэний гол эрдсүүд бөгөөд эдгээрийн хэмжээ байршилт өөрчлөгдсөнөөс бие махбодын шингэний хэмжээ байршилт өөрчлөгддөг болох нь нотлогджээ. Бие махбодод натри хуримтлагдвал хаван үүсэх буюу, нэгэнт үүссзн хаван тогтвортой болно гэдгийг эмч нар мөрдлөг бол- гож бөөрний өвчний үед натри (хоолны давс) өгөхийг хязгаарладаг билээ. Гэтэл өвчтөн ид хавантай байх өвчний эхэн үед цусны ийлдсэнд натри голдуу хэвийн хэмжээндээ буюу арай багассан байх яв- дал ялангуяа цусаар шээх, холимог хэлбэрийн үед үзэгдэж байна. Тэр ч байтугай үлэмж их хавагнах хандлагатай сувганцрын эмгэгшилт хэлбэрээр өвчлөгсдийн 50 гаруй хувьд ийлдсийн натри хэвэн- дээ (33,3%-д) буюу ялимгүй багасаж (20,0%), 46,6%-д ихэссэн байв.

                                                                                                               2-р хүснэгт

ББЦҮ-ийн эхэн үед хүүхдийн цусны ийлдсийн кали натри хоёрын хэмжээний өөрчлөлт

Өвчний хэлбзр

Цусаар

шээх

Сувганцрын

эмгэгшилт

Холимог

Эрдэс

Кали

Натри

Кали

Натри

Кали

Натри

Багассан

Тоо

22

32

8

3

1

1

%

53,6

80,5

53,3

20

20

20

Хэвэндээ

Тоо

17

5

4

5

2

4

%

41,4

12,2

26,7

33,4

40

80

Ихэссэн

Тоо

2

3

3

7

2

=

%

4,9

20,0

20,0

46,6

40

=

Гэтэл бидний ажиглалтанд байсан хүүхдээс цусаар шээх хэлбэрээр өвчлөгсдийн 61%, сувганцрын эмгэгшилт ба ходимог хэлбэрээр өвчлөгсөд 100% хавагнасан байв.

Ийлдэс бол эсийн гаднах шингэн юм. Иймээс эсийн гаднах шингэнд натри, кали хэвэндээ ,буюу багассан байхад ч өвчтөн хавагнадаг байна. Энэ нь бөөрний өвчний үед хавагнах явдлын эмгэг жамд дан ганц давс буруутан биш, өөр шалтгаанууд зонхилдгийг үзүүлэх бас нэгэн баримт мөн.

Биед явагдах ус-эрдсийн солилцоог зохицуулахад бөөр, ялангуяа түүний сувганцруудын хэвийн ажиллагаа ихээхэн үүрэгтэй, эдгээрийн их бага ямар нэгэн хэмжээний гэмтлүүд, бие махбодын энэ чухал үйл ажиллагааг мөн төдийчинээ өөрчилдөг болох нь мэдэгдсэн (Б. Д. Кравчинский, 1958; А. Г. Гинецинский, 1963; Е. Кегреь РгоЛ. Кошапу, В. аЙ, Е. Довак, 1960 болон бусад) зүйл юм.

Харин бие махбодын ус-эрдсийн солилцоонд багагүй үүрэг гүйцэтгэдэг натри, бөөрний цочмог үрэвслийн аль ч хэлбэрийн үед ихсэхээсээ (сувганцрын эмгэгшилт хэлбэрийн үед л 46,6%-д нь ихэссэн) голдуу багасах буюу хэвийн байдалдаа байх нь илүү байдаг явдал өвчтөн тус бүрийн биеийн байдал, өвчний явц, лабораторийн шинжилгээний хариу зэргийг тал бүрээс нь анхаарч, энэ өвчний эмчилгээ сувилгаанд давс хязгаарладгийг харьцангуйгаар үзэхийн чухлыг харуулж байна. Түүнчлэн олонхи тохиолдолд кали натри хоёр зэрэг бага байгаа нь энэ өвчний үед хэдий хавантай ч гэсэн эд, эс эрдэс-усаар дутмаг байгаагийн шинж юм. Иймээс хавантай үед ч гэсэн, ялангуяа ус эрдсийн солилцоо нь гажуудахдаа хялбар бага насны хүүхдэд ийнхүү дутагдаж байгаа эрдэс шингэнийг аль боломжтой аргаар нөхөж өгөх нь үндсэн өвчнийг эмчлэхэд төдийгүй хоёрдогч хүндрэл үүсэж даамжрахаас урьдчилан сэргийлэхэд туслана.

Өвчтөн эмнэлгээс гарах үед ийлдсийн калийн хэмжээ ихэвчлэн хэвийн байдалдаа орсон байв. Харин натрийн хэмжээний өөрчлөлт, ялангуяа сувганцрын эмгэгшилт ба холимог хэлбэрүүдийн үед удтал тогтвортой үргэлжилж байна

                                                                                                                                                        3-р хүснэгт

Өвчтөн эмнэлгээс гарах үеийн ийлдсийн кали, натрийн хэмжээний өөрчлөлт

 

Өвчний хэлбэр

Цусаар

шээх

Сувганцрын эмгэ шилт

Холимог

Эрдэс

Кали

Натри

Кали

Натри

Кали

Натри

Багассан

Тоо

7

14

3

6

1

4

%

17,1

34,2

20 :

40,0

20

80,0

Хэвэндээ

Тоо

32

23

12

3

4

1

 

%

78,0

56,0

80,0

20

80

20,0

Ихэссэн

Тоо

2

4

=

6

-

=

 

%

4,9

9,8

=

40,0

=

-

3-р хүснэгтээс үзэхэд сувгандрын эмгэгшилт хэлбэрийн үед ийлдсийн натри багассан нь бага, ихэссэн нь их хэвээр тогтвортой ,үргэлжилж, холимог хэлбэрийн үед натри багассан байна.

Дүгнэлт

  1. Бөөрний бөөгөнцрийн цочмог үрэвслийн цусаар шээх, сувганцрын эмгэгшилт хэлбэрүүдийн эхэн үед цусны ийлдсийн кали ялимгүй багасах явдал олонтаа (53,3%) тохиолдохоос гадна, цусаар шээх хэлбэрийн үед натрийн хэмжээ багасах нь олон (80,5%) байна.

Харин сувганцрын эмгэгшилт хэлбэрийн үед ийлдсийн натри багасахаасаа (20,0%) ихсэх (46,6%) нь олон тохиолдож байна. Холимог хэлбэрийн үед ийлдсийн натри ихэвчлэн хэвийн хэмжээнд буюу хааяа ялигүй багасаж байна.

  1. Бидний ажиглалтанд байсан өвчтөний дотроос цусаар шээх хэлбэрээр өвчлөгсдийн 61,0%, бусад хэлбэрээр өвчлөгсөд бүгдээрээ хавагнасан боловч эдгээрийн ихэнхийн цусны ийлдсийн кали, натри хэвийн хэмжээндээ буюу багассан байлаа. Энэ байдлыг өвчтөний эмчилгээ, сувилгаанд харгалзах ёстой нь мэдээж.
  2. Цусны ийлдсийн калийн хэмжээ хэвийн байдалдаа орох үетэй «өвчтөний клиникийн эдгэрэлт тохирох явдал, лабораторийн бусад шинжилгээнүүдийн хариуг бодвол олон (78-80%) байлаа.

Сувганцрын эмгэгшилт ба холимог хэлбэрүүдийн үед ийлдсийн натри багасаж ихсэх нь удтал үргэлжйлж, өвчтөний эмнэлгээс гарах үед ч мөн л ихэнхэд нь (40-80%) хэвийн байдалдаа орсонгүй.

Ном зүй

1. Г инецинский А. Г. Физиологические механизмы водно-солевого равнове сия. М., 1963. —2. К р а в ч и н с ки й Б. Д. Современные основы физиологии почек»
М., 1958. —3. Фридман А. Э. Вопросы охр. и мат. 1962, 12,47-52. —4. Фрид~ ман М. И. Педиатрия. 1964, 9,21-23 -5. Шуев. Б. В. Педиатрия. 1966, 3,48—5 —6. Вегеinег К. Кеnnedу G.J,Orloff 3. Аmег. Г. теd. 11. 274. 1951. —7. Вгod
, J.Ledvini, Fysioeogie Кilinika fysiologie,a klinika, Praha 1962. —8. Кеrрее—Рroniu Е., Romhanyi G, Gati В., Dodak Е. Influences оf depletion of potassium, of sodium or of water on function and structure of the kidney. J.Pediatrics 26, 938, 1960
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Ерөнхий эмч-анагаах ухааны дэд эрдэмтэн Б. Гомбо


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 792
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК