Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 1(13)
Уурхайчдын хоол тэжээлийн байдлыг судалсан зарим дүн
( Судалгааны өгүүлэл )

Ш. Чадраабал

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

Обследование питания шахтеров проводилось в угольной шахте „Налайх® опросг Н0“вес0вым и анкетным методами. Наряду с обследованием литания проводились некоторые лабораторные исследования для характеристики отдельных сторон обмена веществ.

Итоги обследования показывают, что калорийность суточного рациона шахте- ров составляет 3638, 20—4312,99 ккал,причем 15,7<—17% суточной калорийности обес» печивается за счет белков, 34,2—37,4%-соответственно за счет жиров и углеводов. Доля белков животного происхождения в общем количестве белков суточного рацио- на составляет 64,3—70,5%, что вполне отвечает гигиеническим требованиям. Из ла- бораторных данных выявлено, что содержание аскорбиновой кислоты в плазме крови (0,56 + 0,033 мг%) и её миллиграмм /часовое выделение утренней мочой (0,27±0,04 мг/час)было ниже нормы.Это обусловлено,по мнению автора, недостаточным содер- жанием аскорбиновой кислоты в составе суточного рациона, что в свою очередь зависит от недсстаточного потребления шахтерами продуктов, богатых витамином С.

Эти данные могут быть использованы при разработке практических меропри- ятий по рационализации питания шахтеров.

Хүн амын хоол тэжээлийн байдлыг орчны нь нөхцөлтэй холбон судалж хүмүүсийн хооллох хэм хэмжээ, дэглэмийг боловсруулан хэвшүүлэх нь тэдний эрүүл мэндийг бэхжүүлж хөдөлмөрийн нь чадварыг нэмэгдүүлэх чухал хүчин зүйлсийн нэг юм.

Манай орны ажилчин ангийн нэг томоохон отряд болох уурхайчдын хоол тэжээлийн байдлыг судлахаар Анагаах ухааны хүрээлэнгээс 1971 — 1975 онуудад гүйцэтгэх эрдэм шинжилгээний ажлын төлөвлөгөөнд орсны дагуу бид судалгаагаа Налайхын нүүрсний уурхайд хийлээ. Налайхын нүүрсний үйлдвэр нь тус улсын ууган үйлдвэрийн нэг бөгөөд 1972 оны 12-р сарын 25-нд 50 жилийнхээ түүхт ойг тэмдэглэв.

Уурхайчид нь ажлын онцлог байдлаас шалтгаалаи газрын гүнд ажилладгаас гадна ажлын явцад ихээхэн илч, хүчийг зарцуулдаг учраас тэдний хооллох хэм хэмжээ, хооллох дэглэмийг ажил хөдөлмөрийн нь онцлогтой уялдуулан зөвөөр тогтоох явдал чухал ач холбогдолтой юм.

Бид өөрсдийн судалгаагаар уурхайчдын хоногт хэрэглэж байгаа хоолны найрлага, түүний тохироонд эрүүл ахуйн үүднээс дүгнэлт өгөхийн зэрэгцээгээр бодисын солилцооны зарим өвөрмөц үзүү лэлтүүдийг тодорхойлж хоногт хэрэглэгдэж буй хоолны найрлагатай холбон дүгнэх зорилтыг тавилаа.

Хүн амын хоол тэжээлийн байдал, ялангуяа хүнсний төрөл бүрийн бүтээгдэхүүний хэрэглээ нь улирлын байдлаар харилцан адилгүй байдгийг харгалзан уурхайчдын хоол тэжээлийг хавар ба намрын нөхцөлд тус тус судалсан бөгөөд энд зөвхөн хаврын судалгааны зарим дүнгээс дурдах болно.

Бид 300 гаруй уурхайчны хооллолтын байдлыг бүртгэлийн аргаар, 40 уурхайчин айлын хооллолтын байдлыг асуух жигнэх аргаар тус тус түүвэрлэн судалсны дээр цусны ерөнхий уураг  холестерин, фосфолипид, үлдэгдэл азот, сахар, витамин С болон хоногийн шээсээр ялгаран гарч буй азот, аммиак, мочевин, өлөн шээсээр 1 цагийн дотор ялгаран гарч буй С витамины хэмжээг 25-80 хүнд тодорхойлж статистикийн боловсруулалт хийж нэгтгэн дүнг гаргалаа.

Хоногийн хоолны найрлага дахь тэжээллэг бодисууд, тухайлбал уураг, өөх тос, нүүрс ус зөвхөн хэмжээний хувьд хангалттай байх төдийгүй бас хоорондоо тодорхой харьцаатай байх шаардлагатай байдаг. Бидний хийсэн судалгааны дүнгээс үзвэл уурхайчдын хоногийн хоолны найрлага дахь шимт бодисуудын хэмжээ нь үндсэн дээ эрүүл ахуйя шаардлагыг хангаж байна.

Судалгааны " ,хэлбэр

уураг

 

 

 

нийт хэм- жээ

үүнээс . амьтны га- ралтай

өөх тос г

нүүрс ус г

калори

(ккал)

Асуух-жигнэх

аргаар

165,15

±10,4

106,22

±31,6

173,29

±11,3

537,63

±28,8

4312,99

Анкетийн

судалгаагаар

150,77

±10,7

105,34

±11,9

133,72

±27,6

433,28

±21,6

3638,20

Уурхайчдын хоногийн хоолны найрлага

1-р хүснэгт

Тэжээллэг бодисууд

1-р хүснэгтээс үзэхэд нэг уурхайчинд 'хоногт 3638,20—4312,99 ккал ногдож байна. Эрхлэн хийж буй ажлыг нь хүнд, хөнгөний байд- лыг харгалзан хөдөлмөрийн чадвар бүхий хүн амыг үндсэн 4 бү лэгт хуваадаг бөгөөд уурхайчид нь IV бүлэг буюу биеийн хүчний хүнд ажил гүйцэтгэгчийн бүлэгт хамаарагдана.

Энэ бүлэгт хамаарагдаж байгаа хүмүүс тухайлбал уурхайчдад хоногт 3400—4200 ккал шаардагддаг байна (А. А. Покровский, 1969, 1971). Нэг уурхайчинд хоногт хэрэглэгдэх калорийн энэ шаардлагатай хэмжээг (3400—4200 ккал) бидний судалгааны дүнтэй (3638,20— 4312,99) харьцуулан үзэхэд манай уурхайчдын хоногт хэрэглэж буй калорийн хэмжээ хангалттай байгаа нь харагдаж байна. Хоногт нэг уурхайчинд ногдож байгаа нийт уургийн 64,3%—70,5%-ийг амьтны гаралтай уураг эзэлж байгаа нь эрүүл ахуйн шаардлагын үүднээс үзэхэд хангалттай хэмжээ юм.

Хоногийн хоолны найрлагын нэг чухал үзүүлэлт нь хоногийн нийт калорийн үндсэн тэжээллэг бодисуудын өгч байгаа калорийн эзлэх хувийн жин байдаг бөгөөд энэ үзүүлэлтийг 2-р хүснэгтээр харууллаа.

2-р

Уурхайчдьш хоногийн хоолны калориг тэжээллэг бодисуудын калорийк эзэлж буй хувийн жин

 

 

Үүнэзс

Судалгааны

хэлбэр

нийт

калори

уур-

гийн

калори

эзлэх

хувь

өөх тос- ны ка- лори

эзлэх

хувь

нүүрс усны калори

эзлэх хувь

Асуух

жигнэх

аргаар

4312,99

677,12

15,7

1611,59

37,4

2024,28

46,9

анкетын

судалгаагаар

3638,20

618,16

17

1243,59

34,2

1776,45

48,8

 
 

1-р хүснэгтээс үзэхэд уурхайчдын хоногийн хоолны калорийн 15,7—17%-ийг уураг, 34,2—37,4%-ийг өөх тос, 46,9—4838%-ийг нүүрс ус тус тус өгч байна. Энэ нь манай уурхайчдын хоногийн хоолны калорийн уураг ба өөх тосны эзлэх хувийн жин ердийн хэмжээнээс нилээд дээгүүр байгаа онцлог талыг харуулж байна.

Хоногийн хоолны найрлаганд зөвхөн тэжээллэг бодисууд төдийгүй төрөл бүрийн витамин, эрдсийн бодисууд тодорхой хэмжээ гээр агуулагдсан байх шаардлагатай байдаг бөгёөд витамин, эрд- сийн бодисууд нь бие махводод шаардагдах илч хүч (калори)-ийг шууд өгөхгүй боловч .бодисын солилцоонд маш идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг нь батлагдсан юм.

Бидний судалгааны дүнгээс үзэхэд уурхайчдын хоногийн хоолны найрлаганд ялангуяа С витамины хэмжээ хангалтгүй (10 мг ор~ чим) байгаа нь харагдлаа. Энэ нь С витаминаар баялаг төрөл бүрийн хүнсний ногоог хангалтгүй хэрэглэж байгаатай холбоотой байна.

Уурхайчдын хоногийн хоолны иайрлага дахь кальци, фосфор төмөр зэрэг эрдсийн бодисын хэмжээ үндсэндээ эрүүл ахуйн шаард- лагыг хангаж байна.

Хоол тэжээл нь зөвхөн хэмжээ, чанарын хувьд хангалттай байх төдийгүй хоногийн хоолыг нарийн хуваарь, тодорхой дэглэм баримтлан хэрэглэж байх нь хоолны шингэц, бодисын солилцооны явцад нөлөөлдөг чухал хүчин зүйл байдаг (И. С. Савощенко, И. Ма- шек болон бусад).

Уурхайчдын хооллож байгаа дэглэмийг авч үзвэл ихэнх нь хооллохдоо тодорхой дэглэм баримтлахгүй байсны дээр хоногийн хоолны калорийн хуваарилалт өвөрмөц онцлогтой байлаа. Уурхайчдын хоногийн хоолны калорийи 37—43% нь оройн хоолонд ноогдож байгаа нь эрүүл ахуйн шаардлагын үүднээс авч үзвэл тохиромжгүйг хуваарилалт юм.

Хүн амын хоол тэжээлийн байдлыг бие махбодид явагдаж буй бодисын солилцооны үзүүлэлттэй холбон судлах явдал чухал байдгийг харгалзан бид судалгааныхаа явцад бодисын солилцооны зарим өвөрмөц үзүүлэлтүүдийг тодорхойлсны дүнг авч үзъе. Лабораторийн шинжилгээг зөвхөн эрэгтэй хүмүүст хийсэн бөгөөд гол шинжилгээнүүдийн нэгдсэн дүнг 3-р хүснэгтэд харууллаа.


3 - р хүснэгт

Биохимийн шинжилгээний зарим үзүүлэлтүүд

Үзүүлэлтүүд

П

м

±т

Цусны ерөнхий уураг г%

60

8,86 177,63

+ 0,06

цусны холестерин мг%

72

±3,46

цусны фосфолипид мг%

50

8,28

+0,3

цусны сахар мг%

51

79,04

+ 1,87

цусны плазм дахь витамин С мг%

24

0,56

+0,033

хоногийн шээсэн дэх ерөнхий азот г.

15

11,93

+ 1,28

хоногийн тпээсэн дэх аммиак г.

19

0,53

+0,05

өлөн шээсээр 1 цагт ялгаран гарч буй витамин С мг (цаг)

24

0,27

+0,04

 

3-р хүснэгтээс үзэхэд уурхайчдын цусан дахь уураг, холестерин, фосфолипид, сахрын хэмжээ ердийн хэлбэлзлийн дотор байгаа нь харагдаж байна. Харин өлөн шээсээр ялгаран гарч буй С витамины хэмжээ бусад судлагчдын материалтай (Н. С. Железнякова зэрэг) Ш харьцуулан үзэхэд нилээд доогуур байна. Иймэрхүү байдал цусны плазм дахь С витамины хэмжээнд ч харагдаж байна. Энэ нь уур- хайчдынн хоногийн хоол тэжээлийн найрлаганд С витамин хангалтгүй байгаатай холбоотой гэж үзэх бүрэн үндэстэй бөгөөд үүнийг уурхайчдын хоол тэжээлийн найрлагын тохироог цаашид сайжруулах практик арга хэмжээг боловсруулахад анхааран үзэх шаардлагатай гэж бид үзэж байна.

Налайхын уурхайчдын өвчлөлийн байдлыг 1971 онд олгогдсон эмнэлгийн хуудсаар түүвэрлэн судалж үзэхэд амьсгалын замын өвчин 1-р байр эзэлж байна.

Д ҮГНЭЛТ
  1. Уурхайчдын хоногийн хоолны калори 3638,20—4312,99 ккал болж байгаа нь эрүүл ахуйн шаардлагыг хангаж байна.
  2. Уурхайчдын хоногийн хоолны нийт калорийн 15,7—17%-ийг уураг, 34,2—37,4%-ийг өөх тос, 46,9—48,8%-ийг нүүрс ус тус тус

 егч байна. Энэ нь уурхайчдын хоногийн хоолны найрлаганд уураг, өөх тосны эзлэх хэвийн жин бусад орныхтой харьцуулан үзэхэд нилээд дээгүүр байгаа онцлог талыг харуулж байна.

  1. Уурхайчдын хоногийн хоолны найрлага дахь нийт уургийн 70,5 хүртэл хувийг амьтны гаралтай уураг эзэлж байгаа нь эрүүл ахуйн шаардлагыг хангаж байна.
  2. Уурхайчдын хоногийн хоолны найрлагад С витамины хэмжээ хангалтгүй байгаа нь уурхайчдын цус, шээсэнд С витаминыг тодор- хойлсон үзүүлэлт хэвийн хэмжээнээс нилээд доогуур байгаагаар давхар нотлогдож байна.
  3. Уурхайчдын хооллолтын дэглэмийг тэдний ажил, хөдөлмөрийн онцлогтой уялдуулан боловсруулах нь чухал байна.

Бид эдгээр дүгнэлтийг өөрсдийн судалгааны урьдчилсан дүнгээр хийж байгаа бөгөөд цаашид энэ талаар хийгдэж буй судалгааны дүнг нэгтгэн боловсруулах ажил хийх болно.

Ном зүй

—1. Покровский А. А. Вестник Академии Медицинских Наук СССР. 1966, № 10, стр. 3—20. —2. Покровокий А. А. Руководство по изучению питания и здо- ровья М.,1964, —3. Машек И. Особенности питания человека в связи с техническим прогрессом. Ж. „Вопросы питания“, 19/2, № 1, стр. 3^—7. —4. Железнякова Н. С. Оп- ределения мг/часового выделения с мочой аскорбиновой кислоты как способ оценки С-витаминной достаточности питания. Ж. „Гигиена и санитария\", 1951. 12, стр. 41. —5. Савощенко И. С. Режим питания. Кн.: „Лечебное, питаниеи, М., 1971, стр„ 96—104.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 532
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК