Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 1(13)
Эрүүл хүүхдийн гадаад амьсгалын асуудалд (урьдчилсан дүн)
( Судалгааны өгүүлэл )

Санжина Ц. Д, Т. Шагдарсүрэн.

 
Абстракт

В данном сообщении представлены показатели внешнёго дыхания у здоровых детей, обследованных в условиях г. Улаи-Батора, где высота местности 1296 м. над уровнем моря.

Выявлено, что основные вентиляционные показатели и показатели легочных объемов у детей с увеличением возраста увеличиваются, а частота дыхания, наборот урежается. При сравнении полученных данных с показателями внешнего дыхания у здоровых детей равнинной местности оказалось, что функция' дыхания у наших детей более усилена. В пределах этих высот в горных условиях Киргизии в подобных исследованиях отмечены такие же изменения. Мы считаем, что усиленная функция внешнего дыхания обследованных связана с особенностями условий местности, в которых проживают они.

Цусны эргэлтийн асуудал өргөн далайцтай амжилттай судлагдсан боловч гадаад амьсгалын асуудал гүйцэд судлагдаагүй байна. Гэтэл цусны эргэлт ба амьсгал нэг үйл ажиллагаатай бөгөөд нэгдмэл удирдлагатай байдаг. Сүүлийн жилүүдэд амьсгалын физиологийн ба эмгэг физиологийн асуудлууд одоогийн шаардлагатай асуудал болж, олон оронд бүрэн бүтэн институт ба лабораториуд энэ талаар ажиллах бо ллоо. Уушги, зүрх-судасны ба бусад өвчний үед гадаад амьсгалын өөрчлөлтийн талаар судалсан бүтээлүүд бичигджээ (А. Н. Бакулев) Е. Н. Мешалкин, 1955, А. Г. Дембо, 1957,

А. А. Вишневскрй, Н. К. Галанкин, 1962, Р. А. Мейтина, 1966э Р. С. Виницкая, 1970, Комро ба бусад, 1961, Навратил ба бусад, 1967).

Зөвлөлтийн болон бусад орны өндөр ба өндөрлөг уулын нөхцөлд оршин суугаа хүмүүсийн гадаад амьсгалыи судалгааны дүнгээс үзэхэд: ерөнхийдөө тайван байдалд амьсгалын тоо олширсон ба I уушгины хийн солилцоо олонхи хүмүүст (2/3 хувьд)-ихэссэн байдаг гэж судлагчид үздэг (С. М, Бедалова, Л. М. Погосбеков, 1970,

Д. А. Алымкулов 1970, Б. Г. Турусбеков, 1970 ба бусад).

Манай оронд зүрх-судасны мэс заслын хөгжиж байгаатай хол- богдон шаардлагатай шинжилгээнүүдийн нэг болох өвчтөний хийн солилцоо ба гадаад амьсгалын судалгааг 1971 оноос АУХ-гийн мэс заслын секторт хкйж эхэлсэн. Зүрхний төрөлхийн гажигтай хүүхДИЙН гадаад ахмьсгалын үзүүлэлтүүдийг харьцуулан үзэхийн тулд эрүүл хүүхдийн үзүүлэлтүүдийг судлах шаардлага гарсан юм. Тус орны нөхцөлд энэ талаар хүүхэд дээр хийгдсэн судалгаа байхгүй байна. Судалгаанд 4—24 насны зрүүл 100 хүн (эр—52, эм—48) хамрагдсан юм. Гадаад амьсгалыг судлах онцлог нөхцөлд судалгааг хийх шаардлагын дагуу хүүхдийн нэгдсэн байранд судалгаа хийхээр шийдэж дараахь газруудыг сонгон авсан. Үүнд:

Судалгааны I бүлэг (4—7 нас)-24-цагийн 50-р цэцэрлэг

П бүлэг (8—12 нас)-20~р сургуулийн дотуур байранд

Ш бүлэг (13—17 нас)-20-р сургуулийн дотуур байранд

IV бүлэг (18—24 нас)-Төмөр замын техникумын дотуур байра.нд тус тус судалгаа хийв. Судалгаанд хамрагдсан бүх эрэгтэй, эмэгтэй хүүхдийн тоо адилхан.

Судалгааг өглөө хүүхдийн босоогүй өлөн байхад (үндсэн бодисын солилцооны үед)-урьдчилан дасгалын шугамаар 1—2 өдрийн емнө аппаратаар амьсгалсны дараа жинхэнэ бичлэг СГ—2 спирограф аппарат дээр хийсэн. Бичлэгийн өмнө тайван байдалд судасны тоо ба артерийн даралт үзсэн. Мөн урьдчилан хүүхдийн бие бялдрын хэмжээг авсан. Статистикийн аргаар боловсруулсан судалгааны материалыг 1-р хүснэгтээр харуулав. Судалгааны дүнгээс үзэхэд гадаад амьсгалын гол үзүүлэлтүүд (минутанд амьсгалах эзлэ- хүүн, уушгины амьдын багтаамж, уушгины максималь вентиляци, амьсгалын нөөц, амьсгалын үйл ажиллагааны сорилууд) хүүхдийн нас ахих тутам ихсэж амьсгалын тоо цөөрч байсан, Мөн ийм гадаад амьсгалын үзүүлэлтийн өөрчлөлтүүд Киргизын дундаж өндөрлөг нутагт хүүхэд дээр хийгдсэн судалгааны дүнд гарсан байна. Д. А. Алымкулов, А.П. Попова, 1970, Б. Т. Турусбеков, 1970, М. И. Китаев ба бусад 1972.

Бидний материалаар хүчилтөрөгчийн ашиглалтын коэффициент, амьсгалын түвшин нас хүйснээс хамаарахгүй байна (1<2). Эхний гурван бүлэгт эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гадаад амьсгалын туйлын ялгаатай байгаа ч гэсэн статистикийн аргаар бодоход ялгаа гарсангүй (1<2). Дээрх үзүүлэлт хүйснээс хэрхэн хамаарч буйг судалж үзэхэд, Ш бүлэгт хүчилтөрөгчийн ашиглалтын коэффициент ба амьсгалын түвшингээс бусад бүх үзүүлэлтүүд хүйснээс хамаарч байна (1<2).

Судалгааны материалыг нам газрын эрүүл хүүхдийн гадаад амьсгалын үзүүлэлтүүдтэй (Н. А. Шалков 1957, М. А. Белоусова ба бусад 1964, А. Ф. Тур, 1963), харьцуулахад уушгины хийн со- лилцоо манай хүүхдүүдэд их байна. Н. А. Шалковын (1957) судал- гаагаар 3,8—5,4 л/мин М. А. Белоусова ба бусдынхаар 4,85—7,7 л/мин, Не1тге1сЬ-ийн дүнгээр 7—9 л/мин, Ва1ез-ынхаар 6,4—15 л/мин байх юм. Амьсгалын тоо А. Ф. Турын гаргасан дүнгээс нас бүхэнд

  1. 3-аар илүү ба амьсгалын гүн бусад судлагчдынхаас их байна. Мөн хүчилтөрөгчийн хэрэглэгдэх хэмжээ их ба уушгины амьдын багтаамж, Н. А. Шалков (1957), Г. М. Грозовская (1928), А. Г. Тур
  1. нарын судалгааны материалтай харьцуулан үзэхэд бага байна. Максималь вентиляци ба амьсгалын нөөц хэмжээ нам газрынхаас илүү байна.

Дээрх хүснэгтээс үзэхэд хүүхдийн бие бялдрын хэмжээ, өндөрэжин, артерийн даралт г.м. физиологийн үзүүлэлтүүд насны бүлэг тутам ихсэж байгаа ба судасны тоо цөөрч байгаа нь тодорхой харагдаж байна?

Эд бүгдээс үзэхэд гадаад амьсгалын өөрчлөлтүүд бол орон нутгийн өндөрлөг нөхцөлд гарсан онцлог байж болох юм.


 

1

2

3

4

насны бүлгүүд

4—7 нас

| 8—12 нас

13—17 нас

18—24 нас/эр

18—24 нас /эм

үзүүлэлтүүд

М + т

М±т

М + т

М±т

М±т

амьсгалын тоо 1 мин амьсгалын гүн см3

минутанд амьсгалах эзлэхүүн л/мин хүчил төрөгчийн хэрэглэгдэх хэмжээ мл

25,8 + 2,4 218,2+23,6 6,5+0,36 177,5+11,15

23,9+2,29 309,4+19,85 7,2 + 0,60 192,8 + 17,9

22,3+1,11 387+46,56 8,4+0,25 251+20,24

18+0 574+43,93 10,5+1,03 288 + 38

19+0,7 427+12,8 8,2+0,42 239 + 12,5

хүчил төрөгчийн ашиглалтын см3 коэф- фициент мл

уушгины амьдын багтаамж см3 амьсгалын авах нөөц эзлэхүүн мл

27,+1/83

664,8+54,65

290,5+66,02

27,1 + 3,72 1258,2+94,7 627+96,25

28,6 + 5.05 2054,5+94,1 1060+41,29

29, +3,5 3327,+83,04 1840+113,0

29+2,2 2471+203,3 1376 + 70,14

амьсгал гаргах көөц эзлэхүүн мл амьсгалын түвшин уушгины уущгины максималь вентиляци

96,5+16,86

0,24+0,04

24,5+3,55

321,5+52,71

0,5+0,54

36,3+2,87

612,5+120,24 0,5 + 0,01 49,17+3,73

980+67,18

0,4+0,011

80,6+2,02

655 + 84,9 0,5+0,07 63,1+4,9

амьсгалын нөөц л/мин амьсгал авах сорилт сек амьсгал гаргах сорил сек судасны тоо 1 мин

17,8+2,42

105,9+3,38

28,8+5,69

25,8+1,56

18+2,50

85,5+8,65

39,6+5,66

35+3,29

24,2+1,68

79,5+4,95

54,6 + 4,8 60+7,5 43+4,03 70+4,3

54,6+4,8

49+8,99

29+2,03

71 + ,1,6

өндөр см жин кг

артерийн их даралг мм мөнгөн ус

109,25+2,90

19,05+0,7

89,5+5,7

128,8+3,66

25,3+1,47

91,4+3,18

155,3+9,88

42,5+6,32

94,0+3,51

168,1+2,72

60,7+2,2

120+2,81

156+2,0

57,6+1,49

117+2,1

артерийн бага даралт мөнгөн ус

50+2,60

58,6+2,86

60,5+2,12

85+1,98

80+3,3

 
Ном зүй

1. Альшкулов Д. А.} Попова А. П. Особенносги газообмена и линейной ско_ рости кровотока у здоровых детей в условиях предгорья Киргизии. Ж. Вопр. ох раны материнства и детства, 1970,9. —2. Бедалова С. М., Погосбеков Л. М. 06 адаптации организма человека к высокогорью (Большой Кавказ). В кн.: Проблемы биоклиматологии и климатофизиологии. Новосибирск. 1970. — 3. Бакулев А. Н., Мешалкин Е. Н. Врожденные пороки сердца. М., 1955. —4. Белоусова М. А., Ро- зинова Н. Н., Комиссарова Н. А. Некоторые показатели внешнего дыхания здоро- вых детей школьного возраста. Ж. Вопросы охраны материнства и детства. 1964, 4, 47. —5: Виницкая Р. С. Дыхание при врожденных пороках сердца. М.9 1970. —6. Вишневский А. А., Галанкин Н. К. Врожденные пороки сердца и крупных со- судов. М., 19Ь‘2. —•7. Грозовская Т. М. О жизненной емкости у детей школьного возраста. В кн.: Иммунология, клиника, профилактика туберкулеза у детей. Сб. 2, Л., 1928, 247. —8. Турусбеков Б. Г. Возрастные особенкости физиологических функций коренных жителей низкогорья среднегорья и высокогорья Киргизии. В кн.: Пробле- мы биоклиматологии и климатофизиологии. Новосибирск, 1970. —9. Комро Д. Т., Фостер Р. Э., Дюбуа А. Б. Легкие, клиническая физиология и функциональные пробы. Медгиз, М., 1961. —10. Навратил М. Пагофизиология дыхания. Медгиз, М., 1967. г—11. Ва1е8 Д. V. С1ш. :5сь, 1952, V. II, р. 203. г-12. Не1тге1сЬ\'Е. РЬуз- 1о1о^1е с!ез КтйегаИегз. 1931, Вс1.1.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны хүрээлэн, захирал академич Т. Шагдарсүрэн


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 602
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК