Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 1(13)
Хуурамч сүрьеэ өвчний эмнэл зүй, нян судлал, эпизоотологи ба эпидемиологи
( Тойм өгүүлэл )

Г. Зуунай Н. Чулуун

 

Хүн, амьтдад хуурамч сүрьеэ өвчнийг үүсгэгч микробын тухай 19-р зууны сүүлчээр анх хэвлэлд нийтлэгдэж байсан боловч бие даасан 'өвчин гэж саянаас үзэх болов. 1953 онд V. МаззЬоН, 1954 онд V/. Кпарр нар, мухар олгойн хурц ба хурцдуу үрэвсдийн эмнэл зүйн шинж бүхий хүүхэд залуусын чацархайн тунгалгийн зангилааны сүрьеэгийн бус үрэвсдийн голомтоос хуурамч сүрьеэ үүсгэгчийг олж морфологийн өвөрмөц шиижтэй болохыг нь тогтоожээ. Үүний дараагаар Европын олон оронд чацархайн тунгалгийн зангилааны хуурамч сүрьеэг илрүүлжээ. (Н. Мо11аге1 ба бусад 1960, Р. И. Кузмайте, Г. В. Ющенко, О. А. Михайлова ба бусад 1966).

1966 онд В. А. Знаменский, А. К. Вишняков нар алс дорнодын улаан эсэргэиэ төст халуурал гэж нэрлэгдэж байсан өвчнөөр өвчлөгчдөөс хуурамч сүрьеэгийн савханцрыг олжээ. Өвчин нь голдуу нэгдсэн гад тогоотой, нийтийн байранд суугчдын дунд бөөнөөр гарч эмнэл зүйн өвөрмөц идрэлтэй явагддаг болох нь батлагдаж эрдэмтдийн анхаарлыг улам ихээр татах болов.

Одоо үед хуурамч сүрьеэ нь Австралиас бусад бүх тивд, Зөвлөлт Холбоот Улсын Алс дорнод, Чукот, Камчатка, Сахалин (хам- гийн их) Свердловск, Кемеров муж, Ленинград, Ставрополь, Москва Латив зэрэг газар тохиолдож байна.

Нян судлал. Хуурамч сүрьеэг үүсгэгч Уегз^Ша рзеис!о1иЬегси1о- 313 савханцар нь (дунджаар урт нь 0,8—1,3 р., өргөн иь 0,4—0,7 р.) зууван хэлбэртэй, аналины бүх будгаар будагдах боловч граммаар будагдахгүй, тасалгааны температурт (18°) өсгөвөрлөхөд хөдөлгөөнтэй, харин 28—37°-т хөдлөхгүй, захаараа буюу туйлширсан байрлалтай, 3—5 шилбүүртэй, спор үүсгэхгүй, харин бүрхүүлтэй (капсул) аэроб юм. Энэ нь тэжээлт орчинг голдоггүй мах пептоны агар, шөлтэй орчинд хялбархан үржиж ядмаг орчинд ч ургаж чадна. Ургуулах орчны нь рН 7,2—7,4 температур нь 22—28° байвал тохиромжтой боловч 5,5—10 рН, 4—40°-т амархан үржинэ. 37°-т өсгөвөрлөхөд (18—24 цагийн дараа барзгар, 22—28°т тэгш өсгөвөр өгнө. Хуурамч сүрьеэгийн савханцар нь тэжээлт срчинд диссоциаци хялбар өгч шөлөнд булингартах („8“ хэлбэр) ба хуруу шилний ёроолд хөвөн маягийн тундас үлдээнэ (К хэлбэр).

Савханцар нь индол үүсгэхгүй, аммиакийг ялгаруулан, хүхэр ус төрөгчийг үүсгэж чадна. Нитратыг ангижруулж глюкоз, галактоз, мальтоз, рамноз, глицерин, маннитийг хий үүсгэхгүйгээр хүчил болтол нь задалж чадах ба харин лактоз, сахароз, дульцитийг задлахгүй, уураг, фибриныг задлахгүй, сүүг коагуляц болгохгүй (В. М. Туманский, 1958, Г. В. Ющенко, 1963, Т. А. Шарапова ба бусад, 1969 Н. Ф. Дашкова, И. Б. Павлова, 1970)

Хуурамч сүрьеэг үүсгэгч нь гадаад орчинд нилээд тэсвэртэй, газрын хөрсөнд жил илүү, буцалсан усанд жил хүртэл, түүхий усанд халуун хүйтнээс шалтгаалан 46-аас 244 хоног, хүнсний зүйлд 18—150 хоног, идэшний ногоонд 21 хоног хүртэл хадгалагдаж чадах ба сүүнд үржиж ч чадна. В. О. Инатович ба бусад 1968, Г. Д. Серов ба бусад 1968.

Хуурамч сүрьеэгийн савханцар 15°-аас 25°-ын хүйтэнд хялбар зохицож, +100° халаахад 3—5 минут тэсэж, нарны шууд гэрэлд хатаахад амархан үхнэ. Лабораторид ашиглагддаг ариутгагч бодисууд уул савханцрыг хялбар устгана.

Хуурамч сүрьеэгийн савханцар олон дүрсийн амьтад, ялангуяа мэрэгчдэд өвчин үүсгэнэ. Түүний хоруу чанар нь их хэлбэлзэлтэй. Их хоруу' чанарт (ЬВ = 12,6 —20) савханцрын зэрэгцээ ердийн (ЬВ= = 72 — 2000) ба сул (1Т) = 20,000 ба түүнээс дээш) хоруу чанартай савханцар байдаг. Нэг штаммын хоруу чанар лабораторийн амьтдад янз бүр байна.

ХСС нь (хуурамч сүрьеэгийн савханцар) серологийн 5 хүрээнд хуваагдана. Хүнээс 1-р хүрээ (92%), 3-р хүрээ (7%), 4-р хүрээ (0,9%) олджээ. ЗХУ-д 2 ба 5-р хүрээ олдоогүй байна. (Л. А. Тимо- феева, В. Я. Головачева, 1963, Г. В. Ющенко, 1963,'Т. А. Щарапо- ва ба бусад 1969).

Уг савханцрын 1 ба 3-р хүрээ нь гадар хор (экзотоксин) бусад хүрээ нь дотор хор (эндотоксин) гаргана. Биохими, өсгөвөрлөл, антигены чанараараа тарваган тахал, сальмонеллийн В. Д. Н. бүлгүүд, цусан суулга ба гэдэсний савханцартай төстэй (В. И. Туманс- кий, 1958, И. Л. Мартиневский, 1969) Тарваган тахлын савханцраас ялгахын тулд бүтэн өсгөвөрлөл, биохими, өвчян үүсгэх чанаруудыг харьцуулан үзэх нь зүйтэй.

Эпизоотологи. Хэвлэлийн тоймоос үзэхэд хуурамч сүрьеэгийн савханцар нь 87 дүрс амьтдыг өвчлүүлж байгаагийн 60 нь сүүн тэжээлтнээс (туулайн отряд, мэрэгчид, хорт шавьж, махчин, хос ба хос бус туурайтан, сармагчин зэрэг) 27 нь шувууны ангиас олджээ.

Хуурамч сүрьеэгийн савхаицар мэрэгч амьтдын  паразит болох нь одоо үед нэгэнт нотлогджээ. Энэ отрядын зэрлэг ба хот сууринд амьдрагч 27 төрлийн амьтанд идэрсэн юм (О. А. Михайлова, Т. И. Якунина, 1960, Г. В. Ющенко, 1963, А. Я. Жиров ба бусад 1965)

Хуурамч сүрьеэгийн савханцар хүнээс зайдуу, мэрэгч ба шувуунд байдаг нь уг савханцар байгалийн тохиромжтой нөхцөлд хаана ч амьдарч чаддагийн нотолгоо юм. Энэ өвчин байгалийн голомтоос гадна хүний амьдран орших газрын голомттой байна. (Г. В. Ющенко, 1970). Орчин үед хүн оршин сууж байгаа газрын мэрэгчид, бог ба бод мал, гахай, муур зэрэгт уг өвчнийг үүсгэгч байгааг нилээд судалжээ. (Г. В. Ющенко 1963).

Хуурамч сүрьеэгийн савханцар хот суурин газрын мэрэгчдэд илрэхдээ хотын төвөөсөө захад 3—5 дахин, ногоо хадгалах газар амьдарч байгаа мэрэгчдэд талын ба гэрийн хулганаас 8—10 дахин илүү байна. Мэрэгчдийн өвчлөл жилийн турш тохиолдох боловч өвөл хаврын удиралд илүү ажээ. (Т. К. Климова, 1956, Г. В. Ющен- ко 1957, 1963, А. Я. Жиров, 1970, К. В. Нацкий, В. О. Игнатович, 1970, А. А. Тимофеева ба бусад 1970).

Мэрэгчдэд уг өвчин хурц ба архаг явцтай байж голдуу ходсод гэдсийг гэмтээх бөгөөд гэрийн’ хулгана нь түгээмэл, генерадизо- ванный хэлбэрээр өвчиднө. Өвчин үүсгэгч ялгадсаар дамжин гадагш гарч мэрэгчид олноор бөөгнөрөх үед хоол тэжээлийн замаар халдварладаг байна. (Г. В. Ющенко 1963).

Мэрэгчдийн дунд өвчин тархах зам тодорхой судлагдаагүй. Зарим шувууд амьтдын янз бүрийн бөөс Сега1арйЬу11из9 Гер1орзу11а, МеорзуПа, С1епорЫа1тиз, хачиг Оегтасеп1ог, Лхобез, Наето1ае1арз-т илэрчээ. Н. И. Ульянова, 1961, А. Я. Жиров, 1965, О. А. Михай- лова ба бусад 1966, Е. Н. Хваценко ба бусад 1966, С. М. Кошкин ба бусад 1960). Гэвч хуурамч сүрьеэг тараагч эдгээр амьтдын нөлөөг тууштай тогтоож чадаагүй байна. Туршлагаас үзэхэд амьтны бөөсөнд савханцар удаан хадгадагдаж байсан боловч бөөсөөр дамжиж бусад амьтагд тараагүй билээ. (Г. В. Ющенко,-1963, Л. Н» Клас- совский, В. А. Бчбикоза 1971). Үүнээс үндэслэн, хуурамч сүрьеэ нь идэвхтэй тараагч өөрийн хадгалагчгүй, халдвар тарахдаа бөөгнөрсөн мэрэгчдэд хоол тэжээлийн зам чухад нөлөөтэй гэж судлагчид үзэж байна.

Хуурамч сүрьеэгийн голомт байгальд удаан оршин тогтносон боловч сүүлийн үед хүн ам одноор нягтран сууришсан хот газар мэрэгчид бөөгнөрөн орогнож байгаагаас болж уг өвчин хоол тэжээлийн замаар тархаж гэрийн тэжээмэл амьтдыг (гахай, тахианы ферм) нилээд өвчлүүлж байна. Мөн муур хуурамч сүрьеэгийн хурц ба хурцавтар хэлбэрээр өвчилж өвчин үүсгэгчийг удаан хугацаагаар ялгаруулдаг болох нь нотлогджээ. Ийнхүү хуурамч сүрьеэгийн халдвар мэрэгчдээс гэрийн амьтанд дамжсанаар уг өвчин хүнд халдах өргөн боломж бий боддог байна.

Эпидемиологи. Энэ өвчин орчин үед хот, хотжисон тосгоны хүн амд техиолдох боловч өвчин тараагч нь мэрэгч боловч хүнд халдварлуулах уг сурвалж нь гахай, тахиа муур зэрэг гэрийн тэжээвэр амьтад юм.

Хүмүүсийн өвчлөл нь улирлын чанартай гарч мэрэгчдийн өвчлөл ихсэх өвөл хаврын цагаар адилхан ихэсдэг байна. 2 сараас өвчлөл ихсэж 5-р сард дээд хэмжээндээ хүрээд 6 сараас буурч эхэддэг. (А. К. Вйшняков, И. П. Григорьян, Т. И. Якунин, 1969, Г. В. Ющен- :ко, 1970).

Хуурамч сүрьеэгийн савханцар нь халдваржсан амьтдын өтгөн, .шээсээр гадагш гарч түүгээр бохирлогдсон зүйлсийг нь хүн хэрэглэх буюу идэх үед өвчилдөг .бөгөөд ялангуяа идэшний ногоо, ногоо хадгалах байрны чийгтэй шал, хана, тавиуруудад уг микроб амьдарч чаддагаас халдварын годомт болох нь цөөнгүй гэжээ. (В. А. Знаменский 1969, А. К. Вишнякова ба бусад, И. П. Григорьян, Т. *И. Якунина, 1969, А. А. Тимофеева ба бусад 1970).

Хоол тэжээлийн замаар халдварлах нь мэрэгчдийн бөөгнөрөлтэй холбоотой боловч уг нөхцөлд хүнийг өвчлүүлэх дамжуулагчийг тогтооход ихээхэн төвөгтэй юм, Савханцар нь ногоо ба хоол ундны зүйлд үржиж чаддагаас хүнд их хэмжээгээр халдах боломжтой. Уг микроб гаднын орчинд ихээхэн тэсвэртэйгээс бага температурт ч үржиж чаддаг (Г. Д. Серов ба бусад 1968) бөгөөд ийнхүү орчин байгалийн нөхцөлөөс хамааран их ба бага хоруу чанартай штаммууд олддог байна.

Халдварын эх үүсвэр нь бохирлогдсон хүнсний зүйлийг түүхийгээр хэрэглэх явдал бөгөөд ялангуяа ногоон зуушинд уг савханцар олноор оршиж чадна (А. К. Вишнякова ба бусад, 1969, И. П. Григорьян, ба бусад 1970, В. С. Матковский, О. И. Дмитриев, 1970). Мөн усаар дамжиж халдварлаж болно. Зарим эрдэмтэд урсгал усанд өвчин үүсгэгч байхыг илрүүлж байв (О. П. Лазарев ба бусад, 1969, А. А. Тимофеев, ба бусад 1970) 1968 онд Б. С. Пудрин,


1970 онд В. К. Кузнецов нар хуурамч сүрьеэгийн эх үүсвэр нь хүн байж болно гэж бичжээ. Гэвчгэр орны нөхцөлд хүнээс хүнд уг өвчин халдварлаж байгаа хөдөлшгүй баримт одоо болтол олдоогүй байна.

Эдгээрээс үзэхэд хуурамч сүрьеэгийн савханцар нь хоол боловсруулах эрхтний замаар дамжин халдварладаг нь илэрхий юм. Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдийг асран хүмүүжүүлэх ба сургууль соёлын байгууллагууд өсөж, нийтийн хоолны газрууд олширч байгаа нь өвчлөл нэмэгдэхэд зохих нөлөө үзүүлж байна.

Иймээс нийтийн хоолны газрын ариун цэвэр, эрүүл ахуйн дэг журмыг сахиж байх нь хуурамч сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, чухал арга хэмжээний нэг мөн.

Эмнэл зүй. Хуурамч сүрьеэ нь дахилтын үедээ харшлын үзэгдэл бүхий, үе мөч, ходоод гэдэсний замыг гэмтээж ерөнхий хордлогод оруулдаг үечилсэн явцтай халдварт өвчин юм. Хуурамч сүрь еэгийн эмнэл зүйн хэлбэр нь хэдийгээр олон янз боловч эрдэмтэд сайтар судлан бичиж байгаа юм. (В. А. Знаменский, А. К. Вишня- ков 1967, С. В. Карпок, Б. Л. Шура-Бура, 1967? А. К. Пиотрович, 1967, И. М. Ролыциков 1968, В. В. Смертин, 19689 Г„ П. Сомов, 1968, И. Ю. Залмовер, 1969, В. С. Антонов, Е. Н. Исаев, 1970, М. А. Бо- рисова, 1970 г. м)

Уг өвчин хооронд нь нарийн зааглаж болохооргүй хэд хэдэн үе шаттайгаар явагдана. Нууц үе нь 3—19 өдөр (голдуу 5—7 өдөр)' байдаг. Эхнийхээ үед чичрүүдэс хүрэх, толгой өвдөх, булчин үеэр өвдөх, хамар уруулын гурвалжин хөхөрч, нүүр улайх, нүдний эвэрлэг, уураглаг бүрхэвч, хүзүү, цээжний дээд хэсгээр улайдаг. Дараа нь хоолой, гүйлсэн булчирхай хавдаж болно. Зөөлөн тагнайд цэгчилсэн цусан толбо буюу тууралт гарч хөлийн ул, гарын алганы судас тэлэгдэж улайх ба хавагнах ч явдал байдаг. Хэл голдуу цагаан өнгөртэй байна. Амьсгалын дээд замын үрэвслүүд хавсарч шуухинаатах ханиалгах, уушгинд хуурай, нойтон-хэрчигнүүр сонсогдох зэрэг шинжүүд үзэгдэнэ. 39° хүртэл халуурах ба зарим үед үүнээс илүү ч байж болно. Хордлого янз бүрээр илэрч, хүнд үед түр зуурын ухаан баларталт болж эйфорийн үзэгдэл ч ажитлагдаж болно.

Хордлого нь жижиг хүүхдэд их тод илрэх ба өвчний эхний хоногт ч оврогийн байдалд орж болно. Энэ үед тодорхой эрхтэн системийн гэмтсэн шинжүүд голдуу клэрдэг. (Полиартрит, баруун ха- вирган доогуур өвдөх, бөөлжис цутгах, бөөлжих, унгах, хэвлийн баруун доод хэсэгт өвдөх ба дарахад хий шаржигнах) өвчний эх- ний үе нь 1—4 өдөр үргэлжилж тууралтаар төгсөнө. Үүний дараа уг өвчний ид үе эхэлнэ.

Өвчтөний биеийн ерөнхий байдал ид үед ихээхэн хүндэрч, хорд- лого нь ихсэж 40° хүртэл халуурна. Толгойн өвдөлт ихсэж, толгой эргэнэ. Хүнд үедээ менингизмын шмж үүснэ. Нүүр, хүзүүний улайлт ихсэж, тавхай, сарвууны хаван тодорч ирнэ. Энэ үедээ хэлний цагаан өнгөр нь ховхорч улаан болно. («гүзээлзгэнэ шиг хэл»). Хоолойн улайлт ба хавагналт нь ихсэх боловч эрүүний дорхи ба гүйлсэн булчирхайд идээт өнгөр хэзээ ч үүсдэггүй. Энэ үеийн тодорхой шинж нь улаан эсэргэнэтэй төстэй цэгчилсэн тууралтууд илэрч их биеийн хажуу, хоёр хөлийн дотор гадаргуу, хэвлийн доод хэсэг, гарын гадна гадаргуу, өвдөг, шуу сарвууны арьсаар голдуу гарах боловч заримдаа бүх биеэр тархан туурдаг. Харин нүүрээр тууралт гарахгүй. Заримдаа цус харвалтын элементүүд ажиглагдана. Энэ үед хэсэг газрын гэмтлүүд эхэлж үзэгдэх буюу давшин тодорч бие даасан өвчний шинж чанартай болж ирдэг. (полиартрит, гепатит, илеит, мезентериаль лимфаденит)

Арьс салст шар өнгөтэй болж элэг бага зэрэг томорч болно. Зүрхний цохилт түргэсэн, авиа нь бүдгэрч, цусны даралт багасаж ирэх бөгөөд зүрхний оройд агшилтыи шуугиан сонсогдоно. Мөн пастернацкийн шинж хааяа илэрч болно.

Өвчдай ид үе нь 3—7 өдөр үргэлжлээд тууралт нь арилах ба хүндрэлгүй бол эдгэрэлтийн үе залгана. Өвчтөний биеийн байдал сайжирч, халуун нь буурч, улайлтууд арилна. Тууралтын орон дээр бор өнгийн нөсөөтөл үлдэнэ. Өвчдөгсдийн 50 хувь нь ийм замаар эдгэрэх боловч тал хувьд нь 5—7 хоногийн дараагаар өвчин дахидаг байна.

Хуурамч сүрьеэгийн дахилтын үргэлжлэх хугацаа нь 15 өдрөөс илүүгүй. Анхны дахилт илааржсанаас 5—7 хоногийн дараа 2 дахь дахилт болж дараалан 3, 4 удаа дахиж болно. Дахилтууд нь хүч, үргэлжлэх хугацаагаараа түрүүчийнхээсээ бага байна. Харин дахилтын эхлэл нь чичрүүдэс хүрэх, халуун нэмэгдэх, хордлогын үзэгдэл бий болох зэрэг шинжээр аажим буюу огцом аль ч хэлбэрээр эхэлж болно. Дахилтын үе дэх гол аюул нь тодорхой эрхтэн системийг шинээр гэмтээх буюу хуучны нь үгдрүүлнэ. Ходоод, нарийн бүдүүн гэдэс, элэг, цөс, үе мөчний үрэвсэл, чонон хөрвөш зангилаа маягийн хоёрдогч улаан тууралт, чацархайн тунгалгийн гбулчирхайн үрэвсэд үүснэ. Ходоод, нарийн гэдэсний үрэвсэл нь 7,6%-д тохиол- дож дотор муухайрах, бөөлжих, унгах, хэвлийн баруун доогуур ба баруун хавирганы дор, хүйс, аюулхай орчмоор өвдөх шинжүүдээр ЭХЭЛНЭ.

Элэг, цөсний хүүдийн хурц өрөвсөл нь 9,6%-д тохиолдон арьс салст нь шарангуй өнгөтэй байж элэг 2,5 см хүртэл хавирганы нумаас доош томсрч цусанд билирубин, шээсэнд уробилин ихсэнэ. Хааяа дэлүү томордог (элэг дэлүүний хам шинж)

Цутгалан гэдэсний үрэвсэл (73,4%)-ийн үед гэдсэн дээр ихээхэн евдөх учир өвчтөн албадмал байдалд байж болно. Тэмтрэхэд хэвлийн хана чангарсан, мухар гэдэсний орчимд хөндүүрлэсэн байх бөгөөд хий хоржигнож мэдэгдэнэ. Зарим тохиолдолд хэвлийн гялтан чангардаг учир өвчтөн мэс заслын тасагт очих нь цөөнгүй.

Хагалгаагаар өнгөц улайж, судсууд нь өргөссөн буюу ховор тохиолдолд буглаатсан мухар олгой, хааяа мухар гэдэсний орчимд түүний нугалаа бүнхрээр нь үхжил болж орчны нь тунгалгийн булчирхай үрэвсэж улайсан зэрэг байдал илэрдэг байна.

Их удаан явцтай зарим тохиолдлын үед бүдүүн гэдэсний угийн чацархайн бүлэг булчирхай томорч (10—15 см хүртэд) бүх чацархайн дагууд тунгалгийн зангилаанууд олшрон хорт хавдрын үсэрхийлэлтэй (лимфсарком) төстэй болно.

Хуурамч сүрьеэгийн үе дэх цусны өөрчлөлтийн онцлог нь цагаан цогцос зүүн тийшээ ихсэж, улаан цогцсын тунах урвал 20— 30 мм/цаг хүртэл хурдасна. Эрхтэнд гарах өөрчлөлтийн байдлаас болж хуурамч сүрьеэг гэдэсний, улаан эсэргэнэ маягийн үе мөчний, шарлага ба үжил хэлбэрийн гэж хувааж үздэг.

Гэдэсний хэлбэр нь хамгийн олонтаа тохиолдох (50%) бөгөөд энэ үед голчлон ходоод гэдэсний зам гэмтэж ходоод, нарийн гэдэсний үрэвсэл болно. Улаан эсэргэнэ маягийн хэлбэр нь 2-рт (20%) орж тууралт ба хордлого, халууралтын үзэгдлүүд зонхилох бөгөөд хэсэг газрын гэмтлүүд үзэгдэхгүй, мөн дахилт, үгдрэд энэ үед байдаггүй. Үе мөчний хэлбэр нь 15%-д тохиолдоно. Гол шинж тэмдэг нь үеийн гэмтлээр илэрнэ. Шарлагын хэлбэр нь эдэгний паренхим эдийн үрэвслийн шинжээр илэрнэ. Бие даасан өөр хэлбэр 6— 7%-д тохиолдоно. Үжлийн хэлбэр нь (2%) бүхий л үе шатандаа тод илэрч өвчин хүндээр явагдах ба хордлого, тууралт, халууралтын хам шинжүүд гарна.

Хуурамч сүрьеэ нь явцын хувьд янз бүр байж болно. Хүнд хэлбэр нь (13%) хордлого ихтэй, өндөр халууралтай байх ба ялангуяа бага насны хүүхдэд өвчин нь хордлогот биж, цус харвалт маягийн тууралтуудаар илэрч дотор эрхтиий үйл ажиллагааг ихээр гэмтээж,, дахилт өгдөг байна. Өвчний хүндэвтэр хэлбэр нь 26%-д, хөнгөн нь 60%-д тохиолдоно гэж үздэг. Зарим тохиолдодд өвчин нь эргэх хэлбэрээр явж бие ерөнхийдээ тавгүй байх, үл мэдэг халуурах, хоолой, нүдний салст, нүүр улайх, ханиалгах, шуухниатах зэрэг амьсгалын дээд замын үрэвсэл маягаар явагдаад өнгөрч болно. Биеийн байдал нь 3—5 дахь өдрөөс сайжрах авч дахиж болно.

Хуурамч сүрьеэ нь оношийг зөв, эрт тогтоосон ихэнх тохиолдолд тавилан сайтай. Өвчний явц нь хүнд удаан байдаг хэдий ч үхэл нь ойролцоогоор 0,3% байна. Тавилан нь хордлого ихтэй үед ялангуяа бага хүүхэд элэгний болон бусад хүнд хэлбэрийн хууч өвчтэй хүмүүст хүндрэлтэй байна. Өвчин нь эдгэрэхдээ ихэнх тохиолдолд ул мөргүй байх боловч хүндээр дахин өвчлөгчдийн ходоод, гэдэс, элэгний талаас хүндрэл үүсдэг.

Хуурамч сүрьеэгээр өвчлөгчдөд бат биш дархлалт үүсэж дахин өвчлөх явдал бага байх бөгөөд (Е. Ш. Кутиков 1971,-ийнхаар 3 удаа тохиолджээ) явц нь хөнгөн байна.

Лабораторийн оношлолт. Хуурамч сүрьеэг оношлоход түүний эмнэл зүйн олон хэлбэрээс болж улаан эсэргэнэ, элэгний паренхимт эдийн үрэвсэл, үе мөчний хэрлэг, мухар олгойн үрэвсэл, Кроны өвчин, арьсны зангилаа маягийн улайлт зэрэг өвчнүүдээс ялган оношлоход түвэгтэй болдог байна. Иймээс хуурамч сүрьеэгийн лабораторийн оношлолт нь хүн, амьтны энэ өвчнийг таних орчин үеийн найдвартай арга болж байгаа юм. Бактериологийн шинжилгээнд материал авахдаа өвчтэй хүний өвчний хэлбэрээс шалтгаалан баас хөөмий орчмын шүүс, цус, чацархайн тунгалгийн булчирхай ба буглааны ялгадас, гэдэсний тайрагдсан хэсэг зэргээс авч болно.

Амьтдаас бол цус ба эрхтний хэсгээс авч болно. Мөн шээс, цэр өвчтөний хэрэглэж байсан зүйлсийн угаадас, хоолны шавхруу зэргээс авч болно.

Хуурамч сүрьеэгийн микробыг ялгахын тулд уг материалыг баяжуулсан орчинд тарьж 0—4°-ын температурт 15—20 хоног ургуулна. 3—4 өдөр тутамд баяжуулсан орчиыг тусгай хатуу орчинд шилжүүлэн тарина (Г. Д. Серов, ба бусад 1967). Серовын орчинд ургасан хуурамч сүрьеэгийн микробын колонийг гэдэсний бүлэг микробоос сайтар ялгах хэрэгтэй. 28°-ын температурт колони нь 5—8 талстын (ирмэгтэй) хэлбэртэй болж 37°-ын үед ирмэг зах нь тэгш биш (амёб маягийн) болно. Колонийн голд удаан өнгийн тав үүсэж нилээд тод зурагтай, хуурайдуу, бүдэгхэн өнгөөр гялалзах ба бүх л тэжээдт орчны гадаргуугаас амархан садна. Ялгаж авсан өсгөврөө цааш нь сулхан шүлтлэг ердийн тэжээлт орчинд ургуулан судалж дараахь цогц шинжүүдийн үндсэн дээр адилтгал хийж үзнэ. Үүнд: Түрхцэн дэх бактерийн өнгө ба хэлбэр дүрс, хөдөлгөөн,, биохимийн идэвх, тусгай сийвэнтэй наалдах байдал, мөн өвөрмөц бактериофагтай харьцах харьцаа, лабораторийн амьтанд үүсгэх эмгэг анатомийн өөрчлөлт зэрэг болно. Серологийн шинжилгээний хамгийн тархмал аргын нэг нь наалдуулах урвал юм.

Өөрийн нь эсрэг төрөгчийг гаргаж авахын тулд штаммын типийг ашиглаж 22°-ын халуунд хатаах ба 2,5 цагийн турш усан ваннад байлгалс үхүүлнэ. Наалдуулах урвалыг нийтээр хэрэглэдэг эзлэхүүний аргаар тавьдаг байна. Эсрэг бие агуулсан цусыг шинжлэхдээ өвчний 2-оос 3 дахь буюу 5 дахь долоо хоногт нь давтан авсан цусыг сийвэн болгон үзэх нь тохиромжтой юм.

Оношийн титрий нь 1:200 гэж үздэг. Сүүлийн жилүүдэд хуурамч сүрьеэг оношлоход шууд биш цус наалдуулах урвалыг (гемаг-глю- тинаци) хэрэглэх нь зүйтэй гэж А. М. Королюк зөвлөж байна.Хуурамч сүрьеэгийн микробыг наалдуулах урвал нь өвчний 1 дэх, заримдаа 2—3 дахь өдрөөс илэрдэг. Наалдах урвалын үзүүлэлт нь 2 ба 3 дахь долоо хоногийн үед хамгийн сайн байж түүнээс цааш түргэн буурна.

Хуурамч сүрьеэтэй хүнээс авсан материалын лабораторийн су- далгааны үе дэх бкологийн сорид нь шийдвэрлэх ач холбогдолгүй юм. Учир нь амьтанд үргэлжид үхлийн халдвар болж чадахгүйд оршино. Харин энэ арга нь мэрэгчдийг олноор нь судлах үед хэрэглэгдэнэ. Хоруу чанар ихтэй штамм нь лабораторийн амьтдыг голдуу 3—7 хоногт үхүүлэх ба сулавтар нь 10—12 хоногт үхүүлэх буюу үхүүдэхгүй ч байж болдог байна. Эрт үхсэн лабораторяйн амьтдын арьсны судас нь ихээр тэлж улайсан, цус харваж хавагнасан, эдэг дэлүү нь томорсон зэрэг эмгэг байдлууд илэрдэг. Уг амьтан хожуу үхсэн бол микробыг хийсэн газар ба орчны иь тунгалгийн зангилаа, элэг дэлүү, уушгинд үхжил үүссэн байна. Үхсэн амьтнаас өсгөвөр ургуулахдаа бүхий л эд эрхтнээс авч болох ба харин амьд үлдсэн амьтдын микроб хийсэн буюу гэмтсэн эрхтнээс авдаг байна.

Хүн, амьтдад гарах эмгэг дүрсийн өөрчлөлт нь өвөрмөц онцлогтой байна. Хамгийн тодорхой шинж нь янз бүрийн хэмжээтэй саарал юм уу шаравтар өнгийн гранулемууд байдаг. Уг гранулемын бичил бүтэц нь 2 хэсэгт хуваагдана. Үүнд: хөгжлийн нь эхний үе шат болох хучуур эсээс тогтсон төвийн хэсэг, ихэнхдээ димфоцит, лейкоцит, бас хааяа Ланргансын аварга эсээс бүтсэн захын хэсэг байна. Гранулемын төвд үхжил амархан үүсэж, нейтрофилийн лейкоцит давамгайлна. Захаар нь фибробластууд цугларч холбогч эдэн бүрхэвч (капсуд) үүснэ. (Р. С. Кодесник, 1960, Р. И. Кузмай- те, Е. И. Сталифайтите, 1967 он)

Харшил урвал нь амьтдад (усан гахай) толгой дараалан үүсдэг боловч (М. И. Юнусова, 1966) хүнд төдийлөн өргөн хэрэглэгддэггүй байна.

Эмчилгээ. Хуурамч сүрьеэгийн эмчилгээнд антибиотикийг хэрэглэнэ. Левомицин тетрациклиныг 0,5 гр-аар өдөрт 4 удаа уулгаж стрептомкциныг 500,000 нэгжээр 12 цагаар тарина. Антибиотикийн эмчилгээг 2 долоо хоногоос багагүй хугацаагаар хийх нь үр дүн сайтай. 2 антибиотикийг ээлжлэн өгөх нь (7 хоногоор) бүр ч тохиромжтой байна. Эмчилгээнд харшил, хордлогын эсрэг ба шинж тэмдгийн эмчилгээг заавал хавсран хийх шаардлагатай (Н. С. Сазанов, 1971).

Урьдчилан сэргийлэлт. Хуурамч сүрьеэгийн өвөрмөц сэргийлэлтийг одоогоор бүрэн боловсруулаагүй байна. Халдварын год эх үүсвэр нь мэрэгчид учраас урьдчилан сэргийлэх арга хэмжээ нь тэднийг устгахад чиглэгдэх ёстой. Хоол хүнсний газар ажиллагчдын ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмд хяналт тавьж хүнсний байгууллагууд эрүүл ахуйн дэглэмийг чанд сахих нь бүхнээс чухал юм.

Ном зүй

1. Антонов В. С., Исаев Е. Н. Первая межобл. научно-практич. конфернция но псевдотуберкулезу человека. Владивосток, 1970, 67—/0. —2. Борисова М. А., Никольская Г. А. Сазанова А. П. Первая межобл. научно-практич. конференция по псевдотуберкулезу человека. Владивосток, 1970, 71—74. —3. Будрин Б. С., Куз- нецов В. Г.. Сигалов О. И., Четырин В. А. Тезисы научно-практич. конференции. Владивостокский мед. институт, 1968, 1, 34—35. —4. Витняков А. К., Знаменский
В. А. Игнатович В. О. и др. Особоопасные инфекции в Сибири и на Дальием Вос- токе. 1966, 7, 70—73. —5. Вишняков А. К., Залмовер И. Ю., Знаменский В. А. и .др.Тр. Владивост. ИЭМГ, 1969. 4, 203—209. —6. Григорьян И. П., Борисова М. А. Зеленский А. А. и др. Природноочаговые болезни Урала, Сибири и Дальнего Вос- тока. Свердловск, 1969, 163—165. —7. Григорьян И. П. Шарапова Т. А., Рожкова Л. П. Первая межобл. научно-практич. конференция по псевдотуберкулезу челове- ка. Владивосток, 1970, 36—39; —8. Дашкова Н. Ф. Пацлова И. Б. Первая межобл. научно-практич. конференция по псевдотуберкулезу человека. Владивосток 1970 7—9. —9. Жиров А. Я. Тр. Владивост. ИЭМГ, 1965, 3, 149—152. —10. Жиров А. я! Первая межобл. научно-практич. конференция по псевдотуберкулезу человека. Вла- дивосток, 1970, 53—56. —11. Жиров А. Я., Якунина Т. И. Михайлова О. А. и др. Тезизы докл. итог. научн. конферен. Владивосток, ИЭМГ, 1965, 33. —12. Залмовер И. Ю., Знаменский В. А., Игнатович В. О. и др. Военно-медицинский журнал, 1969 1, 47—51. —13. Знаменский В. А., Природноочаговые болезни Урала, Сибири и Дальнего Востока. Свердловск 1969, 183—184. —14. Знаменский В. А. Вишняков
A. К. Юбил. конф. посвященная 25-летию Владивосток. ИЭМГ, 1966, 90. -г-15. Зна- менский В. А., Вишняков А.К. Ворен.-мед, журнал- 1967, 3, 52—56* —16. Игнато- вич В. О. Вишняков А. К., Знаменский В. А., Залмовер И. Ю. Ж. мршробиол. Моск- ва, 1967, 7, 24—27. —17. Карюк С. Е. 9 Шура-Бура Б. Л. Военно-медицинский журнал. 1967, 5. 35—38. —18. Классовский Л. Н., Бибикова В. А. Пробл. особоо- пасных инфекций. 1971, 5, 68—70. —19. Климова Т. А. Тр. РосгаЕ-нз-Цону Гос. научно-иссл. противочумн. ин-та, 1956, 10, 149. —20. Колесник Р. С.. Домарадский И. В., Нечецкая Р. М. Изв. Иркутск. противочумн. ин-та Сибири и Дальнего Вос- тока/1960, 23, 75—79. —21. Королюк А. М. Ж. микробиол. Москва, 1959, 1. 121 — 125. —22. Кошкин С. М., Якунина Т. И. Михайлова О. А. Первая межобл. научн. практ. конф. по псевдотуберкулезу человека. Владивосток, 1970, 57. --23. Кузмай- те Р. И., Ющенко Г. В. Хирургия, 1963, 6, 71—76. —24. Кузмайте Р. И., Сгалио- райтите Е. И. Тр. ГУ Всесоюзн. съезда иатанат. М., 1967, 20—24. —25.\\\'Кузнецов
B. Г., Сакович О. С., Сигалов О. И. Первая межобл. научно-практич. конф. по псевдотуберкулезу человека. Владивосток. 1970, 39—41. —26. Кутикэв Е. Щ., Абуш- ^евич П. В., Орлов О. В. Военномедицинский журнал, 1971, 57—59. —27. Лазарев О. Д., Краснов В. Я., Благовидов О. Р. Природноочаговые болезни Урала, Сиби- ри и Дальнего Востока. Свердловск, 1969, 167—169. -^28. Мартиневский И. Л:Био- логия и генетические особенности чумного и близкородственных ему микробов. М., 1969, 295 стр. —29. МатковскийВ. С. Дмитриев О. И. Первая межобл. научно-прак- тич. конферен ция по псевдотуберкулезу человека. Владивосток 1970, 49—51.—30 Михайлова Т. И. Тезизы докл. итог. конф. Владивост. ИЭМГ, 1960, 45—46. —31. Михайлова О. А. , Якунина И. И., Никифорова Л. Н. и др. Ж. микробиол. Моск- ва, 1966, 2, 104—107. —32. Нацкий К. В., Игнатович В. О. Первая межобл. научно- практич. конфер. по псевдотуберкулезу человека. Владивосток, 1970, 62—63. —33. Пиотрович А. К. Вопр. педиатрии хирургии детского возраста. Хабаровск, 1967, 6, 64—69. —34. Ролыциков И. М. Тезизы научно-практич. конф. Владивост. мед. ин- та, 1968, 2, 76—77. —35. Сазанов Н. С. Военно-медицинский журнал. 1971, 6, 51— 53. —36. Серов Г. Д., Вишняков А. К. Знаменский В.А. Лаб. дело, 1967, р11, 694— 969. —37. Серов Г. Д., Игнатович В. О. Вишняков А. К., Знаменский В. А. Ж. микробиол. Москва, 1968, 7, 131—134. —38. Смертин В. В, Жиров А. Я., Агеров Д. Л. Ж. микробиол. Москва, 1968, 4, 113—-117. —39. Сомов Г. П. Григорьян И. П Шарапова Т. А. и др. Тезизы научно-практич. конф. Владивост. мед. ин-та. 1968, 1,17. —40. Тимофеева А. А., Евсеева Т. И., Щербине Р. Д. Федоров Л. И. Первая межобл, научно-практич. конф. по псевдотуберкулезу человека. Владив осток, 1970, 60—62. —41. Тимофеева Л. А., Головачева В. Я. Ж. микробиол. Москва, 1963, 11, 46. —42. \\\'Гуманский В. М. Тр. ндучно-иссл. ин-та. “Микроб^, Саратов, 1958,2, 383— 388. —43. Улгянова Н. И. Ж. микрсгбиол. Москва, 1961, 12,87—91. —44: Хвешенко Е. Н. Кизилова М. Д., Москаленко В. В. Юбил. конф. пссв. 25-летию Владивост. мед. ин-та, 1966, 160. —45. Шарапова Т. А., Сомов Г. П.„ Серов Г. Д. Зеленский А. О. Природноочаговые болезни Урала, Сибири, и Дальнего Востока, Свердловск, 1969, 169—171. —46. Юнусова М. И. Лаб. дело. 1966, 3, 1^0—121 .—47. Юшенко Г. В. Ж. микробиол. Москва, 1957, 1, 114—119. —48. Ющенко Г. В. Дисс. канд. М., 1963. —49. Ющенко Г. В. Ж. микробиол. Москва, 1970 а, 7, 54—57, 50. Ющенко Г. В. ГТервая межобл. научно-практич. конф. по псевдотуберкулезу человека. Вла- дивосток, 1970 б, 41—44. —51. Якунина Т. И. Михайлова О. А., Колесникова 3. К. Природноочаговые болезни Урала, Сибири и Дальнего Востока. г,Свердловск, 1969, 165—167.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1121
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК