Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 1(17)
Эмнэлгийн дунд мэргэжилтний төлөвлөлтийг сайжруулах асуудал
( Судалгааны өгүүлэл )

М. Шагдарсүрэн

 
Абстракт

Среди медицинских работников чнсло лиц с высшим и средним образованиями занимает 51%, в том числе 39,1 % приходится на персонала среднего образования.

Оэщее число работников со средним образованием в 1972 году достигло 9 тысяч и по сравнению с 1952 годом возросло в 5,3 раза.

В настоящее время разрабатываются планы обеспечения средним медицинским персОналом на 1976—1980—1990 годы. Предполагается, что обеспеченность средним медицинским персоналом в 1990 году будет составлять 96 на 10 тыс. населения, в том числе, численность фельдшер-акушерки будет составлять—26,4, сами- тарного фельдщера —3,5, лаборанта—2,2, зубного техника—0,8, медицинской сестры—51,4, фармацевта—6,0 на 10 тысяч населения.

Более правильное соотношение числа персоналов с высшим и средним образованием считается 1:3

Ардын хувьсгалын анхны жилүүдэд өргөн уудам нутаг бүхий, хүн ам тархай суурьшдаг, нүүдлийн мал аж ахуй ноёрхсон манай орны нөхцөлд хүн амд эмнэлгийн тусламж үзүүлэх асуудал хялбар биш байсан. боловч ЗХУ-ын сэтгэл харамгүй тусламж, манай оронд удаа дараа ирүүлсэн эмнэлгийн экспедиц эмч мэргэжилтний хүчин зүтгэлийн үр дүнд эмнэлгийн байгууллагыг хөгжүүлж, боловсой хүчин бэлтгэх явдалд ихээхэн ахиц гарсан юм. Манай оронд үндэснйй эмнэлгийн боловсон хүчин бэлтгэх сургуулийн эх үүсвэр 1029 онд сувилагч бэлтгэх 6 сарын хугацаатай курс байгуулснаар эхэлж одоо эмнэлгийн дээд сургууль 1, дунд сургууль 3, сувилагчийн сургууль сувилагчийн анги 3 тус тус ажиллаж байна.

Манай оронд эмнэлгийн дунд мэргэжилтнүүд эмнэлгийн үйлчилгээнд чухал суурь эзэлж ирсэн ба хойшид ч чухал үүргийг гүйцэтгэх юм. Одоо нэг бага эмчид 532 хүн, нэг сувилагчид 285 хүн ногдож 1972 онд хийгдсэн амбулаторийн үзлэгийн 20,4 %, ор хоног ашиглалтын 2,6.хувь, больницод хэвтсэн хүмүүсийн 4,2 хувь нь бага эмчийн үйлчилгээнд хамрагдаж байлаа. Ойрын ирээдүйд сангийн аж ахуйн тасаг, хөдөө аж ахуйн нэгдлийн бригадад бага эмчийн үйлчилгээ голчлох болно. 60 км-ээс цааш алслагдсан тасаг бригадад бага эмчийн ор ажиллуулахыг зөвшөөрч хүн амын тоог харгалзан бага эмчийн тоог тогтоож байх шийдвэрийг Эрүүлийг хамгаалах Яамнаас гаргасан билээ.

5-р таван жилийн эхний 2 жилд эмнэлгийн дунд мэргэжилтэн бэлтгэх төлөвлөгөө 89,6—101 %-иар биелэгдсэн байна. Эмнэлгийн 23 мянга шахам ажилчдын 51 хувийг эмнэлгийн дээд, дунд мэргэжлийн хүмүүс эзэлж байгаагийн дотор их эмч, эмийн дээд мэргэжилтэн 9% бага эмч 10,9% лаборант 2,6%, сувилагч 21,0%, ам найруулагч 3,5 %-ийг тус тус эзэлж байна.

1972—1973 оны хичээлийн жилийн эхний байдлаар 10000 хүнэйс анагаах ухааны дээд сургуульд 8,9 хүн, эмнэлгийн дунд сургууль болон сувилагчийн сургуульд 14,7 хүн суралцаж байна. Дзэрх тоо баримт; болон эмнэлгийн дунд мэргэжилтнийг 2 жилээс доошгүй хугацайгаар сургах нэгдсэн систем тогтсон явдал нь эмнзлгийн дунд мэргэжлийн боловсон хүчнийг төвлөвлөх аргыг улам боловсронгуй болгохыг зүй ёсоор шаардаж байна.

Эрүүлийг хамгаалахын хэтийн ба жилийн төлөвлөгөө боловсруулах асуудлын түвэгтэй хэсгийн нэг нь боловсон хүчний төлөвлөлт байдаг. Эмнэлгийн боловсон хүчний төлөвлөлт нь эмнэлгийн байгууллагын зохион байгуулалт, хэтийн төлөв, хэрэгцээний норматив, боловсон хүчний ашитлалтаас шууд шалтгаална. Өөрөөр хэлбэл эмнэлгийн дунд мэргэжлийн боловсон хүчний төлөвлөлт нь:

а)  Дунд мэргэжилтний хэтийн хэрэгцээ

б)  Дунд мэргэжилтний хуваарилалт ба ашиглалт

в)   Хэрэгцээнд уялдуулан дунд мэргэжилтнийг бэлтгэх элсэлтийн тоог тогтоох

г)  Мэргэжил дээшлүүлэх зэрэг цогцолбор асуудлаас бүрддэг юм.

Энэ удаа эмнэлгийн дунд мэргэжилтний хэрэгцээ, элсэлтийг зохицуулахтай холбогдсон асуудлыг хөндөж зарим тооцоог хийсэн болно.

  1. Эмнэлгийн боловсон хүчийг бэлтгэсэн тойм. 1939 онд Эрүүлийг хамгаалах Яамнаас боловсон хүчний талаар тавьсан илтгэлд «МАХН-аас авсан арга хэмжээ, үзэл суртлын ажлын үрээр 1939 оны 3-р сарын 1-ний байдлаар мэргэжлийн бага эмч 76, эмнэлгийн жинхэнэ сестра 144, эм найруулагч 3» гэж тодорхойлсон байна.

Эмнэлгийн дунд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэсэн байдлыг; Жилийн төлөвлөгөөтг онуудаар авч үзвэл:

Он                             1947         1952            1960          1965          1970

Бодит тоо                1511           2055         4584          6365            7952

Өсөлтийн хувь           100,0 .       136,0          303,4          421,2       527,3

1970 онд байсан эмнэлгийн дунд мэргэжлийн хүмүүсийн тоог 1947 оныхтой харьцуулахад даруй 5,3 дахин өссөн байна. Эмнэлгийн ;(унд мэргэжилтний тоог мэргэжил тус бүрээр үзэхэд сүүлийн 20 жилд (1952—1972. он) 4,1 —13 дахин өссөн байна.

 

Бодит тоо оноор

Харцуулсан хувь

 Оноор

1952

: 1962

1972

1962 1952

1972

1962

1972

1952

Бага эмч

601

1297

2513

215,8

193,7

418,1

Лаборант

91

   324

601

356,0

185,5

660,4

Гзрийн тех-лаб

16

117

208

731,2

177,8

1300,0

Сувилагч

1187

3707

4832

312,3

130,3

407,1

Шүдний техник

=

=

48

=

в

=

ДҮН

1895

5445

8202

287,3

150,6

432,8

Эм найруулагч

160

523

800

326,8

152,9

500,0

БҮГД

2055

5968

9002

290,4

150,8

438,0

Сүүлийн 20 жилийн дотор эмнэлгийн лаборант, рентген техникч лаборант бэлтгэх ажил нилээд хурдацтай явагдаж, дунд мэргэжлийн бодовсон хүчний хэрэгцээг хангахын тулд түр курс зохион байгуулах журмаар нэмэгдэл боловсон хүчин сургаж байв. Дунд мэргэжилтний эзлэх хувийн жинг дээрх хугацаагаар үзэхэд эмнэлгийн лаборант, гэрлийн техник лаборант, эм найруулагчийн хувийн жин өсч, бага эмч сувилагчийн эзлэх хувийн жин 1,3'—4,1 хувиар буурсаи байна

2-р. хүснэгт

Эмнэлгийн дунд мэргэжилтний мэргэжил бүрд эзлэх хувийн жин он сар

 

 

Мэргэжлийн ялгаа

1952

1962

,1972

Бага эмч

29,2

' 21,7

27,9 '

Лаборант

4,4

5,4

6,7 '

Гэрлийн техник лаборант

0,8

2,0

2,3 , г

Сувилагч

57,8

62,1

. 53,7

Шүдний техник

0,5 , ,,

Эмнэлгийн дунд мэргэжилтний дүн

92,2

91,2

.91,1

Эм найруулагч

7,8

8,8

' ' 8,'9

Б ү г д

100,0 '

100,0

. 100,0

:

 

 

 

 

 

 

 

 

 

• . 3-р ХҮСНЭГТ

10000 хүнд ногдох эмнэлгийн дунд мэргэжилтний тоо, дээд дунд мэргэжилтний харьцаа (мөн онуудаар)

Эмнэлгийн дунд мэргэжилтний хангамж, тү.үний чанарын гол үзүүлэлт бол 10000 хүнд ногдох эмнэлгийн дунд мэргэжлийн хүмүүсийн тоо, дээд дунд мэргэжилтний хоорондын харьцаа юм.

Мэргэжлийн ялгаа

10000 хүнд ногдох дунд мэргэжилтний тоо

Эмнэлгийн ба эмийн дээд мэргэжилд ногдох харьцаа

Бага эмч

7,6

12,7

18,7

3,3

1,2

1,0

Лаборант

1,1

. 3,2

4,5

' '0,5

0,3

0,2

Гэрлийн тех-лаборант

0,2

1,2

1,6

0,1

0,1 .

0,1

Сувилагч

15,0

36,4

36,0

6,6

:■ 3,4

1,9

ШүДний техник

=

8=5

0,3

=

=

=

ДҮН

24,1

53,5

61,3

10,5

5,0

3,2

Эм найруулагч (эмийн

 

,,

 

 

 

-

дээд мэргэжилтэнд харь-

 

 

5,9

0,9

0,5

4,6

цуулсан)

2,0

5,1

Б ү г д

26,1

58,7

67,2

11,4 :

5,5

3,3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1952 онд 10000 хүн амд эмнэлгийн дунд мэргэжилтэн 26,1 ногдож байсан бол 1972 онд 41,1 хүнээр нэмэгдэж, дээд мэргэжлийн нэг хүнд ногдох эмнэлгийн ба эмийн дунд мэргэжилтний тоо 11,4— 3,3 болйс буурсан байна. Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагын зөвлөмжеөр бол дээд, дунд мэргэжилтний харьцаа 1 : 3 байх нь боломжтой гэж үздэг байна. Хойшид энэ харьцааг баримтлан эмнэлгийн дунд мэргэжилтний тоог төлөвлөх ажлыг хийхэд боломжтой юм.

  1. Дунд мэргэжилтний төлөвлөлтийг зохицуулах чухал элемент бол эмнэлгийн дунд мэргэжилтний мэргэжил тус бүрт ажиллагсдаас хорогдох хорогдол, сургуульд суралцаж байгаа сурагчдын суралцах хугацааны завсардалтыг зөвөөр тогтоох явдал юм. Эмнэлгийн дунд мэргэжилтний хорогдол, сургууль засвардалтыг судалгааны аргаар тооцож хараахан гаргаагүй байна. V таван жилийн төлөвлөгөөг боловсруулах үед ажиллаж байгсдын хорогдол, суралцагсдын завсардалтыг урьдчилан тооцож гаргаснаас үзэхэд ажиллаж байгаа дунд мэргэжилтний хорогдол 4—5 хувь, дунд сургуульд суралцагчдын завсардалт 10—13 %, сувилагчийн сургуулийн сурагчид 25—28 дувь байлаа. V таван жилд ажиллаж байгаа бага эмч болон бусад дунд мэргэжилтний хорогдлыг 4 хувь, сувилагчдын хорогдлыг 5 хувиар, дунд сургуульд суралцагсдын завсардалтцг 13 хувь, сувилагчийн сургууль суралцагсдыг 20 хувиар бодож төлөвлөгөөг зохицуулах асуудлыг хийсэн юм.

Дунд мэргэжилтнийг бэлтгэсэн түвшин, хорогдолт, суралцагсдын сургууль засвардалтын хувийг тооцож дүгнэлт хийсэн үндсэн дээр эмнэлгийн дунд мэргэжилтэн бэлтгэхэд ойрын ирээдүйд мөрдөх норматив гаргаж, түүний дагуу дунд сургууль болон сувилагчийн сургуулийн элсэлтийн тогтвортой дундаж тоог тогтоох нь сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, багшлах боловсон хүчнийг бэлтгэх, эмнэлгийн үйлчилгээг сайжруулах асуудлыг шинжлэх ухааны үндэстэй удирдахад чухал болно.

  1. Эмнэлшйн дунд мэргэжилтшй ойрин ирээдүйд байх норматив. Бид ЗХУ-д баримталж байгаа эмнэлгийн дунд мэргэжилтний хэрэгцээний нормативыг баоимталж өөрийн орны эмнэлэг үйлчилгээний онцлогт уялдуулан 10000 хүн амд байх эмнэлгийн дунд мэргэжилтний хэрэгцээний нормативыг 5 жилийн зайтайгаар тооцож гаргасан юм. 4- хуснэгт

10000 хүн амд байх эмнэлгийн дунд мэргэжилтнийг тооцсон норматив

Мэргэжлийн ялгаа

1972

1975

1980

1985

1990

Бага эмч

18,7

20,5

24,0

24,8

26,4

Эрүүл ахуйн бага эмч

 

1,9

2,4

3,0

3,5

Лаборант

4,5

5,6

5,6

5,7

5,7

Гэрлийн техникч

1,6

1,9

2,0

2,0

2,2

Шүдний техникч

0,3

0,3

0,4

0,6

0,8

Сувилагч

36,0

40,3

46,0

49,9

51,4

Эм найруулагч

5,9

6,3

6,0

6,0

6,0

ДҮН

67,2

76,8

86,4

92,0

96,0

Уг тооцооны норматив нь ЗХУ-ын 1980 онд мөрдөх тооцооны нормативаас бага эмчийн тоо дээгүүр, сувилагчийн тоо доогуур гарсан ба бусад дунд мэргэжилтний тооны хувьд ойролцоо тооцогдсон болно. Эмнэлгийн дунд мэргэжилтний тоо 1960—1975 онд 2,3 дахин өссөн бол ирэх 15 жилд дээрх нормативаар нэмэгдүүлнэ гэж үзэхэд 9 дахин өсөх юм. Эмнэлгийн дунд мэргэжилтний өсөлтийг хангахын туд ажиллаж байгаа хүмүүсийн хорогдол, суралцагсдаас сургууль завсардалтыг үнэн зөв тодорхойлох асуудал хамгийн чухал юм.

Хэрэв элсэлтийг зохицуулахын тул дээр дурдсан хорогдол, завсардалтын хувийг хэвээр байхаар тооцоход дунд сургуулийн элсэлтийг 20—140 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байна. Энэ асуудлыг 1976 оноос эхлэн зохицуулж чадвал эмнэлгийн тусламжийг өргөжүүлэн чанаржуулахад чухал үр дүнтэй болно.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 809
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК