Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 1(17)
Умайн артерийг үтрээгээр хавчих нь төрсний дараах гипотонийн цус алдалтыг эмчлэх арга мөн
( Судалгааны өгүүлэл )

С. Ядмаа

1-р амаржих газар

 
Абстракт

Зажим на параметрии по Генкелю-Тиканадзе автор с успехом ирименял на протяжении последних 2 лет 12 родильницам при гипотонических «массивны^х кро- вотечениях в раннем послеродовом периоде. Не наблюдалось какйх-либо ослож- нений, связанные с клеммированием параметриев. Зажим на параметрин прост в выполнешш, не требует сложных оборудований, поэтому должен широко внед- ряться в акушерскую практику в краевых условиях. Особое значение имеет клемм для временной остановки кровотечения как временное мероприятие иеред более сложным вмешательством. Наложения зажимов не исключает необходимости при- менения комплекса всех средств борьбы с постогемаррогическими коллапсом (переливание крови, плазмозаменителей, гидрокортизона, норадреналина и др.) и быть готовыми к чревосечению.

Төрсний дараахан үеийн гипотонийн цус алдалт бол эх бари- хуйн аюултай эмгэгийн нэг бөгөөд эмчилгээний талаар хараахан төгс шийдвэрлэгдээгүй байна.

Умайн гипотонийн цус алдалтын бүрдэл эмчилгээнд умайг хүч- тэй агшаах эмүүд, цус орлох шингэн сэлбэх, хавсарсан илэлт хий- хийн зэрэгцээгээр сүүлийн үед умайг авах, умайн артерийг боох (Д. Р.Цицишвили, 1961), тогтмол гүйдлийн цахилгаан (де'фибрил- лятор)-аар цочроох (3. А. Чиладзе, 1963) зэргийн нарийн арга барил нэвтэрчээ.

Умайг авах эмчилгээ эхний үр дүн сайтай боловч эрт эмгэг цэвэршилд хүргэдэг (М. П. Кешокова, 1963). Умай!' авах, умайн артерийг боох мэс заслын эмчилгээг тодорхой нөхцөл бүрдүүлж богино хугацаанд амжуулж хийх хэрэгцээтэй байдгаас хөдөөгийн нөхцөлд цаг алдаж байна. Ийм учраас гипотонийн цус алдалтын бүрдэл эмчилгээнд хаа ч ямар ч нөхцөлд хэрэглэж болох, үр дүн сайтай, ^ялбар аргыг сонгож нэвтрүүлэх асуудал сонирхол татах нь зүйн хэрэг.

Бид, 1971 оны 7-р сараас эхлэн Завхан аймгийн төвийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт төрсний дараахан үед умайн сулралтаас цус алдахад умайн агшилтыг сэргээх, цочмог цус багадалттай тэмцэх, шокоос сэргийлэх, шокоос гаргах бүрдэл эмчилгээнд үтрээгээр умайн артерийг хавчих аргыг нэмэн хэрэглэсэн юм.

Үтрээгээр умайн артерийг хавчиж төрсний дараахь гипотонийн цус алдалтыг эмчлэх аргыг 1902 онд М. Пенкель боловсруулж 100 төрөгчийг эмчилснээс нэг өвчтөн давсаг үтрээн жижиг нүхтэй болж хүндэрчээ, 1925 онд Е. М. Тиканадзе, Генкелийн хэрэглэсэн Мюзогийн хавчаарын оронд резин гуурсаар зөөллөсөн гэдэсний зөө- лөн хавчаарыг ашиглажээ. Үүнээс хойш Генкель—Тиканадзийн арга гэх болов.

Төрсний дараахь үед умайн агшилт суларч их хэмжээний цус алдсан 12 төрөгчийг (М. А. Афраймович, А. Л.'Бейлин, 1960) Ген- кель—Тиканадзийн аргаар эмчлэхэд хүндрэл гараагүй амжилттай болсон байна. ЗХУ-ын эх барих-эмэгтэйчүүдийн томоохон клиникүү- дэд гипотонийн цус алдалтаар хүндэрсэн 290 тохиолдолд парамет- рийг үтрээгээр хавчихад 257^төрөгчид (88,6%) цус тогтоох (К. Н.Жма- кин, 1963) үр дүн өгснөөс 8 өвчтөнд хавчаар тавьсан хэсэгт ихээхэн өвдөлт, 2 өвчтөнд шээсний суваг, давсаг үрэвсэснээс өөр ноцтой хүндрэл гараагүй байна. Иймээс К. Жмакин энэ аргыг практикт өр- гөн хэрэглэхийг зөвлөж байна.

Умай, (зөвхөн умайн хос артериас цусаар хангагддаг бөгөөд өндгөвч өргөн холбоосын артери умайн цусан хангамжинд ■ шууд оролцдоггүй (Ф. К. Вебер, П. А. Загровский, Г. Ф. Иванов, О. К. Ни- кончик). Энэ нь параметрийг хавчихад умайн цус алдалт тогтох онолын үндэслэл болж байна.

Бид, нийтийн баримталдаг ёсоор хүүхэд төрмөгц шээсийг бур- гуйгаар авч эхэс цөглөсний дараа 350 мл цус гармагц умайг гад- наас болгоомжтой илэх, төрөх замыг (багажаар, умайн хөндийг га- раар шалгаж шаардлагатай бол хоёр гарын хавсарсан иллэг хийдэг.* Энэ арга хэмжээнд цус гоожилт тогтохгүй бол судсанд окситоцин 1 мл-ийг 40%—20 мл глюкозтой найруулж аажим тарина, Эсвэл умайн хүзүүнд 1 мл питуитрин тарина .Питуитринийг тарихдаа 0,3%— —2 мл викасол, 10%—10 мл кальци хлоридтэй заавал хамт (Л. Б. Бо- кова,. К. В. Дидыч, 1966) хэрзГлэнэ. Дээрх арга хэмжээнд цус алдалт тогтмооргүй, |умайн агшилт сул, цусны бүлэгнэлт хэвийн байвал цус цочмог багасалтын шокоос сэргийлэн цус, цус орлох шингэнийг сэлбэх явцад параметрийг үтрээгээр резинээр 'зөөллөсөн гэдэсний зөөлөн хавчаараар хавчиж байв.

Үтрээгээр умайн артерийг ингэж хавчдаг. Үүнд: Шээсийг бур- гуйгаар гаргана. Умайн хүзүүг абортцангаар барьж доош, хажуу тийш хүчтэйхэн татаж умайд тэгш өнцгийн чиглэлээр зөөлөлсөн хавчаараар үтрээн хүнхрээр нэвт тавина. Нөгөө талд мөн энэ мая- гаар тавина. 3—4 цаг болоод хавчаараа авна.

Генкель—Тиканадзийн аргаар бидний эмчилсэн 12 тохиолдолд умай богино хугацаанд нягтран агшиж цус гоожилт бүрэн тогтож ямар нэгэн хүндрэл гарсангүй. Тэдний дунд 25—30 насны төрөгч

  1. 30-аас дээш насны төрөгч 9, тулгар жирэмсэн анхны төрөгч 1, давтан төрөгч 11 байсан бөгөөд бүгд жирэмснийхээ 39—40 долоон хоногийн хугацаанд нярайлсан юм. Эдгээр төрөгчөөс эх барйхын Зуршилт өгүүлэгтэй 9, эмнэлгийн шаардлагаар үр хөндүүлж байсан
  1. жирэмсний хожуу хагасын хордлоготой байж эмчлүүлэх явцдаа төрСөн 4, ус ихтэй жирэмсэн 2, 3,500 г жинтэй нярайг төрүүлсэн 2, 2800—2900. г жинтэй ихэр нярайг төрүүлсэн 1, 2100—2300 г жинтэй ихэр нярайг төрүүлсэн 1, 3500—4550 г жинтэй нярайг төрүүлсэн 7 байв.

1000—1500 мл цус алдсан төрөгч 5, 1501—2000 мл цус алдсан 4, 2001—2500 мл цуе алдсан 3, цусны даралт 100/60 мм байсан төрөгч

  1. 80/40 мм байсан 2, 60/30 мм байсан 3, 50/30 мм байсан 2, цусны д,аралт хэмжигдээгүй 1 тус тус байлаа. Энд хоёр жишээ дурдая.

1-р ажиглалт; Жирэмсэн Д. 37 настай, төрелтийн түүхийн дугаар 431, 1971 оны 7-р сарын 21-нд төрөхөөр ирсэн. 9 дэх жирэмслэл, 7 төрсөн. Сүүлчийн 4 төрөлтдөө цус алдаж умайн хөндийг гараар шалгуулж байсан. Эмнэлгийн шаард- лагаар нэг удаа үр хөндүүлсэн. Энэ удаагийн төрөлтийн I, II үе нь 11 даг 25 ми- нут үргэлжлэн 3,900 г жинтэй нярайг төрүүлэв. Урагийн толгой үтрээн цагира- гаар төрөх үед цус алдахаас сэргийлж 1 мл окситоцинийг 40 % 20 мл глюкозтой судсанд удаан тарнв. Эхэс 7 минутын дараа өөрөө цөглөж 250 мл цус гарав. Умайн агшилт сул учраас цус алдаж эхэлсэн. Умайд гаднаас зөөлөн иллэг хийж хүйтэн жин тавиад умайн хүзүүнд 1 мл питуитрин, 0,3—1 мл викасол, 10—20 мл кальци хлорид тарив. Умай агшив. АД 120/70 мм, судас нэг минутад 88 лугшиж дүүрэлт хангалттай байв. 10 мннутын дараа умай дахин суларч 400 мл цус нэмж алдав. Умайн хөнднйг гараар шалгаж хавсарсан иллэг хийж судсанд окситоцинтой глюкоз тарив. Умай сул боловч агшнв. Судсанд ижил бүлгийн цус 250 мл, поли- глюкин 400 мл-ийг сэлбэв. 1200 мл цус алдаж АД 100/60 мм, судас нэг минутад 90 лугшиж дүүрэлт сайтай байв. 'Гөрснөөс хойш 45 мннутын дараа умай дахин суларч цус алдав. АД 80/60, судасны лугшилт нэг минутад 118, дүүрэлт сул байв. 1700 мл цус алдсан. йТөрөгчийн уруул хөхөрч арьс салст бүрхэвч цайж хүйтэн хөлс дааварлаж АД 50/0, судас тоологдохгүй болов. Умайн артерийг үтрээгээр хавчихад умайн агшилт эрс сайжнрч цус алдалт тогтов. Энэ төрегч 2000 мл цус алдаж полиглюкин 1600 мл, ижил бүлгийн 500 мл цус сэлбүүлжээ. Нэг цагийн дараа төрөгчийн биеийи байдал арай дээрдэж АД 50/30, судас тоо- логдохгүй хэвээр байж цаашид аажимдаа, сайжрав. 3 цаг 30 минутын дараа нэг х;ав чаарыг, нөгөөг 4 цагийн дараа авлаа. 17 хоногийн дараа эрүүл нярай хүүхэдтэй, сүүгүп, цус багадалтын бага зэргийн шинж тэмдэгтэйгээр эмэгтэйчүүдийн зөвлөл- гөөний хяналтанд гарчээ.

II ажиглалт; Жирэмсэн 3, төрөлтийн түүхийн дугаар 165, 1972 оны 3-р сарын 21-нд ихэр, жирэмсний нефропати оноштой хэвтэж 9 өдөр эмчлүүлээд 3-р сарын 30-нд төрөх ажиллагаа эхлээгүй байхад ус гарч, ус гарснаас хойш 7 цагийн да- раа төрех ажиллагааг эмээр тордож 1 хүүхэд толгойгоороо 2300 г жинтэй төрсен 9 минутын дараа II хүүхдийг хелөес нь татаж терүүлэх явцад окситоцин 1 мл-ийг 40 %—20 мл глюкоз, 0,3 %—1 мл викасол, 10 %—10 мл кальци хлоридийг судсанд тарив. II хүүхэд 2900 г жинтэй. Эхэсийг гараар шууд авав. 450 мл цус гарав. Хав- сарсан иллэгээр умайн агшилт маш сул, 10 минутын дотор 1000 мл цус алдлаа. Төрөгчийн биеийн байдал эрс доройтож алсыг харан гөлийж, салст нь цагаан, АД 50/30 мм, судас нэг минутад 150 лугшиж байв. Цус, цус орлох шингэнийг сэл- бэв. 20 минутын дараа цус цлдалтын хэмжээ 1700 мл, өвчтөний уруул хөхөрч,хө- лөрч, Чейн-Стоксын амьсгалтай болов. Параметрийг үтрээгээр хавчихад умайн агшилт сайжирч цус гоожилт тогтов. Терөгчид 180и мл полиглюкин, 50(1 мл ижил бүлгийн цус, 20 мл 10 % кальци хлорид, 0,5 %—20 мл новокаин тарьж, зүрх суд- сыг дэмжих эмчилгээ хийж, толгойд хүйтэн жин тавьж, хөлийг доороос бинтээр ороож өвчтөнийг Тредленбургийн байрлалд оруулав. Цус багасалтыг эмчлүүлж 24 хоногийн дараа 2 нярайн хамт биеийн байдал сайн үнэлэлттэй гэртээ гарлаа.

Ийнхүү параметрийг хавчих нь төрсний дараахь гипотонийн цус алдалтын бүрдэл эмчилгээний нэг хэсэг бөгөөд онолын бат үндэстэй хөдөөгийн нөхцөлд хэрэглэхэд хялбар, үр дүн сайтай арга юм. Энэ аргыг гипотонийн цус алдалтын үед умайг авах, умайн артерийг боох зэрэг нарийн мэс заслын өмнөх бэлтгэлд цус түр тогтоох арга хэм- жээ болгон ашиглаж болно. Хавчаар тавилтыг цочмог цус багасал- ттай тэмцэх бүрдэл эмчилгээтэй хосолж хидх шаардлагатай.

Ном зүй

Афраймович М. А, Бейлин А, А. Акуш. и гин., 1964, 2, 46. —- Бокова Л.Б, Дидыч В. К. Маточные кровотечения в акушерстве и гинекологии. 1936, 105.
Вебер Ф. К. 06 опухолях круглых связок матки. СПБ. — Жмакин К, Н. Акуш и гин. 1964, 2, 43. — Жорданиа И. Ф. Акуш. и гин. 1955, 2, 42. — Загорский П. А. Акуш. и гин. 1943 , 5, 42. — Иванов Г. Ф. Основы нормальной анатомии человека 1959, т. I, II, 495. — Кешокова М. П. Акуш. и гин, 1964, 2, 120. — Малиновский М. С. Оперативное акушерство. 1957, 136. — Никончик О. К. Артериальные кро- воснабжения матки и придатков женщины. 1952» 61 — Тиканадзе Е. И Акуш. и гик., 1929, 449. — Терехова А. А. Акуш. и гин. 1955. 2, 50. — Цицишвили Р. Д. Перевязка сосудов матки как метод остановки атонического кровотечения. Тби- лиси, 1961. — Чиладзе 3. А. О методе «электросокращения матки» в борьбе с атоническим кровотечением. XI Всесоюзный съезд акушеров и гинекологов. 1963, 147. — Яковлев И. И. Неотложная помощь при акушерской патологии. 1969, 379.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1057
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК