Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1974, 3,4(19,20)
Арьсны мөөгөнцөрт өвчний тархалт, халдвар судлал, урьдчилан сэргийлэх асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Т. Ядамсүрэн, X. Сэрээдорж

 
Абстракт

В настоящем сообщении приводится структура заболеваемости дерматомизозами их распространения и видовой состав дерматофитов в г. УланБаторе за последние несколько лет, Гак, по данным авторов, в УланБаторе отмечалос  преобладание трихофитии (70,0%) над микроспорией (28,9%). Основным возбудителем трихофитии был ан^гро- фильный (фиолетовый —31,7%) трихофитон, микроспории—зоофильный (пушистый— кошачий—55,5%) микроспорум. Источник инфекции был выявлен у 38% больных в 1972 году против 22% в 1971 году. Обследование лиц, находившихсяв контакте с больными в очагах грибковых инфекций, проводилось в течение первой недели.

Гекущая дезинфекция проводилась под контролем врача микологического

кабинета, а заключительная дезинфекция работниками дезстанции.

Хүн ба адгуус амьтны мөөгөнцөрт өвчин дэлхийн бараг бүх оронд түгээмэл тохиолддог боловч орон тус бүрийи байгаль, цаг уурын байдал, эдийн засгийн нөхцөл, соёлын түвшин зэргээс шалтгаалан түүний тархалт, оршилт нь харилцан адилгүй байдаг онцлогтой.

Манай улсад мөөгөнцөрт өвчний тархалт, дэлгэрэлтийн талаар хийгдэж байсан судалгаа, баримт материал байхгүй боловч нилээд дээр үед тархан илэрч, эмчлэгдэж байсан гэж үзэх үндэстэй юм. Ардууд мөөгөнцөрт өвчнийг “үлд”, “цахлай" гэж янз бүрээр нэрлэн  тарваганы тос, тариа будаа, цаасны шүүсээр эмчилж байсан явдал, дээр дурдсаныг зарим талаар нотлох баримт гэж үзэж байна.

Мөөгөнцөрт өвчний талаар нэгдсэн бүртгэл судалгаа тайланг эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагаас авах явдал 1952-1954 онуудад ажилласан экспедицийн үеэс эхэлжээ. 1960 оноос аймаг, хотуудад арьс өнгөний диспансер байгуулагдаж мөөгөнцөрт өвчтөнийг илрүүлэх, эмчлэх системтэй ажил зохиогдож эхэлсэн ба 1964 онд Улаанбаатар хотод 50 ортой тасаг, мөөгөнцрийн бактериолог лаборатори нээгдэн ажилласан нь энэ өвчинтэй тэмцэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй болгох, халдварын эх сурваджийг илрүүлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг бодит байдалд тулгуурлан явуулахад маш чухал алхам боллоо.

Бид энэ ажлаараа арьсны мөөгөнцөрт өвчний тархалт, мөөгөнцрийн бүрэлдэхүүний талаар хийсэн судалгаа, урьдчилан сэргийлэх идэвхтэй ажиллагааны үр дүнг нэгтгэн дүгнэхийг зорьсон юм. Мөөгөнцөрт өвчин манай бүх аймаг, хотуудад жигд тархсан байдлаар илрэн бүртгэгдэж байна. Мөөгөнцөрт өвчний гаралтыг 10000 хүн амд оноор гаргавал

 

1965    

1966

1967

1968

1969

1970

1971

1972

Аймгууд

Улаанбаатар хот

Бүгд

12,3

12,7

15,9

18,1

12,7

19,7

22,1

16,0

21,0

20,1

13,3

18,2

 

12,2

14,5

22,6

18,5

15,1

18,0

17,3

15,9

17,1

11,6

18,2

13,3

Судалгааны дээрх баримтаас үзэхэд мөөгөнцөрт өвчний илрэлт 1969 оноос хойш улсын хэмжзэгээр буурах хандлагатай байгаа боловч аажим явцтай байна.Арьсны мөөгөнцөрт өвчин сүүлийн жилүүдэд цөөн биш тоотой оношлогдох болсон нь арьс өнгөний диспансер, эмнэлгийн идэвхтэй арга ажиллагаа сайжирч олон хүнийг үзлэг шинжилгээнд хамрах болсонтой холбоотой боловч мал, амьтнаас дамжин (зоофиль) халдварлах хэлбэрийн мөөгөнцөрт өвчний эх үүсвэрийг олж эрүүлжүүэх, энэ талаар мал эмнэлгийн байгууллага, ариун цэвэр халдвар судлалын байгууллагатай хамтарч ажиллах явдал хангалтгүй байгаатай холбоотой (ариутгал хийгдэхгүй зэрэг) юм.

2-р хүснэгт Өвчний ялгаа

Он

Өвчний нэр

1965

1966

1967

1968

1969

1970

1971

1972

Трихофити

Микроспори

Фанус

Эпидермофити

Арьсны нийт өвчний дотор мөөгөнцөрт өвчний эзлэх хувь

63,2

29,3

1,7

5,8

13,5

75,8

18,9

2,8

2,5

15

74,3

225

0,9

2,4

18

8,4

1,2

0,6

3,4

17

72,2

21,3

0,7

5,8

18

65,2

29,6

2,7

2,5

19

76,9

20,8

1,6

0,7

19

7,0

28,9

 02

09

13

Судлаачид

трихофитон

Микроспорум

Ахорион

Ягаан

кроториформт

Гипс хэлбэрт

фавиформт

Хөвсгөр

Зэвийн өнгөт

И.И Умнова(1963)

И.И Умнова

М.Д Шеклаков (1967)

 Т.Ядамсүрэн (1964)

Х.Сэрээдорж (1972)

23,8

18,7

23,1

31,7

48,6

3,3

5,6

_

11,4

13,2

1,8

1,6

3,8

3,4

1,8

7,1

45,8

54,3

51,4

55,6

8,3

6,2

1,8

2,4

1,8

0,8

0,9

0,8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бүх мөөгөнцөрт өвчний дотор хяргагч үлд 60—70%, бужуу үлд 20—39%, хожгор үлд 0,2%, хөлийн мөөгөнцөт өвчин 0,9%-ийг тус тус эзэлж байгаа юм. Энэ нь мал, амьтны шимэгч (зоофиль) мөөгөнцөр трихофитон ихсэж байгаатай холбоотой байна.

Дээрх судалгаанаас үзэхэд сүүлийн жилүүдэд бүрэлдэхүүнийхээ хувьд мөөгөнцөрт өвчин нилээд өөрчлөгдөх төлөвтэй болж байгаа ба энэ нь зоофиль мөөгөнцрөөр үүссэн хяргагч үлд, буужуу үлд нэмэгдэх хандлагатай байгаатай холбоотой. Улаанбаатар хотод хөлийн мөөгөнцөрт өвчин эрс буурахгүй байгаа нь нийтийн халуун усны газар, биеийн тамирын өрөө байрны ариун цэвэрт тавих хяналт сул, нэгдсэн системтэй болж чадаагүйтэй холбоотой юм. '

Арьсны мөөгөнцөрт өвчнөөр өвчлөгсдийн зонхилох (74%) хувийг 3-14 насны хүүхэд эзэлж байгаа ба 15-аас дээш насанд харьцангуй цөөн байна.

Мөөгөнцөрт өвчний оношлолтыг бид түүний гол шинж тэмдгүүд, хэлбэр, арьс үс, хумсны өөрчлөлт, гэмтлүүдээс гадна клиникийн ба бактериологийн шинжилгээнд түшиглэн тавьж байна.

Бактериологийн шинжилгээ Сабурогийн тэжээлт орчинг хэрэглэн энгийн аргаар хийж байгаа бөгөөд дүнг 7-15 хоногийн хугацаатай гаргаж байна.

Тэжээлт орчинд ургасан мөөгөнцрийг хэлбэр, бүрэлдэхүүнээр нь авч үзвэл, бүх ургасан мөөгөнцрийн дотор ягаан трихофитон 23-31%, хөвсгөр микроспорум 51-55%-ийг тус тус эзэлж байгаа ба эдгээр 2 төрлийн мөөгөнцөр нь бүх ургалтын 74-86 хувийг эзэлж байна.

3-р хүснэгт Үлд үүсгэгчдийн олдоц

3-р хүснэгтээс үзэхэд хяргагч үлдийг үүсгэгч нь антрофиль (ягаан 31,7%) трихофитон, бужуу үлдийг үүсгэгч нь зоофиль (хөвсгөр—55,5%) микроспорум манай нөхцөлд голлох байдалтай байгаа боловч хяргагч үлдийн идээт гүнзгий хэлбэрийг үүсгэгч зоофиль (гипс маягийн, фавиформт 8,7%) трихофитон цөөн биш илэрч байна.

Малыг мөөгөнцөрт өвчнөөс эрүүлжүүэх нь хүн амыг уг өвчнөөс сэргийлээд зогсохгүй мал аж ахуйн бүтээгдэхүүн, үйлдвэрийн чухал түүхий эдийн нэг болох арьс шир, үс ноосны чанар, эдийн засагт чухал ач холбогдолтой юм.

Арьс өнгөний хотын нэгдсэн эмнэлгийн бактериолог лабораторид хот, хот орчмын газрын хөрс, шорооноос Ванбрезегемын аргаар мөөгөнцрийн ургуулалт хийж үзэхэд трихофитон терестре, Альторнаре олдож байна. .Ингэж кератофиль мөөгөнцрийг манайд анх удаа тэжээлт орчинд ургуулж тодорхойлсон нь практикийн чухал ач холбогдолтой бөгөөд хяргагч үлдийн зарим хэлбэр болох хуйхны өнгөц үлд нилээд олонтаа илэрч оношлогдох болсонтой холбоотой юм. Энэ байдлаас үндэслэж хүүхдийн хувийн ариун цэврийг эрс сайжруулах, гадаа тоглох тоглоомын элдэв хэлбэрийг зөвөөр зохион байгуулахад анхаарах хэрэгтэй болж байна.                      .'

Арьсны мөөгөнцөрт өвчинтэй тэмцэх ажилд Манай улсад нэгдмэл нэг систем, зохион байгуулалтын идэвхтэй арга ажиллагаа буй болон тогтож төлөвшиж байна. Диспансерййн аргаар арьсны мөөгөнцөрт өвчинтэй тэмцэх ажлын нэг хэсэг бол өвчтөн нэг бүрийг бүртгэлд бүрэн авч, эрүүлжүүлэх арга хэмжээг тууштай явуулан, идэвхтэй хянаж, хавьтагсад болон гэр бүлийн хүмүүсийг үзлэг шинжилгээнд бүрэн хамарч халдаагчийг олж илрүүлэн эмчлэх явдал юм1966 онд илэрсэн бүх өвчтөний 96,2%-ийг, 1967 онд 64,8%-ийг, 1968 онд 75,6%-ийг, 1970 онд 93,8%-ийг, 1972 онд 89%-ийг тус больницод тусгаарлан хэвтүүлж эмчилсэн ба эмчилгээг антибиотик гризеофульвинээр хийж, долоо хоног тутамд үсий нь хусаж, паразитын эсрэг эмчилгээг витаминтай хослуулан хийж байгаа ба 10—14 хо- ног тутам цус, шээсний болон мөөгөнцрийн шинжилгээ хийж, эмчилгээний чанарт идэвхтэй хяналтыг явуулж байна.

Өвчтөн илэрсэн эхний долоо хоногт багтааж хавьдал, гэр бү лийн хүмүүсийг бүртгэн, үзлэг шинжилгээнд хамруулан оруулж халдаагчийг олж илрүүлэх ажлыг зохиоп байгуулж байна.

Илэрсэн  бүх өвчтөнийг эмчилгээ дууссаны дараа 3-6 сарын хугацаанд ихэвхтэй аргаар хянах ажлыг хийж байгаа ба хавьдал, гэр бүлийн 62—75 хувийг үзлэг шинжилгээнд хамруулж халдаагчийг 22—28%-иар олж илрүүлж байна. (1971 —1972 оны тайлангаар).

Эмчилгээний явцад хийгдэх анхны ариутгалыг мөөгөнцрийн кабинетын эмчийн шууд хяналтын дор диспансерт гүйцэтгэж байгаараа эцсийн ариутгалыг АЦХС-ын станц хариуцан гүйцэтгэх ёстой боловч энэ ажил одоогоор маш хангалтгүй хийгдэж байна.

Арьсны мөөгөнцөрт өвчнийг олж илрүүлэх, тэмцэхэд урьдчилан  сэргийлэх идэвхтэй үзлэг чухал суурь эзэлдэг учраас бид сургууль цэцэрлэг, яслийн хүүхдийг жилд 2-оос доошгүй удаа хавар, намрын улиралд үзлэгт тогтмол оруулж дээр дурдсан хүүхдийн бай гууллагад ажилладаг эмч нарт жилд 1-ээс доошгүй удаа мэргэжлийн семинар өгч, суртал нэвтрүүлгийн олон хэлбэрийг ашиглан ухуулан таниулах ажлыг зохион явуулж байна. Урьдчилан сэргийлэх идэвхтэй үзлэгт хамрагдсан хүний тоо жил дараалан нэмэгдэж байгаа ба идэвхтэй илрүүлэх үзлэгийг хир өргөн хүрээтэй  чанартай тогтмол хийснээр мөөгөнцөрт өвчтөнийг илрүүлэн эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулахад төдийчинээ амжилт олох юм.

ДҮГНЭЛТ

1.  Арьсны мөөгөнцөрт өвчин бүх аймаг, хотуудад жигд тархсан өвчний нэг бөгөөд өвчлөлийн байдал сүүлийн жилүүдэд эрс буурахгүй байна.

2.  Мөөгөнцөрт өвчний дотор хяргагч үлд (76,9%) зонхилж, дараа нь бужуу үлд (28,9%. гуравдугаарт хожгор үлд (1,6%), дараа нь хөлийн мөөгөнцөрт (0,9%) өвчин орж байна.

3.  Мөөгөнцөрт өвчнийг үүсгэгч гол мөөгөнцөр нь зоофиль микоспорум (55—5%) антрафиль трихофитон (31,7%) болж байна.

4.  Улаанбаатар, түүний орчмын газрын хөрс,ороонд трихофитон терестре, альтернаре тодорхойлогдож буйг цаашид улам:тодруулан судлах нь зүйтэй.

5. Мөөгөнцөрт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх эрүүлжүүлэх системтэй арга хэмжээг авч явуулж буй нь үр дүнтэй болж байгаа боловч уг ажилд мал эмнэлгийн байгууллага, АЦХС-ын байгууллагыг өргөн татаж оролцуулах явдал чухлаар шаардагдаж байна

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 8375
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК