Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 2(6)
Сүрьеэтэй хүмүүсийн эмчилгээний хоолны асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Ш. Чадраавал

 
Абстракт

В статье приводятся данные о химическом составе и содержанпи вптамцна С в су-точпом рашісне пи-ання больных туберкулезом. Калорийность суточного рацнона (3622,7—4491 ккал)- несколько превышает суточные энергозатраты боль-ных. Содержание витамнна С в рационе (40,6—50,2 мг) как в весеннин, так и в осеннніі сезон недостаточно. В связи с эти-м авторы рекомендуют дополнительную С-витамини-зацшо блюд для больных туберкулезом или увеличемие удельного веса ппщевых продук-тов, богатых вптамином С. Жиры в рацноне достаточны и составляют 116— 164 гр в сутки

Сүрьеэ өвчнийг эмчлэхэд биеийн ерѳнхий эсэргүүцлийг сайжруулах зорилгоор хоол тэжээлийг зѳв тохируулах асуудал чухал ач холбогдолтой байдаг. Тэжээллэг чанар, найрлагаараа бие махбодын шаардлагыг хангаж чадах хоолыг тодорхой дэглэмтэйгээр хэрэглэх нь Эмчилгээний нэг чухал хэсэг байх ёстой. Ялангуяа сүрьеэ өвчтэй хүмүүсийн хоолыг зөв тохируулж, төрөл бүрийн витамин, эрдсийн бодисоор баялаг хүнсний зүйлийг зѳвѳѳр сонгон авч хэрэглэх нь уг өвчнийт эмчлэхэд ямар ч хүчтэй эмээс дутуугүй нөлөөтэй байдаг нь эрдэмтдийн олон жилийн турш хийсэн судалгаа шинжилгээний үр дүнд батлагдсаар байна.

Сүрьеэ өвчтэй хүмүүст өгч байгаа хоолны найрлагын тохироог зөв зохицуулах нь шийдвэрлэх ач холбогдолтой болохыг эрдэмтэд (М. И. Иевзнер, С. М. Лете.с) саяал нэгтэй тэмдэглэж байлаа. Гэхдээ сүрьеэ өвчтэй хүмүүст өгч байгаа хоол нь сайн чанартай байх ёстой гэдгийг зөв ойлгох хэрэгтэй. Сайн чанартай хоол гэдэг нь их хэмжээтэй, өөх тосоор нүүрс усаар баялаг бөгөөд бие махбодын хэрэгцээнээс илүү илч гардаг хоол сүрьеэ өвчний явцад ашигтай нөлөө үзүүлэхтүйгээр үл барам өвчтөний биеийн жинг нэмэгдүүлэн, зүрх судасны ажиллагааг идэвхижүүлж бодисын соолилцоог хямруүлан бие махбодод дутуу исэлтээс үүссэн бодис их хэмжээгээр хуримтлагдан сүрьегийн хордлогыг улам ч даамжруулах аюултай байдаг юм. Биеийн түр зуур нэмэгдүүлэх эмчилгээ ба хоол зохиж байна хэмээн андуу ойлгох явдал гардаг. Биеийн жин нэмэгдэж байгаа нь сүрьеэ өвчин эдгэрч байгаагийн шинж огтхон ч биш ажээ.

Зарим эрдэмтэд үзэхдээ идэвхтэн сүрьеэгийн үед бодисын үндсэн солилцоо барагцаалбал 20—30 хувиар нэмэгдэж азотлог ба эрдсийн бодис ихээр алдагддаг тул тэдгээрийг нөхөхөд илүү хоол шаардлагатай юм гэж үзэж байлаа. Гэтэл сүүлийн үеийн зарим судалгаалаас үзэхэд, сүрьеэ өвчний үед бодисын үндсэн солилцоо нэмэгдэхгүйгээр барахгүй харин ч буурдаг нь тодорхой болжээ. Ийм учраас сүрьеэ өвчтэй хүн бүрд илчлэг чанараараа бие махбодын шаардлагаас давуу хоол өгөх шинжлэх ухааны үндэс байхгүй гэж үзэж болно. Харин бие махбод нь сульдаж доройтсон, эрс турсан хүмүүст тодорхой хугацаанд нэмэлт хоол өгч болох юм. Гэхдээ хоол боловсруулах эрхтэн, элэг цөсний ажиллагааг харгалзан хоолны найрлагын тохироог зөв зохицуулахад ихээхэн анхаарвал зохино.

Хоолны чанарыг зөвхөн их багын хэмжээ, илчлэг чанараар нь тодорхойлж болохгүй. Сүрьеэгийн үед уургийн задралт хүчтэй явадддаг учраас хоол тэжээлийн найрлагад уураг хангалттай байх явдал чухал бөгөөд энэ нь азотын тэнцвэрийг хэвийн байдалд байлгаж биеийн эсэргүүцлийг сайжруулахад чухал үүрэг гуйцэтгэнэ.

Орчин үед сүрьеэ өвчтэй хүмүүст нүүрс ус, өөх тосыг ердийн хэмжээнээс

онц илүү өгөх шаардлагагүй гэж үзэж байна. Зарим хүмүүс сүрьеэгийн үед өөх тос ихтэй хоол ихээр хэрэглэх хэрэгтэй гэж үздэг. Гэвч өөх тос их хэрэглэх нь сүрьеэг эмчлэхэд идэвхтэй нөлөөлдөг баталгаа одоо хүртэл гараагүй байна. Сүрьеэгийн үед зарим эрдсийн бодис, тухайлбал кали, хлорт натри, A, С, Д витамин солилцоонд нилээд ѳѳрчлѳлт гарч хасах тэжээлийн найрлаганд илүү хэмжээтэйгээр оруулах шаардлага гардаг юм. Ялангуяа С витамин нь исэлдэх процесыг идэвхжүүлж, биеийн ерөнхий эсэргүүцлийг сайжруулдагийн хувьд сүрьегййн явцад сайн нөлөө үзүүлнэ.

Манай улсад сүрьеэтэй өвчтөнг эмчлэн сувилах улсын байгууллагын хотын диспансер, больниц, аймгийн сувиллын газрууд ажиллаж байгаа билээ. Бид ч өөрсдийн энэхүү өчүүхэн судалгаагаар больницид сүрьеэ өвчтэй хүмүүст өгч байгаа хоол нь найрлагын тохироо, илчлэг чанарын хувьд эмчилгээний хоолны шаардлагыг хэрхэн хангаж байгааг харьцуулан дүгнэх анхны оролдолгыг хийлээ. Үүнд: Сүрьеэ өвчтэн хүмүүст ѳгч байгаа хоолны найрлага, тухайлбал хоногийн хоолны найрлагын зарим бүрэлдэхүүн хэсгийг тодорхойлж харьцуулсан дүгнэлт хийх зорилт тавьсан юм.

Сүрьеэтэй хүмүүст Өгч байгаа хоол нь хэмжээ, чанарын хувьд уг ѳвчтөний явцад гарах бодисын солилцооны өөрчлөлтүүдтэй нягт уялдаж бие махбодын хэрэгцээг хангаж чадвал сая эмчилгээний үр нөлөө үзүүлэх болон Өвчтөнд өгч байгаа хоолыг өвчтөний биеийн ерөнхий байдал, өвчний явцтай нягт уялдуулан таниулах шаардлагатай байдаг (М. И. Певзнер, A. А. Покровсмий, 1966)

Сүрьеэ Өвчтэй хүмүүст өгөх змчилгээний хоолыг өвчтөний биеийн байдал, өвчний явцыг харгалзан дѳрвѳн янзын дэглэмээр тахируулан өгдөг. Үүнд:

  1. Байнгын хэвтэрт байгаа өвчтөнд биеийн килограмм жинд нь 35 калори буюу хоногт 2450 калори.
  2. Харьцангуй хөнгөн өвчтөнд биеийн килограмм жинд нь 40 калори буюу хоногт 2800 калори.
  3. Өвчтөн (гадаа гарч зугаалдаг, хѳдѳлгѳөнтэй тоглоомоор тоглодог) -д биеийн нь килограмм жинд  45 калори буюу хоногт 3150 калори.
  4. Өдрийн цагаар ажилладаг ѳвчтѳнд биеийн килограмм жинд нь 50 калори буюу хоногт 3500 кадори ногдохоор тус тус бодно.

Сүрьеэтэй хүмүүсийн хоолны найрлаганд хоногт 100-гаас доошгүй грамм уураг байх шаардлататай бѳгѳѳд түүний хагасаас илүү хувь нь Амьтны гаралтай уураг байвал өгөхөөс гадна 80—100 грамм Өѳх тос, 350—400 грамм нүүрсус, 200—250 мг С витамин, 2030 мг хүртэл кальци байх шаардлагатай.

Сүрьетэй ѳвчтѳний хоолыг витамнинжуулахад биеийн эсэргүүцлийг сайжруулахын тул энэ нь өвчний явцад сайн нѳлѳѳ үзүүлдэг.

Бид Улаанбаатар хот дахь уушгины сүрьеэ ѳвчнийг эмчлэх больницид хавар намрын нѳхцѳлд ѳвчтѳнд ѳгч байгаа хоолны зарим тэжээллэг бодис, С витамины хэмжээг долоо хоног дараалан лабораторийн аргаар тодорхойлж дундаж үзүүлэлтийг гаргалаа. Энэхүү судалгааг нийт 20 иад тѳрлийн хоолонд хийсэн юм. Энэ судалгааны дүнгээс үзэхэд сүрьеэ евчтэй хүмүүст хаврын нөхцөлд 4491 калори, намрын нөхцөлд 3622.7 калори, 40,6—50,2 С витамин ноогдож байна. 

Бас өвчтѳнд ноогдож байгаа калорийн хэмжээ нь (3622,7—4491 калл) амбулаторт хэвтэж эмчлүүлж байгаа ѳвчтѳний зарцуулсан илчийг нѳхѳхѳд бүрэн хангалттайгаар барахгүй зарим талаар зарцуулах илчийн хэмжээнээс давж байна. Хоногт нэг ѳвчтѳнд ноогдож байгаа тослогийн хэмжээ 116—164 грамм байгаа нь эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангаж байна. Хоногт нэг ѳвчтѳнд ноогдож байгаа ѳѳх тос нь хоногийн калорийн 29,8—38,9 хувийг өгч байна. Хоногт хоолны найрлага дахь уураг ба калорийн 66,1—71,2 хувийг өгч байна.

Дээр дурдсанаас үзэхэд сүрьеэ өвчтэй хүмүүст өгч байгаа хоолны найрлаганд уураг, өөх тос, нүүрс усны аль аль нь хангалттай хэмжээгээр агуулагдаж байгаа бөюөөд харин хавар, намрын нөхцөлд хоногийн хоолон дахь С витамины хэмжээ хангалтгүй байгаа юм. Сүрьеэтэй өвчтөнд өгч байгаа хоногийн хоолны калори нь хоногт зарцуулагдах илчийн хэмжээнээс давж байгаа нь өвчтөний биеийн жин нэмэгддэгийн нэг гол нөхцөл нь болж байна.

Болынчщьш нөхцөлд Ѳвчтөний биеийн байдал, евчний явц, хөдөлгөөн зэрэгт харгалзан хоолны калорийг тохируулж зарим үед калорийг тодорхой хэмжээгээр хязгаарлах буюу шаардлататай бол нэмэгдэл хоол өгөх ззргээр ѳвчтѳний хоолыг эмчийн зүгээс хянан тохируулах асуудал хангалтгүй байна.

С витамин нь сүрьеэгийн явцад өвөрмөц шууд нөлөө үзүүлэхгүй боловч биеийн эсэргүүцлийг сайжруулж, бодисын оолилцоог идэвхжүүлэн хоол тэжээлийн найрлага дахь тэжээллэг бодисуудын боловсрон шингэх процеосыг түргэтгэдэг учраас эмчилгээний үр дүнг сайжруулахад идэвхтэй нѳлөө үзүүлдэг (A. М. Воробьева, 1967) байна. Гэтэл хавар намрын аль ч улиралд сүрьеэтэй хүмүүст өгч байгаа хоолны найрлага дахь С витамины хэмжээ хангалтгүй байгаа нь сүрьеэ өвчтэй хүмүүст хоногт хзрэглэвэл зохих хүнсний зарим зүйлийн хзмжээг өөрчлөн тогтоох буюу бэлэн хоолыг С витамимжуулах ззрэг практик арга хэмжээ авахыг шаардаж байна. Үүний зэрэгцээгээр жимс жимсгэнэ, хүнсний ногоо, сүү цагаан идээ зэргийг өвчтөний хоолонд хангалттай оролцуулан өгөх, дээрх хүнсний зүйлүүдийг жилийн аль ч улиралд өвчтөнд шаардлагатай хэмжээгээр өгч хүрэлцэхүйц байнгын нөөцтэй болох явдал чухал байна. Ер нь өвчтөний хоолны найрлагын тохироог өвчний явц, өвчтөний бие махбодод гарч байгаа био хашийн өөрчлөлтүүдтэй уялдуулан зохицуулахын тулд больницын нөхцөлд клиник лабораторийн ажиглалтыг тусгайлан хайж, эмчилгээний хоолны асуудлыг шууд хариуцдаг мэргэжлийн эмчтэй байх шаардлагатай юм.

Бид, Уушгины сүрьеэ өвчнийг эмчлэх больницын захиалгаар сүрьеэ ѳвчтэй хүмүүст хэрэглэх хоолны жорыг боловсруулан практикт нэвтрүүлэх сорилтыт тавьж байгаа бөгөөд энэхүү жорыг зогсоохдоо дээр дурдсан үндсэн шаардлагуудыг  харгалзан үзэх болно.

Дүгнэлт
  1. Сүрьеэтэй өвчтөнд өгч байгаа хоолны илчлэг чанар нь бие махбодын илч зарцуулалтын шаардлагаас давах хандлагатай байна.
  2. Сүрьеэ өвчтөний хоногийн хоолны найрлаганд байгаа тослогийн хэмжээ физиологийн шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд хоногийн хоолны нийт калорийн 30—40 хувийг уураг, нүүрс усных 66—71 хувийг тус тус эзэлж байгаа ба харин хоолны найрлага дахь С витамины хэмжээ ялангуяа хаврын нөхцөлд хангалтгүй байна.
  3. Сүрьеэтэй өвчтөний хоолны калорийг өвчтөний биеийн байдал, өвчний явцтай уялдуулан зохицуулах шаардлагатай байна.
Ном зүй

Певзнер М. И. Основы лечебного питашш. Медгиз, 1958. Воробьева A. М. Влияние вптамина С на исгюльзование кальцня и фосфора пищн в организме. «Вопросы пита-ния», 1967 № 3, стр. 72. Покровский A. A. К вопросу о потребностях различных групп населсння в энергни и основных пищевых веще.ствах. Вестнпк АМН СССР, 1966, № 10, стр. 3—20.
 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4016
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК