Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 1(5)
Хавар, намрын улиралд цэцэрлэгийн хүүхдийн биед байгаа «с» витамины хэмжээ
( Судалгааны өгүүлэл )

Ламжав, Г.Я.Бондарев

Эруул ахуй, халдвар, нян судлалын улсын институт

 
Абстракт

Исследованиями установлено, что в осенний период организм детей детских садов наиболее обеспечен аскорбиновой кислотой. Об этом свидетельствуют наиболее высокие величины миллигрэммчасового и суточного выведения аскорбиновой кислоты, более быстрое насыщение организма аскорбиновой кислотой после нагрузки, лучшие показате­ли фагоцитарной активности лейкоцитов. Предполагается, что осенью необходима допол­нительная витаминизация детей более низкими дозами аскорбиновой кислоты, чем весной.

Хаврын улиралд цэцэрлэгийн хүүхдүүдэд аскорбин хүчлийг заавал нэмж өгөх шаардлагатайг 1970 оны 4—б-р сард явуулсан бидний шинжилгээ харуулсан билээ.

Улирлын байдлаас болж хоол тэжээлд «С» витамины агууламж хамгийн их буюу бага байх үед хүүхдийн бие махбод аскорбины хүчлээр хир зэрэг хангалттай байдгийг харьцуулан судлах зорилгыг бид тавьсан юм.

Энэ зорилгоор бид Улаанбаатар хот дахь 50-р цэцэрлэгийн 36 хүүхдийг (18 эрэгтэй, 18 эмэгтэй) шинжилж цусан дахь аскорбины хүчлийн хэмжээ, хоногт 1 хүүхдэд 200 мг аскорбины хүчлийг өгсний дараа ба өгөхийн урьд биеэс 1 цагт ба I хоногт ялгарах аскорбины хүчлийн мг-ийн хэмжээ, цагаан цогцсын фагоцитозын идэвхт чанар зэрэг аскорбины хүчлийн солилцооны байдлыг тодорхойлогч үндсэн илтгэгчүүдийг судалсан болно. Судалгааны дүн мэдээг 1-р хүснэгтэд үзүүлэв.

Хоногт шээсээр ялгарах аскорбины хүчлийн хэмжээ намрын улиралд хаврын улирлынхаас бараг 2 дахин их байдаг (намар 7,9 мг, хавар 4,05 мг) нь бидний шинжилгээгээр нотлогдов. Аскорбины хүчлийг нэмж өгснөөс хойшхи 2 дахь өдөр, хоногт шээсээр ялгарах аскорбины хүчлийн хэм­жээ намрын улиралд 72,10 мг, хавар дөнгөж 19,52 мг болж байгаагаас үзвэл намрын улиралд хүүхдийн бие махбод аскорбины хүчлээр богино хугацаанд хангагдах чанартайг гэрчилнэ. Аскорбины хүчлийг нэмж өгөхийн өмнө ба өгсний дараагаар түүний 1 цагт ялгарах мг-ийн хэмжээ намрын улиралд хаврынхаас 1,5 гаруй дахин нэмэгдэж байна.

Улирал

Хоногийн шээсэн дэх аскорбины хүчлийн

хэмжээ  мг

Аскорбины хүчлийн ялгарах хэмжээ мг/цаг

Цусан дахь аскорбины хүчлийн

Цагаан цогцсын  фаго-цитозын идэвхт

 чанар

 

нэмэгдэл өгө-хийн өмнө

нэмэгдэл өгсний дараа

нэмэгдэл өгөхийн өмнө

нэмэгдэл өгсний дараа

 

 

 

 

 

 

 

1-р өдөр

2-р өдөр

3-р өдөр

 

 

 

 

хэмжээ мг хувь

ТОО

индекс

Хавар

4,05

8,46

19,52

'    78,25

0,24

0,51  .

0,41

86

6,8

 

2,63-5,27

3,-67—20,29

7,08—85,51

48,34—153,33

0,02—0,64

0,23—1,02

0,037—0,68

72—97

3,4—14,4

. Намар

7,92

72,10

109,47

0,41

0,92

0,40

90

9,4

 

4,56—18,34

9,33—163,08

16,83—215,38

0,21—0,77

0,38—2,33

0,21—0,64

57—98

3—13,9

 

Намар фагоцитозын идэвхт чанарын тоо 90, фагоцитозын индекс 9,4 байсан бол хаврын улиралд эдгээр үзүүлэлтүүд 86; 6,8 болж тус тус буурсан нь цагаан цогцсын фагоцитозын идэвхт чанарын хувьд онцын их ялгаатайг харууллаа. Хүүхдийн бие махбод намрын улиралд аскорбины хүчлээр илүү сайн хангагдсан байдгийг бидний судалгааны баримтууд гэрчилж байна.

Намрын улиралд хоолон дахь «С» витамины агууламж хаврынхаас илуу их байдаг бөгөөд энэ нь юуны өмнө намрын цагт хүнсний ногоо өргөн хэрэглэдэгтэй холбоотой юм.

Аскорбины хүчлээр бие махбодын хангагдвал зохих хэмжээнээс үндэслэн хоногт түүний ялгарах хэмжээ 10 мг-аас, 1 цагт ялгарах мг-ийн хэмжээ 0,5 мг/цагаас, цусан дахь аскорбины хүчлийн агууламж 0,5 мг %-аас доошгүй тус тус байх ёстойг харгалзан үзвэл, хэдийгээр намрын улиралд хүүхдийн бие махбодын аскорбины хүчлийн хангамж илүү их байгаа боловч энэ хэмжээг зөвхөн тохирсон, хангалттай хэмжээ гэж үзэж болохгуй.

Намрын улиралд хүүхдэд аскорбины хүчлийг нэмж өгөхдөө хаврын улирлын витаминжуулалтаас нилээд бага тунгаар өгвөл зохих юм.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 360
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК