Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1971, 1(5)
Бага насны хүүхдэд тохиолддог стафилококкийн өвчнүүд
( Судалгааны өгүүлэл )

Д. Хумбаа, А. I. Егоров

УН 2-р тусгай эмнэлэг

 
Абстракт

Обследовано 56 больных со стафилококковой инфекцией (сепсис, пневмония, энтеро­колит, отнт, менингит). Возраст больных от 7 дней до 2 лет. Всем пациентам проводи­лось (комплексное лечение: антибиотики широкого спектра действия (оксациллин, мети­циллин, тетраолеан, эритромицин, неомицин, мицерин); борьба с интоксикацией и обезвоживанием (обильное питье, длительные внутривенные и подкожные введения растворов глюкозы. Рннгера, полиглюкнна); стимулирующая терапия (переливание кро­ви, плазмы, инъекции гаммаглобулина). При стафилококковых заболеванниях предпоч­тительнее использовать для лечения оксациллин, метициллин и сигмомицин. 10 боль­ным, помимо вышеуказанного лечения, проводилась иммунизация стафилококковым ана­токсином. Последний метод оказался наиболее эффективным.

Сүүлийн жилүүдэд ялангуяа 0—1 насны хүүхдийн дунд тодорхой нөхцөлд идэвхждэг стафилококкоор үүссэн өвчнүүд ихсэж байна. Энэ өвчин хүүхдэд хүнд тусаж, эцэстээ үхлээр төгсөх явдал олонтаа то­хиолддог.

Стафилококк нь хүүхдийн хүйг анх боож огтлох үед гарсан шарх, арьс салст бүрхэвчийн шалбархай, амьсгалын дээд хэсгийн эрхт-нээр дамжин уушги, ходоод, гэдсэнд орж өвчлүүлдэг юм.

Зарим үед аль эрхтнээр дамжин халдвар орсныг тогтооход бэрх (М. С. Маслов, 1960; Б. Ф. Шагай, 1959) байдаг.

Стафилококкийн халдвар дамжих үндсэн хоёр зам байна. Үүнд: бие махбодод гаднаас агаар, идэх уух юмаар дамжиж орох, нөгөө нь бие махбодод нь байсан стафилококк тодорхой нөхцөлд өвчин үүсгэж эхлэх замаар өөрөөсөө халдварлан өвчлөх хоёр зам байна.

В. Ф. Крыловын судалснаар, дотоод халдварын замаар өвчин үүсэх нь бүх тохиолдлын 93,5%-д нь байнаа гэж тогтоосон юм.Стафилокок­кийн өвчин өргөн тархаж байгаагийн гол шалтгааныг олон төрлийн ан­тибиотик ба сульфаниламидын бүлгийн эмэнд дасаж тэсвэртэй болсон стафилококк гарч ирсэнтэй холбон үзэж байна.

Стафилококкийн өвчин дэлгэрч байгаа бас нэг шалтгаан бол хүний бие махбодод хамтран амьдардаг хүнд хэрэгтэй зарим нян устсанаас болж янз бүрийн стафилококк идэвхжиж өвчин үүсгэдэг байна. Энэ нь гол төлөв удаан хугацаагаар, эсвэл тухайн өвчтөний бие махбодод багадах тун хэмжээгээр антибиотикийг журамгүй хэрэглэснээс болдог гэж Б. Е. Вотчал (1965), Ю. Ф. Домборовская (1969) нар бичжээ.

Стафилококкийн өвчин тархах гурав дахь шалтгаан нь стафилококк хадгалагч эрүүл, насанд хүрсэн хүний тоо олширч байгаа явдал юм (Е. Ф. Шагай, 1959; В. Ф. Крылов, 1968).

Стафилококкийн өвчин үүсэхэд тухайн өвчтөний орчин ахуйн ариун цэвэр, асептик, антисептикийн байдал, махбодын эсэргүүцэл зэрэг чухал холбогдолтой.

Бид 2-р тусгай эмнэлгийн хүүхдийн тасагт 1968—1969 онд эмчлүүлж байсан 56 хүүхдийн өвчний түүхэнд судалгаа хийлээ. Үүний дотор эрэгтэй 27, эмэгтэй 29 хүүхэд байв.

1-р   х ү снэгт Өвчтөнийг насны байдлаар ялгаж үзвэл

 

Нас

Судалгаа хийсэн он

 

1967

1969

7 хоногоос 3 сартай

17

12

3 сараас 6 сартай

8

3

6 сараас 1 настай

5

3

1 наснаас 2 настай

5

2

2 наснаас 13 настай

1

Дүн

35

21

1-р хүснэгтээс үзэхэд, өвчлөл 1969 онд 1968 оныхоос буурсан бөгөөд ялангуяа 0—6 сар хүртэлх насны хүүхэд 1969 онд цөөрсөн байна.

1968 онд стафилококкийн өвчин дор дурдсан хэлбэрээр тохиолдсон, Үүнд: голомтот хэлбэр 16 өвчтөнд, цусан ужил 19 өвчтөнд, 1969 онд голомтот хэлбэр 8 өвчтөнд, цусан ужил 13 өвчтөнд тус тус байв. Ийнхүү бидний ажиглалтанд өнгөрсөн 2 жилд цусан үжилтэй 32 өвчтөн, голомтот хэлбэрээр өвчилсөн 24 өвчтөн эмчлэгдэж байв.

Өвчилсөн 56 хүүхдийн 41,7 % нь хүйгээр халдвар авчээ. Голомтот хэлбэрийн стафилококкийн өвчнууд уушгины буглаа, уушгины хатгалгаа, нарийн бүдүүн гэдэсний шарх, үрэсэл, чихний булаг, шулуун гэ­дэсний буглаа, хатиг, ясны хпм идээлэх, булчирхай цочиж идээлэх хэл­бэрээр тохиолдсон байлаа.

Бараг бүх хүүхдийн цусны ариун чанар алдагдаж, цусанд стафило­кокк үржсэн бөгөөд түүний антибиотикт мэдрэг чанарыг судлахад мицерин,. неомицинд мэдрэг, эритромицин, тетрациклин, левомицетинд бага мэдрэг, пенициллин, стрептомицинд дассан байжээ. Зарим өвчтөний цуснаас' бүх төрлийн антибиотикт тэсвэртэй болсон стафилококк ч олдож байв.

Стафилококкийн өвчнийг эмчлэхдээ цаг алдалгуй оношлон, өвчин уусгэгчийн мэдрэг антибиотикийг сонгон хэрэглэх нь чухал байдаг. Цусны ариун чанар алдагдаагүй, бактериологийн шинжилгээ сөрөг бай­гаа үед өвчний клиник, эпиданамнез, клиникийн шинжилгээнд үндэслэн 2, заримдаа 3 төрлийн антибиотикийг хослон хэрэглэх, мен өргөн үйлчилгээтэй антибиотикийг хэрэглэдэг юм. Үүнд бид хүнд өвчтөнд оксациллин, метициллин ба тетраолеан зэргийг хэрэглэсэн. Хоногт оксациллин 100—250 мг/кг-ыг. метициллин 100—200 мг/кг булчинд 6 цагийн зайтай хийж байв.

Зарим үед 1—2 удаа судсаар 12 цагаар хийж байв. Тетраолеаныг 2—4 удаа булчинд буюу зарим үед судсаар 20 мг-ыг кг ЖИНД бодож хийдэг. Ингэж эмчлэхдээ дунджаар 10—14 хоногийн турш тарьж дунд нь бусад антибиотикуудаас тухайн өвчтөний биеийн байдалд харьцуулан өгч 3—7 хоногийн завсарлага хийж дахин 7—9 хоногийн 2 дахь буюу 3 дахь курс эмчилгээг хийхэд үр дүнгээ өгч байв.

Стафилококкийн евчнийг эмчлэхэд ариун цэвэр эруул ахуйн дэг-лэмийг (агаар, хоол) улам нарийн сахиулж, витамин, гистамины эерэг эм зэргийг хэрэглэх, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, хордлогоос хурдан гаргах, уг өвчин дахин сэргэхээс хамгаалах арга хэмжээг цаг алдахгуй хийх нь үхлийг багасгах эмчилгээний тактикийн үндэс болно.

Хордлого ба усны балансын алдагдлын үед үүнтэй тэмцэж уух шингэнээр сайн хангаж 5%-ын глюкозын болон Рингерийн уусмал уулгах, 15—13 % буюу 5 %-ын глюкозын уусмал, Рингерийн уусмал хоёрыг 2:1 харьцаатай хольж удаан цагаар хоногт 1—2 удаа судсаар хийх, полиглюкиныг дуслаар судсанд дээрхийн адил хийх, анхны  өдруудэд гормон эмчилгээг хийж преднизолон, деперзолон хэрэглэж байв.

Өвчтөний биеийн эсэргүүцлийг нэмэгдуулэх, дэмжих зорилгоор цус­ны сийвэн, адил бүлгийн донорын шинэ цус, гаммаглобулиныг долоо хоногт 1—2 удаа тарих зэрэг системтэй эмчилгээг хийхийн зэрэгцээгээр өвчтөний бие махбодын иммунт чадлыг ихэсгэхийн тулд стафилокок­кийн анатоксин 10 өвчтөнд хийлээ.

үСтафилококк үхэж, задрахдаа хшчтэй хор гаргадаг учир өвчтөн хордлогын байдалд байдаг. А. Д. Островский, 3. Д. Хозовая нар стафи­лококкийн анатоксиныг хийсний ачаар уг өвчтөний цусанд стафилокок­кийн анатоксины хэмжээ ихсэж, гарсан хорыг устгадаг болохыг баталжээ.

Энэ үндсэн дээр бид 1968 оноос зхлэн ЗХУ-ын Н. Ф. Гамалейн нэрэмжит институтээс гаргасан схемээр уг анатоксиныг 0,1; 0,2 0,3, 0,4, 0,6, 0,8, 1,0-аар өнжөөд өдөрт нэг удаа арьсан дор тарьж эхэлсэн ба 1969 онд

Г. М. Калюжной-Лукашевын тогтоосон шинэ аргаар (0,1; 0,2; 0,3; 0,5; 0,6; 0,4-аар арьсан дотор 2—3 өдрийн зайтай Безредкогийн аргаар) хийх боллоо. Энэ эмчилгээг өвчний эдгэрэх үед нь хийж байвал уг өвчин дахин сэргэхээс хамгаалах сайн тал байна.

Ийм тарилга хийлгээгүй өвчтөний дотроос уг өвчний хүндрэлээс болж нас барах, дахин өвчлөх явдал байсныг зориуд тэмдэглэж байна.

Бидний ажиглалтанд байсан өвчтөний 42 нь эдгэрч, 14 нь нас баржээ.

1968 онд 35 өвчтөнөөс 10 нь нас барсан. 1969 онд 21 өвчтөнөөс 4 нь нас барсныг авч үзвэл үхэл 1969 онд буурсан байна.

Стафилококкийн анатоксин хийлгэсэн 10 хүүхдээс нэг нь ч нас бараагүйг анхаарч үзүүштэй зүйл гэж үзэж байгаа юм.

ДҮГНЭЛТ
  1. 1968—1969 онд УН 2-р тусгай эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэж эмчлүүлсэн бүх өвчтөнөөс 56 хүүхэд стафилококк өвчний янз бүрийн хэлбэрээр өвчилсөн нь бүх тасгийн өвчлөлийн 4,1%-ийг эзэлсэн бөгөөд үхэл нь нилээд өндөр байв.
  1. 1968—1969 онд УН 2-р тусгай эмнэлгийн хүүхдийн тасагт хэвтэж эмчлүүлсэн бүх евчтенеес 56 хүүхэд стафилококк евчний янз бүрийн хэлбэрээр евчилсен нь бүх тасгийн евчлелийн 4,1%-ийг эзэлсэн бегеед үхэл нь нилээд ендер байв.
  2.  Стафилококкийн евчний үед оксациллин, метициллин, тетрао-

      леан, сигмомицин хамгийн үр дүнтэй мицерин (неомицин)

     эритроми­цин зэрэг антибиотик дунд зэргийн үр дүнтэй байна.

  1. Стафилококкийн хордлоготой тэмцэхэд бие махбодын иммуно-биологийн чанарыг тэтгэж эрэмбэ дараатайгаар сийвэн, цус, гаммагло-булин хийх, амаар ба судсанд дуслаар их хэмжээний шингэнийг хорд-логоос бүрэн гартал хийх нь чухал юм.
  2. Стафилококкийн евчнеес урьдчилан сэргийлэх, хийсэн эмчилгээг үр дүнтэй болгоход стафилококкийн анатоксин хэрэглэх нь уг евчнеер дахин евчлех, үхлээс сэргийлэх ач холбогдолтой юм.
Ном зүй

1. Раднаабазар. Хүүхдэд тохиолдох стафилококкийн өвчин.
/Эрүүл мэнд сэгүүлийн1963 оны 2-ын 22-р хуудас/.
2. Вотчал В. Е. Очерки клинической Фармакологии. М., 1965.3.
3. Домбровская Ю. Ф. Побочные действия антибиотиков в педиатрии.
Педиатрия, 1966, 9, 5—8.
4. Калюжная — Лукашева Г. М. Комбинированное применение
стафилококкового анатоксина и антибиотиков при гнойно-септических
роцессах. М., 1965.
5. Крылов В. Ф. Стафилококковые заболевания. Дисс. докт. М., 1968.
6. Маслов М. С. Лекции по факультетской педиатрии. Л., 1960.
7. Навашин С. М,, Фомина И. П. Справочник по антибиотикам. М., 1908.
8. Островский А. Д., Хозова 3. Д. Иммунотерапия стафилококкового сепсиса
у детей раннего возраста. Педиатрия, 1967, 12, 28—30.
9. Шаган Б. Ф. Основы учения о новорожденном ребенке. М., 1959.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Ерөнхий эмч АУ дэд эрдэмтэн Ч. Цэрэннадмид


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 702
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК