Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2007, 2(02)
Хяларын хэвийн бус хэлбрүүд
( Лекц )

М.Шамсия

Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төв

 

Хэвийн бус хэлбрийн хяларын онцлог нь нүдний байрлалаас хамаарч хяларын өнцөг нь өөрчлөгддөгт оршино. Өөрөөр хэлбэл нүд хөдөлгөх булчингийн үндсэн дүрэмд захирагддаггүй.

1. Дуаны синдром (3 хэлбэртэй)

Бүх 3 төрөлд нийтлэг тохиолддог шинжүүд:

  • - Дисбинокуляр амблиопи үүсэхгүй
  • - Голдуу охидуудад тохиолдоно
  • - Зүүн нүдэнд илэрнэ
  • - Толгойн албадмал байрлал

I хэлбэр:

  • - Эгц байрлалд дотогшоо хялар
  • - Гэмтсэн нүдий абдукц хязгаардлагдмал
  • - Аддукц хийхэд нүдний алим ретракц үүсч нүдний завсар нарийсна
  • - Абдукц хийх гэж оролдоход нүдний завсар өргөснө

II хэлбэр:

  • - Эгц байрлалд гадагшаа хялар
  • - Гэмтсэн нүд аддукц хийхэд хязгаардмал
  • - Аддукц хийхэд нүдний завсар нарийсах ба алимын ретракц үүснэ

III хэлбэр:

  • - Маш ховор тохиолдоно
  • - Абдукц ба аддукц хоёулаа хязгаарлагдмал
  • - Аддукц хийхэд нүдний завсар нарийсах ба алимын ретракц үүснэ

Шалтгаан:

  1. Гадна болон дотор шулуун булчин түүний орчны эдийн фиброзон өөрчлөлтөөс
  2. Эмгэг мэдрэлжүүлэлтээс болдог гэж үздэг

Ялган оношлогоо:

I хэлбэрийг гадна шулуун булчингийн саажилтаас ялгана.

Эмчилгээ:

Хараа болон фузи хэвийн хөгжилтэй байдаг тул бага насны хүүхдэд хагалгааны заалт үгүй.

Толгойн гаж байрлалыг засах, гоо сайхны зорилгоор булчингийн рецесс хийнэ.

2. Брауны синдром (дээд ташуу булчингийн шөрмөсний гажиг)

Төрөлхийн шалтгаан:

  • - Дээд ташуу булчингийн шөрмөс төрөлхийн богино байснаас

Олдмол шалтгаан:

  • - Блок орчмын гэмтэл
  • - Блок орчмын үрэвсэл
  • - Дээд шулуун болон дээд ташуу булчинд хийсэн мэс заслын дараа
  • - Ревматоид артрит
  • - 1 талын болон 2 талын байж болно.

Гол шинж тэмдэг:

  • - Нүдний дотогш дээш хөдөлгөөн хязгаарлагдана
  • - Гэмтсэн нүд голдуу гипотропик байрлалтай
  • - Толгойн албадмал байрлалтай

Ялган оношлогоо:

Доод ташуу булчингийн саанаас ялгана.

Эмчилгээ:

Хэрэв толгой эгц, анхдагч байрлалд 10-15 призмийн доошоо хялар байгаа бол дээд ташуу булчинд тенотоми хийнэ.

3. Ухархайн хананы хугарал

Гэмтлийн улмаас ихэвчлэн ухархайн дотор болон гадна хана эсвэл хоёулаа хугардаг. Үүний улмаас доод шулуун, доод ташуу булчин тэдгээрийн орчны эд хавчуулагдан булчингийн тэнцвэрт үйл ажиллагааны алдагдал үүсдэг.

Авах арга хэмжээ:

Хэрэв механик саатал байгаа нь батлагдаад, анхдагч болон доош харсан байрлалд хоёрдолт үүсдэг болон гэмтлээс хойш 1 долоо хоногийн дараа сайжрал авахгүй тохиолдолд мэс засал хийж хананы хугарлыг засна.

4. Бамбай булчирхайн шалтгаант офтальмопати

Клиник:

  • - Голдуу 1 эсвэл 2 талын доод шулуун болон дотор шулуун булчинг хамардаг
  • - Гэмтсэн нүд гипотропи болсон
  • - Нүдний хөдөлгөөн дээш хязгаарлагдсан
  • - Гэмтлийн анамнез үгүй
  • - КТГ хийж үзэхэд доод шулуун булчин бүдүүрсэн байдаг
  • - Эхэн үедээ бамбай булчирхайн шинжилгээ хэвийн байж болно

Авах арга хэмжээ:

  • - Бамбай булчирхайн эмгэгийн хурц үед эсвэл хялрын өнцөг байнга өөрчлөгдөж байдаг бол мэс засал хийх заалт үгүй
  • - Хоёрдлыг арилгах зорилгоор призм шил зүүж болох ч өвчтөн голдуу албадмал байрлалд нэгтгэн харж чаддаг. Хэрэв хялрын өнцөг их бол мэс заслаар засна
  • - Боломжтой бол мэс заслыг зохицуулах оёдолтойгоор хийх
  • - Доод шулуун булчингийн рецесс хийнэ

5. Мёбиусын синдром

Энэ нь 2 нүдний төрлөхийн 6, 7-р мэдрэлийн саанаас шалтгаалан үүсдэг эмгэг.

Шалтгаан:

Гавал тархины 6,7-р мэдрэлийн бөөмийн дутуу хөгжил.

Клиник:

Нүдний босоо хөдөлгөөн хэвийн, харин хэвтээ чиглэлийн хөдөлгөөн хязгаарлагдсан.

Эмчилгээ:

Дотор шулуун булчингийн рецесс хийж болох боловч үр дүн багатай.

6. Фиброзон синдром

Энэ нь нь удамшлын өвчин бөгөөд нүд хөдөлгөх булчин болон ухархайн эдийн фиброзон өөрчлөлтөөр илэрдэг.

Клиник:

  • - Птоз - зовхи өргөгч булчин гэмтдэг
  • - Доод шулуун булчинг хамарснаас нүд гипотропик байдалд орж голын шугамнаас дээш хөдлөхгүй. Мөн дотогш хялар үүснэ
  • - Албадмал байрлалтай (эрүүг өргөсөн)

Авах арга хэмжээ:

Хоёр нүдний доод шулуун булчинд зохицуулах оёдолтойгоор рецесс хийнэ. Гэвч дахилт ихтэй байдаг.

7. Миастени Gravis

Ямар ч насны хүнд тохиолддож байгаа, тогтмол биш птоз, хоёрдол, хялар үүсэж байгаа тохиолдолд түүнийг myasthenia gravis гэж үзэж болно. Мөн шалтгаан тодорхойгүй, дангаараа тохиолдож байгаа дотор, дээд, доод шулуун булчингийн саа, саажилтыг мөн энэ өвчнөөс болж байна гэж үзэж болно. Мөн бамбайн шалтгаант офтальмопатийн үед ч тохиолдож болно.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Сэтгүүлийн зөвлөлийн гишүүн Э.Санжаа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 748
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК