Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2007, 2(02)
Нүдний даралт ихсэх өвчний орчин үеийн оношлогооны арга - Laser GDx
( Лекц )

Ч.Цэнгэлмаа

Эх Нялхасын Эрдэм Шинжилгээний Төв

 

Нүдний дотоод даралт ихсэх нь харааны мэдрэлийг гэмтээх гол шалтгаан гэж үзэж байсан боловч сүүлийн үед хэвийн нүдний дотоод даралттай хүмүүс глаукомын улмаас хараагаа алдаж байна. Иймээс сүүлийн үед эрдэмтэд нүдний даралт ихсэх өвчнийг opticnervepathy буюу харааны мэдрэлийн эмгэг гэж үзэж байна. Глауком өвчний үед захын харааны өөрчлөлт өгөхөөс өмнө нүдний торлог бүрхүүлийн зангилаа үүсгэгч эсүүд гэмтдэг болохыг эрдэмтэд судалж тогтоосноор өнөөг хүртэл офтальмоскоп багажийн тусламжтайгаар нүдний торлог бүрхүүлийн мэдрэлийн ширхэгийн давхрааг шинжлэн уг өвчнийг оношлож ирсэн.

Laser GDx NFA – нүдний торлог бүрхүүлийн мэдрэлийн ширхэгийн давхрагыг (МШД) өндөр нарийвчлалтай шинжилдэг сүүлийн үеийн шинэ дэвшилтэт laser оношлогооны технологи юм. Торлог бүрхүүлийн мэдрэлийн ширхэгийн давхрагаар параллель, хос laser туяа нэвтрэн гарахдаа харилцан адилгүй хурдтай байдаг ба энэхүү ялгаа нь (retardation) МШД-ийн зузаантай корреляци хамааралтай байдаг [Зураг1,2].

Laser GDx ийн давуу талууд:

  • 10 минутанд бүрэн гүйцэд шинжилдэг
  • Хүүхэн харааг өргөсгөх шаардлагагүй
  • Болрын бүдэгшилтэй өвчтөнд (20/60) хийх боломжтой

Өвчтөний хэмжилтийг тухайн нас, хүйс, яс үндэстэн бүхий эрүүл хүний хэвийн үзүүлэлтүүдтэй харьцуулан судалдаг.

Laser GDx-ийн анализ:

  • Нүдний торлог бүрхүүлийн МШД-ыг дээд, доод, хамар, чамархай (S,N,I,T) гэсэн 4 талбайд хувааж, талбай тус бүрийг 1500 нэгж цэгт laser туяагаар тусгаж шинжилнэ.
  • Талбай тус бүрийн тэгш хэм (symmetry), МШД-ын талбай, судсан дээрхи МШД-ын зузаан, хэмжилт хийсэн цэг тус бүрийн туйлын зузаан болон МШД-ын нийт эзлэхүүнийг тооцон хэмждэг ба дараах 7 үзүүлэлтээр дүн шинжилгээ хийдэг [Зураг 3,4].
  • Color image
  • Thickness map
  • TSNIT Graph
  • Symmetry Analysis
  • The number
  • Inter-eye symmetry
  • Max Modulation

Color image-нүдний угийн зурагны өнгө дүрсний чанар.

Thickness (рolarization) map-МШД-ын зузааныг заадаг. Тод өнгөтэй (улаан ба шар) харагдаж байвал зузаан буюу хэвийн МШД юм. Харин хар буюу хөх өнгөтэй харагдаж байвал нимгэн ба хэвийн биш үзүүлэлт юм.

TSNIT Graph-ногоон өнгө нь баруун нүд, хөх ягаан өнгө нь зүүн нүдийг тус тус заадаг. Өвчтний МШД-ын зузааныг чамархай, дээд, хамар, доод талбай тус бүрд ямар байгааг хэвийн зураглал болох М хэлбэртэй харьцуулан судалдаг.

Symmetry Analysis-баруун болон зүүн нүдний TSNIT графикийг хооронд нь харьцуулж үздэг.

The number-Laser GDx нь тухайн зурагнаас 200 гаруй хэмжилтийг задлан шинжилдэг ба энэ нь 0-100 хүртэл оноогоор үнэлэгддэг. 0 руу ойртсон байвал эрүүл, 100 утга руу дөхвөл глауком гэж үзнэ.

Inter-eye symmetry-дээд 1/4 –ийн 1500 нэгж бүхий квадрант талбайн зузааны дундажийг доод 1/4-ийн 1500 нэгж бүхий квадрант талбайн зузааны дундажтай харьцуулахад утга нь 1.0 байвал тэгш хэмтэй эрүүл гэж үздэг.

Max Modulation-МШД-ын зузаан болон нимгэн хэсгийн ялгааг харулдаг. Эрүүл нүдэнд МШДын дээд ба доод талбайн зузаан нь хамар болон чамархайн талбайн зузаанаас их байдаг ба энэ утга нь 1.0 ба түүнэс их байдаг. Хэрэв 1.0 ээс бага бол МШД нимгэрч глаукомыг заадаг.

 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Сэтгүүлийн зөвлөлийн гишүүн Э.Санжаа


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1306
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК