Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2007, 2(02)
Даамжрах харалганы үед хийгдэх допплерографи, түүний үр дүн
( Шүүмж, эргэцүүлэл )

М.Алтанхүү, С.Оюун, Э.Санжаа

 

Нүд судлалын шинжлэх ухаанд нүдний төрөл бүрийн эмгэг өвчнийг оношлох шинжилгээний аргууд жилээс жилд нэмэгдэж байна. Дэлхийн олон оронд нүдний цусан хангамжийг орчин үеийн түвшинд илрүүлж чадах цорын ганц шинжилгээ нь чанд авиан допплерографи юм. В.М.Христюк, Г.В.Сергеев (1986), Н.М.Никитин (1987) нар нь чанд авианы допплерографи шинжилгээг нүдний практикт хэрэглэж үр дүнг тооцсон ба эрүүл хүмүүсийн хөмсөгний дээрх артерийн (НБА) цусан хангамжийн шугаман хурдыг (ЛСК) насаар тодорхойлсон. Манай орны нүд судлалын практикт 1996-оноос “Сономед 325” УЗДГ+ЭХОЭГ аппаратаар цусан хангамжийг хөмсөгний дээд артер дээр дараах шалгуурын хамт шинжилж байна.

Судалгааны зорилго

Чанд авиан допплерографийн шинжилгээгээр нүдний цусан хангамжийн өөрчлөлтийн шалтгааныг тодорхойлох (гүрээний эсвэл нүдний артерийн), хөмсөгний дээрх артер дээр дарах шалгуурын хамт шинжилснээр эмгэг жамын дагуу хийгдэх мэс заслын миопийн даамжралыг тогтооход хиигдсэн мэс заслын эмчилгээний үр дүнг хянах, эмийн эмчилгээг сонгож хэрэглэх дугнэлт өгдөг. Бага насны хүүхдийн цусан хангамжийг шинжлэх цорын ганц шинжилгээ нь чанд авиан допплерографи юм.

Судалгааны аргачлал

1996-1998 онуудад ЭНЭШТ-ийн нүдний тасагт даамжрах миоптой өвчтний 44 нүдэнд судалгаа хийлээ. Чанд авиан допплерографийн шинжилгээгээр мэс заслын өмнө нүдний цусан хангамжииг шинжилж мэс заслын аргыг сонгож мэс заслын дараа эмчилгээний дүнг 6 cap, 1,2,3 жилээр судлав.

Судалгааны үр дүн

Статистикийн түгээмэл хэрэглэгдэх дундаж үзүүлэлт, үзүүлэлтийн алдаа зэргийг тодорхойлж, Стьюдентийн шалгуураар үзүүлэлтийн магадлалыг тодорхойлов [Хүснэгт 1].

Дүгнэлт:

  1. Нүдний практикт чанд авианы допплерографийн шинжилгээг хийснээр нүдний цусан хангамжийг судлан дүгнээд зогсохгүй өөр замаар цусан хангамжийг сайжруулах эх үүсвэр байгааг дээрх шалгуурын дагуу шинжилж дүгнэлт өгнө.
  2. Чанд авианы допплерографийн шинжилгээгээр мэс заслын үр дүнг хянаж судална.
  3. Чанд авианы доплерографийн шинжилгээ нь аль ч насны хүмүүст ямарч нөхцөлд (амбулатори, стационар, клиникт) хийгдэх боломжтой бөгөөд өвчтөнд хоргүй, шаналгаа зовиүргүй, оношлогооны өндөр мэдрэмжтэй шинжилгээ юм.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 283
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК