Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 4(138)
Монгол бага насны хүүхдийн биеийн хөгжил
( Судалгааны өгүүлэл )

Г.Отгон1, Ефимова Н.В2, Г.Сарантуяа1, Б.Батхишиг1 Г.Ачсайхан1

1Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2Ангарскийн Хөдөлмөрийн эрүүл мэнд, хүний экологийн хүрээлэн, ОХУ

 
Абстракт

This results of study of physical development of 400 children aged 15- 42 monts old from different ecological regions of Mongolia.Tables shows heigth, mass of body circumperence of chest for boys and girls separately by age. This physical parameters of the Mongolian childrens low, to compare parameters children's of Irkutsk. Also this parameter of physical developments of Mongolian early age childrens is low by heigth and same to standards of body mass of childrens of WHO.

Pp. 10-13 , Tables 2, References 6

Судалгааны ажлын үндэслэл. Биеийн хөгжил бол өнөөг хүртэл өсч байгаа бие махбодын эрүүл мэндийн цорын ганц үзүүлэлт болсоор ирсэн бөгөед түүгээр хүүхэд өсвөр үеийнхнийг эрүүл мэндийн хувьд бүлэглэн цаашид эрүүлжүүлэх арга хэмжээ авдаг [1, 4, 6]. Хүүхдийн биеийн хөгжлийн төвшинг тогтоохдоо тухайн бүс нутгийн хүүхдүүдийн стандарт дундаж хэмжээтэй харьцуулан тогтоодог.

ДЭМБ-аас 2006 оны 4 сард 0-60 сартай хүүхдийн биеийн өсөлтийн үзүүлэлтэд нас, хүйсээр биеийн өндөр, биеийн жинг хамруулсан байдаг [5].

Монгол хүүхдийн бие бялдрын хөгжлийг судалсан судлаач Д.Батчулуун (1987), Ш.Орсоо (1994), Г.Орсоо нарын тогтоосон үзүүлэлт байгаа боловч, өнөө үед шинээр хийсэн ажил цөөвтөр байна.

Мөн манай хүүхдийн бие бялдрын хөгжлийн үзүүлэлт нь хөрш нутгийн Орос хүүхдээс болон ДЭМБ-аас   гаргасан   хүүхдийн   бие бялдрын үзүүлэлтээс хэрхэн ялгаатай байгаа нь зүй ёсоор анхаарал татаж байна.

Судалгааны зорилго. Бид 12-42 сартай Монгол хүүхдийн бие бялдрын дундаж хэмжээг тогтоох, Эрхүү орчмын орос хүүхдийн болон ДЭМБ-аас гаргасан хүүхдийн бие бялдрын хөгжлийн үзүүлэлттэй харьцуулан үнэлэлт өгөх зорилгоор судалгааг хийв.

Судалгааны арга: Судалгаанд нийт 15­42 сартай нийт 400 хүүхэд хамрагдсан бөгөөд хүүхдийг Улаанбаатар, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь зэрэг аймгуудын хүүхдийн цэцэрлэгүүдийг хамруулсан болно. Судалгаанд харьцангуй эрүүл хүүхэд хамрагдсан ба хүүхдийг нас болон хүйсээр нь ангилан судаллаа.

Бие бялдрын өсөлт хөгжилтийг судлахдаа түгээмэл хэрэглэгддэг сонгомол аргаар (А.Б.Ставицский, Д.И.Арон,1959) өндөр хэмжигч, жин хэмжүүр, туузан метр зэргийг ашиглан гүйцэтгэв (3). Хүүхдийн насыг төрсөн хугацаа, судалгааг авсан өдрөөр нь шинжлэх ухааны ангиллаар бүлэглэв.

Судалгааны материалын статистик боловсруулалтыг SPSS программ ашиглан үзүүлэлтийн дундаж хэмжигдэхүүн(М), дундаж алдааг (ш) тодорхойлж, үзүүлэлт хоорондын ялгааг Стьюдентийн t шалгуураар тодорхойллоо.

Судалгааны үр дүн, хэлцэмж: Бид 15­42 сартай Монгол эрэгтэй.эмэгтэй хүүхдийн бие бялдрын хөгжлийн үзүүлэлтийн тогтоосон дундаж хэмжээгээ Эрхүүгийн орос хүүхдийн болон ДЭМБ-аас гаргасан хүүхдийн дундаж үзүүлэлттэй харьцуулсан байдлаар хүснэгтээр үзүүлэв (хүснэгт 1,2 ).

Хүснэгт 1. Монгол 15-42 сартай эрэгтэй хүүхдийн бие бялдрын хөгжлийн дундаж үзүүлэлтүүдийг Эрхүү мужийн болон ДЭМБ-ын гаргасан хүүхдийн бие бялдрын үзүүлэлттэй харьцуулсан нь

Хүснэгт 2. Монгол 15-42 сартай эмэгтэй хүүхдийн бие бялдрын хөгжлийн дундаж үзүүлэлтүүдийг Эрхүү мужийн болон ДЭМБ-ын гаргасан хүүхдийн бие бялдрын үзүүлэлттэй харьцуулсан нь

Монгол эрэгтэй, эмэгтэй хүүхдийн бие бялдрын үзүүлэлтийг хооронд нь харьцуулж үзвэл 15-21 сартай эмэгтэй хүүхдийн биеийн өндөр нь эрэгтэй хүүхдийнхээс 0.09-0.27 см, 24-42 сартай эрэгтэй хүүхэд эмэгтэй хүүхдээс 0.09-0.45 см өндер байна. Биеийн жингээр эрэгтэй хүүхэд 15 сараас бусад бүх насанд 0.21-0.38 кг-аар их байна.

Харин эрэгтэй хүүхдийн цээжний тойргийн хэмжээ эмэгтэйнхээсээ бүх насанд 1.22-1.34см -ээр их байна (р<0.05).

Бид өөрсдийн тогтоосон Монгол хүүхдийн бие бялдрын хөгжлийн дундаж үзүүлэлтийг ОХУ-ын Эрхүү орчмын хүүхдийн бие бялдрын стандарт үзүүлэлттэй [3] харьцуулж үзэхэд Монгол эрэгтэй хүүхдийн биеийн ендер нь Эрхүүгийн хүүхдийнхээб 0.69-7.52 см намхан, ялангуяа 18-21 сартайд 7.52 см-аар намхан, 27-42 саруудад 4.46-6.61 см-ээр намхан  6эйнрл   т.01). Харин  Монгол эмэгтэй хүүхдүүд 15-21 саруудад Эрхүүгийн эмэгтэй хүүхдийнхээс ялимгүй өндөр (0.28-1.38см) байснаа 18-42 сартай үедээ 0.73-6.96 см намхан байна. Эрэгтэй эмэгтэй хүүхдүүд 30-42 сартай үедээ нилээд хэмжээгээр Эрхүүгийн хүүхдээс намхан байна (р<0.01).

Монголын эрэгтэй хүүхдүүд Эрхүүгийн эрэгтэй хүүхдүүдээс 0.03-1.48 кг-аар биеийн жин багатай байхад эмэгтэй хүүхдүүд эхний 3 насанд 0.11-0.31 кг их, бусад насанд 0.03-1.48 кг бага жинтэй боловч үнэн магадлал илэрсэнгүй.

Цээжний тойргоор Монгол эрэгтэй хүүхдүүд 0.62-1.85см-ээр бага бөгөөд эхний 3 насанд үнэн магадлалтай (р<0.05), харин эмэгтэй хүүхдийн цээжний тойргийн хэмжээ бүх 1.4-7.52см-ээр дээрх хүүхдүүдээс бага (р<0.05) байна.

Дээрхээс үзвэл Монгол хүүхдүүд Эрхүүгийн орос хүүхдээс, ялангуяа 30-42 сартай хүүхдэд намхан, мөн 33-42 сартайдаа нилээд жин багатай, цээжний тойргийн хэмжээ эмэгтэй хүүхэд бараг бүх хүүхдэд нарийн байна.

Судалгааны үр дүнг ДЭМБ-ын гаргасан хүүхдийн бие бялдрын дундаж, үзүүлэлттэй(5) харьцуулахад Монгол эрэгтэй хүүхдийн өндөр 1.41-3.95 см-ээр , эмэгтэйнх нь эхний хоёр наснаас бусдад нь 0.75-З.ЗЗсм-ээр намхан байна (р<0.05, (р<0.01). Мөн Монгол эрэгтэй хүүхдийн биеийн жин нь 0.07-0.63кг-аар ДЭМБ-аас гаргасан хэмжээнээс их байхад, эмэгтэй хүүхдийн жин 0.2-08см-ээр их байна.

Монгол хүүхдийн бие бялдрын үзүүлэлтийг ДЭМБ-ийн гаргасан хүүхдийн бие бялдрын үзүүлэлттэй харьцуулахад биеийн өндрийн үзүүлэлт бага, харин жин арай их байна.

Дүгнэлт:

  1. Монгол хүүхдийн бие бялдрын хөгжлийн дээрх үзүүлэлт нь Эрхүү орчмын орос хүүхдийнхээс болон стандарт үзүүлэлтүүдээс нилээд доогуур хэмжээтэй байна.
  2. ДЭМБ-аас гаргасан хүүхдийн биеийн ендрийн стандарт хэмжээнээс Монгол хүүхдүүд намхан, жин нь ойролцоо хэмжээтэй байна.
  3. Монгол хүүхдийн бие бялдрын хегжлийн дээрх үзүүлэлт нь орос хүүхдүүдтэй харьцуулахад ДЭМБ-аас гаргасан үзүүлэлтэд ойрхон байна.
Ном зүй

1. Кардашенко В.Н., Стромская Е.П., Варламова Л.П. Физическое развитие-один из важнейщих показателей здоровья детей и подростков // Гигиена и санитария. -1980. -°10. -С.33-35.
2. Прусакова А.В., Маторова Н.И., Ефимова Н.В., Карчевский А.Н., Беляева Т. А., Оценка физического развития детей 4114 лет Восточной Сибири. // Бюллөтень ВСНЦ со РАМН. - °4. (36). - 2004. -С. 75\\\"80.
3. Региональные показатели физического развития детей и подростков Иркутской области., метод. рекомен., Иркутск., - 2005. с-43
4. Савватаеева В.Г., Кузьмина Л.А., Шаров С.В., Евстигнеева Е.С.,% Крыжавицская Н.В., Глотова М.М., Физическое развитие детей раннего возраста г. Иркутска., Сибирский медицинский журнал, 2003., °5, с.71-77
5. Стандартные показатели ВОЗ в области развития ребенка/ Всемирная организация здравоохранения, Департмент по питанию для здоровья и развития / http://www.who.int7 nutrition/media_page/tr_summary_russian.pdf
6. Ямпольская Ю.А. Популяционный мониторинг физического развития детского населения // Гигиена и санитария. -1996. -°1. -С.24-26.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Л.Лхагва


Нийтлэлийн нээгдсэн тоо: 6115
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК