Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2008, 1(03)
Ухархайн доод ханын хугаралцооролтыг нөхөх материалын тухай
( Шүүмж, эргэцүүлэл )

Э.Санжаа, С.Удвал

“Орбита” эмнэлэг 

 

Манай оронд ухархайн эмгэг, гэмтэл маш ховор тохиолдож байгаад 1990-ээд оноос эхлэн жил бүр өсөн нэмэгдсээр байна. Ухархайн ханын гэмтлийг нөхөн сэргээхэд олон төрлийн материалыг хэрэглэсээр ирсэн боловч үнэмлэхүй үр дүнд хүрэх суулгац одоо хэр нь олдоогүй, цааш нь улам боловсронгуй болгох судалгааны ажил үргэлжилж байна. Бидний судалгаанд 4 төрлийн ауто ба алло суулгац трансплантат хэрэглэж, түүний үр дүн, эмнэл зүй, компьютер томографын зарим үзүүлэлтээр тодорхойлж үзлээ.

  1. Чихний мөгөөрс – ауто суулгацад хамаарах бөгөөд мэс заслын явц хөнгөвтөр, суулгацын тохиролцоо сайтай, 2.0 см-ээс багагүй талбайг эзэлсэн цооролтыг нөхөхөд тохиромжтой. Трансплантат нь 1 жилийн дотор шимэгдэж түүний оронд зузаан сорви тогтох онцлогтой. Тэр нь нүдний байрлалыг засах, хөдөлгөөнд нөлөөлдөггүй сайн талтай.
  2. Дээд эрүүний яс - Ухархай хацар, дээд эрүүний ясыг хамарч хоршсон гэмтэл элбэг тохиолдож байна. Ухархайн доод хана 2.5 смээс дээш их талбайг хамарсан цооролтонд, өөхлөг эд, булчин зэрэг зөөлөн эд сорогдон хавчуулагдах, нүдний байрлал доош шилжих, гайморын хананд цус хурах, ясны хэлтэрхийтэй нийлж бөмбөлөг үүсэх, энэ нь хоёрдогчоор халдварлагдаж идээт үрэвсэл гайморит үүснэ. Энэ нь нүүр ясны өмнө хэсгийн хүндэвтэр гэмтэлд хамрагдах бөгөөд энофтальм болох, хялар, хоёрлол үүсэх гол шалтгаан болдог. Ийм төрлийн гэмтлийг цаг алдалгүй гайморотоми хийж, өмнө ханын нимгэн ясыг бүтнээр нь авах, түүгээр ухархайн доод ханыг нөхөж битүүлэх боломжтой. Доод ханын гэмтлийг гаргасан цонхоор харж, түүний гэмтлийг засах боломж олгохын дээр агуулагдаж байгаа цусны бүлэн, ясны хэлтэрхийг цэвэрлэж, гарч болох хүндрэлээс хамгаална. Өөрийн ясан суулгац нь аутопластик материалд хамаарагдах бөгөөд эдийн тохиролцооны хувьд тохиромжтой байдаг. Суулгацыг тогтооход түвэгтэй, хэлбэржүүлж болдоггүй зэрэг нь сөрөг талтай. Харин 2 смээс дээш цооролттой ханын гэмтэлд ухархайн хөндийн тогтвортой байдлыг сайн хангаж чаддаг эерэг талтай. Дээрх хоёр мэс засал нэгэн дор хийгдэх тул нилээд хугацаа шаардагдахын зэрэгцээ, зарим хүмүүс эрүүл газраасаа эд авахыг зөвшөөрдөггүй.
  3. Алло пластик суулгацад – тархины хатуу бүрхүүл (дураматер) хамрагдана. Хатуу бүрхүүлийг 1,5 см-аас дотогш хэмжээтэй цооролтонд ашиглахад тохиромжтой. Биологийн задрал хурдан явагдаж холбогч эд үүссэнээр ухархайн тэнцвэртэй байдлыг хадгалж чаддаг, олдоц сайтай, хэлбэржүүлэх шаардлагагүй. Харин ховор тохиолдолд Creutzfeld-Jacob өвчин дамжуулах аюултай учраас практикт ашиглахаа больсон.

Дүгнэлт

2004-2008 онуудад ухархайн ханын гэмтэлтэй 93 өвчтөнд 4 төрлийн материал ашиглан мэс засал хийлээ. Мэс засалд ашигласан ауто болон алломатериалын эерэг сөрөг үзүүлэлт түүний үр дагаварыг 3, 6 сар, 1 жилийн хугацаанд өвчтөний эмнэл зүй, ухархайн компьютер томограммыг үндэслэн судалгаа хийлээ. Мэс засалд ашигласан 4 төрлийн суулгацаас аутоматериал (мөгөөрс) аллопластик материал, нийлэг эд, метилметаакрилат зэрэг нь олдоц ихтэй, хямд үнэтэй, биологийн зохицолгоо сайтай, хэлбэржүүлэх боломжтой, ухархайн хөндийн тэнцвэржилтийг сайн хангадаг, өвчин дамжуулдаггүй, ялангуяа нүдний арын өөхөн эдийн атрофи (хатингаршлын) үед илүү тохиромжтой материал юм. Ухархайн цооролт 2.5 см-ээс дээш тохиолдолд тавихад илүү тохиромжтой. Бидний хэрэглэж байгаа метилметаакрилат нийлэг эдэн материал нь шаардлаганд нийцэж байгаа бөгөөд зарим эрдэмтдийн саналтай тохирч байгаа билээ.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1126
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК