Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Нүд Судлалын Монголын Сэтгүүл , 2009, 1(05)
Хөвсгөл аймгийн хүн амын глаукомын өвчлөл, түүний эмнэлзүй, оношлогоо, эмчилгээний асуудалд
( Шүүмж, эргэцүүлэл )

 

Тэргүүлэх зэрэгтэй нүдний эмч Л.Эрдэнэцэцэг

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг

 

Дэлхийн улс орнуудад сохорлын гол шалтгааны нэг нь глауком бөгөөд энэ нь нүдний дотоод даралт ихсэх, харааны талбайн нарийсал, харааны мэдрэлийн хатингаршилд хүргэн, улмаар хөдөлмөрийн чадварыг алдагдуулж, эргэшгүй сохролд хүргэдэг өвчин юм.

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар өнөөдөр энэ өвчнөөр 5.1 сая хүн өвчилж, нийт хараагүй хүмүүсийн 13.5%-д тохиож байна.

Манай орны хувьд глауком нь сохорлын шалтгааны 1-2-р байрт орж 35-40%-ийг, манай аймгийн хувьд 2-р байрт орж 19%-ийг эзэлж байгаа нь хүн амын дундах эрүүл аж төрөх ёс, эмнэлгийн анхан шатны мэдлэг дутмагаас эмнэлгийн тусламж хожуу авч байгаатай холбоотой. Иймээс глауком өвчний эмнэлзүйн үе шатыг зөв тодорхойлох, глауком өвчнийг эрт илрүүлэх, эргэшгүй сохролд хүргэх эрсдэлийг бууруулахад судалгааны үндэслэл оршино. Глаукомын эмнэлзүйн байдал, тэдгээрийг орчин үеийн шинжилгээний аргаар тогтоож, эмчилгээний үр дүнг тодорхойлох зорилго тавьсан.

  1. Глаукомын өвчлөлийг хяналтын журналаас түүвэрлэн гаргах.
  2. Глаукомын өвчлөлийн эмнэлзүй, оношлогоо, эмчилгээг судлах
  3. Дүгнэлтэнд тулгуурлан цаашид авах арга хэмжээг тодорхойлох.

Глауком өвчний эмнэлзүй, оношлогоо эмчилгээг судлахдаа 2000-2008 онуудад нарийн мэргэжлийн эмчийн хяналтанд эмчлүүлсэн бүх насны 267 глаукомтой өвчтөнд судалгаа хийсэн. Үүнд өвчтөний харах чадлыг Ландолт болон Снеллены хүснэгтээр нүдний дотоод даралтыг Маклаковын тонометрээр, харах талбайг периметрээр, нүдний өмнөд хэсгийг японы “INAMI” биомикроскопоор шинжилж, өмнөд тасалгааны өнцөгийг харж, нүдний угийг шууд болон урвуу аргаар шинжлэн харааны мэдрэлийн эксквацийг тодорхойлов.

Судалгаанд 267 хүн хамрагдсанаас: 68% нь эмэгтэй, 32% нь эрэгтэй

 

Анхдагч хаалттай ба нарийн өнцөгт глаукомын өвчлөл илүү байгаа нь манай оронд нүдний даралт өвчин эмнэлзүйн талаар хийгдсэн судалгааны үр дүнтэй нийцэж байна.

 

Энэ нь хараа муудах, хараагүй болох гол шалтгаан болж байна.

Эмчилгээ хийлгэсэн байдал:

Лазер эмчилгээ 50.5%

Мэс заслын эмчилгээ 27.3%

Эмийн эмчилгээ 22.2%

 

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 27.3% нь эмийн эмчилгээнд үр дүнгүй, нүдний дотоод даралт их байсан тул мэс заслын эмчилгээ хийлгэсэн байна.

Дүгнэлт

  1. Судалгаанд хамрагдсан нийт глаукомтой хүмүүсийн 97% нь 35-аас дээш насныхан байна.
  2. Өвчнийг үе шатаар авч үзвэл өвчтөний 65.5% нь даамжирсан үедээ байгаа нь өвчтөн эмнэлэгт хэт оройтож ирэх, мөн өвчний шинж тэмдэг балархай явагдаж байгаатай холбоотой.
  3. Лазер эмчилгээг ХӨГ нүдний даралт өвчнийг эхэлж байгаа үед буюу 1-р үед нь хийхэд эдгэрэлт 63.7%-тай болж 90%- г урьдчилан сэргийлэх үр дүнтэй.
  4. Эмнэлзүйн хэлбэрийг харахад 74.1% хаалттай өнцөгт глауком байгаа нь лазер эмчилгээнд үр дүн сайтай байна.
  5. Лазер эмчилгээ нь эргэшгүй сохролд хүргэх эрсдлийг бууруулах үндсэн нөхцөлийг бүрдүүлж байна.

Цаашид авах арга хэмжээ

  1. 35-аас дээш насны хүмүүст тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг хийж глауком өвчнийг эрт илрүүлэн шаардлагатай бол лазер эмчилгээнд хамруулан, хяналтандаа авч цаашдын эмчилгээг цаг алдалгүй хийх.
  2. Глауком өвчнийг эрт илрүүлэхийн тулд гониоскопийн шинжилгээ (өнцөг тодорхойлох) хийдэг гониолинзийг захиалж авах.
  3. Нүдний анхан шатны тусламжийн сургалт сурталчилгааг өргөн хэмжээгээр тасралтгүй явуулж байх.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 411
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК