Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2006, 4(138)
Нойр булчирхайн үрэвсэл ба хорт хавдрыг компьютерт томографийн аргаар оношлох нь
( Судалгааны өгүүлэл )

Ц. Бадамсэд1, Т. Нарантуяа2, A. Сайнжаргал3, Т.Дуламсүрэн4

1Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжчит Анагаах Ухааны Хүрээлэн, 2Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг, 34"Ачтан-Элит " Клиникийн эмнэлэг

 
Абстракт

We have been studied in the computer tomography department «Achtan-Elit» Clinical Hospital 2001-2006 years 137 patients with the diagnosis in pancreatitis and pancreatic tumors.

It has been established by computer tomography signs that at edematic form of acute pancreatitis in 69.2%±9.2 the borderof pancreas have been appeared clearly, in 73.2%+10.9 at hemorrhagic form the size of pancreas has enlarged totally or partially, but defined restricted liquid of inflammation in 61.1 %±11.8. In 66.7%+12.6 at necrotic form of acute pancreatitis lost its homogeneous structure and restricted of inflammatory liquid was defined in 86.7%±9.1

It has been established that among several main computer tomography signs of chronic pancreatitis in 63.1 %±7.1 loosed its homogeneous structure and in 67.4%+5.9 the border of pancreas has been appeared clearly.

At pancreatic tumors according computer tomography signs was established that in 62.5%+8.6 the form is not cored, in 96.9%±3.1 the size more than 2.1 cm, in 65.6%±8.4 the border is not smooth, in 62.5%±8.6 the border clearly, in 46.9%±8.8 decreased its density, in 65.6%±8.4 increased its density of the mass effect after the injection of contrast element.

The form, size, structure, density, border and the relationship of pancreatites with the around laying organs, and its localization, form, size, amount, border, structure, density of the mass effect in the pancreatites, change in the density after the injection of contrast element, calcification, cysts are defining the main characteristics of the chronic and acute pancreatitis and pancreatic tumors.

The research the study diagnosis and differential diagnosis of forms of acute and chronic pancreatitis and of pancreatic tumors by computer tomography signs is very important for proper and early treatment.

Pp. 24-29, Tables 2, References 27

Нойр булчирхайг зэргэлдээх ходоод ба гэдэсний хиллэлтээс тод ялган илрүүлэхийн тулд 200мл усанд 76 хувийн Юмл Верографины уусмалыг хольж хутгаад шинжилгээ эхлэхээс 10-15 минутын өмнө уулгаж шинжилнэ [1,17]. Верографины 76 хувийн уусмалыг 1 кг жинд 1 мл оногдохоор судсанд тарьж, компьютерт томографи шинжилгээг дахин хийж нойр булчирхайн цуллаг, голомтотөөрчлөлтийн нягтралын ихсэлт, бууралтыг тогтоож, нойр булчирхайн эмгэгүүдийгөөр хооронд нь ялган оношлоно [7,12,13,14,17, 23, 27].

Нойр булчирхайн компьютерт томографийн хэвийн нягтрал нь +30КА -+40КА, тодосгогч бодис судсанд тарьсны дараа +60КА - +85КА хүртэл ихэсдэг [5, 7, 19, 23].

Нойр булчирхайн цочмог үрэвслийн хавагналт хэлбэрийн үед компьютерт томографиар нойр булчирхай нэлэнхүйдээ эсвэл хязгаарлагдмал томорсон [10,16,19], нягтрал буурсан, хил хязгаар жигд, тод бус байдаг [18].

Нойр булчирхайн архаг үрэвслийн үед компьютерт томографиар нойр булчирхайн хэлбэр, нягтралын өөрчлөлт [10, 19], шохойжилт, уйланхай буйг тодорхойлно [19, 22].

Нойр булчирхайн цочмог үрэвслийн оношийг клиник шинж тэмдгээр тавьж болох боловч ямарваа нэг хүнд өвчний болон гэмтлийн фон дээр нойр булчирхайн цочмог үрэвсэл явагдаж байвал оношлоход бэрхшээлтэй байдаг. Ийм тохиолдолд судлаачдын [19, 21, 24, 28] дүгнэлтээр компьютерт томографиар оношлох нь зүйтэй юм.

Нойр булчирхайн хорт хавдрыг тодорхойлох компьютерт томографийн оношлогооны магад үнэн 86 - 87% [5,25], 88.5 - 90% [9] байна.

Нойр булчирхайн хорт хавдар ихэнхидээ толгойд, дараа нь их бие ба сүүлд тохиолддог.

H. Н.Блохины (1982) судалгаагаар. нойр булчирхайн толгойн хавдар 73,4%, их биеийнх 14,1%, сүүлийнх 6,6%, нойр булчирхайг нэлэнхүйд нь хамарсан 5,9% тус тус тохиолдож байгааг тодорхойлжээ.

Нойр булчирхайн хорт хавдрын хэмжээ 2 см хүртэл [5, 6], хорт хавдрын нягтрал нь хэвийн нойр булчирхайн нягтралтай ижил [27] байвал компьютерт томографиар оношлох боломжгүй байдаг.

Тодосгогч бодис тарьсны дараа дахин компьютерт томографийн шинжилгээ хийхэд нойр булчирхайн хорт хавдрын нягтрал ихсэнэ. [3, 11, 19, 26].

Нойр булчирхайн хорт хавдрын эргэн тойрны еөхлөг эд ялгаран харагддаггүй [11, 19, 25].

Механик шарлалтыг оношлоход компьютерт томографи шинжилгээг хийх шаардлагатай [3, 20].

Нойр булчирхайн хорт хавдрын компьютерт томографийн үндсэн шинжүүд нь нойр булчирхайн хэмжээ хэсэгчлэн томрох, нойр булчирхайн эргэн тойрны өөхлөг давхарга алдагдах зэрэг болно [2-4, 8, 25].

Нойр булчирхайн голомтот өөрчлөлтийн нягтрал ба хүрээлэн буй нойр булчирхайн нягтралын ялгаа +10КА-аас их байвал хорт хавдар гэж сэжиглэж болно [5].

Судалгааны ажлын зорилго. Нойр булчирхайн цочмог ба архаг үрэвсэл, хорт хавдрын компьютерт томографийн шинж тэмдгүүдийг тогтооход судалгааны ажлын зорилго оршино.

Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг шийдвэрлэнэ. Үүнд:

  1. Нойр булчирхайн цочмог ба архаг үрэвсэл, хорт хавдрын компьютерт томографийн шинж тэмдгүүдийг   оношлогооны   ач холбогдлыг нь харгалзан үндсэн ба туслах шинжүүдийг тогтоох.
  2. Нойр булчирхайн цочмог ба архаг үрэвсэл, хорт хавдрын компьютерт томографи оношлогооны шалгуурыг боловсруулах.

Судалгааны ажлын аргачлал, материал. Бид 2001-2006 онуудад «Ачтан-Элит» Клиникийн эмнэлгийн Дүрс оношлогооны тасгийн компьютерт томографи кабинетад нойр булчирхайн цочмог үрэвсэлтэй-59, нойрбулчирхайн архагүрэвсэлтэй-46, нойр булчирхайн хорт хавдар гэж оношлогдсон 32 өвчтөнүүдэд компьютерт томографийн шинж тэмдгүүдэд судалгааны карт боловсруулж, түүнд дүгнэлт хийсэн.

Эдгээр шинжлүүлэгчдэд оношийг клиник, лаборатори, хэвлийн тойм рентген харалт, ходоод дээд гэдэсний тодосгогч бодистой рентген шинжилгээ, целиакографи, цитолог ба биопсий шинжилгээнүүд, мэс ажилбар зэргээр оношийг баталсан.

Компьютерт томографи аппаратаар (Япон улсад үйлдвэрлэсэн Тошиба пүүсийн CT-W-4 төхөөрөмж) нойр булчирхайн цочмог ба архаг үрэвсэл, хорт хавдрын тархалт, байрлал, хэлбэр, хэмжээ,тоо,бүрхүүл,хилхязгаар,бүтэц,шохойжилт, хэвлийд шингэн ба бусад нэмэлт өөрчлөлт буйг тодорхойлж, шаардлагатай үед тодосгогч бодис Верографин 76%-ийн уусмалыг 1кг жинд 1мл оногдохоор судсанд тарих буюу 200 мл усанд Верографин 76%-ийн 10 мл уусмалыг хольж хутган шинжилгээ хийхээс 10-15 минутын өмнө уулгаж компьютерт томографи шинжилгээг дахин хийж, нойр булчирхайн цуллаг, голомтот өөрчлөлтийн нягтралын ихсэлт, бууралт, хил хязгаарыг тогтоож нойр булчирхайн цочмог ба архаг үрэвсэл, хорт хавдрын компьютерт томографи шинжтэмдгүүдийг тогтоосон.

Судалгааны үр дүнг статистикийн түгээмэл хэрэглэгдэх дундаж үзүүлэлт, үзүүлэлтийн алдаа зэргийг тодорхойлж, Стьюдентийн шалгуураар үзүүлэлтийн магадлалыг шалгаж, компьютерийн Windows-Excel программыгашигланболовсруулалт хийсэн.

Судалгааны ажлын үр дүн. Бид нойр булчирхайн цочмог - 59 (хавагналт хэлбэр-26, цус шүүрэлт хэлбэр-18, үхжил хэлбэр-15), архаг үрэвсэлтэй- 45 өвчтөний компьютерт томографийн шинж тэмдгүүдэд дүгнэлт хийв (Хүснэгт 1).

Хүснэгт 1-ээс үзэхэд нойр булчирхайн цочмог үрэвслийн хавагналт хэлбэрийн үед 73.1%+8.9-д нойр булчирхай нэлэнхүйдээ томрох (Р< 0.001), 69.2%±9.2-д нойр булчирхай зэргэлдээх эрхтэнээс тод ялгаран харагдах (Р<0.01), 84.6%±7.2-д нойр булчирхайн бүтэц ижил төрөлшилтэй (Р<0.001), 88.5%±6.4-д ходоодны арын зайд шингэн харагдахгүй (Р< 0.001), 80.8%±7.9-д нойр булчирхайн нягтрал жигд буурах (Р<0.001), 92.3%±5.3-д тодосгогч бодис тарьсны дараа нойр булчирхайн нягтрал жигд ихэссэн (Р<0.001), 100%-д шохойжилт илрээгүй, цус шүүрэлт хэлбэрийн үед 61.1%+11.8-д нойр булчирхай нэлэнхүйдээ томрох (Р=0.05), 66.7%±11.4-д нойр булчирхай зэргэлдээх эрхтэнээстодялгаранхарагдах(Р=0.05),94.4%±5.6-д нойр булчирхайн бүтцийн ижил төрөлшил жигд (РО.001), 77.8%±10.1-д нягтрал жигд бус буурах (Р<0.01 ), үхжил хэлбэрийн үед 80.0%±10.7-д нойр булчирхайн бүтцийн ижил төрөлшил алдагдсан (Р<0.01), 86.7%+9.1-д ходоодны арын зайд шингэн хуримтлагдах (Р<0.001), 66.7%±12.6-д нойр булчирхайн нягтрал жигд бус буурах (Р=0.05) шинж тэмдгүүд статистикийн үнэн магадлалтай илэрч байна.

Бид өөрсдийн судалгаанд үндэслэн нойр булчирхайн цочмог үрэвслийн хэлбэрүүдийн компьютерт томографийн шинж тэмдгүүдийг оношлогооны ач холбогдлыг нь харгалзан үндсэн ба туслах шинжүүд гэж хуваасан. Үүнд: А. Нойр булчирхайн цочмог үрэвслийн хавагналт хэлбэрийн ҮНДСЭН ШИНЖҮҮД: а. нойр булчирхай нэлэнхүйдээ томрох б. нойр булчирхай зэргэлдээх эрхтэнээс тод ялгаран харагдах в. нойр булчирхайн бүтэц ижил төрөлшилтэй г. нойр булчирхайн нягтрал жигд буурах д. тодосгогч бодис тарьсны дараа нойр булчирхайн нягтрал жигд ихсэх. ТУСЛАХ ШИНЖҮҮД : а. ходоодны арын зайд шингэн хуримтлагдаагүй б. шохойжилтгүй. Б. Нойр булчирхайн цочмог үрэвслийн цус шүүрэлт хэлбэрийн ҮНДСЭН ШИНЖҮҮД: а. нойр булчирхайн бүтцийн ижил төрөлшил алдагдсан б. нягтрал жигд бус буурах. ТУСЛАХ ШИНЖҮҮД: а.нойрбулчирхай зэргэлдээхэрхтэнээстодялгаран харагдах б. нойр булчирхай нэлэнхүйдээ томрох в. ходоодны арын зайд шингэн хуримтлагдах. В. Нойр булчирхайн цочмог үрэвслийн үхжил хэлбэрийн ҮНДСЭН ШИНЖҮҮД: а. нойр булчирхайн бүтцийн ижил төрөлшил алдагдсан б. ходоодны арын зайд шингэн хуримтлагдах в. тодосгогч бодис тарьсны дараа нойр булчирхайн нягтрал жигд бус ихсэх. ТУСЛАХ ШИНЖҮҮД : а. нойр булчирхайн нягтрал жигд бус буурах б. нойр булчирхай зэргэлдээх эрхтэнээс тод ялгаран харагдахгүй в. нойр булчирхай нэлэнхүйдээ томрох.

Архаг панкреатитын үед 67.4%±5.9-д нойр булчирхай зэргэлдээх эрхтэнээс тод ялгаран харагдах, 63.1%+7.1-д нойр булчирхайн бүтцийн ижил төрөлшил алдагдсан, 73.9%±6.5-д тодосгогч бодис тарьсны дараа нойр булчирхайн нягтрал жигд бус ихэссэн компьютерт томографийн шинж тэмдгүүд давамгайлж илэрч байна (Р<0.001).

Бид өөрсдийн судалгаанд үндэслэн нойр булчирхайн архаг үрэвслийн компьютерт томографийн шинж тэмдгүүдийг оношлогооны ач холбогдлыг нь харгалзан үндсэн ба туслах шинжүүд гэж хуваасан. Үүнд: ҮНДСЭН ШИНЖҮҮД :

         а. нойр булчирхай зэргэлдээх эрхтэнээс тод ялгаран харагдах

         б. нойр булчирхайн бүтцийн ижил терелшил алдагдсан

         в. нойр булчирхай

Хүснэгт 1. Нойр булчирхайн цочмог ба архаг үрэвсэлт компьютерт томографийн шинж тэмдгүүд

нэлэнхүйдээ томрох эсвэл багасах г. тодосгогч бодис тарьсны дараа нойр булчирхайн нягтрал жигд бус ихсэх. ТУСЛАХ ШИНЖҮҮД: а. ходоодны арын зайд шингэн хуримтлагдахгүй б. шохойжилт илрэх.

Бид нойр булчирхайн хорт хавдар гэж оношлогдсон32өвчтөнийкомпьютерттомографийн шинж тэмдгүүдэд дүгнэлт хийсэн (Хүснэгт 2).

Хүснэгт 2-оос үзэхэд нойр булчирхайн хорт хавдрын голомтот өөрчлөлтийн дүрс зөв биш (Р<0,001), хэмжээ 3,1см-ээс их (Р<0,001), нягтрал буурсан (Р<0,05), хил хязгаар тэгш бус, тод (Р<0,001), нойр булчирхайн голомтот өөрчлөлтийн эргэн тойрон өөхлөг эд харагдахгүй (Р< 0,001), тодосгогч бодис тарьсны дараа хавдрын нягтрал жигд ихсэх (Р< 0,001), цөсний ерөнхий сувгийн өргөсөлт (Р<0,05), цөсний хүүдий томорсон (Р<0,05) шинжүүд статистикийн үнэн магадлалтай байна.

Бид өөрсдийн судалгаанд үндэслэн нойр булчирхайнхортхавдрынкомпьютерттомографийн шинж тэмдгүүдийг оношлогооны ач холбогдлыг нь харгалзан үндсэн ба туслах шинжүүд гэж хуваасан. Үүнд: ҮНДСЭН ШИНЖҮҮД: а. дүрс зөв биш б. байрлал янз бүр в. хэмжээ 2.1см-ээс их г. нягтрал буурсан д. хил хязгаар тэгш бус, тод е. тодосгогч бодис тарьсны дараа хорт хавдрын нягтрал жигд ихсэх. ТУСЛАХ ШИНЖҮҮД: а. цөсний ерөнхий сувгийн өргөсөлт б. цөсний хүүдийн томролт в. элэгний доторх цөсний сувгийн өргөсөлт г. нойр булчирхайн толгой, их бие, сүүл хэсэгт хуурамч уйланхай үүсэх д. хэвлийн гол судасны лимфийн булчирхай томрох е. дэлүү томрох.

Судалгааны ажлын хэлцэмж. Нойрбулчирхайн цочмог үрэвслийн хавагналт хэлбэрийн үед компьютерт томографиар нойр булчирхай 73.1 %± 8.9-д нэлэнхүйдээ томорсон нь Л.М.Портной.Д Л.Рослов (1999) нарын дүгнэлттэй тохирч байна. 80.8%±7.9-д нойр булчирхайн нягтрал жигд буурах нь Г.А.Сташук., С.Э.Дуброва., Л.Н.Емельянова., С.Трипатхи (1999) нарын судалгаатай ойролцоо байна.

Компьютерт томографиар нойр булчирхайн црчмог үрэвслийн цус шүүрэлт хэлбэрийн үед 61.1%+11.8-д, үхжил хэлбэрийн үед 86.7%±9.1-д ходоодны арын зайд шингэн хуримтлагдаж байгаа нь F.S.Weil (1978)., E.William.,M.D.Torres (1990) нарын дүгнэлтээс илүүтэй тохиолдож буй нь манай оронд компьютерттомографишинжилгээгээрхожуу үе шатандаа оношлогдож байгаатай холбоотой гэж бид үзэж байна.

Компьютерт томографиар нойр булчирхайн архаг үрэвслийн үед 30.4%± 6.7-д нойр булчирхай нэлэнхүйдээ томрох, 45.7%+7.3-д нэлэнхүйдээ багасах шинж тэмдэг нь А.В.Яковенко (2000)-гийн судалгаанаас илүүтэй тохиолдож байна. Харин 67.4%±5.9-д нойр булчирхай зэргэлдээх эрхтэнээс тод ялгаран харагдах, 63.1 %±7.1-д нойр булчирхайн бүтцийн ижил төрөлшил алдагдсан, 50.0%±6.1-д нойр булчирхайн нягтрал жигд бус буурах, 34.8%±7.0-д нойр булчирхайн цуллаг ба сувагт шохойжилт буй болох компьютерт томографийн шинж тэмдгүүд нь А.В.Яковенко (2000)- гийн дүгнэлттэй дүйж байна.

Нойр булчирхайн хорт хавдар 25.0%+7.7-д нойр булчирхайн их биед, 15.6%±4.3-д сүүлд байрлаж буй нь Н.Н.Блохин ба бусад (1982) судлаачдынхаас их, 40.6%±8.7-д толгойд байрлаж буй нь Н.Н.Блохин ба бусад (1982) судлаачдынхаас бага байна.

3.1 %-д нойр булчирхайн хавдар 2см хүртэл, 6.3%±4.3-д хорт хавдрын нягтрал нойр булчирхайн нягтралаасялгагдахгүйбайгааньхортхавдаржижиг, хорт хавдрын нягтрал нойр булчирхайн цуллагийн нягтралаас ялгагдахгүй, нойр булчирхайн аль нэг хэсэг томроогүй үед компьютерт томографиар нойр булчирхайн хавдрыг оношлох боломжгүй гэсэн J.R.Haage.,N.E.Reich (1978);Р.И.Габуния.,Е. К.Колесникова (1995) нарын дүгнэлтийг баталж байна.

65.6%±8.4—д тодосгогч бодис тарьсны дараа нойр булчирхайн хорт хавдрын нягтрал жигд ихсэж буй нь J.R.Haaga.,R.L.AIfidi.,T.R.Haulilla (1977) нарын дүгнэлттэй дүйж байна.

75.0%±7.7-д нойр булчирхайн хорт хавдрын эргэн тойрны еехлөг эд ялгаран харагдахгүй байгаа нь J.R.Haaga.,R.J.AIfidi (1976) нарын дүгнэлттэй ойролцоо байна.

Хүснэгт 2. Нойр булчирхайн хорт хавдрын компьютерт томографийн шинж тэмдгүүд

Дүгнэлт

  1. Компьютерт томографиар нойр булчирхайн хурц үрэвслийн хавагналт хэлбэрийн үед 69.2%±9.2-д нойр булчирхайн хил хязгаар тод ялгаран харагдах, цус шүүрэлт хэлбэрийн үед 73.2%±10.9-д нойр булчирхай нэлэнхүйдээ ба хэсэгчлэнтомрох, 61.1 %±11.8-д ходоодны арын зайд шингэн хуримтлагдах, үхжил хэлбэрийн үед 66.7%±12.6-д нойр булчирхайн нягтрал жигд бус буурсан, 86.7%±9.1-д ходоодны арын зайд шингэн хуримтлагдах шинж тэмдгүүд давамгайлж илэрдгийг тогтоов.
  2. Нойр булчирхайн архаг үрэвслийн үед 63.1 %±7.1—д нойр булчирхайн бүтцийн ижил төрөлшил алдагдсан, 67.4%±5.9-д нойр булчирхай зэргэлдээх эрхтэнээс тод ялгаран харагдах компьютерт томографийн шинж тэмдгүүд давамгайлж байна.
  3. Нойр булчирхайн хорт хавдрын үед компьютерт томографиар 62.5%± 8.6-д хэлбэр зев биш, 96.9%±3.1-д хэмжээ 2.1см-ээс их, 65.6%±8.4-д хил хязгаар тэгш бус ба тодосгогч бодис тарьсны дараах голомтот өөрчлөлтийн нягтрал жигд, 62.5%±8.6-д хил хязгаар тод, 46.9%+8.8-д нягтрал буурсан, 75.0%±7.7-д нойр булчирхайн голомтот өөрчлөлтийн эргэн тойрны өөхлөг эд ялгаран харагдахгүй үндсэн шинж тэмдгүүд илэрдгийг тогтоов.
  4. Нойр булчирхайн хэлбэр, хэмжээ, бүтэц, нягтрал, хил хязгаар, зэргэлдээх эрхтэнтэй хэрхэн харьцаж буй, нойр булчирхай дахь голомтот өөрчлөлтийн байрлал, хэлбэр, хэмжээ, тоо, хил хязгаар, бүтэц, нягтрал, тодосгогч бодис тарьсны дараах нягтралын еөрчлөлт, шохойжилт, уйланхайт өөрчлөлтүүд нь нойр булчирхайн цочмог ба архаг үрэвсэл, хорт хавдрын оношлогооны гол шалгуур үзүүлэлт болох нь тогтоогдов.
  5. Нойр булчирхайн цочмог ба архаг үрэвсэл, хорт хавдрын компьютерт томографййн шинж тэмдгүүдээр оношлох ба ялган оношлох асуудлыг шийдвэрлэсэнээр эмчилгээний асуудлыг цаг алдахгүй шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байна.
Ном зүй

1. БабичевС.И., КалантаревК.Д.,СкоругскийИ.А., Давитадзе Ш.А. Ультразвуковая диагностика хирургических заболеваний печени, желчных путей и поджелудочной железы.-Хирургия. -1981. -°10.- с.70-75.
2. Бадамсэд Ц., Пүрэв P., Нарантуяа Т., Онхуудай П, Д.Лхагвасүрэн., Болормаа Д. Нойр булчирхайн хорт хавдрын компьютер томографи оношлогоо. -П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлэг. -Эмч нарын онол - практикийн симпозиумын хураангуй. -Улаанбаатар хот. -2002 он. - х.73-77.
3. Бадамсэд Ц., Пүрэв P., Нарантуяа Т. Нойр булчирхайн эмгэгүүдийн рентген компьютерны томографи оношлогоо. -Анагаах Ухааны Үндэсний Хүрээлэн. КЛИНИКИЙН ЛЕКЦҮҮД. -Улаанбаатар хот. -2002 он. -°2. -х. 96-100.
4. Бадамсэд Ц., Пүрэв P., Нарантуяа Т., Онхуудай П., Лхагвасүрэн Д., Болормаа Д., Сайнжаргал А., ДуламсүрэнТ., БаярмааД. Нойр булчирхайн хорт хавдрын компьютер томографи шинж тэмдгүүд. -У.К.Т.Э. -Онол практикийн бага хурлын илтгэлийн хураангуй. -Улаанбаатар хот. -2002 он. -°27. -х.88-90.
5. Габуния Р.И., Колесникова Е.К. Компьютерная томография в клинической диагностике. -М.: Медицина. -1995. -с.159-169.
6. Кишковский А.Н.,Мелехов Е.П.Белов.А.Ф., Духовский.А.И. Компьютерная томография в дифференциальной диагностике заболеваний билиопанкреатодуоденальной области-Вестник рентгенологии и радиологии. -1991 .-2. -с.23-28.
7. Клиническая ультразвуковая диагностика. 9. Руководство для врачей. - Под. редакцией проф. Н.М.Мухарлямова. -В двух томах. -Том2. -М.: Медицина. -1987. -с.42-43.
8. КубышкинВА, ВишневскийА.Т., Айрапетян Г.Г., Кармазановский Г.И., Кунцевич Г.И. 10. Дифференциалычая диагностика рака головки поджелудочной железы. -Хирургия. -2000.-°11.-с. 19-23.
9. Мишин В.Ю. Компьютерная томография и ультразвуковое исследование в диагностике и лечении заболеваний поджелудочной железы. -Вестник рентгенлогии и радиологии. -1997.-°5. -с.21-24.
10. Нарантуяа Т., Бадамсэд Ц., Онхуудай П. Нойр булчирхайн хурц ба архаг үрэвслийн компьютерт томографийн шинж тэмдгүүд. -АУИС. -«Эрдэм 2003» -Докторантур, Магистрантурын онол-практикийн бага хурлын илтгэлийн хураангуй. -Улаанбаатар хот. -2003 он. -Х.165.
11. Нарантуяа Т. Нойр булчирхайн үрэвсэл, хорт хавдрын хэт авиан ба компьютерт томографи оношлогооны асуудалд. -03.22.10 Дүрслэл оношлогоо. -Анагаах ухааны магистрийн зэрэг горилж бичсэн тезис. - Улаанбаатар хот. -2003 он. -65х.
12. Онхуудай П. Нойр булчирхай . -Дүрслэл оношлогоо. ном. -Улаанбаатар хот . -1993 он. -х.75-78. 95-97.
13. Онхуудай П. Нойр булчирхайн өвчин. -Дүрслэл оношлогоо сонголт, дэс дараалал ном. -Улаанбаатар хот. -2000 он. -х.54-56.
14. Онхуудай П.,Д-Гончигсүрэн. Рентгенологи Радиологи ном. -Улаанбаатар хот. -2002 он. -х.151-152. 257-263.
15. Портной.Л.М., Араблинский.А.В. Лучевая диагностика заболеваний поджелудочной железы. -Рос. журн. Гастроэнтерологий, гепатологий, колопроктологий. -1994. -14 -с.99-105
16. Портной Л.М., Рослов Н.Л. Ультразвуковая и рентгеновская компьютерная томография в диагностике заболеваний органов брюшной полости и забрюшинного пространства. -Вестник рентгенологии й радиологии. -1990. -°1.-с.82-85.
17. Пүрэв P., Бадамсэд Ц. Нойр булчирхайн үрэвсэл, уйланхай ба хавдрын рентген цахим тоолуурт томографи оношлогоо. -Дүрслэл оношлогоо сэтгүүл. -Улаанбаатар хот. -1996 он. -° 1.-Х.18-23.
18. Стащук Г.А., ДуброваС.Э., ЕмельяноваЛ.Н., Трипатки С. Лучевая диагностика различных форм острого панкреатита. -Вестник рентгенологии и радиологии. -1999.-°6. -С.15-19.
19. Тодуа.Ф.И., Федоров.В.Д., Кузин.М.И. Компьютерная томография органов брюшиной полости. -М:Медицина. -1991. -с.19-23. 176¬227.
20. ХарченкоВ.П., ЛютфалиевТ.А, КундаМ. А. Современная комплексная диагностика панкреатобилиарного рака, осложненного синдромом желтухи. -Вестник рентгенологии и радиологии. -2000.-°4. -с.30-33.
21. Черемисин В.М.,Савелю.В.Е., Аносов.Н.А. Компьютерная томографическая диагностика острого панкреатита. -Вестн. Хир. -1994. - °1. -с.21-26.
22. ЯковенкоА.В. Клиника, диагностика и лечение хронического панкреатита. -Клиническая медицина. -2001.-°9. -с. 15-20.
23. Ambrose J.A.. Brit J. Radiol. -1973. - v. 46, -p. 1023-1047.
24. Folsch U.R. Munch Med. Wschr. -1988. -Bd 130. -°39. -p.678-679.
25. Haaga.J.R., Alfidi.R.J. et. al. Radiology. -1976. -v.120.-p.589-595.
26. Haaga.J.R., Alfidi.R.J. Haulilla.T.R. Ibid. -1977. -v.124.-p.723-730.
27. Haaga.J.R., Reich.N.E. Computed Tomography of abdominal abnormalities. St. Louis. 1978.
27. Munch R. Schweit. Med. Wschr. -1988. -Bd 118. •13. -p.478-487.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Б.Цэрэндаш


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1961
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК