Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 4(12)
Мэдрэл-сэтгэхүйн өөрчлөлттэй судасны шалтгаант өвчнүүдийн тархалт, эмнэл зүй, эмнэлэг хангамжийн тусламжийн зарим асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Бямбасүрэн, доцент Ш. Доржжадамба

АУДС-ийн мэдрэл сэтгэц гэм судлалын тэнхэм

 
Абстракт

Проведено обследование 43472 населения в различных географических зонах (горной, равнинной и гобийской) республики с целью выявления сосудистых заболеваний головного мозга с нервнопсихическими нарушениями. В МНР интенсивный показатель распространения сосудистых заболеваний головного мозга ниже, чем этот показатель в других странах, хотя он оказывается различным в различных физико-географических условиях страны а именио среди населения горного района (4, 2 на 1000 населения) больше, чем среди населения равнинного (2, 0) и гобийского (1,7) районов.

Сссудистыми заболеваниями головного мозга несколько чаще страдают мужчины (55,6%). Заболеваемость достигает максимума в возрасте 51 года и свыше (72,6%). Среди исследованных больных с сосудистыми заболеваниями головного мозга отмечается значительное преобладание заболеваемости церебральным атеросклерозом (73,6) над гипертонической болезнью с нервно-психическими нарушениями (26,4%).

Среди всех обследованных больных с сосудистыми заболеваниями головного мозга неврозоподобные состояния наблюдались у 67%, психотические у 8,5% и дементные у 24,5%.

Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллага, гадаадын болон манай орны эрдэмтдийн судалгаа мэдээнээс үзвэл мэдрэл сэтгэхүйн өөрчлөлттэй судасны шалтгаант өвчнүүдийн тархалт, тэдгээрээс болж хөдөлмөрийн чадвар алдах явдал хүн амын дунд багагүй тохиолддог байна (1—5).

Гэвч эдгээр өвчнүүдийн тархалт, эмнэл зүй нь улс үндэстнүүдийн зан заншил, амьдралын хэвшил. хедөлмөр, хоол тэжээл, цаг агаар, газар зүйн онцлогуудаас хамааран улс орон болгонд харилцан адилгүй байдаг тухай эрдэмтэд мэдээлсээр байна (2, 3).

Бид тус орны цаг агаар, газар зүйн онцлогийг харгалзан хангай, хээр, говийн бүсүүдийг төлөөлүүлэн Увс аймгийн төв Улаангом, Дорнод аймгийн баруун хойт талаар оршдог 4 сум нэгдэл, сангийн аж ахуй, Өмнөговь аймагт бүхэлд нь 1969—1971 оны турш бүгд 43472 хүн амын дунд диспансерчлах хэлбэрийн идэвхтэй үзлэг, судалгааг хийж тэдгээрээс олж илрүүлсэн мэдрэл сэтгэхүйн өөрчлөлтэй судасны шалтгаант 106 өвчтөний байдлыг тодорхойллоо.

1-р хүснэгтээс үзэхэд мэдрэл-сэтгэхүйн өөрчлөлттэй судасны шалтгаант 106 өвчтөний 59 нь буюу 55,6%нь эрэгтэй, 72,6% нь 51 ба түүнээс дээш настай байна.

1965-1966 онуудад Улаанбаатар, Налайх, Сүхбаата(р, Сэлэнгэ аймгуудын хүн амын дунд бидний хийсэн үзлэг судалгааны мэдээгээр судасны шалтгаант мэдрэл сэтгэхүйн өөрчлөлтүүдийн 57,5% нь эрэгтэйчүүдэд, 73,4% нь 51 ба түүнээс дээш насны хүмүүст илэрч байсан нь манай энэ удаагийн мэдээтэй мөн тохирч байна.

Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн 73,6% нь тархины судасны хатууралттай, тэгэхдээ энэ нь голчлон эрэгтэйчүүд (58,9%) байлаа. В. Н. Белоусовын (5) хийсэн эпидемиологийн судалгааны мэдээгээр мэдрэл сэтгэхүйн өөрчлөлттэй судасны шалтгаант өвчтөнүүдийн 23,6% нь цусны даралт ихсэх өвчин, 76,4% нь тархины судасны хатууралттай байна.

Интенсив үзүүлэлтээр хангай (Увс), хээр (Дорнод), говийн (Өмнөговь) бүсийн 1000 хүнээс өвчлөгсөд адилгүй боловч бүгд дүн нь 2,4 байгаа нь Улаанбаатар, Налайх, Сүхбаатар, Сэлэнгэ аймгуудын 1000 хүнээс мэдрэл сэтгэхүйн еөрчлөлттэй судасны шалтгаант өвчнөөр 2,1 нь өвчилж байна гэсэн бидний 1967 оны  мэдээтэй тохирч байна (2-р хүснэгт). Мэдрэл сэтгэхүйн өөрчлөлттэй судасны шалтгаант өвчтэй хүмүүсийн нас хүйсний ялгаа

 

 

   онош

Увс

Өмнөговь

Дорнод

Бүгд

Хүйс

Нас

Хүйс

Нас

Хүйс

Нас

Эр

Эм

Эр

Эм

31-40

41-50

51-60

-61-70

70-аас дээш

Эр

Эм

31-40

41-50

51-60

-61-70

70-аас дээш

Эр

Эм

31-40

41-50

51-60

-61-70

70-аас дээш

Эр

Эм

 

Цусны даралт ихсэх өвчин,

 

Тархины судасны хатуурал,

 

Бүгд

 

 

4

 

 

 

21

 

 

 

25

 

9

 

 

 

17

 

 

 

26

 

1

 

 

 

-

 

 

 

1

 

7

 

 

 

17

 

 

 

24

 

4

 

 

 

17

 

 

 

21

 

-

 

 

 

3

 

 

 

3

 

1

 

 

 

-

 

 

 

1

 

8

 

 

 

19

 

 

 

26

 

5

 

 

 

14

 

 

 

19

 

1

 

 

 

-

 

 

 

1

 

-

 

 

 

3

 

 

 

3

 

4

 

 

 

11

 

 

 

15

 

7

 

 

 

13

 

 

 

20

 

1

 

 

 

6

 

 

 

7

 

1

 

 

 

7

 

 

 

8

 

1

 

 

 

1

 

 

 

2

 

-

 

 

 

-

 

 

 

-

 

-

 

 

 

-

 

 

 

-

 

1

 

 

 

2

 

 

 

3

 

-

 

 

 

5

 

 

 

5

 

1

 

 

 

1

 

 

 

2

 

13

 

 

 

46

 

 

 

59

 

15

 

 

 

32

 

 

 

47

Харин бусад орны судлаачдын мэдээгээр бол мэдрэл сэтгэхүйн өөрчлелттэй судасны шалтгаант өвчнөөр 1000 хүнээс 9,8 хүртэл өвчилж байна (II). 2~р хүснэгт

Мэдрэл сэтгэхүйн өөрчлөлттэй судасны шалтгаант өвчнүүдийн  тархалтын  харьцуулсан харьцаа

!

Судлаачид

 

Аймаг

 

Үзлэгт хамрагд- сан хүн ам

 

Интенсив үзүүлэлт (1000 хүн амд)

Ш. Доржжадамба,

Улаанбаатар

194223

1,9

1967

Налайх

15580

3,6

 

Сүхбаатар

12185

0,9

 

Сэлэнгэ

5432

1,1

 

Бүгд

52618

2,1

С. Бямбасүрэн

 

Увс

11657

4,2

Ш. Доржжадамба

Өмнөговь

27003

1,7

 

Дорнод

4815

2,0

 

Бүгд

43472

2,4

 

 Судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн эмнэлэг хангамжийн шаардлагыг тодорхойлбол: Мэдрэлийн больницод хэвтэж эмчлүүлэх шаардлагатай өвчтөн 17,9%, асрамжийн газар байх 19% гэрийн нөхцөлд асруулах 22,6 %, диспансерээр эмчлүүлэх өвчтөн 57,6% тус тус байлаа. Өөрөөр хэлбэл, эдгээр өвчтөнүүдийн 41,6% нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан байна. Судлаачдын мэдээнээс үзвэл мэдрэл сэтгэхүйн өөрчлөлттэй судасны шалтгаант өвчтөний 32-39% нь хөдөлмөрийн чадвараа бүрэн алддаг байна(9). Мэдрэл сэтгэхүйн өөрчлөлттэй судасны шалтгаант өвчтөнүүдийн эмнэлэг хангамжийн шаардлагыг судалсан Д.А.Зайдевын(10) мэдээгээр өвчтөний 20%нь мэдрэлийн больницод хэвтэн эмчлүүлэх, 10% иь асрамжийн газар, 20% нь гэрийн асрамж, 50% нь диспансерийн хяналтанд байх шаардлагатай байсантай манай мэдээ ойролцоо байна.

Мэдрэл сэтгэхүйн өөрчлөлттэй судасны шалтгаант өвчнүүдийн үед илрэх сэтгэхүйн өөрчлөлтүүдийг эрдэмтэд (1,2,7,13) невроз төст, солиорол, тэнэгрэлийн хам шинжит гэсэн 3 бүлэг болгон ангилж байна. Эдгээр шинжүүдийн өөр хоорондын тооны харьцаа нь судалгааг больниц диспансер, хүн амын дунд явуулсан нөхцөлүүдээс хамаарч янз бүр байдгийг хэвлэлд (2,12) олонтаа нийтэлж байна.

Бидний материалаар мэдрэл сэтгэхүйн өөрчлөлттэй судасны шалтгаант 106 өвчтөний 67% нь невроз төст хам шинжтэй, 8,5 % солиорлын шинжтэй, 24,5% тэнэгрэлийн шинжтэй байлаа.

П.П.Висодка ба Г.И.Вилвшина (8) нараас хүн амын дунд явуулсан үзлэг судалгааны мэдээгээр мэдрэл сэтгэхүйн өөрчлөлттэй судасны шалтгаант өвчтөнүүдийн 62,3% нь невроз төст хам шинжтэй байсан нь бидний үзлэг судалгааны мэдээтэй ойролцоо байна.

Невров төст хам шинж нь дорхи вариантуудаар илэрсэн билээ. Үүнд Мэдрэл сульдлын (неврастени төст) хам шинж 56 өвчтөн, сэтгэлийн уналттай мэдрэлийн сульдлын (астено-депрессив) хам шинж 7, өвчирхөх шинжит мэдрэл сульдын (астениопохондин) хам шинж 7, яльгүй зовлонт байдалт (обсессивно-фобик) хам шинж 1 өвчтөнд тус тус илэрч байсан.

Ю.Е.Рахальский (12) невроз төст хам шинжтэй судасны шалтгаант 44 өвчтөнийг диспансерийн нөхцөлд судлан үзэхэд мэдрэл сульдлын хам шинж 29 өвчтөнд, сэтгэл уналтад мэдрэл сульдлын хам шинж 8, өвчирхөх шинжит мэдрэл сульдлын хам шинж 4, яльгүй зовлонт байдалт хам шинж 3 өвчтөнд тус тус илэрч байсан нь невроз төст хам шинжийн вариантуудын өөр хоорондын тооны харьцаа нь больницын гадуурхи нөхцөлд манай мэдээтэй ойролцоо байгааг харуулж байна.

Солиорлын шинжтэй 9 өвчтөн байсны дотор сэтгэл уналын хам шинж 1 өвчтөнд, ухаан балартлын хам шинж 3, уналт таталтын шинж 5 өвчтөнд илэрч байсан. Ухаан балартлын хам шинжтэй байсан өвчтөнүүдийн ухаан балартал нь тархины цусны эргэлтийн хурц өөрчлөлтөөс болж үүссэн байсныг зориуд тэмдэглүүштэй. Мэдрэлийн талаас илэрч байсан шинж тэмдгүүдийг авч үзвэл: Мэдрэлийн бичил шинжүүд 72 өвчтөнд, саа саажилт, хэллэггүйтзх шинж 24, ам уруулын эмгэг цочролууд бий болох (оралные автоматизмы) 36, пирамидын гадуурхи замын өөрчлөлт 11, тэнцвэр тохирооны алдагдал 6 өвчтөнд тус тус илэрч байсан. Мэдрэлийн бичил шинжүүдэд 12 хос мэдрүүлийн талын өөрчлөлт ба ясны хальс, булчин шөрмөсиий цочрол ихсэх, багасах, алга болох шинжүүдийг хамруулсны дотор тохой өвдөгний цочрол ихсэх шинж 38, хүүхэн харааны талын өөрчлөлт 21, нүүрний мэдрүүлийн өөрчлөгдөх шинж 9 өвчтөнд тус тус илэрч байлаа.

      Эрдэмтдийн (1,2,4,6,12) мэдээлж байгаагаар мэдрэл сэтгэхүйн өөрчлөлттэй судасны шалтгаант өвчнүүдийн үед мэдрэлийн талаас мэдрэлийн бичил шинжүүд, пирамид ба пирамидын гадуурхи эмгэг цочролууд бий болох шинжүүд голлон илэрдэг байна.

ДҮГНЭЛТ
  1. Манай орны газар зүйн янз бүрийн (бүсэнд судасны шалтгаант мэдрэл сэтгэхүйн өвчний тархалтын интенсив үзүүлэлт адилгүй байгаа боловч ерөнхийдөө гадаад орныхныг бодвол харьцангуй бага байна.
  2. Судасны шалтгаант мэдрэл сэтгэхүйн өвчнөөр гол төлөв 50-иас дээш насны хүмүүс, тэгэхдээ эрэгтэйчүүд зонхилон өвчилж байна.
  3. Цусны даралт ихсэх өвчинтэй харьцуулахад тархины судасны хатуурлаас болох сэтгэцийн эмгэг нь зонхилон илэрч байна.
  4. Больницын гадуур нөхцөлд байгаа судасны шалтгаант мэдрэл сэтгэхүйн өвчтэй хүмүүст сэтгэлээр унах, ухаан балартах, уналт таталт ба тэнэгрэлийн зэрэг сэтгэц эмгэгийн хам шинжүүдээс гадна невроз төст байдлын янз бүрийн вариантууд зонхилон илэрч байна.
  5. Бидний хийсэн судалгааны үр дүн нь дараах зохион байгуулалтын болон практикийн ач холбогдол бүхий зөвлөмжийг гаргахад хүргэлээ,

а.   3арим нэг томхон нэгдсэн эмнэлгүүдийн мэдрэлийн тасаг ба сэтгэл мэдрэлийн больницод судасны шалтгаант  мэдрэл  сэтгэхүйн өвчтөний эмчилгээнд зориулан тусгай өрөө нээн ажиллуулах.

  1. Невроз төст хэлбэрийн илрэл бүхий судасны шалтгаант мэдрэл сэтгэхүйн өвчтэй хүмүүсийг харьяалсан аймгийн мэдрэлийн эмчийн зөвлөлгөөнтэйгээр орон нутгийн эмч нар (дотрын) байнгын хяналтандаа авч ажиллах нь зохистой. Хэрэв ийм байдлын өвчтэй хүмүүст эмнэлэгт хэвтэх зайлшгүй шаардлага гарвал нэгдсэн больницуудын мэдрэлийн тасаг буюу сэтгэл мэдрэлийн больницын эмнэлэг сувилгааны тасагт, харин тэнэгрэлийн ба солиорлын шинжтэй өвчтөнүүдийг сэтгэл мэдрэлийн больницод хэвтүүлэн эмчлэх нь зохистой.

в. Хөдөө орон нутгийн нөхцөлд нэгдлийн хөрөнгөөр өндөр настай, тахир дутуу бологсдод зориулан (1000 хүнд 0,6 ороор бодож) эмнэлгийн үйлчилгээ хөдөлмөр эмчилгээ тогтмол явуулж байх, асрамжлах, байр бий болгон ажиллуулах шаардлагатай байна.

Ном зүй

• Авербах Е.С.Психика и гипертоническая болезнь. Л., 1965.
• 2 Банщиков В.М.Атеросклероз сосудов мозга с психическими нарушениями. М., 1967.
• 3. Белоусов В. Н. В кн.: Вопросы патогенеза психических нарушений при со- судистых заболеваниях головного мозга. М, 1963 т. XXI, 29—44.
• 4. Она же. Там же, стр. 120—128.
• 5. Она же. В кн,: 2-й Всероссийск. съезд невропатологов и пси- хиатров. М. 1967 5—6.
• Богомолов Н.К.Церебральные кризы и инсульт М., 1971.
• 7, Бямбасурэн С.Дэлгэрцогт С.Терентьев Е.В. Мэдрэлийн больницын 40 жилийн ойн хурлын материал. Улаанбаатар 1969
• Висоцка П.П.Вилемина, Г.И.Вкн.: Материалы Всесоюзного съезда невропатологов и психиатров. М., 1969, 23—31.
• Доржжадамба Ш. А. У. Д. С-ийн эрдэм шинжилгээний бичиг.
• № 2. Улаанбаатар, 1967, 83—91.
• Зайцев Д. А. В кн. Вопросы эпидемиологии психических заболеваний. М, 1967 67—71
• Нестеров В.А.Яковашвили В. А. Инвалидность при сердечно-сосудистых заболеваниях как социально-гигиеническая проблема.М.,1969.
• Рахальский Ю. Е В кн.: Вопросы патогенеза психических нарушений при сосудистых заболеваниях головного мозга. М., 1963, т. XXI, 85—95.
• Чирков А. М. Там же, стр. 547—555.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : эрхлэгч Ш. Доржжадамба


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 736
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК