Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 4(12)
Гавал, нурууны ясны мэдрэл-тэжээлийн өөрчлөлтийн эмгэг зүйд висцеро-рефлексийн нөлөө
( Судалгааны өгүүлэл )

Г. Цагаанхүү

Анагаах ухааны дзэд сургуулийн мэдрэл-сэтгэц гэм судлалын тэнхим

 
Абстракт

С делью выяснения роли висцеро-рефлекторных механизмов в патогенезе нейро- генно-дистрофических поражений черепа и позвоночника автором исследовано 52 больных с дистрофией черепа (внутренний лобный гиперостоз) и 28 с дистрофиями позво- ночншса (деформирующий спондилоз и остеохондроз). У всех обследованных в наличие был невропатологический симптомокомплекс, характерный только для висдеро-рефлек- торных поражений нервной системы. Изучение путей распространения патологической ирритадии в нервной системе дало возможность выявить у всех обследованных очаги патологической импульсации в органах и тканях брюшной полости.

После проведения патогенетаческой терапии с учетом висцеро-рефлекторного па- тогенеза 43 больных практически выздоровели, у 29 наступило значительное улучше- ние и у 8—незначительное улучшение.

На основании вышеизложенного автор приходит к выводу о существенной роли висцеро-рефлекторных механизмов в патогенезе нейрогенно-дистрофических пораже- ний черепа и позвоночника.

Мэдрэлийн өвчний дотор гавал, нурууны ясны мэдрэл тэжээлийн өөрчлөлт нилээд элбэг тохиолдож хүмүүсийн хөдөлмөрийн чадварыг түр буюу удаан хугацаагаар алдагдуулах нэгэн хүчин зүйл болдог.

Ихэнх судлаачид гавал, нурууны ясны тэжээл хямрах өөрчлөлтийг бэртэл гэмтэл, халдвар, бодисын солилцооны хямрал, насжилын өөрчлөлт гэх мэт төрөл бүрийн хавсарсан шалтгаантай холбож тайлбарлах боловч энэхүү өөрчлөлтийн үүсэх эмгэг зүйн асуүдал тодорхой судлагдаагүй гэж үздэг.

Сүүлийн үеийн хэвлэлд зарим судлагчид өөрсдийн клиникийн ажиглалт, туршлагын баримтуудаас үндэслэн гавал, нурууны ясны тэжзэлийн өөрчлөлтийг висцеро-рефлексийн гаралтай мэдрэлийн системийн эмгэгийн улмаас илэрдэг хоёрдогч өөрчлөлт байж болзошгүй гэсэн сонирхолтой санааг дэвшүүлэн тавьж байна. (О. Стейнброкер 1947; Е. И. Загоровский, 1963 г. м.).

Иймээс энэ санааг тусган авч гавал, нурууны ясны тэжээл хямрал өвчнийг висиеро-рефлексийн механизмтай холбоотой эсэхийг тодруулах судалгаа хийх нь сонирхолтой юм.

Бид энэ зорилгоор гавлын духны гиперостозтой 52, нурууны ясны остеохондрозтой 28, бүгд 80 өвчтөнд клиникийн ажиглалт хийлээ. Үүнээс 15 өвчтөнд гавал, нурууны ясны өөрчлөлт хавсарсан байв. Духны гиперостозтой 52 өвчтөний 15 нь эрэгтэй, 37 нь эмэгтэй, нурууны ясны оетеохондрозтой 28 «өвчтөний 20 нь эрэгтэй, 8 нь эмэгтэй байлаа.

Духны гиперостозоор эмэгтэйчүүд, нурууны ясны остеохондрозоор зрэгтэйчүүд голчлон өвчилдөг байна. Насны байдлаар үзвэл 15-45 насны хүмүүс 66; 46-60 насны 14 өвчтөн байв. Ийнхүү бидний ажиглалтаар духны гиперостоз 50-иас дээш насанд, нурууны ясны остеохондроз 60-аас дээш насны хүмүүст тохиолдоогүй. Гавал, нурууны ясны өөрчлөлт залуу хүмүүст тохиолдож байгаа нь хөгшрөлтийн үеийн өөрчлөлтийг үгүйсгэж байна.

Клиникийн шинж тэмдгийн онцлогоороо гавлын духны гиперостоз нь дух, шанаа, дагзны орчмоор, нүдний ухархайгаар голдуу нэг талдаа өвдөж, өвдөлт нь долоо хоногт 2-3 удаа ширүүсэх явцтай байлаа. Нурууны ясны остеохондроз нь хоёрдогч радикулитын шинж тэмдгээр илэрч байв.

Тэрчлэн энэ хоёр өөрчлөлтийн аль ч хэлбэрийн үед зүрх, аюулхайн орчимд үе үе өвдөх, нойр муудах, толгой эргэх, гар хөл бадайрч өвдөх, цочромтгой ууртай болох, таргалах, турах зэрэг дагалдах шинжүүд; толгой, хэвлий дотор юм хөдлөх, чичрэх мэт болох үзэгдлүүд илэрч байлаа.

Гавал, нурууны ясны мэдрэл тэжээлийн өөрчлөлттэй эдгээр евчтөнд бодит үзлэгээр: зөвхен висцеро-рефлексийн гаралтай өвчний үед байдаг мэдрэлийн хам шинжүүд болох мэдрэлийн системийн зохицол тэжээлийн үйл ажиллагааны алдагдал, вегетатив зангилаануудын эмгэгшсэн байдлууд илэрч байв. Эдгээр шинж нь дотор эрхтэнд байгаа цочролын ямар нэг архаг голомттой эмгэг зүйн холбоотой байлаа.

Хэвлийн хөндийд цочролыг үүсгэгч голомт нь 64 өвчтөнд халдварт өвчнөөр өвчилсний  дараах дэлүүний эмгэгшлэл, 6-д мухар олгойн архаг үрэвсэл, 3-т элэгний үрэвсэл, 1-д мухар олгойн үрэвсэл, 5-д элэг цөсний хүүдийн үрэвсэл, 1-д гэдэсний наалдац зэрэг голомтууд байлаа.

Цочролын голомт дэлүүнд байгаа тохиолдолд эдгээр өвчтөнүүд урьд нь хурц халдварт өвчнөөр (Боткины өвчнөөр 23 хүн, цусан суулгаар 19, улаан эсэргэнээр 13, гахай хавдраар 13, гэдэсний балнадаар 6, цагаан цэцгээр 5, салхин цэцгээр 3, сахуугаар 3) өвчилсөн байв.

Хэвлийн хөндий дэх цочролын голомтоос эмгэг сэрэл наран сүлжээг дайран вегетатив зангилаанууд, симпатикийн хэлхээгээр тархахдаа: зүүн талаар 61, баруун талаар 13, баруун ба зүүн хоёр талаар 6 өвчтен тус тус дамжиж нелөөлсөн байлаа.

Ажиглалтад  байсан өвчтөний 65-д артерийн судасны осцилло- графийн бичлэг, 43-д капилляроскопийн шинжилгээг хийхэд эмгэг сэрлийн тархан дамжиж байгаа талд осциллографийн үзүүлэлт дунджаар 2-3 мм-ээр багассан, капилляроскопийн шинжилгээгээр хялгасан судсууд агшсан, хэлбэр дүрс нь алдагдаж, тоо нь цөөрсөн, цусны урсгал удааширсан зэрэг бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй байв.

Иймээс вегетатив мэдрэлийн системийн үйл ажиллагаагаар зохицуулагдаж байдаг артерийн судасны тонус өөрчлөгдсөн шинж энэхүү өвчний үед илэрч байгаа нь уг өвчний үүсэлд вегетатив мэдрэлийн тогтолцооны  эмгэгшлэл зонхилон нөлөөлдгийг харуулж байна.

Ажиглалтанд байсан бүх өвчтөнийг эмчлэхдээ висцерорефлексийн замаар үүсэх өвчний эмчилгээний ерөнхий зарчмыг үндэслэх, хэвлийн хөндий дэх цочролын голомтыг арилгах, вегетатив мэдрүүл, зангилааны цочрогдол, хэт сэрэлжилтийг хориглох, илрэн гарсан эмгэг шинжийг арилгахад чиглэгдсэн 1-3 курс эмчилгээг хийхэд олонхи өвчтөн клиникийн хувьд сайжирч 8 өвчтөн бага зэрэг засал авлаа.

Судлагдсан бүх өвчтөнд зөвхөн висцеро-рефлексийн гаралтай өвчний үед байдаг мэдрэлийн хам шинжүүд илэрсэн явдал болон тэднийг висцеро-рефлексийн механизмыг харгалзан эмчлэхэд эмчилгээний үр дүн сайн байгаа нь гавал, нурууны ясны зарим нэг өөрчлөлтийн эмгэг зүйг висцеро-рөфлексийн механизмаар тайлбарлах үндэс болж байна.

Ном зүй

I. Динабург А. Д. и др. О лобном гиперостозе, Ж. невропатологии и пси- хиатрии. М., 1970. № 10. стр. 1502-1507
2. Загоровский Е.П.К вопросу о висцеро-рефлекторных поражениях нервной системы после перенесенных инфекдионных заболеваний. В сб. Актуальные вопросы невропатологии и психиатрии, Киев, 1963, с. 150-152
3. Мооге 8 Нурегоз1о515 сгапи. 51еигаг1:—Моге1 зуп(1гот. 8рг1п^Ие1(1? 1955.
4. О 81е1пЬгоскег. ТЬе ЗЬоиИег—Ьапс! Зупдготе 1п геИех йуз^горИу оГ 1Ье иррег ех1гегш1у. Аппа1з о! 1п1егпа1 МеШс1пе, 1947, 29, 1, 29 59.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : доц. Ш. Доржжадамбаа


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 865
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК