Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 4(12)
Зарим хорт хавдрыг улсын цацраг туяа эмнэлэгт эмээр эмчилж байгаа дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Б. РАВДАН, Б. ДОРЖГОТОВ, Р. Н. КУЧКАРЕВ

Улсын цацраг туяа эмнэлэг

 
Абстракт

В республиканской онкологической больнице в ноябре 1970 г. впервые было организовано отделение на 15 коек для проведения специального лечения химиотерапией. На лечении находилось 111 больных с различными злокачественными опухолями. Применялись следующие противоопухолевые препараты: сарколизин, омайн, Тио-Тэф, циклофосфан, дегранол, новоэмбихин, оливомицин, митомицин «С» и 5-фторурацил. Можно признать, что противоопухолевые препараты активны по крайней мере при некоторых формах злокачественных поражений: рак яичников, молочной железы, пищевода, лимфосаркоме, рака легкого и др.

Хүний хорт хавдрын хими эмчилгээ нь 25 жилийн өмнөөс жинхэнэ клиникийн практикт нэвтрэн хэрэглэгдэж байна. Одоо үед гол төлөв хоол боловсруулах эрхтний өмөнг  

5-фторурацил, сарколизин, омайн, нитромин, митомицин «С»-гээр, амьсгалын эрхтний өмөнг циклофосфан, 5-фторурацил, новоэмбихин, Тио-Тэф, милеранаар, умай өндгөвчийн хорт хавдрыг Тио-Тэф, метотрексат, хризомаллин, бензо-тэф, эндоксанаар, тунгалгийн булчирхай -судасны хорт хавдрыг сарколизин, циклофосфанаар, шээс ялгаруулах эрхтний хорт хавдрыг актиномицин (д), Тио-тэф, сарколизин, дипин, винбластин зэрэг эмээр эмчилж байгаа ба дээрх эмүүд зохих үр дүнгээ өгдөг тухай В. И. Астрахан, Л. Ф. Ларионов, Л. А. Новикова, Б. Е. Петерсон, Н. Г. Блохин нарын олон судлаачид бичиж байна. 1970 оны 11-р сараас эхлэн Улсын цацраг туяа эмнэлэгт хими эмчилгээний  хэсгийг 15 ортойгоор нээн ажиллуулж, элдэв эрхтний 3-4-р үедээ орсон хорт хавдартай 111 өвчтөнд хими-эмчилгээ хийж ажиглаж байна. Дээрх өвчтөнүүдэд сарколизин, омайн, циклофосфан, 5-фторурацил, оливомицин, митомицин «С», дегранол; новоэмбихин зэрэг эмийг янз бүрийн аргаар хэрэглэж байв.

Эмчилгээ хийлгэсэн 111 өвчтөний 74 нь эрэгтэй, 37 нь эмэгтэй, 20-74 хүртэл насны хүмүүс байв. Эмчлүүлэгчдийн 65 нь эд, эсийн, 46 нь клиник ба гэрлийн шинжилгээгээр онош нотлогдсон. 111 өвчтөнөөс 15 нь урьд хагалгаа хийлгэсэн ба тэдний 8 нь дахилттай буюу алсын үсэрхийлэлттэй байв.1-р хүснэгт

Онош

Өвчтөний тоо

Эмчилгээний дүн

Эмчилгээ үр дүн өгөөгүй

Эмчилгээний

хэлбэр

Сайжирсан

Хими

эмчилгээ

М/3-(-

хими

эмчилгээ

бодит

шинж

тэмдгийн

Ходоодны өмен

15

б

4

5

7

8

Улаан хоолойн емөн

13

4

6

3

11

2

Уушгины өмнө

15

6

5

4

15

_

Өндгөвчийн хорт хавдар

18

9

5

4

5

13

Элэгний өмөн

12

2

3

7

12

Хөхний өмөн

9

6

1

2

2

7

Эрүү хацрын өмөн

10

6

2

2

2

8

Лимфосарком

3

3

3

Бусад эрхтний хорт хавдар

16

7

1

8

9

7

Бүгд

Ш

49

27

35

66

45

 

Өвчтөний онош, эмчилгээний ойрын үр дүн Дээрх хүснэгтээс үзэхэд: Эмчилгээ хийгдсзн 111 өвчтөний 68,4%-д бодит ба шинж тэмдгийн сайжрал илэрсэн нь зарим хорт хавдрыг хими эмчилгээгээр эмчлэхэд үр дүнтэйг харуулж байна.

Бид эрүү, хацрын ясны ба зөөлөн эдийн хорт хавдартай 4 өвчтөнг хими эмчилгээгээр эмчлэхдээ хавдрыг тэжээгч гол судсанд полиэтлен гуурс тавьж үүний тусламжтай эмчилсэн нь зохих үр дүн өглөө. Эрүү, нүүрний хорт хавдрын үед, гүрээний гаднах артериар дамжуулан  хэсгийн хими эмчилгзэ хийх аргын чухал болохыг Н. М. Александров, Б. Л.Бронштейн, Д. А. Казанский, И. М. Милославский,, А. И. Пачес нарын зэрэг судлагчид дурдаж байна.

Бид дээрх 4 өвчтөнд хэсгийн хими эмчилгээ хийхдээ: 1 өвчтөнд гүрээний гаднах артериар, 3 өвчтөнд хацрын дотор артерит нь полиэтилен гуурс тавьж, үүгээр хавдрын эсрэг эм хийж эмчилсэн. Өвчтөний 2-т нь бодит ба шинж тэмдгийн сайжрал гарсан. Хавдрын дотор артерт полиэтилен гуурс тавьж эмчлэх нь гүрээний гадна артерийнхаас илүү ашигтай (хагалгааны арга техник хялбар, эм шууд хавдарт очиход, гуурсыг удаан байлгахад сугардаггүй) болох нь ажиглагдсан.

Хорт хавдрын эмчилгээнд хими эмчилгээ үр дүнгээ өгч байгаг дорхи жишээнүүдээс үзье.

40 настай өвчтөн А. Н. эмэгтэй (өвчний түүхийн № 8187/957). 1970 оны 12-р сарын 17-нд «Хүзүүний лимфосаркома, 4-р үе» өвчний учир хэвтсэн. Энэ өвчний анхны шинж нь 1969 оны 9-р сараас эхэлсэн ба сүүлийн хориод хоногт баруун талдаа эгмийн дээрх булчирхайнууд улам томорч, хоолой өвдөх давчуудаж, ханиалгаж эхэлсэн байна. Өвчтөнг үзэхэд; Биеийн ерөнхий байдал дунд, баруун гүйлсний урд, хойт хана нь улайж зузаараад, гүйлсэн булчирхай шархалсан, баруун талын хүзүүний булчирхайнууд эгмийн хонхор хүртэл томорч, хөдөлгөөнгүйгээр хоорондоо наалдсан байлаа. Хоёр удаагийн эдийн шинжилгээгэзр «лимфосаркома» гэж  батлагдсан. Өвчтөнд циклофосфаны 1,0-р (0,85%-ийн 9,0 хлорт натрын уусмалд буюу 2 дахин нэрсэн нэрмэл усанд найруулж) венийн судсанд 7 хоногт 1 удаа тарьж, курс эмчилгээг 8,4 граммаар дуусгав. Эмчилгээ хийсний 2 дахь хоногоос эхлэн хүзүүний томорсон булчирхай зөөлрөн багасаж, эмчилгээний эцэст бүр мөсөн арилсан.

57 настай өвчтөн Б. Ж эрэгтэй. (евчний түүхийн № 8157/67). 1971 оны 1-р сарын 26-нд «улаан хоолойн дунд хэсгййн өмөн, 3-р үе» гэсэн оноштой хэвтсэн. Өвчний анхны шинж нь 1970 оны 10-р сард эхэлсэн ба сүүлийн сар гаруйн хугацаанд махтай хоол орохгүй, зөвхөн шингэн, талх ордог, ихээр эцэж турж эхэлсэн байна. Өвчтөнг үзэхэд: Биеийн ерөнхий байдал дунд, туранхай. Рентген гэрлээр улаан хоолойн дунд хэсэгт 5 см нарийсалтай, өтгөвтөр барийн зуурмаг саатаж ходоодонд орохгүй байлаа. Улаан хоолойг дурандахад 26 см-т хавдар ба нарийсал харагдаж байсан.           .

Өвчтөнд сарколизин 20 мг-аар 7 хоногт 3 удаа бүгд 160 мг, омайн 6 мг-аар 7 хоногт 3 удаа бүгд 54 мг уулгасан.

Эмчилгээнд өвчтөний биеийн байдал сайжирч, мах, бууз чөлөөтэй ордог болсны гадна гэрлээр шалган үзэхэд улаан хоолойн нарийсалтай хэсэг нилээд өргөссөн байв.

48 настай өвчтөн 3. Ц. эмэгтэй (Өвчний түүхийн № 8107/907).

1970 оны 11-р сарын 27-нд «зүүн хөхний төгс хагалгааны дараах байдал, уушги ба хүзүүний булчирхайдаа үсэрхийлэлттэй» гэсэн оноштой хэвтсэн. Өвчний анхны шинж нь 1970 оны 2-р сард эхэлсэн ба сүүлийн сараас баруун талын цээжээр хатгуулж цустай цэр гарч, баруун эгмийн дээрх булчирхай нь томорсон байна. Өвчтөнг үзэхэд биеийн ерөнхий байдал дунд зэрэг. Баруун эгмийн дээрх булчирхай томорсон, өмөн өвчний улмаас 1967 онд зүүн хөхөө авахуулсан хагалгааны сорвитой, Эдийн шинжилгээгээр, «булчирхайлаг эсийн өмөн», рентген шинжилгээгээр баруун уушгины дунд дэлбээнд 8X6 см-ийн хэмжээтэй хавдартай байлаа. Өвчтөнд сарколизин 40 мг-аар бүгд 180 мг, 5-фторурацил  0,5-аар бүгд 3,0, Тио-Тэф 20 мг-аар бүгд 220 мг хийж, курс эмчилгээ дуусгахад томорсон булчирхайнууд болон уушгины үсэрхийллийн өмөн арилж, биеийн байдал сайжирч зовуурь шаналгаагүй болсон. 52 настай өвчтөн Ц. Ж эрэгтэй (өвчний түүхийн МЬ 11813/629).

1971 оны 7-р сарын 17-нд «зүүн уушгины дунд дэлбээний өмөн, 3-р үе» гэж батлагдсан оноштой хэвтсэн. Өвчний анхны шинж нь 1971 оны 1-р сараас дээжээр нь хөндүүрлэж, ханиалган цустай цэр гарч, амьсгааддаг болжээ. Өвчтөнг үзэхэд: Биеийн ерөнхий байдал хүнд, чагнахад зүүн уушги нь нийтдээ сул амьсгалтай, тогшиход дүлий чимээтэй байв. Рентген гэрлээр үзэхэд зүүн уушгины дунд дэлбээнд 13X11 см, уушгины угтай үргэлж, тэгш бус ирмэгтэй зуувандуу жигд бус сүүдэртэй байв. Өвчтөнд циклофосфан 1,0-аар 7 хоногт 2 удаа бүгд 14,0 венийн судсанд тарьж, сарколкзин 20 мг-аар 7 хоногт 3 удаа бүгд 220 мг уул- галаа. Эмчилгээнд өвчтөний биеийн байдал эрс сайжирч, амьсгааддаг, цустай цэр гардаг нь намдаж, гэрлээр шалгахад уушгины хавдар нь арилсан байв.

47 настай өвчтөн П. Б. эрэгтэй (өвчний түүхийи № 1923/623). 1971 оны 8-р сарын 18-нд «зүүн уушгины дээд дэлбээний өмөн 3-р үе» гэсэн онош нотлогдож хэвтсэн. Өвчний анхны шинж нь 1970 оны эхээр хатгуулж эхэлсэн ба 1971 оны 2-р сараас амъсгаадаж ханиалгаад цустай цэр гардаг болжээ. Өвчтөнг үзэхэд: Биеиин ерөнхий байдал дунд зэрэг, чагнахад зүүн уушги дээд хэсгээрээ амьсгал сул  тогшилтоор дүлийвтэр чимээтэй, рентген гэрлээр зүүн уушгины дээд дэлбэнд 13X9 см тэгш бус ирмэгтэй, жигд бус сүүдэр гарсан байлаа. Өвчтөнд: Тио-Тэф 0,02-р өнжөөд 1удаа. бүгд 200 мг-ийг булчинд нь тарьж, циклофосфан 600 мг-аар өнжөөд 1 удаа бүгд 4.5 гр мөн булчинд тарьж эмчлэв. Эмчилгээнд өвчтөний биеийн ерөнхий байдал сайжирч, ханиалгаж цустай цэр гардаг, цээжээр өвддөг нь үгүй болж, гэрлээр шалгахад зүүн уушгины дээд дэлбээнд байсан сүүдэр арилсан байлаа.                                        

ДҮГНЭЛТ
  1. Манай оронд зарим хорт хавдрын эмчилгээнд химийн хэсгийн ба ерөнхий эмчилгээг хэрэглэсэн анхны алхам үр дүнтэй болж байгаа учраас энэ аргыг цаашид улам тууштай өргөн нэвтрүүлж хэрэглэх.
  2. Хөх ба өндгөвчийн өмөнгийн дахилт, түүний үсэрхийлэлт, уушгины өмөн, лимфосаркомууд болон хоол боловсруулах эрхтний зарим хорт хавдар бүхий өвчтөний эмчилгээнд сарколизин, омайн, циклофосфан, Тир-Тэф, 5-фторурацил зэрэг эмүүдийг хэрэглэхэд эмчилгзэний үр дүн муугүй байна.

; 3. Хорт хавдарт химийн змчилгээг дангаар нь хэрэглэхээс гадна, тохиолдол тус бүрийн өвөрмөц байдалд тохируулан эмчилгээний бусад аргуудтай өргөнөөр хосолж хэрэглэх нь чухал байна.

Ном зүй

Батинов И. Н. Результаты лечения рака легкого болылими разовыми до- зами циклофосфана. Автореф. дисс. Москва, 1970. Булкина 3. П. Лекарственные противоопухолевые препаратьь Киев, 1966. И к р а м о в а Г. С% Кишненков С. М. Опыт лечения рака пищевода сарколизином и колхамином. Первая всесоюзная кон- ференция по химиотерапии злокачественных опухолей. Рига, 1968, 512-513, К о р- м а н К. Б. 5-фторурацил в терапии больных раком желудка. Первая всесоюзная конференция по химиотерапии злокачественных опухолей. Рига, 1968, 511-511. Лазарев Н.В,Мюллер Н.Р.О резистентности злокачественных опухолей к химиотерапевтическим воздействиям. Вопросы онкологии, 1970, 12, 40-43. Ларионов Л.Ф.Химиотерапия злокачественных опухолей. Москва, 1962. Лоскутова Г.П. Сравнительное изучение и непосредственные результаты различных режимов введения циклофосфана и тисфосфамида у больных злокачественными опухолями яичников. Милославский И.М. Регионарная химиотерапия злокачественных опухолей и некоторые перспективы ее развития. Первая всесоюзная конференция по химиотерапии злокачественных опухолей. Рига, 1968, 607-608. О строверхов Г.Е,Трапезников Н.И.Регионарная химиотерапия злокачественных опухолей. Москва 1967. П а ч е с А . И . Регионарная внутриартериальная химиотераиия при злока- чествениых опухолях головы и шеи. Первая всесоюзная конференция по химиотерапии злокачественных опухолей. Рига, 1968, 614-615. Переводчикова Н.И.Химиотерапия опухолей печени. Первая всесоюзная конференция по химиотерапии зло- качественных опухолей. Рига^ 1968, 520-522.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : ерөнхий эмч, АУ дэд эрдэмтэн Б. Доржготов


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 959
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК