Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1972, 4(12)
Социалист орнуудын эрүүлийг хамгаалах яамдын сайд нарын xiii зөвлөлгөөн
( Илтгэлийн хураангуй )

Т. Түмэндэмбэрэл

Эрүүлийг хамгаалах яам

 
Абстракт

Социалист орнуудын Эрүүлийг хамгаалах Яамны сайд нарьн XIII зөвлөлгөөн 1972 оны 6-р сарын 28-наас 7-р сарын 4-ний өдрийг дуустал Улаанбаатар хотод болж “Социалист орнуудын хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж”-ийн тухай асуудал хэлэлцлээ.

Энэ зөвлөлгөөнд БНБАУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд Ангел Тодоров, БНУАУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд Золтан Сабо, БНАГУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд Людвиг Меклингер, БНАСАУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны I-р орлогч сайд Хан-Хон-Себ, БНКУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд Элиодоро Мартинес Хунко, БНПАУ-ын Эрүүлийг Хамгаалах ба нийгэм хангамжийн яамны сайд Мариан Сливинский, БНСРУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны 1-р орлогч сайд Александр Калонфиреску, ЗСБНХУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд Б.В.Петровский, БНС Словак Улсын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд Емил Матеичек нар тэргүүтэй социалист орнуудын төлөөлөгчид оролцлоо. БНМАУ-ын талаас БНМАУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд Б. Дэмбэрэл (төлөөлөгчдийн тэргүүн), 1-р орлогч сайд Д. Түмэндэлгэр, Сайд нарын  Зөвлөлийн рөферент Г.Магсаржав, Эрүүлийг Хамгаалах Яамны эмчлэн сэргийлэх хэлтсийн эрхлэгч доцент Ш. Доржжадамбаа, төлөвлөгөө дүн бүртгэлийн хэлтсийн эрхлэгч Л.Буджав, клиникийн төв эмнэлгийн ерөнхий эмч Ц.Ринчиндорж, ЭАХНС-ын институтын захирал Ж. Купул, Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын дарга Д. Ням-Oсор, Анагаах ухааны дээд сургуулийн нийгмийн эрүүл ахуйн тэнхимийн эрхлэгч, доцент Д. Цагаанхүү, Анагаах ухааны хүрээлэнгийн нийгмийн эрүүл ахуй, эрүүлийг хамгаалах зохион байгуулалтын секторын эрхлэгч Н.Чагнаа, Говь-Алтай аймгийн эрүүлийг хамгаалах газрын дарга Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцлоо.

Зөвлөлгөөнийг БНМАУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд Б. Дэмбэрэл нээж нэгдсэн хургалдааныг даргалав. Зөвлөлгөөний нээлтийн ажиллагаанд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга

Ц. Пунцагноров оролцож МАХН-ын Төв Хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн өмнөөс баяр хүргэж үг хэллээ.

Социалист орнуудын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд нарын ХIII зөвлөлгөөнд БНМАУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд Б.Дэмбэрэл «Социалист орнуудын хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж» гэсэн үндсэн илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Үндсэн илтгэлтэй  холбогдуулан

-БНБАУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд А.Тодоров «БНБАУ-ын хөдөөгийн эмнэлэг, урьдчилан сэргийлэх байгууллагуудын зохион байгуулалт, ажиллагааны хэлбэр»,

-БНУАУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд 3.Сабо, «БНУАУ- ын тосгоны ариун цэвэр эрүүл ахуйн байдал»;

-БНАГУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд Л. Меклингер «Хөдөөгийн эмнэлгийн асуудалд»;

-БНАСАУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны 1-р орлогч сайд Хан-Хон-Себ «БНАСАУ-ын хөдөөгийн эрүүлийг хамгаалахын хөгжилт»;

-БНПАУ-ын Эрүүлийг хамгаалах ба нийгэм хангамжийн яамны сайд М. Сливанский «БНПАУ-ын хөдөөгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах асуудал»;

-БНСРУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд А. Калонфиреску «Хөдөөгийн эрүүлийг хамгаалахад нөлөөлөх хүчин зүйл, эрүүлийг хамгаалахын талаар тавих,улс төрийн бодлогын тойм»;

-ЗСБНХУгын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд Б.В.Петровский «ЗХУ-ын хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн байдал, хэтийн төлөв»,

-БНС Словак Улсын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд Емил Матеичек «БНСЧСУ-ын хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн байдал»  гэсэн хавсралт илтгэлүүдийг тус тус тавьж хэлэлцүүлэв.            -

Эхний өдрийн хамтарсан хуралдаанд Улаанбаатар хотын эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагуудын ерөнхий эмч нар оролцсон болно.

    Социалист орнуудын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд нарын XIII зөвлөлгөөний үед сайдын дугуй ширээний зөвлөлгөөн хийж БНМАУ-ын Эрүүлийг хамгаалах яамны сайд Б. Дэмбэрэл даргалж “Социалист орнуудын эрүүлийг хамгаалах талаар 1971 онд олсон ололт амжилт, эрүүлийг хамгаалахын хамтын ажиллагаа, урьдахь зөвлөлгөөнүүдийн шийдвэрүүдийн биелэлт, эрүүлийг хамгаалах талаар хийсэн социалист орнуудын мэргэжилтнүүдийн зөвлөлгөөний үр дүн,  Вьетнамын хөдөлмөрчдийн тэмцлийг дэмжих,  лабораториор оношлох аргыг боловсронгуй болгох, эмийн бодисын хэрэгцээнд хяналт тавих, сэргээн эмчлэх ажил, эмнэлгийн техникийн талаар хамтран ажиллах, Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагатай хамтран ажиллах, олон улсын эрүүлийг хамгаалахын зохион байгуулагч, нийгмийн эрүүл ахуйчдын Москвагийн курс төгсөгчдийн онол практикийн хурал хийлгэх, Социалист орнуудын Эрүүлийг хамгаалах яамны сайд нарын дараагийн зөвлөлгөөний тухай» зэрэг асуудал хэлэлцэж хөтөлбөр бичгүүд гаргалаа. Мөн Вьетнамын ард түмний тэмцлийг дэмжсэн мэдэгдэл гаргав.

    Энэ зөвлөлгөөний үед социалист орнуудын Эрүүлийг хамгаалах намдын мэргэжилтнүүдийн зөвлөлгөөнийг хийж «хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн зохион байгуулалт, ажиллагааны үндсэн зарчим, хүн амын өвчлөлт, эрдэм шинжилгээний ажлын чиглэл, тосгоны эрүүл ахуй, ариун цэврийн тусламж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөхцөлийг сайжруулах» зэрэг хөдөөгийн эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагуудын үйл ажиллагаанд хийсэн дүгнэлт судалгаанууд бүхий 26 илтгэл тавьж хэлэлцүүлэв.

Мэргэжилтнүүдийн зөвлөлгөөнийг БНМАУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамны 1-р орлогч сайд Б.Түмэндэлгэр, эмчлэн сэргийлэх хэлтсийн эрхлэгч доцент Ш.Доржжадамбаа нар даргалав.

Социалист орнуудын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд нарын XIII зөвлөлгөөнөөс хэлэлцсэн асуудалтай холбогдуулан социалист орнуудын хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн талаар тогтоол гаргаж, протоколд гарын үсэг зурсан болно. Социалист орнуудын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд нарын XIII зөвлөлгөөнөөс хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн талаар дор дурдсан дүгнэлт хийжээ.

    Социалист орнуудад социализм коммунизм байгуулах түүхэн явцад нийгэм эдийн засгийн томоохон алхам хийсний үрээр хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн байдалд эрс өөрчлөлт гарч, хөдөөгийн хүн амын эрүүл мэнд, амьдралын түвшин богино хугацаанд сайжирсан байна.

    Социалист нийгмийн төлөвлөгөөтэйгээр тэнцүүлэн хөгжүүлэх хуулийн зүй тогтоолын ёсоор эдийн засгийн цогцолбор программьш дагууд социалист ах дүү орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлж харилцан туслалцаж туршлагаа солилцон хэрэглэж байгаа нь соёл шинжлэх ухаан, эрүүлийг хамгаалах талаар түргэн хөгжих боломжийг бүрдүүлж байна.

Социализмын үеийн нийгэм-эдийн засгийн бодит нөхцөлийн дагууд хот хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж нь төр улсын чанартай, төлөвлөгөөг удирдлага болгодог, үнэ төлбөргүй, нийтэд хүрэлцээтэй шинжлэх ухаан-практикийн нэгдэл дээр хүн амын өргөн олны өөрсдийн нь оролцоотойгоор шийдвэрлэх зэрэг үндсэн зарчимд тулуурлан хөгжиж байна.

    Эмнэлгийн бүх салбар цэгүүд нь зохион байгуулалт, ажиллагааны нэгдмэл систем бөгөөд түүний үйл ажиллагааны үндсэн чиглэл нь элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх явдал мөн.

    Социалист орнуудын эрүүлийг хамгаалах явдлын гол үндсэн зорилго нь хүн амын эрүүл мэндийг бэхжүүлж, хөдөлмөрийн өндөр чадвартай байлган, идэвхтэй урт наслуулах явдал бөгөөд ингэснээрээ нийгмийн үйлдвэрлэлийн ба хүн амын оюун санаа, материаллаг амьдралын түвшинг сайжруулах нөхцөлийг бүрдүүлнэ.

Социалист орнуудын ах дүү коммунист ажилчны намуудаас эрүүлийг хамгаалах ажлыг онцгой анхаарч ирсний үрээр 1957 оноос, хойш бүх социалист орнуудын хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн хүрэлцээ, эрүүл  мэндийн байдалд томоохон амжилт олсон байна.

Эмнэлэг урьдчилан сэргийлэх ба ариун цэврийн байгууллагууд тооны хувьд өсөн нэмэгдэж, орчин үеийн багаж төхөөрөмжөөр хангагдан материаллаг бааз нь бэхжиж боловсон хүчний талаар хүрэлцээтэй болж хөдөөгийн хүн амд үзүүлэх нарийн мэргэжлийн тусламжийн хэмжээ далайц сайжирсан байна.

Тосгон сууринг хэтийн төлөвлөгөөтэйгээр байгуулах, түүний ариун цэврийн талаар эрс сайжралыг олжээ.

Социалист орнуудын хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж нь социализм коммунизм байгуулах тодорхой үе шатуудад нам засгаас хөдөө аж ахуйн талаар авч явуулсан улс төр-эдийн засгийн бодлоготой нягт холбоотойгоор түргэн хөгжиж ирлээ.

Хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн талаар томоохон амжилт олсон боловч ихэнх социалист орнуудад хот, хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж ямар нэг хэмжээгээр ялгаатай байна.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд химижилт, цахилгаанжилт, механикжилт нэвтэрч хөдөө аж ахуйн хөдөлмөрийн нөхдөлд эрс өөрчлөлт гарч байгаатай уялдуулан хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тус- ламжийн талаар хийх эрдэм шинжилгээний ажлыг гүнзгийрүүлэн, үр дүнг эрүүлийг хамгаалахын практикт нэвтрүүлэх, эмнэлгийн тусламжийн зохион байгуулалт, хэлбэрийг боловсронгуй болгох явдал шаардагдаж байна.

ХӨДӨӨГИИН ХҮН АМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙДАЛ. Социалист орнуудын хөдөөгийн хүн амын өвчлөлт, нас баралт зэрэг эрүүл мэндийн бусад үзүүлэлтүүдэд нилээд өөрчлөлт гарсан байна.

Ихэнх социалист орнуудад эх нялхаст үзүүлэх эмнэлгийн тусламж, урьдчилан сэргийлэх ажил нарийн зохион байгуулалттай хийгдэж, эх үрсийн нас баралт эрс буурч залуу үеийнхний бие бялдрын хөгжилт сайжирсан байна.

Социалист орнуудын хот хөдөөгийн хүн амын евчлөлийн бүрэл- дэхүүнд эрс ялгаа байхгүй бөгөөд амьсгалын замын өвчин, цусны эргэлтийн эрхтэн, мэдрэлийн систем, мэдрэх эрхтэн, хоол боловсруу- лах эрхтнүүдийн өвчин, төрөл бүрийн гэмтэл, хорт хавдрууд зонхилох суурийг эзэлж байна.

Социалист орнуудад сахуу, татран, хөхүүл ханиад, галзуу, боом, бруцеллёз, полиомиелит зэрэг халдварт өвчнүүдтэй тэмцэх талаар их амжилт олсон боловч нийт халдварт өвчнүүдийг цаашид бууруулах талаар их ажил хийх шаардлагатай байна

Ялангуяа элэгний халдварт үрэвсэл, цусан суулга, малаас халдах өвчнүүдийг бууруулахад онцгой анхаарал тавьж хорт хавдар, сөнөрөх, архаг өвчнүүдийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, бүрэн дүүрэн сэргээн эмчлэх ажлыг идэвхжүүлэх явдал чухал гэж үзлээ.

Бүх социалист орнуудад сүрьеэтэй тэмцэх талаар их амжилт олсон боловч зарим улсад сүрьеэгийн халдвараас урьдчилан сээргийлэх,  халдвар судлалын ажлыг сайжруулах явдал чухал хэвээр байна.

Хөдөө аж ахуйд хими, цахилгаан, механик өргөн нэвтэрч, мал аж ахуй төвлөрч, тосгон сууринг шинэчлэн байгуулж байгаа нь мэргэжлийн элдэв өвчин, хордлого гэмтлүүдээс урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээнүүдийг шаардаж байна.

Хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн зохион бай- гуулалт. Бүх социалист орнуудад хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламж нь бага эмчийн салбар, хэсгийн эмнэлэг, лабораториос томоохон больниц хүртэл үечилсэн үйлчилгээтэй эмнэлгүүдээс бүрдэж орон нутгийн чанартай хэсэгчилсэн үйлчилгээгээр хангагдаж байна.

Ихэнх социалист орнуудад хөдөөгийн хүн амд эмнэлгийн тусламж үзүүлэх эмнэлэг урьдчилан сэргийлэх гол байгууллага нь засаг за- хиргааны нэгжийг түшиглэсэн хэсгийн болон нэгдсэн эмнэлгүүд юм. Сүүлийн жилүүдэд нилээд оронд хэсгийн жижиг эмнэлгүүдийг томсгох ажил идэвхтэй хийгдэж байна.

Улсын чанартай ба хотын эмнэлэг урьдчилан сэргийлэх байгуул- лагууд, клиникийн эмнэлэг, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд хөдөө- гийн хүн амд эмнэлгийн тусламж

үзүүлэх ажилд оролцож байна. Энэ бүхэн нь ойрын хугацаанд хот хөдөөгийн хүн амд үзүүлэх стационарын тусламжийн ялгааг арилгах бололцоог бүрдүүлж байна.

   Тосгон суурингуудад амбулатори, поликлиникийг байгуулснаар хөдөөгийн хүн амд үзүүлэх амбулатори, поликлиникийн тусламжийг үлэмж сайжруулна.

   Хөдөөгийн хүн амд больницын гадуур үзүүлэх мэргэжсэн тусламжийг улам ойртуулахын тулд нүүдлийн хөдөлгөөнтэй, онош зүйн ба ариун цэвэр эрүүл ахуйн лаборатори нарийн мэргэжлийн кабинетуудыг ажиллуулах нь зүйтэй гэж үзэв.

    Ихэнх социалист орнуудад хөдөөгийн хүн амд үзүүлэх амбулатори, поликлиникийн тусламжийн хэмжээ хотынхоос доогуур байгаа нь хөдөөгийн амбулатори, поликлиникийн материаллаг баазын бэхжилт дулимаг, боловсон хүчнээр бүрэн хангаж чадаагүй, эмч нарын хөдөл- гөөн их байгаатай холбоотой байна.

   Социалист орнууд өөрийн өвөрмөц онцлогт зохицуулан, хөдөөгийн хүн амын эрүүл мэндийг хамгаалах ажлыг сайжруулахын тулд амбулатори, больницын ажлын хуваарийг нарийн зохицуулж эмчлэх, оношлох, урьдчилан сэргийлэх, сэргээн эмчлэх арга хэмжээнүүдийн нэгдэл хамтын ажиллагааг бүрдүүлэх явдал чухал байна.

   Хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн түргэн тусламж онцгой чухал бөгөөд сүүлийн жилүүдэд түргэн тусламжийн станц тасгууд олширч тусгай тоноглогдсон машин, нисэх онгоц хэрэглэх боллоо. Цаашид түргэн тусламжийг улам өргөсгөж боловсронгуй болгох хэрэгтэй байна.

     Бүх социалист орнуудад өөрсдийн улс ардын аж ахуйн хэтийн төлөвлөгөө, хүн амын нягтрал суурьшил, нас хүйсний бүрэлдэхүүн, мэргэжлийн онцлог, хүн амын өвчлөлийн байдал, таамнал, байгуулсан эмнэлгийн тусламжийг харгалзан судалсан үндсэн дээр эрүүлийг хамгаалах ажлыг төлөвлөх хэрэгтэй байна гэж үзлээ.

    Эмнэлэг, эм хангамжийн боловсон хүчин. Бүх социалист орнуу- дад эмнэлэг, эм хангамжийн боловсон хүчний тоо аажмаар нэмэгдэж хөдөө нутагт суурьшуулах, мэргэжил дээшлүүлэх талаар улсаас ихээ- хэн арга хэмжээнүүд авсаар байна.

   Ихэнх социалист орнуудад хот, хөдөөгийн боловсон хүчний хангамж жигд биш, хөдөөгийн эмнэлгүүдийн боловсон хүчний шилжих хөдөлгөөн их байна.

   Социалист орнуудын хөдөөгийн эмнэлгүүдийн боловсон хүчинг суурьшуулах, төвлөрүүлэх, мэргэжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх онцгой зорилт оршиж  байна.

    Хөдөөгийн хүн амд үзүүлэх ариун цэвэр, халдвар судлалын тусламж. Социалист нийгмийн үед төр улсын зүгээс нийгэм-эдийн засаг, эмнэлэг ариун цэвэр, бусад байгууллагуудын хамтын ажиллагаагаар хүн амыг эрүүлжүүлэх өргөн  хүрээтэй урьдчилан сэргийлэх арга хэм- жээнүүдийг авч байна. Социалист орнуудад хот хөдөөд ариун цэвэр, халдвар судлалын ажлыг хариуцсан нэгдмэл системийг бий болгожээ.

    Бүх социалист орнуудад ариун цэвэр, халдвар судлалын ажлыг хариуцсан районы ариун цэвэр халдвар судлалын станцууд, түүний салбар, эсвэл ариун цэвэр халдвар судлалын группүүдийг байгуулан хүн амыг эрүүлжүүлэх арга хэмжээнүүдийг хариуцуулан гүйцэтгүүлж байна.

   Социалист орнуудад хөдөөгийн хүн амын хөдөлмөр, ахуй нөхцөл, тосгон суурины ариун цэврийг сайжруулах, түүнд тавих хяналтыг ча- наржуулахад ихээхэн анхаарал тавьж байна. Үүнээс гадна тосгон суу- рин, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн байршлыг зөв тогтоох, мал аж ахуйн ферм, үйлдвэрлэлийн салбарууд, химийн бодисын агуулах, тээврийн хэрэгслийн байршил зэрэгт ариун цэврийн хяналтыг чангатгах хэрэгтэй байна.

Хөдөө аж ахуйд техник өргөн хэрэглэх болсон орчин үед хөдөө аж ахуйн машин механизмыг ашиглалтанд оруулах, аюулгүй ажиллах техникийн төсөл боловсруулах, хөдөө аж ахуйн ажилчдын хүнсний эрүүл ахуйд хяналт тавьж шинжлэх ухааны үндэстэй болгоход онцгой анхаарах явдал чухал байна.

Социалист орнуудын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд хүүхэд, эмэгтэйчүүдийн ажиллах журмыг боловсруулж, ажиллаж болохгүй нөхцөлүүдийг тодорхойлсон байна. Химийн элдэв бордоо, пестицидыг өргөн хэрэглэж байгаа нь хүн амын эрүүл мэндэд муугаар нөлөөлөх хүчин зүйл болж байна. Улс гүрнүүдийн хооронд хүн амын харилцаа өргөсөж, таваарын эргэлт ихэссэн үед дээрх асуудлыг нэг улсын хэмжээгээр шийдвэрлэж болохгүй байна. Ийм учир соцкалист орнуудын хэмжээгээр хүмүүсийн орчин ахуй, хүнс тэжээлийн бүрэлдэхүүнд байвал зохих химийн бодисын үлдэгдлийн дээд хэмжээ, тэдгээрийг шинжлэх арга, хадгалах тээвэрлэх журам зэрэг эрүүл ахуйн нэгдсэн аргачлалыг олон улсын эрүүл ахуйн хэм хэмжээг харгалзан боловсруулах явдал шаардагдаж байна.

Шинэ нийгмийн хүнийг хүмүүжүүлэх, хүн амын ариун цэврийн соёлыг дээшлүүлэх ариун цэврийн суртал нэвтрүүлгийн ажил нийгэм- эдийн засаг, соёлын хөгжилттэй нягт холбоотой болно.

Хөдөөгийн хүн амын эмнэлэг, эрүүл ахуйн дадал заншлыг дээшлүүлэх зорилгоор ариун цэврийн суртал нэвтрүүлгийн ажилд шинэ арга хэлбэрийг нэвтрүүлэх нь чухал болно.

ХӨДӨӨГИЙН ХҮН АМД ҮЗҮҮЛЭХ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖИЙН ТАЛААР ХИЙХ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ. Социалист орнуудад хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн зохион байгуулалтын ашигтай хэлбэрүүдийг бий болгох зорилгоор эрдэм шинжилгээний ажлуудыг хийж байна.

Социалист орнуудын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд нарын зөв- лөлгөөнөөс хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн талаар хийх эрдэм шинжилгээний ажлыг доорхи үндсэн чиглэлээр явуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн зохион байгуулалт, эдийн засаг, газар зүйн нөлөөллийг судлах.

Тухайн орны социалист байгуулалтын үе шаттай уялдсан эмнэлэг урьдчилан сэргийлэх тусламжийн зохион байгуулалтын хэлбэр, ажиллагааны аргыг боловсруулах.

Хөдөөгийи хүн амд үзүулэх эмчлэн сэргийлэх ба ариун цэвэр халдвар судлалын төрөл бүрийн тусламжийн хэрэгцээ хэмжээг тодорхойлох.

Эмнэлгийн ажилчдын хөдөлмөрийн шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулж ажиллагаанд нэвтрүүлэх.

Гадаад орчныг хамгаалах, хүнсний эрүүл ахуй, тосгон сууринг байгуулах зэрэг хөдөөгийн эрүүл ахуйн асуудлуудыг судлах.

Хөдөлмөрийг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулж байгаа ололт амжилтанд тулгуурлан, хөдөө, аж ахуйн үйлдвэрлэлийн ашигтай нөхцөл, аюулгүй ажиллах аргыг боловсруулах, хөдөлмөрийн физиологийн үндсийг судлах зэрэг гол асуудлыг хамааруулан төлөвлөх нъ зүйтэй гэж тэмдэглэв.

Социалист орнуудын Эрүүлийн Хамгаалах Яамны сайд нарын XIII зөвлөлгөөн нь ах дүү социалист орнуудын хөдөөгийн хүн амд үзүүлэх эмнэлгийн тусламжийн талаар олсон ололт амжилтыг нэгтгэн дүгнэж хэтийн төлөв, хамтын ажиллагааны чигийг боловсруулан, харилцан туршлагаа солилцсон чухал ач холбогдолтой боллоо.

Ийм учир социалист орнуудын Эрүүлийг Хамгаалах Яамны сайд нарын зөвлөлгөөний санамж бичиг, тогтоол, протоколуудын заалтыг өөрийн ажиллагаанд мөрдлөг болгон ажиллах явдал манай эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллага, эмнэлгийн ажилчдын чухал зорилт болж байна.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 493
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК