Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 2(14)
Артерийн битүүрээгүй цоргын клиник оношлолт, мэс заслын эмчилгээний зарим асуудал
( Судалгааны өгүүлэл )

Т. Шагдарсүрэн Ш. Цэвээн, Д. Эрдэнэ

Анагаах ухааны хүрээлэн, П. Н. Шастины нэрэмжит нэгдсэн 3-р эмнэлэг

 
Абстракт

Статья написана на основании наблюдений 76 больных с незаросшим артериальным протоком, оперированных в кардиохирургическом отделении III клинической больницы. Среди наблюдаемых больных с незаросшим артериальным протоком по полу преобладали женщины (88, 9%).

Более половины (51%) больных были моложе 10 лет.

Тщательное обследование больных с использованием рентгенологического ЭКГ и ФКГ—кого методов исследования позволяет установить точный диагноз у большинства больных.

Зондирование и ЭКГ сердца показано только при сомнении в диагнозе или при наличии высокой легочной гипертензии.

Радикальным методом лечения незаросшего артериального протока является хирургическое лечение.По мнению авторов, метод перевязки протока двойными ли- гатурами является малотравматичным и технически несложным.

Зүрхний төрөлхийн гажгуудын дотроос артерийн битүүрээгүй цорго нь хамгийн олон тохиолддог гажиг (Б. В. Петровский, А.А. Кишишева нарынхаар 17—20%, А. Н. Бакулев, Е. Н. Мешалкин нарын) юм. Артерийн битүүрээгүй цоргыг боох хагалгаа нь төрөлхийн гажгийн улмаас хагалгаа хийлгэсэн өвчтөний дотроос нилээд хувийг эзэлдэг (Т. Шагдарсүрэнгийнхээр 44—6%, Н.М. Амосовынхаар 31%). П. Н. Шастины нэрэмжит нэгдсэн 3-р эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт төрөлхийн гажиг өвчтэй 149 өвчтөн мэс засал хийлгэснээс 76(51%) нь артерийн битүүрээгүй цорго бүхий хүмүүс байсан нь дээрх гажиг элбэг тохиолддог болохыг харуулж байна. 1972 оныг дуустал хугацаанд артерийн битүүрээгүй цоргын улмаас мэс засал хийлгэсэн 76 өвчтөнд бид ажиглалт хийсэн юм. Ажиглалтанд хамрагдсан 76 өвчтөний (1,8%) нь эрэгтэй, 67 (88,8%) нь эмэгтэй байсан нь энэ гажгийн 75—80% нь эмэгтэйчүүдэд тохиолддог (В.Н. Обухов, М. В. Муравьев) гэж тодорхойлсонтой бараг тохирч байна. 74 өвчтөнд артерийн битүүрээгүй цорго дангаараа, 2-д нь тосгуур хоорондын таславчийн цоорхойтой хавсарсан байлаа.

Насны байдлыг харуулсан хүснэгтээс үзэхэд өвчтөний 39 (51,3%) нь 10-аас доош насны хүмүүс байгаа нь хилийн чанад дахь зарим судлагчдын тодорхойлсонтой ойролцоо байна. Артерийн битүүрээгүй цорго нь цусны бага эргэлтийн цусан хангамж ихэссэн хэлбэрийн гажиг учир амьсгалын замын үрэвслийн шинж тэмдэг олонтаа тохиолдож байлаа. Үүнд: бидний ажигласан өвчтөний 29 (39,2%) нь олои дахин уушгины хатгалгаар өвчилсөн 52 (70,3%) нь амьсгаадах, 46 (62,1%) нь зүрх дэлсэх, 19 (25,6%) нь зүрхээр өвдөх зовуурьтай байлаа. Бусад цөөн тохиолдблд цустай цэр гардаг, ханиалгадаг, амархан ядардаг, бие сул гэсэн өгүүлэлтэй, харин үлдсэн 6 өвчтөн ямар нэг зовуурь шаналгаагүй байв.

1-р хүснэгт Судалгаанд авсан өвчтөнүүдийн насны байдал

Насны бүлэг

0-5

6—10

11—15

16—20

21—25

26—30

1

30-аас дээш

бүгд

Өвчтөний тоо

14

25

25

8

2

1

1

76

Өвчтөний зовуурийг насны байдалтай харьцуулан үзэхэд артерийн битүүрээгүй цорготой 6-аас дээш насны хүмүүст амьсгаадах, зүрх дэлсэх, зүрхээр өвдөх шинжүүд ихэвчлэн тохиолдож байлаа. Үзлэгээр өвчтөний 62(84,8%) нь биеийн ерөнхий байдал хөнгөн, зүүн 2,3-р хавирга орчим өвчүүний захаар тэмтрэхэд 24(31,5%) өвчтөнд агшилтын доргион мздэгдсэн ба мөн цэгт чагнахад агшилт, сулрал- тын үргэлжилсэн шуугиан 71(93,4%) өвчтөнд агшилтын шуугиан 5 өвчтөнд сонсогдохын хамт цээжний хэлбэр зүүн талдаа өөрчлөгд- сөн байлаа.

Өвчүүний зүүн захаар 2,3-р хавирга орчим агшилт, сулралтын үргэлжилсэн шуугиан сонсогдох нь артерийн битүүрээгүй цоргын онцлог шинж юм. Иймд гагцхүү чагнаснаар өвчтөний 90—95%-д ар- терийн битүүрээгүй цорго гэж онош тогтоож болно гэж Гросс, Хель- синген (1958), С. Л. Либов, К. Ф. Ширяева нар үздэг. Үүнтэй бидний ажиглалт тохирч байна.

61 өвчтөний бугалганд артерийн даралтыг хэмжиж үзэхэд олонхи өвчтөнд судасны лугшилтын даралт их байлаа. Энэхүү даралт их байх нь оношийн чухал ач холбогдолтой гэж судлагч нар үздэг байна (Зернов Н. Г. Сюй-лэ-тянь). Гэрлийн шинжилгээнд уушгины зураг 62(84,2%) өвчтөнд тодорсон, 62(81%) өвчтөнд уушгины артерийн нум цүлхийж лугшилт нь ихэссэн, 43(56%)-д аорт өргөссөн, 54(71%)-д нь аортын лугшилт ихэссэн, 33(44,6%) өвчтөний зүрх хөндлөн томорсон, 41(53,9%) өвчтөний зүрх баруун, зүүн тийш томорсон боловч зүүн хэсэг нь илүү томорсон байлаа. Эдгээр шинжилгээний үзүүлэлт нь

В.И. Бургасова (1958), Н. Г. Зернов (1959) нар артерийн битүүрээгүй цоргын үед ихэнх өвчтөнд уушгины зураг тодорсон, уушгины артерийн нум цүлхийсэн байдаг гэсэн судалгаатай тохирч байна.

Зүрхний цахилгаан бичлэг хийлгэсэн 54 өвчтөний 29(50%)-д нь зүрхний цахилгдан тэнхлэг хэвийн, 20(27%)-д нь зүүн тийш хазайсан байгаа нь Соклова, Эдгара (1950) нарын судалгаатай ойролцоо байна.

Зүрхний бусад гажигтай хавсарсан, эсвэл уушгины артерийн даралт ихэссэн сэжиг бүхий үед уушгины артерийн даралтыг хэмжиж оношийг тодруулах зорилгоор 9 өвчтөнд Элема аппаратын тусламж- тайгаар зүрх сэтгүүрдэх. шинжилгээг хийж уушгины артери, баруун ховдлын даралт, 02-ын хангамж зэргийг тодорхойлов. Үүнд: уушгины артерийн даралт зарим өвчтөнд 40—104 мм3 баруун ховдлын даралт 80—100 мм мөнгөн усны баганын даралттай тэнцэх хүртэл ихэссэн байлаа.

Цусны бага эргэлтийн даралт ихсэх нь насны байдлаас хамаарахгүй байгаа нь дээрх цөөн шинжилгээнээс ажиглагдсан юм.

Бид оношийг өвчтөний өгүүлэл, зовуурь, бодит үзлэг, гэрлийн шинжилгээ, ЭКГ, ФКГ зэрэг шинжилгээнд тулгуурлан тогтоосон ба гажиг хүндрээгүй үед ингэж онош тогтоох бүрэн боломжтой байлаа.

Өвчтөнд хийгдсэн мэс заслын талаар авч үзвэл 76 өвчтөний 72(94,7%)”д нь цоргыг боох, 4 өвчтөнд УАГ1-20 аппаратаар цоргыг 2 талаар нь оёж таслах мэс заслыг эфир-хүчилтөрөгчийн хольц ба булчин сулруулагчтай хавсарсан бүх биеийг мэдээгүйжүүлэлтийг мөгөөрсөн хоолойгоор хийв. Зүүн талын 3-р хавирга завсраар цээжний хөндийг үечлэн нээж цээжний гялтан хальсыг цоргын харалдаа зүсэж, цоргыг ялган салгасны дараа 2 утсанд авч боон утасны үзүүрийг бэхлэх хагалгааг хийсэн.

Хагалгааны дараа цээжний хөндийд гуурс тавиагүй, өвчтөнд эхний 3 хоногт цээжний хөндийг хатгаж хуримтлагдсан шингэнийг соруулж байв. Цоргыг боосны дараа уушгины артерит байсан доргилт бүх өвчтөнд бүрэн арилсан. Цоргын урт нь дунджаар 0,5—1,5 см, өргөн нь 0,6—1,5 см байсан. Хагалгааны үед хүндрэлт гараагүй, гэвч хагалгааны дараах ойрын үед 4 өвчтөнд ларингит, дууны хөвчний сулрал, плеврит, зүүн уушгины ателектаз зэрэг хүндрэл гарсан нь цаашдаа бүрэн эдгэрсэн байлаа.

Бидэнд бактерийн эндокардитаар хүндэрсэн артерийн битүүрээгүй цорго бүхий 1 өвчтөн ажиглагдсан. Өвчтөний түүхийг товч сийрүүлье.

Өвчтөн Т.12 настай, эмэгтэй, 1972-4-4-нд тосгуур хоорондын таславчийн цоорхой гажигтай гэж ирж хэвтсэн. Өвчний түүх № 258. Нэг жилийн өмнө эмч үзэж зүрхний гажигтай гэж хэлсэн. Өвчтөн болон ар гэрийнхэн нь урьд зүрх өвчтэйг мэдээгүй байжээ. Сүүлийн хэдэн сард үе үе халуурч, дэлүү нь томрон, зохих эмчилгээ хийсэн боловч засарсангүй. Эмнэлэгт хэвтэх үед түргэн явахад амьсгааддаг, зүрх дэлсдэг, зүрх өвддөг, хааяа цустай цэр гардаг гэсэн зовуурьтай байлаа.

Үзэхэд биеийн ерөнхий байдал дунд, өсөлт хөгжилт хэвийн, арьс салст цайвар өнгөтэй, цээжний хэлбэр өөрчлөлтгүй байв. Уушги ердийн амьсгалтай, зүрхний авиа тод, зүүн 2,3-р хавирганы завсарт агшилт, сулралтын үргэлжилсэн шуугиантай, судас минутанд 108 удаа, хүчдэл дүүрэлт сайн, жигд, артерийн даралт гарт 120/40 мм мөнгөн усны баганатай тэнцүү, хэвлий зөөлөн, элэг тэмтрэгдэхгүй, дэлүү хавирганы нумаас доош 4 см орчим томорсон, гадаргуу нь гөлгөр, ирмэг нь мохоо, хатуувтар, өвчингүй байв.

Цээжийг рентгенд харахад:уушгины талбайн зураг тодорсон,уушгины уг өргөссөн, лугшилт нь ихэссэн, зүрх хөндлөн томорсон, бэлхүүс бүдгэрсэн байв. Мөн гол судас өргөссөн, уушгины артери ба гол судасны лугшилт ихэссэн байлаа. Зүрхний цахилгаан бичлэг ба ФКГ-д: хэм зөв, зүрхний цохилт түргэссэн, зүүн ховдол томорсон, зүүн 2,3-р хавирганы завсарт агшилт, сулралтын шуугианы төв оршиж байлаа. Цусны шинжилгээ. Цагаан цогцос 5400, гемоглобин 12 гр%, э—1,с—5,п—52,л—29,м—3, улаан цогцсын тунах урвал 33 мм/цаг,формолын сорил эерэг, цусны бактериологийн шинжилгээнд цайвар стафилококк олдсон. Каццони урвал (—) байв.

Өвчтөний өгүүлэл, клиникийн шинжилгээг үндэслэн, зүрхний төрөлхийн гажиг, артерийн битүүрээгүй цорго, бактерийн эндокардит гэж онош тогтоон зохих эмчилгээнүүдийг хийсэн боловч өвчтөн үе үе халууран дэлүү том хэвээр байсан тул наркоз өгч, артерийн би- түүрээгүй цоргыг боох мэс заслын эмчилгээг 72 оны 9/У-нд хийсэн.

Хагалгааны дараах эхний долоо хоногт дэлүү хэмжээгээр эрс баггасаж, халуун хэвийн болж бусад шинжүүд арилсан. Өвчтөн бүрэн эдгэрч ямар ч зовуурь шаналгаагүй болж 24/4-нд эмнэлгээс гарсан.

Хагалгааны дараах эхний хоногт цус алдалт, зүрхний ажиллагааны хурц дутагдлын улмаас 3 өвчтөн нас барьсан. Цоргыг боох мэс заслын эмчилгээг хийлгэсэн 72 өвчтөнөөс жилийн дараа 2 өвчтөн хагалгааны өмнөх байдалд эргэн орж, зүрхэнд агшилт, сулралтын үргэлжилсэн шуугиан бий болсон байв. Үүнийг бид цоргыг боосон утас суларсантай холбоотой гэж үзсэн. Нэг өвчтөнд дахин хагалгаа хийж гажгийг арилгасан болно. Бусад 71 өвчтөнд эмчилгээний үр дүн сайн байна.

ДҮГНЭЛТ

Өвчтөний нас ахих тутам амьсгаадах, зүрх дэлсэх, зүрхээр өвдөх шинжүүд элбэг тохиолдож байна.

Өвчүүний зүүн захаар 2,3-р хавирганы завсарт төвтэй агшилт, сулралтын үргэлжилсэн шуугиан өвчтөний 95,9%-д тохиолдож бай- гаа нь оношийн чухал ач холбогдолтой болохыг харуулж байна.

Артерийн битүүрээгүй цоргын эмчилгээ нь зөвхөн мэс засал бөгөөд хагалгааны аргуудаас боох арга нь техникийн хувьд хялбар, хүндрэл багатайгаараа бусдаас илүү тохиромжтой юм.

Ном зүй

1. Амосов А. М. Бендет Я. А. Хирургия пороков сердца. Киев, 1969, 86—90
Бураковский В. И. и Колесников С. А. (под редакцией). Частная хирургия болезней сердца и сосудов. 1967, 48—60. 3. Бакулев А. Н., Мешалкин Е. Н. Врож- денные пороки сердца. 1955, 371—381. 4. Галанкин Н. К., Араков А. Д. Кудрявцева А. М., Блатун Л. А. Реканализация артериального протока (частота, причины хирургической тактики). Грудн. хир., 1972, № 6, 35—40. 5. Грудная и неотлож- ная хирургия. 1960, 171—183. 6. Зернов Н. Г., Сюй-лэ-тянь. Значение определения артериального давления в диагностике открытого артериального протока у детей и подростков. Грудн. хир. 1960, № 6, 51—54. 7. Королев Б. А., Дын- ник И. Б. Диагностика врожденных пороков сердца и результаты хирургического лечения. 1963, 176—203. 8. Королев Б. А., Охотин И. К., Соловьев С. И. Хирургическое лечение открытого артериального протока у взрослых. Кардиология, 1972, № 10, 64. 9. Муравьев М. В. Открытый артериальный проток. Моеква, 1966.
Обухов В. Н. Автореферат диссертации на соискание ученой степени доктора медицинских наук, Волгоград, 1970. 11. Ошибки и осложнения в хирургии сердца и легких. Минск, 1963, 160—174. 12. Шагдарсурэн Т. Зүрхний зарим гажгууд ба тэдгээрийн онош, эмчилгээ. 1972 он. 13. Шагдарсүрэн И., Загдаа С. Зүрхний төрөлхийн зарим гзжгууд. 1970 он. 14. Шагдарсүрэн Т., Доржготов Б. Артерийн битүүрээгүй цорго өвчний мэс заслын эмчилгээ. Анагаах ухааны эрдэм шинжил- гээний бичиг. № 10, (18), 1967, стр. 38—41.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : ерөнхий эмч О.Раднаадорж


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 996
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК