Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1973, 2(14)
Хүүхдийн уушгины стафилококкоор үүссэн үрэвслийн хүндрэл
( Судалгааны өгүүлэл )

Д. Жамьянжав

 
Абстракт

Хүүхдийн уушгины үрэвсэл нь элбэг тохиолддог, ялаигуяа нялх хүүхдэд хүнд тусдаг өвчин юм. 1962, 1965 онуудад Р. Гүрийн хий-сэн судалгаанаас үзэхэд иэг нас хүртэлх хүүхдийн үхлийн янз бү-рийн шалтгаануудын 31%-ийг уушгины үрэвсэл эзэлж байна.

Уушгины үрэвсэл олон шалтгаантай болох нь нотлогджээ. Сүү-лийн жилүүдэд пневмококкийн үрэвсэл ихэд цөөрч, харин стафилокок-коор үүсгэгдсэн уушгины үрэвсэлзонхилох болсныг олон судлагчид (В. Ф. Бакланова, С. Г. Звягинцева, 1960; Т. В. Выгодчиков, 1963; Н. Гэндэнжамц, 1968; Ж. Раднаабазар, 1970 г. м.)   бичиж байна.

Н. Гэндэнжамцын судалгаагаар (1968) уушгины үрэвслийн 30%-ийг стафилококк үүсгэж байсан байна. Л. Рачев, В. М. Миранович, Е. И. Семенова нар өвчний эмнэл зүйг нарийн судалж өвчин онц хүнд, түргэн явцтай, хордлого ихтэй, плеврийн хүндрэл олонтаа үүсгэдгийг онцлон заасан байна. Уушгины зургийг эрт, ойр хуга-цаанд авч байх нь өвчний явц, хүндрэлийг цаг алдалгүй илрүүлэхэд онц ач холбогдолтой (С. Я- Долецкий, В. Ф. Бакланова, Б. Намжил Л. Цэрэндулам болон бусад). Гэрэлд илрэх уушгины стафилокок-кийн хүндэрсэн үрэвслийн онцлог шинж нь уушгинд үүсэх буглаа (олон, цөөн, том,бага хөндий үүсэх) болон плеврийн хүндрэлүүд юм.

Уушгины стафилококкт үрэослийг С. Л- Либов (1962) уушгины стафилококкийн үжил хэмээн нэрлэснийг одоо олон эрдэмтэд зөвшөөрч практикт өргөн хэрэглэх боллоо. Стафилококкын эмгэгтөрөгччхоруу чанар нь уушгинд үхжил бий болгож голдуу захын байрлалтай буг-лаа үүсгэн тэр нь ихэвчлэн цээжний хөндийд цоорч, плев-рийн хүндрэл болох нь энэ өвчний түгээмэл онцлог нь юм. Плев-рийн хүндрэлүүд нь пиоторакс, пневмоторакс, пиопневмоторакс байд-лаар илрэх бөгөөд хамгийн хүнд, олонтаа тохиолдох хүндрэл нь пиопневмоторакс юм.

Уушгины стафилококкт үрэвсэл үхэл ихтэй хүнд өвчин- Уушгины стафилококкт үрэвслийнхүндрэлийн ерөнхий үхэл 15—50%-ын хооронд хэлбэлзэж, ялангуяа нярайд бүрч ихэсч Б. Пеплов, Ц. И. Мулина, В. И. Липкина нарынхаар 72—75%-ийг эзэлж байна.

Энэ бүлгийн өвчнийг эмчлэрс нь хамгийн бэрхшээлтэйгээс гадна энэ асуудал гүйцэд шийдвэрлэгдээгүй байна. Олов судлаачид (Г.А. Баиров, А. Р. Шуринок болон бусад) плеврийн сорилтоос гадна идээг идэвхтэй, идэвхгүй аргаар суллах (аспираци) эмчилгээг тора-коцентезийн аргыг голлож байна. Гэтэл И. Л. Кущ, Г. А. Сопов, А. С Колесников нар уушгины голомтод шууд сорилт болон гуурс тавьж антибиотик хийхийг чухалчилна. Бас наркозтойгоор цагаан мөгөөрсөн хоолойгоор уушги хийлэхийг өргөн хэрэглэнэ. (Б. Пеплов Е. Ф. Костюшко, Г. А. Байров С Я- Долецкий болон бусад). Эцэст плеврийн хөндийд гуурс тавиад үр дүн өгөхгүй бол А. П. Биезинь Я- Н. Томчин, С Л. Либов, М. Р. Рокицкий, Ю. Ф- Исаков нар хурц үед нь төгс хагалгаа хийхийг зүйтэй гэж |үзэж байна.

Бид сүүлийн жилүүдэд хүндрэл, үхэл харьцангуй өндөр байгаа уушгины стафилококкт үхжлийн хүндрэлийг анхааран судлах нь зүйтэй гэж үзээд Хүүхдийн клиникийн эмнэлгийн мэс заслын тасагт 1968—1970 онд эмчлүүлж байгаад уушгины идээт үрэвслийи хүнд-рэлээр нас барсан өвчтөний өвчний түүхэнд зарим судалгаа хийсэн юм. Уушгины идээт үрэвслийн хүндрэлтэй, 12 хоногтойгоос 15 нас-ны 115 хүүхэд байсны 63 нь хүвгүүд, 52 нь охид байлаа. Насны байдлаар дараах бүлэгт хуваасан. Үүнд: 3 сар хүртэл 11 хүүхэд, 3—6 сартай 7,6—12 сартай 26, 1—3 настай 39,3—5 настай 18,5—10 настай 12, 10 наснаас дээш 2 өвчтөн байлаа.

Өвчтөний 82 нь уушгины стафилококкийн анхдагч үрэвсэлтэй, 15 нь хоёрдогч үрэвсэлтэй (сепсис, остеомиэлитын дараа), 18 нь ар-хаг плевриттэй байв.

Зөвлөдтийн хүүхдийн мэс 'засалчдын Щ симпозиумээс 1969 онд шийдсэнээр, уушгины стафилококкийн хүндэрсэн үрэвслийг 2 хэл-бэрт хуваажээ. Уушгины хэлбэр 14 хүүхэд байсан нь 12,4%, уушги плеврийн хэлбэр 101 буюу 87,6% болж' байна- Үүнээс 56 хүүхэд пиопневмоторакстай, 36 хүүхэд пиоторакстай, 5 хүүхэд пневмото-ракстай байлаа. Байрлалаар авч үзвэл, баруун талд 37, зүүн талд 51, хоёр талд 27 тохиолдсон. Хоёр талынх нь голдуу үжил, остео-миэлитийн дараах уушгины стафилококкийн хоёрдогч үрэвсэл бай-сан.

Оношлолтод өвчний эмнэл зүй, клиник болон бактериологийн шинжилгээ чухал үүрэгтэйгээс гадна, уушгины стафилококкт үхж-лийн хүндрэлийг илрүүлэхэд гэрлийн шинжилгээ (уушгины зураг авах) нь шийдвэрлэх ач холбогдолтой байдаг. Бүгд 115 өвчтөний уушги-ны хүндрэлийн оношийг эмнэл зүйгээр 18, плеврийн сорилтоор 25, гэрлээр 72-д тавьснаас үзэхэд эмнэл зүй, сорилтоор, оношлох нь хангалтгүй байгаагаас гадна рентген шинжилгээг оройтуулж байгаа нь харагдлаа. Үүнээс болж уушгины стафилококкт үрэвслийн хүндрэлийн онош оройтож, идэвхтэй болон мэс заслын эмчилгээ хожуу, хэт хүндэр-сэн үед эхэлж байна. Мэс заслын тасагт шилжсэн хугацааг авч үзвэл эмнэлэгт (дотрын тасагт) хэвтээд 1 долоо хоноод шилжсэн 16,2 долоо хоног болоод шилжсэн 15,3 ба түүнээс дээш долоо хоно-гийн хугацаа өнгөрөөд шилжсэн 67, бүх өвчтөний 54,4% нь 3-аас дээш долоо хоногтоо иржээ. Зөвхөн 17 өвчтөн мэс заслын тасагт шууд хэвтсэн байна. Манай эмнэлэгт уушгины стафилококкт үрэвс-лийг хавсарсан аргаар эмчилж ирлээ. Мэс заслын үндсэн эмчилгээ нь Бюлуагийн аргаар цээжний хөндийд гуурс тавих (идэвхгүй со-руулах торакоцентези) аргыг антибиотикууд болон биеийн эсэргүү-цэл дээшлүүлэх (цус, плазм, гаммаглобулин) эмчилгээтэй хавсран хийхэд оршино. Пиоторакстай 36, пиопневмоторакстай 42, бүгд 78 хүүхдэд битүү торакотомийг торакараар суганы ар шугамаар 7—8 болон 8—9-р хавирганы завсраар цоолж, Бюлуагийн аргаар гуурс тавьж дараах хоногуудад өдөрт нэг удаа фурацилин, риваноль, бо-рын хүчил болон хааяа марганцын сул уусмалаар угааж голдуу пе-нициллин, стрептомициныг плеврийн хөндийд хийж байв.

Гуурсыг 8—14 хоног байлгах бөгөөд рентгенд харж шингэн арилахад нь гуурсыг авч байв. 12 өвчтөнд идээ дахин хуралдахад нь гуурсыг хоёр дахь удаагаа тавьсан байна.

Зарим өвчтөнд, ялангуяа 1 нас хүртэлх   настай хүүхдэд   гуурс-   ( ны хажуугаар   зөөлөн эдийн   үхжил   болж  шарх томорч   улмаар ил пневмоторакс үүсэх хүндрэл 14 хүүхдэд үзэгдсэн бөгөөд үүнээс 5-д нь хавирганы остеомиелит болон хүндэрсэн   байна.

Хавсарсан эмчилгээнд антибиотик эмчилгээ чухал суурь эзэл-нэ. Бүх хүүхдэд 2—4 төрлийн, бие биесээ дэмжих үйлчилгээтэй ан-тибиотикийг голдуу булчинд, антибиотикграммыг үндэслэн хэрэглэс-нээс гадна сайн хоол тэжээл, хүчилтөрөгч эмчилгээ, витаминууд  цус төлжилтийг сайжруулах (пентоксил) эмчилгээ хийлээ.

Хордлого арилгах ба биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор шингэн сэлбэх, цус, плазма, гаммаглобулинийг өргөн хэрэглэж байв. Уушгины төгс мэс заслын эмчилгээ нэг ч хүүхдэд хийсэнгүй. Идээ нь арилан уушги бүрэн ба хагас тэлэгдэж бүрэн эдгэрсэн 31,уушги хагас тэлэгдэж, плеврийн наалдац болон зузааралт, үлдэгдэл хөн-дий болон архаг үедээ орж сайжирч эмнэлгээс гарсан 36, үүнээс цээжний хэлбэр эвдэрч, цээжний өрөөсөн тал хонхойн ивэрсэн 21 байна. Хүндэрч шилжсэн 7.

Дээрх хавсарсан эмчилгээг хийж байсан боловч бидний судал-гаагаар стафилококкт үрэвслийн хүндрэлийн үед үхэл өндөр хэвээр (115-аас, үхлийн хувь 35,6% болж) байна. Нас барсан хүүхдийн до-тор нэг нас хүртэлх насны хүүхдийн (44-өөс 37 нь) үхлийн хувь 84,3% болж байна. Нас баралтын шалтгаан хурц үедээ хордлогоос болсон байна. Өвчний хожуу үед үхлийн шалтгаануудад үжлийн хүндрэлүүд (идээт перикардит, медиастинит, отит, отоантарит, элэг, бөөр зэрэг цул эрхтний дистрофи) орж байна.

Үүнээс үзэхэд уушгины стафилоккт үхжилт (УСҮ) өвчин нь хүнд явцтай үхэл ихтэй байна. Энэ нь биднээс эмчилгээний цааш-дын арга барилыг сайжруулахыг зүй ёсоор шаардаж байна.

ДҮГНЭЛТ

1. Уушгины стафилококкт үжилт үрэвсэл нь 3 хүртэл насны хүүхдэд хамгийн олон (72,1%) тохиолдож байна.

2.  Уушгины стафилококкт үхжил үрэвслийн үед плеврийн хүнд-рэл 87,6%-д үүссэний дотор хамгийн олон тохиолдох, хүнд хэлбэр нь пиопневмоторакс юм.

3.  Стафилококкт үүссэн уушгины үрэвслийн хүндрэлийн үед үхэл өндөр байна.

4.   Эрт оношлолт хангалтгүй, мэс заслын тусламж хожуудсанаас (54,4% нь 3 ба түүнээс дээш 7 хоногт) идэвхтэй эмчилгээ оройтож байна. Эрт, ойр ойр хугацаанд уушгины зураг авах нь энэ өвчний хүндрэлийг цаг алдалгүй танихад онц ач холбогдолтой.

5.   Олонхи эрдэмтдийн үзэж байгаагаар энэ өвчний жилээс жилд ихсэж байгаа үхэл, хүндрэлийг багасгахад уушгины төгс мэс заслын эмчилгээг идэвхтэй, идэвхгүй дархлах эмчилгээтэй хослуулан хийх нь чухал байна.

 


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 771
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК