Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2005, 2(132)
Монгол хүний турк эмээлийн рентген лавламж хэмжээнүүд
( Судалгааны өгүүлэл )

Ц.Бадамсэд1, С.Сайнтэгш2

1Академич Т.Шагдарсүрэнгийн нэрэмжит Анагаах ухааны хүрээлэн, 2П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлэг

 

Дүрслэл оношлогооны практикт өнчин тархины голомтот эмгэгийг оношлоход рентген шинжилгээ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдгийг судлаачид тэмдэглэж байна (1-12).

Гавал тархины хажуу байрлалаар авсан рентген зургаар гавал тархины дагуу хэмжээ 156200 мм, босоо хэмжээ 111-135 мм байдаг (11).

Хажуу байрлалаар авсан рентген зургаар турк эмээлийн дагуу хэмжээ 12-15 мм (6.9.4.1); 4-16мм буюу дунджаар 10.5 мм (12); 10-14 мм (11); ID-15 мм (13); 5-16 мм буюу дунджаар 10.5 mm (14); 11-12 мм хүртэл (2. 10), босоо хэмжзэ 8-12 мм (6.9.4.1); 4-12 мм буюу дунджаар 8.1 мм (12); 7-14 мм (11); 7-12 мм (13); 4-12 мм буюу дунджаар 8мм (14); 9-10 мм хүртэл (2.10) тус тус байдаг байна.
Турк эмээлийн нуруудалтын зузаан нас ба бие бялдарын онцлогоос ихээхэн шалтгаалдаг (7). Турк эмээлийн нуруудалтын зузаан planum sphenoidale-ийн түвшинд дунджаар 1-4 мм (7); 3-4мм (9.1) байдаг боловч заримдаа цоо эрүүл хүмүүст 1-1.5мм (9.1) байж болдог.

Турк эмээлийн хэлбэр насны онцлогоос ихээхэн шалтгаалах (1.4.6.11.14) ба хүүхдэд турк эмээлийн дугариг хэлбэр зонхилон тохиолдож, турк эмээпийн дагуу хэмжээг турк эмээлийн босоо хэмжээнд харьцуулсан харьцаа нэгтэй тэнцүү байдаг (13). Харин насанд хүрэгчдийн хувьд хавтгай хэлбэр давамгайлах бөгөөд турк эмээлийн дагуу хэмжээ нь турк эмээлийн босоо хэмжээнээс 2-3 мм-ээр их байна (13). Турк эмээлийн хэлбэр олон янз байдаг боловч (6.14) голдуу дугариг, хавтгай, гүнзгий хэлбэр тохиолдоно (3.7).

Манай оронд өнчин тархины голомтот эмгэг олонтоо тохиолдож, оношлогоонд рентген шинжилгээ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа

учир оношийг үнэн зөв тавихад монгол хүний турк эмээлийн рентген лавламж хэмжээнүүдийг тогтоох нь хойшлуулшгүй чухал асуудал болон тавигдажбайна.

Судалгааны ажлын зорилго. Монгол хүний гавал яс ба турк эмээлийн рентген лавламж хэмжээнүүдийг тогтооход судалгааны ажлын зорилго оршино.

Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг шийдвэрлэнз. Үүнд:

1. Монгол хүний гавал ясны рентген дагуу ба босоо хэмжээнүүдийн нас ба хүйсний хамаарлыг тогтоох

2. Монгол хүний турк эмээлийн рентген лавламж хэмжээнүүдийн нас ба хүйсний хамаарлыг илрүүлэх

Судалгааны ажлын материал, аргачлал. Бид 2003-2004 онуудад клиник, дотоод шүүрэл, нүд, мэдрэлийн үзлэгээр эрүүл гэж оношлогдсон 240 хүнд П.Н.Шастины нэрэмжит Клиникийн төв эмнэлгийн Рентген оношлогооны тасагт "РУМ-30” ба "Медикс-130" телевизийн системтэй рентген аппаратын тусламжтайгаар гавал яс ба турк эмээлийн зургийг стандарт хажуу байрлалаар хэвтээ ба босоо байрлалд авч, Д.Г.Рохлины (1955) боловсруулсан аргачлалаар хэмжилтүүдийг хийлээ.

Турк эмээлийн орох хэсгийн хэмжээг И.Г.Лагунова (1981)-гийн ангиллаар авч үзсэн.

Судалгааны ажлын үр дүнг Microsoft Excel программыг ашиглан боловсруулалт хийв.

Судалгааны үр дүн, хэлцэмж. Бидний судалгаанд 240 эрүүл хүн хамрагдсан ба тэдгээрийн нас ба хүйс (Хүснэгт 1), гавал ясны дагуу (Хүснэгт 2) ба босоо хэмжээ (Хүснэгт 3), турк эмээлийн хэлбэр (Хүснэгт 4), турк эмээлийн орох хэсгийн хэмжээ (Хүснэгт 5), турк эмээлийн босоо (Хүснэгт 6) ба дагуу хэмжээ (Хүснэгт 7), турк эмээлийн нуруудалтын өндөр (Хүснэгт 8) ба зузааны хэмжээ (Хүснэгт 9), шаантаг хэлбэрийн хөндийн босоо (Хүснэгт 10) ба дагуу хэмжээ (Хүснэгт 11)- нүүдийн нас ба хүйсний хамаарлыг тодорхойлж гаргасан.

Хүснэгт 2-оос үзэхэд гавал ясны дагуу хэмжээ эрэгтэйд 18.66±0.1см; эмэгтэйд 17.63±0.08 байгаа нь А.А.Хохлов (1976)-ын судалгаатай ойролцоо байна.
 

Хүснэгг 3-аас үзэхэд гавал ясны босоо хэмжээ дунджаар 13.01±0.05см байгаа нь А.А.Хохлов (1976)-ын судалгаатай дүйж байна.

Хүснэгт 4-өес үээхэд 53.33%±9.11-д турк эмээлийн хавтгай хэлбэр тохиолдож байгаа нь монгол хүний онцлог гэж үзмээр байна. Харин Д.Г.Рохлин (1955)-ы судалгаагаар дугариг хэлбэр давамгайлдаг гэсэнтэй зерүүтэй байна.

Хүснэгт 5-аас үзэхэд турк эмээлийн орох хэсгийн хагас нээлттэй хэлбэр илүүтэй тохиолдож байна.

Хүснэгг 6-аас үзэхэд турк эмээлийн босоо хэмжээ эрэгтэйд дунджаар 0.95±0.01см; эмэгтэйд дундчаар 0.95±0.01см байгаа нь А.И.Бухман., Л.Е.Кирпатовская (1985);

В.В.Скрябин ба бусад (1988) нарын судалгаатай ойролцоо; А.А.Хохлов (1976); Сандакова Елена(2000), Isadore Meschan (1976) нарын судалгаанаас их, Д.Г.Рохлкн (1955); М.И.Сантоцкий (1965)нарын судалгаанаас бага байна.
 

Хүснэгт 7-оос үзэхэд турк эмээлийн дагуу хэмжээ дундчаар 1.15±0.01 байгаа нь A.И.Бухман.,    Л.Е.Кирпатовская (1985);

B.В.Скрябин    ба бусад (1988) нарын судалгаатай ойролцоо, Д.Г.Рохлин (1955); М.И.Сантоцкий (1965); Г.Н.Есиновская (1973); А.И.Бухман (1975) нарын судалгаанаас бага байна.

Хүснэгт 8-аас үзэхэд турк эмээлийн нуруудалтын өндөр эрэгтэйчүүдэд эмэгтэйчүүдээс бага зэрэг их байна.

Хүснэгт 9-өөс үзэхэд турк эмээлийн нуруудалтын зузаан дундчаар 2.65+0.061мм байгаа нь И.Г.Лагунова (1981)-гийн судалгаатай ойролцоо, М.И.Сантоцкий (1965); А.И.Бухман (1975) нарын судалгаанаас бага байна.
 

Хүснэгт 10-аас үзэхэд шаантаг хэлбэрийн хөндийн босоо хэмжээ 38-47 насанд эрэгтэмчүүдэд, 48-57 насанд эмэгтэйчүүдэд урт байна.

Хүснэгт 11-ээс үзэхэд шаантаг хэлбэрийн хендийн дагуу хэмжээ нь 28-37 насанд эрэгтэйчүүдэд илүү урттай, 48-57 насанд эрэгтэй, эмэгтэйд ойролцоо байна.

Дүгнэлт
1. Монгол хүний гавал ясны дагуу хэмжээ эрэгтэйд 18.66+0.1см; эмэгтэйд 17.63±0.08см; босоо хэмжээ эрэгтэйд 13.23+0.07см; эмэгтэйд12.79±0.06см байдгийг тус тус тогтоов.
2. Монгол хүний турк эмээлийн хэлбэр 53.33%+9.11-д хавтгай, турк эмээлийн орох хэсгийн хэмжээ 4.24±0.11см, турк эмээлийн босоо хэмжээ 0.95 + 0.01см, дагуу хэмжээ 1.15±0.01см, турк эмээлийн нуруудалтын өндөр 1 25±0.012см, турк эмээлийн нуруудалтын зузаан 2.65±-0.061см, шаантаг хэлбэрийн хөндийн босоо хэмжээ 1,27±0.02см, шаантаг хэлбэрийн хөндийн дагуу хэмжээ 3.18±0.036см тус тус байдгийг илрүүлэв.

Ном зүй

1.Бухман А. И. Рентгенодиагностика в эндокринологии. - Москва, Медицина. -1975. -с.5-12, 84-132.
2.Бухман А.И., Кирпатовская Л.Е. Рсль ремтгенографии черепа в дифферециальной диагностике небольших интраселлярных опухолей гипофиза. -Вестник рентгенологии и радиологии. -Москва Медицина. -1985. - №3. -с. 55-60,
3.Дьяченко В.А. Рентгеноостеология (Нормы и варианты костной системы в рентгеновском изображении). -Москва Медгиз - 1954.-С.61-62.
4.Есиновская Г.Н. Краткое пособиө по нейрорентгенологии. - Медицина. -1965. -с. 7-12, 30-33.
5.Копылов М.Б. Основы рентгенодиагностики заболеваний головного мозга. -М., Медицина,-1968.-с. 14-21, 225-230.
6.Майково - Строганова B.C., Рохлин Д.Г. Кости и суставы в рентгеновском изображений. Голова. -Л.: Медгиз. - 1955.-C.247-249.
7.Лагунова И.Г. Рентгеноанатомия скелета. Москва Медицина 1 -1981. - с. 170-173.
8.Под редакцией академика АМН России Арутюнова. Транссфенойдальная хирургия гипофиза. - М., Медицина, - 1976. -с. 30-38.
9.Сантоцкий М.И., Бухман А. И. Основы рентгенодиагностики и рентгенотерапии
эндокринных болөзней. -Москва Медицина. -1965. -с.6-22, 100-125.
10.Скрябин В.В., Бенедиктов А.И., Усольцева Е.Е, Журавлев А.В. Рентгөнографическая диагностика аденом гипофиза без супраселпярного роста. -Вестиик рентгенологии и радиологии. - Москва Медицина. - 1988. - №6. -с. 44-48, 55-60.
11.Хохлов. А.А. Оценка размеров турецкого седла применительно к внутренним размерам черепа. - Вестник рентгенологии м радиологии. Москва Медицина -1976. - №3. - с.10-15.
12.Isadore Meschan, М.А., M.D. Synopsis of Analysis of Roentgen Signs in General Radiology. -W.B. Saunders company. Philadelphia. London. Toronto.-1976. p.182
13. http://www.Zhuravlеv.com Info/ modules. php?name=News file=article sid=100(CaKr практического рентгенолога).Елена Сандакова. Оценка краниограмм у больных с нейроэндокринными синдромами. 2000. 8 с.
14.http://www.vh.orq/adult/provider/anatomv/ Anatomic variants/skeletal system/images/ sh...Ronald A. Bergman, Ph D; Afifi, MD, MS; Ryosuke Miyauchi, MD. Various shapes of the sei turcica as seen radiographically. 2001. 2 p.
15.http://www.vh.org/adult/provider/anatomy/ Anatomic variants/skeletal system/images/ sh.Ronald A. Bergman, Ph D; Afifi, MD, MS; Ryosuke Miyauchi, MD. Sella Turcica. 2003. 1p.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор П.Онхуудай.


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1067
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК