Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2005, 2(132)
Тениозын тархалтыг ийлдэс судлалын аргаар судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Г.Дарамбазар1, Д.Дупамсүрэн2, Д.Тэмүүлэн1, А.Гүрбадам1

1Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль, 2Халдварт өвчин судлалын үндэсний төв

 

T.saginata зүйл гельминтийн биеийн эсрэгтөрөгчийг ашиглан Монгол улсын насанд хүрсэн хүн амын дунд тениоз өвчнийг шууд бус фермент холбоот урвалаар оношлох замаар тархалтын судалгааг явуулав.

Монгол Улсын Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Паразитологийн лабораторийн мэдээгээр хүн амын дунд тениоз нь гельминтээр үүсгэгддэг өвчнүүдээс халдварлалтын байдлаар хоёрдугаарт ордог нь тогтоогджээ. [2]
Сүүлийн жилүүдэд өвчин үүсгэгчийн эд, эсээр нь эсвэл өвчин үүсгэгчийн хүчийг сулруулах замаар биологийн гаралтай бэлдмэл гарган авч мал. амьтны зарим туузан хорхойтох өвчний оношилгоо болон түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд өргөн хэрэглэх боллоо. [9]

J.C.Allan (1990), Д.Тэмүүлэн (2003) нар T.saginata зүйл хорхойн өвөрмөц биеийн, эсрэгтөрөгч, түүний хэт дархлаат ийлдсийг бэлтгэн, идэвх болон өвөрмөц чанарыг сорьж шууд бус ФХУ-аар тениоз өвчнийг оношлох боломжийг судлан, цаашид тениозын тархалтын судалгааг ийлдэс судлалын аргаар явуулахыг зөвлөжэз. [11, 9]
Герман (B.FIentje, 1981), Бразил (C.Edneia, 2001), Тайланд (N.Morakote, 1992) зэрэг олон орнуудад тениозын оношлогоонд ФХУ-ыг ашиглан уг урвалын мэдрэг болон өвөрмөц чанар өндөр болохыг онцлон тэмдэглэжээ.[14, 15]

Судалгааны ажлын зорилго. Үүсгэгч нь хүнээс үхэрт, үхрээс хүнд халдварладаг энэхүү өвчний тархалтыг ийлдэс судлалын аргаар Монгол Улсын насанд хүрсэн хүн амын дунд судлан тогтоох зорилго тавьж ажиллаа.

1.Судалгааны ажлын арга зүй

1.1 Тениозын тархалтын судалгааны арга зүй

Тениозын тархалтын нэгэн агшингийн ийлдэс судлалын судапгаанд газар зүйн 3 бүсийн 21 аймаг, Улаанбаатар хотын оршин суугч нийт 917 хүнийг үечилсэн түүврийн аргаар санамсаргүй хэлбэрээр түүвэрлэн хамруулсан болно.

Судалгаанд хамрагдах хүний тоог (sample size) ДЭМБ-аас зөвлөсөн аргачлалын дагуу р qt2N п=N D3+ р q t2 томъёог ашиглан тооцоолов [3].

Монгол орны байгалмйн бүсийг ойт хээр, хээр, Говь цөлийн хэмээн (Ш.Цэгмэд, 1969) ангилан бүс тус бүрийг сумдаар гарган судалгааны түүврийг хийв [7],

Судалгаанд хамрагдсан хүмүүсийг ДЭМБ-ын ангиллын 10 насны интервалын (Д.Атармаа, 2002) дагуу бүлэглэн, Монгол улсын хүн амын хот хөдөөд амьдардаг тооны харьцааг баримтлан 453 (49.40%) эрэгтэй, 464 (50.60%) эмэгтэйг судалгаанд хамруулав [1],

1.2    Хүний цусны ийлдсэмд T.saginata-ийн эсрэгбие илрүүлсэн судалгааны арга зүй

Судалгаанд хамрагдсан хүнээс 3-5 мл цус авч, ийлдсийг ялган Д.Тэмүүлэн (2003) нарын бэлтгэсэн T.saginata-ийн биеийн эсрэгтөрөгчийн 115 кДа жинтэй уургийг ашиглан, шууд бус фермент холбоот урвал (A.Voller, 1976)-аар эсрэгбиеийг илрүүлж оношлов [16],

Шууд бус фермент холбоот урвалыг хавтгай ёроолтой, 96 үүр бүхий бичил урвалын хавтанд (Immuno Plate Maxisorp F96, A/S NUNC, Roskilde, Denmark) тавив. 1 мл-т 1 мг yypar агуулсан T.saginata-ийн эсрэгтөрөгчийг 50 mM карбонат буфер (pH 9.6)-ээр 1:1280 дахин шингэлж хавтангийн үүр бүрт 100 мкл хийж, +4°С-д 12-18 цаг байлгаад угаагч уусмал (1% PBS-д Tween 20-ийг 0.05%)-аар 5 удаа угаагаад, өвөрмөц бус урвалаас сэргийлэх зорилгоор хавтангийн үүр бүрт 100 мкл буфер (PBS-д тосгүйжүүлсэн хуурай сүү (DIFCO)-r 3% байхаар бодож найруулсан)-ийг нэмж өгөв. Хавтанг 37°С-д 1 цаг тавиад дараа нь угаагч уусмалаар дахин 5 удаа угааж, шикжлэх
ийлдсийг 0.1 М фосфатын буфер (рН7.2-7.4)-ээр 1:640 дахин шингэлээд хавтангийн үүр бүрт 100 мкл хийж, 37°С-д 1 цаг байлгасны дараа угаагч буферээр 5 удаа угаав. Дараа нь ажлын таньцаар шингэлсэн, 100 мкл хүний lgG-гимн эсрэг ямааны IgG-r пероксидазтай холбосон коньюгат (SIGMA)-ыг үүр бүрт нэмээд, 37°С-т 1 цаг тавив. Хавтанг угаагч уусмалаар 5 удаа угаасны дараа 100 мкл хромоген (0.1 М нимбэгийн хүчил, 0.003% устөрегчийн хэт исэл, 0.5 мг/мл азинодиэтилбензотиазолин сулфоны хүчил (АВТБ))-ыг үүр бүрт хийв. Ферментийн үйлчилгээ эхлэн үүрэн дэх шингэний өнгө өөрчлөгдмөгц хавтан уншигч (Microplate reader 2001, BioWhittaker)-ийн 415 нь гэрлийн долгионы уртад урвалын дүнг тодорхойлон гэрлийн нягг 0.2-оос дээш үзүүлсэн үүрэн дэх эсрэг биеийг эерэг хэмээн тооцов.

Урвалын хяналтуудыг үыдсэн урвалтай нь хамт, нэг хавтан дээр явуулав. Хяналтанд эерэг ба сөрөг ийлдсүүдийг хэрэглэв. Хавтангийн 12 дугаар босоо эгнээний A, В, С, D үүрэнд эерэг ийлдсийг, Е, F, G, Н үүрэнд сөрөг ийлдэс тус бүр 100 мкл-ийг хийж үндсэн урвалтай адил нөхцөлд явуулав.

Судалгааны дүнд боловсруулалт хийхдээ статистикт өргөн хэрэглэгддэг үзүүлэлт, шалгууруудыг ашиглан, бодолтыг компыотерийн SPSS-10.0 программд хийж гүйцэтгэв.

2. Судалгааны ажпын үр дүн

2.1 Тениозын тархалт

Бидний хийсэн судалгаагаар төниозын тархалт 6.43+0.81% байна (Хүснэгт 1). Судалгаанд хамрагдсан ихэнх аймагт өвчлөлт илэрч, тархалтын цар хүрээ Монгол Улсын бараг бүх аймгийг хамарч байна.

Дээрхи хүснэгтээс харахад Өвөрхангай (16.2±6.06), Хэнтий (14.7+6.07%), Сүхбаатар (13.3±6.21%) аймгуудад тархалт харьцангуй их байхад, Баянхонгор аймаг тархалт харьцангуй бага (2.82.74%), Өмнөговь, Дундговь аймагт тениоз илэрсэнгүй.

Тениозын тархалт аймаг тус бүрт харилцан адилгүй байгааг харгалзан тархалтыг нарийвчлан гаргахын тулд Монгол Улсын байгалийн бүсүүдээр авч үзэхэд тениоз нь ойт хээрийн бүсийн аймгуудын хүн амын дунд харьцангуй их (8.38+1.24%), хээрийн бүсэд (5.71+1.75%), говь-цөлийн бүсэд харьцангуй бага (2.90±1.08%) байсан бөгөөд статистик бодит ялгаа (с2=104, Р=0.000) ажиглагдлаа (ЗураМ).

Зураг 1. Тениозын тархалтыг байгалийн бүсээр харьцуулан судалсан нь

Бид тениозын тархалтыг аймгуудын хүн ам, үхэр сүргийн TOO, нэг хүнд ногдох үхрийн тооноос хэрхэн хамаарч буйг судлан үзэхэд зарим нэг аймгийн хүн ам, үхэр сүргийн тоо ихсэхэд тениозын өвчлөл нэмэгддэг нь харагдаж байна (Хүснэгт 1).

Тениозын тархалт аймгуудын хүн амаас шууд сул (г=0.06; Р<0.05), үхэр сүргийн тооноос шууд дунд (г=0.61; Р<0.01), нэг хүнд ногдох үхэр сүргийн тооноос шууд хүчтэй (г=0.70; Р<0.01) хамааралтай байна.

Тениозын тархалт, экологийн зарим хүчин зүйл хоорондын хамаарлыг корреляцийн коэффициентоор дүн шинжилгээ хийж үзэхэд байгалийн бүсүүдийн тениозын тархалт нь нэмэх температурын үнэмлэхүй ихтэй урвуу хүчтэй (-0.61-(-0.80)), нэмэх температурын дундаж болон нарны нийлмэл цацрагийн жилийн дундажтай тус тус урвуу дунд (-0.43-(-0.58)) хамааралтай, хасах температурын үнэмлэхүй их болон хасах температурын дундажтай шууд дунд (0.38-0.47), агаарын чийг болон тунадасны хэмжээтэй тус тус шууд хүчтэй (0.54-0.84) хамааралтай байна.

T.saginata-ийн халдварлалтыг хот, хөдөөгийн хүмүүсийн дунд харьцуулан судлахад сумын оршин суугчдад 8.02±1.36%, аймгийн төвд 6.40±1.35%, Улаанбаатар хотод 3.15±1.27% байна (Зураг 2).

Тениозын өвчлөлд хийсэн эпидемиологийн судапгаа

Tsagmafa-ийн халдварлалтыг насны бүлгээр авч үзэхэд 60-аас дээш наснаас бусад насны бүлгийн хүмүүст тохиолдож, өвчлөл 30-39 насанд хамгийн их (9.25%), 50-59 насанд бага (4.27%) тохиолдож насны бүлгүүдэд ялгаатай (с2=8.0 Р=0.002) байгаа нь ажиглагдаж байна (Зураг 3).

Зураг 3. T.saginata-aap халдварласан хүмүүсийн насны байдал

Бидний судалгаагаар 30-39 насны хүмүүст халдварлалт их байгаа нь энэ насны хүмүүсийн амьдралын идэвх өндөр, ид хөдөлмөрийн нас байдаг учраас халдвар авах магадлал өндөр байдагтай холбоотой гэж үзэж байна.

Бид тениозоор өвчлөгсдийн хүйсний ялгааг насны бүлэг тус бүрээр авч үзэхэд T.saginata-ийн халдварлалт зрэгтэйчүүдэд 6 _40± 1.15%, эмэгтэйчүүдэд 6.46±1.14% тохиолдож, хүйсний ялгаа ажиглагдсангүй (с2=0.002, Р=0.969).

T.saginata-тн халдварлалтанд боловсролын байдал хэрхэн нөлөөлж буйг судлан үзэхэд бага боловсролтой хүмүүст их (15.1±6.24%) байхад дээд боловсролтой хүмүүст бага (2.92+1.18%) статистик бодит ялгаатай (с2=10.1, Р=0.000) байна (Зураг 4).

T.saginata-aap халдварласан хүмүүсийн эрхэлсэн ажлын байдлыг харьцуулан судлахад албан хаагч 2.2±1.30%, ажилчид 9.1 ±2.0%, ажилгүй хүмүүс 10.8±2.84%, малчид 13.2+3.19% байна (Хүснэгт 2).

T.saginata-ын халдварлалт малчид, ажилчин болон ажилгүй хүмүүст ойролцоо (с2=1.95, Р>0.01) их байгаа боловч малчдад харьцангуй илүү байна. Энэ нь мал аж ахуйн үйлдвэрлэл хөгжсөн манай оронд уг өвчин малчдад халдах боломж илүүтэй байгааг харуулж байна. Харин эрхэлсэн ажлын байдлаас хамаарч тениозын тархалт харилцан адилгүй байна (с=108.2, Р-0.000).

T.saginata-аар халдварласан хүмүүсийг мэргэжлийн байдлаар судлахад янз бүрийн мэргэжлийн хүмүүст тохиолдож байгаа боловч гуанз рестораны ажилчдад халдварлалт хамгийн их (12.50+5.85%) байхад албан хаагчдад хамгийн бага (2.22±1.30%) байна (Зураг5).
 

 

Судалгааны ажлын хэлцэмж. Бидний судалгаагаар тениозын тархалт 6.43±0.81% (59) байна.Энзхүү судалгааны дүн нь Ё.Довдон (1975) нарын судалгааны дүнтэй харьцуулан үззхэд (1=1.1, Р<0.01 ) статистик бодит ялгаагүй, Д.Тэмүүлэн (2003) нарийн судалгааны дүнтэй харьцуулан үззхэд (1=2.34,Р<0.01) статистик бодит ялгаатай байгаа нь дээрхи судлаачийн судалгаанд хамрагдсан хүний тоо, насны бүтэцтэй холбоотой байна гэж үзэж байна [4, 9].
Тениозын тархалтыг газар зүйн бүс бүслүүрээр судлан үзэхэд ойт хээрийн бүсэд (8.38%), хээрийн бүсэд (5.71 %), говь-цөлийн бүсэд (2.90%) байна.
Энэ нь судлаач Ё.Довдон (1975), Д.Тэмүүлэн (2003) нар тениозын тархалт Монгол орны ойтхээр, тал хээрийн бүсэд харьцангуй их, говь-цөлийн бүсийн аймгуудад бага байна гэсэн судалгааны дүитэй тохирч байна [4, 9]. Тениозд 20-49 насныхан бусад насныхнаас илүү өртөмтгий байдгийг-тогтоожээ. Бидний судалгаагаар T.saginata- т н халдварлалт 60-аас дээш наснаас бусад насны бүлгийн хүмүүст тохиолдож, өвчлөл 30-39 насанд хамгийн их (9.25%) 50-59 насанд хамгийн бага (4.27%) байсан нь дээрх судлаачдын дүгнэлттэй тохирч байна. [7,12,13] Тениоз илэрсэн ажилчдыг ажил мэргэжлийн байдлаар судлахад янз бүрийн мэргэжлийи хүмүүст тохиолдож байгаа боловч малчид 15 (13.2%), ажилчид 19 (9.1 %) халдварлалт их байхад албан хаагчдад 3 (2.27%) халдварлалт бага байна. Энэ нь T.saginata- т и халдварлалтанд мах, махан
бүтээгдэхүүнтэй ажилладаг мэргэжлийн^үмүүс илүү ертөмтгий байдаг гэсэн Н.Е.Ковалев (1961) нарын судалгааны ажилтай тохирч байна. [5] Чийг тунадас багатай, нарны илч цацраг их, хуурай гандуу, зуны улиралд T.saginata- т н өндөг тэсвэр муутай, эсрзг тохиолдолд тэсвэр сайтай учир байгалийн бүсүүдэд тениозын тархалт ялгаатай байдаг байна. Бидний энэхүү судалгааны дүи Н.А. Курпаков (1974), Л.П.Скрипова (1989), Д.Тэмүүлэн (2003) нарын судалгааны дүнтэй тохирч байна [6, 8, 9].

Дүгнэлт.
1. Монгол Улсын насанд хүрсэн хүн амын дунд тениозын тархалт 6.43±0.81 % байна.
2. T.saginata- т и халдварлалт 30-39 насандих (9.25%), 50-аас дээш насанд бага (2.13%)байна. Тениозын өвчлөлд ажил мэргэжлийн онцлогнелөөлж байна.
3. Тениозын тархалт ойт хээрийн бүсэдхарьцангуй их (8.38±1.24%), говь-целийн бүсэд бага (2.90±1.08%) байгаа нь хүн ам, үхэр сүргийн тоо, газар зүй, уур амьсгалтай холбоотой байна.

Ном зүй

1.Атармаа Д, Цолмон Ч, Нямхүү Д . Анагаах ухааны хүн ам зүй. УБ 2002; х.74-75
2.Ганболд Д, Абмэд Д, Дуламсүрэн Д., ХӨСҮТ-ийн Паразитологийн албаны тайлан мэдээ.2003 он.
3.Дашзэвэг.Г, Сүхбат.Г, Лхагва.Л (1997) Эрүүл мэндийн судалгааны арга зүй ном ДЭМБ-ийн бүсийн хэвлэл-Номхон далайн баруун эргийн бүсийн сургалтын үйл ажиллагааны цуврал №5. Манила.. х.33-212
4.Цовдон.Ё,БНМАУ дахь тениаринхозын эпидемиологи, урьдчилан сэргийлэлт Анагаах ухааны дэд докторын зэрэг горилон бичсэн зохиол, УБ., 1975
5.Ковалев.Н.Е. Из опыта работы по оздоровлению населения Тляратинского района Дагестанской АССР от тениаринхоза. Мед. Паразит. и паразит. болезни. 1961, с.2,26-28
6.Курпаков Н.А. К вопросу о значимости показателей пораженности населения кишечными гельминтозами. Мед. Паразитология и паразитар. болезни .1974.2. с.226-229.
7.Наджифов.И.Г. Итоги трихлетней работы по оздоровлению интенсивного очага тениаринхоза ө Азербайджанской ССР. Мед.паразит.и паразит.болезни.1967, 3, с.560-561
8.Скрипова Л.П, Романенко Н.А. Способ выявления яйц гельминтов и учет простейших по копрологическим исследовании. Журн. Лаб. Дөло. 1989. N12.C.47-49.
9.Тэмүүлэн Д, Тениоз, цистицеркозын тархалт, тэдгээрийг илрүүлэхэд дархлаа судлалын аргуудыг хэрэглэсэн нь” Биологийн ухааны докторын зэрэг горилон бичсэн зохиол, УБ„ 2003.
10.Цэгмэд.Ш,(1995) Монголын физик газарзүй” ном.УБ х.55-56
11.Allan J. С, G. Avila J. Garcia-Noval A. Flisser and Craig P. S. 1990. immunodiagnosis of Taenia sis by coproantigen detection. Parasitology 101:473—477.
12.Asci Z, Seyrek A , Kizirgil A , Yilmaz M. A retrospective study on the prevalence of Taenia saginata. Eastern Journal of Medicine 1998; 3(1),10.
13.Derylo A, Szilman P. Occurrence of human Taeniasis and cysticercosis in pigs and cattle in the Katowice disirict. Wiad Parazytol 1995; 41 (4),443.
14.Flentje B, Padelt H. [Value of a serologic diagnosis of Taenia saginata infestation in the human] .Angew Parasitol 1981; 22(2),65.
15.Morakote N, Charuchinda K, Tharnmasonthi W, Khamboonruang C. Evaluation of indirect ELISA for serodiagnosis of human taeniasis. Southeast Asian J Trop Med Public Health 1986; 17(4),537.
16.Voller A, Bartleti A, Bidwell DE, Clark MF, Adams AN. The detection of viruses by enzyme-linked immunosorbent assay (ELISA) Journal of General Virology, Vol 33, 165-167.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Биологийн шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэг


Нийтлэлийн нээгдсэн тоо: 977
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК